Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТ-д ярилцлага өгсөн билээ. Тэрээр Ерөнхий сайд болсноос хойш анх удаа ярилцлага өгч байгаа бөгөөд түүний ярилцлагаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
-Би 2015 оны төсвийг боломжийн гэж хэлнэ.
-Цалин нэмэх шаардлагатай юу шаардлагатай. Тэтгэвэр нэмэх шаардлагатай юу шаардлагатай. Гэхдээ бидэнд бодит байдал дээр цалин нэмэх мөнгө алга.
-Талбай дээр гарч жагсаад мөнгө олдчихдог бол өдөр болгон л жагсаад баймаар байна.
-Бүгдээрээ асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахаа больцгооё.
-Бид халамжийн эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжих хэрэгтэй байна.
-Халамжийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй.
-Байшингаа сууриар нь зөв тавихгүй бол болохгүй нь гэдгийг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй.
-Хямрал хэн нэг хүнийг тойрохгүй. Хямрал бүх хүнийг, бүх айл өрхийг тойрно.
-Машин авч байгаа хүн дараагийн зардал гарна гэдгийг бодож л байх хэрэгтэй.
-Приус машин хилээр орж ирэхдээ онцгой татвар төлдөггүй. Олон улсын жишгээр ядуучуудын машин гэж байхгүй.
-Приус машин дээр нэмэх гэж байсан татвараа больсон.
-Популизм болгон төлбөртэй, өртөгтэй.
– Популизм бол гадуураа гоё гялгар цаастай хортой чихэр юм.
-Өнөөдөр зөвшөөрөл нэртэй хориглолт их байна.
-Манай бизнесийнхэн битүү дарамтан дор ажиллаж байна.
-Эдийн засаг гээд гурван удаа зүгээр нэг хэлээгүй. Асуудалд хандах хандлагаа өөрчлөх явдал юм.
-Залж авчирсан хөрөнгө оруулагчдыг заамдаад буцаасан шүү дээ.
-Хэрэглэж байгаагаасаа илүү доллар олж байж бид хэвийн болно.
-Би иргэдээсээ нэг зүйл хүсч байна. Бидэнд хоёр зам байна. Нэгдүгээрт том төслүүдээ явуулах. Хоёрдугаарт хэрэглээгээ танах. Бид аль замаар явах вэ. Бүх нийтээр хэлэлцүүлэг явуулъя. 1515-1111 дугаарт бүх операторын хэрэглэгч аль замаар явахыг мессэж бичээрэй. Бямба гаригаас эхлээд саналаа өгч, иргэд хэлэлцүүлэгт орох боломжтой болно. 1515 -1111 дугаар руу саналаа өгөхөд дөрвөн оператор маань хэрэглэгчээс нэгж унахгүй буюу үнэгүй саналаа өгөх боломжийг хангасан. Нэг дугаараас нэг санал авна.
-Ард түмнээсээ нэг удаа асуучихад буруу зүйл байхгүй гэж бодож байна.
-Бидэнд гурав дахь зам гэж алга.
-Шинэ жил гарах гэж байгаа дээрээ хэдүүлээ шинэ чиглэлээ тодорхойлоод авмаар байна.
-Бид бүгдээрээ баг болж том том шийдлүүдийнхээ ард гарна.
-Өнөөдөр жагсаал цуглаан хийдэг цаг биш. Бид хамтдаа тэмцэж байж энэ хямралыг давна.
Холбоотой мэдээ
-
irgen (January 29, 2015 12:13:36 pm )
tom tusluudee demjij ajillamaar bainaa. Unuudruu bish ireeduigee harj ajillaval ard tumen hezee negen tsagt bayarlah bolnoo. Egiin goliin usan tsahilgaan stantsiig barij baiguulah ajliig yaravchilmaar bainaa. Arf tumend tsahilgaanii uniin usult hetzuu baina
-
bi (January 29, 2015 12:23:18 pm )
gadaasin hurungu oruulagchdig demjiye tsag hugatsaandaa shiidveree gargaya biznes humuust tsag hugatsaa hamgiin chuhal ni tiimees ted bidniig huleexgui uur taatai nuxtsultei shuurhai ulsuud ruu yavaad bn
-
zochinhahazochinzochin (January 29, 2015 1:16:38 pm )
za boli tolgoigoo tsenegle ard tymnee bod ashigtai hubilbariig songo haymral gej buu yari ta nariin hiisen zuil yaj garahaa bod ard tumend tiim erh bhgui zobhon ta nart l bgaa toriin erhiig barij baij yun ard tumen sanal ogchon ch shiidegdehgui duu hooloi ni hurehgui zugeer reklamdahaa boli muu bolgoniig ard tumend buu naylzaa oorsdoo turgen shiideed yab zobhon adr tumnii karmand garaa hiihiig horilono
-
Anonymous (January 29, 2015 2:53:45 pm )
Нэг дэхь замыг сонгоод явах нь зөв зоригтой алхам хий.Том төслүүдээ хэрэгжүүл.
-
Anonymous (January 29, 2015 3:01:49 pm )
Том төслүүдээ хэрэгжүүлээд явах нь зөв.
-
zochin (January 29, 2015 3:28:09 pm )
tom tosluudee heregjuuleed yav
-
дэмжиж байна (January 29, 2015 4:04:57 pm )
тиймээ хэрэгжүүл бид дэмжье амжилт
-
Иргэн (January 29, 2015 9:40:13 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс
-
Иргэн (January 29, 2015 9:40:33 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (January 29, 2015 9:41:00 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Нараа (January 30, 2015 10:12:40 am )
Санал нийлж байна. Хэлмэгдэл айдсаар хүлсэн, дараа нь арын хаалганы зурвас үе явсан түүний дараа улсын өмчийг үнэгүйдүүлэн авч хөрөнгөжих, үүний дараа хахууль, авилгаар хөрөнгөжих үе явж байна. Таны энд ярьж байгаа бүхний үүдэл. Хор уршиг, үр дагавар нийгмийн эрүүл байдлыг яаж доройтуулж, ирээдүйн илүү уршигтай байхыг л нийт олонд ойлгуулах хэрэгтэй байгаа юм.
-
-
zuma (January 30, 2015 9:39:30 am )
zalin nemne gexeer l nudee anizgaachix yuma. sariin 300000 tygruguur uuruu amidraad uz dee. bid zunduu l tevchlee. ta nariin amidral l deeshildeg bai. bidniix bol uruudaad l bna shuu dee. zarim chig uureg neg gazruudaa negtgeech. Xudulmuriin yam xalamj 2g 4 jileer l neg bol salgaad neg niiluuleed l .togloom yumu yamar. yam xeltes baival bollo sh gtee. dund gazar agentlag nemchix yuma. butziin uurchlultuu deereesee zorigtoi exel. Batuul shig zorigtoi unen ug yarival xumuus demjine. xen negnii xamaaraltai amitan shig l yarilzlaga uguud. zaluu xun baij zorigoo moxoojix yumaa.
-
уншигч (January 30, 2015 10:39:48 am )
сайханбилгээ чи тэр дагуул болсон баярцогтыгоо ноён уул ухуулахыг нь болиулчих даа энэ том тахилгат уулыг хол ойр хаанаас нь ч ухаж болохгүй улс орны эрх ашгийг хөндсөн ийм асуудал дээ өөрөө ард түмнээс асуу даа тэгээд танй намаар дүүрэн байгаа цус хоиолдсон нөхдүүд чинь монголын төлөө зүтгэдэг байгааасай гэж залбирхаас өөр арга үлдсэнгүй
-
ЗОЧИН (January 30, 2015 12:25:44 pm )
Юу хийхээ мэдэхгуй, эсвэл зориг зурх хурэхгуй юм бол яах гэж еренхий сайд болсон юм? Ард тумнээс санал асуулга явуулдаг чинь сайн муу 2 талтай! Сайн тал нь том асуудал шийдэхэд ард иргэдийн оролцоог нэмэгдуулэх, муу тал нь тэднийг уг асуудалд оролцуулж олонхийн саналаар шийдсэнээр асуудал еер тийш эргэвэл ” Би ганцаар асуудлыг шийдээгуй, ард иргэд та бухний олонхийн шийдвэрээр л хийсэн” гэж хэлээд хариуцлагаас мултрах арга заль байгаа юм.
-
2015/01/30 (January 30, 2015 3:07:26 pm )
ene huniig songoj bdag bidnii l aldaa
-
2015/01/30 (January 30, 2015 3:08:48 pm )
Amarjargalig songoh bsiin ediin zasgiin talaar mash undur medlegtei hohino ene huniig songoj chadaagui ni.amidral medehgui amitan
-
Болд (January 31, 2015 9:02:11 am )
Асуудлыг зөв тавьдаг боловч Хэрэгжүлэх явцад дунд шатанд завхруулдаг. Ямарч хяналт байхгүй. хариуцлага тооцдоггүй эцэст нь ард иргэд хохирч үлддэг. Иргэний хяналт маш их хэрэгтэй байна. Засгийн Газрын явуулж байгаа бодлогод УИХ хяналт тавьж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр асуудлыг надаар хэлүүлтгүй мэдсээр байж шийдвэртэй алхам хийхгүй хий хоосон яриад байх юм. Та өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэртэй бодлогын алхмуудыг хийвэл таныг дэмжихэд ард иргэд бэлэн байна
-
darhan baatar (February 01, 2015 11:15:41 am )
shalin detger nemeshii hereg baihgvi yaagad gebel sard 195000 tog abdag hvmvvsd hezvv sard ybaj ybaj iim mongo abdag hvmvvs zondoon bn ter harin 300 000 tog abdag hvmvvs bolimoor ymaa
-
МӨНХӨӨ (February 01, 2015 3:16:27 pm )
ХЭН САНАЛАА ӨГӨХ ЮМ БЭ, ӨӨРСДӨӨ ЧАДНА ГЭСЭН ОДОО ЧАД, ЧАДАХГҮЙ БОЛ БОЛЬ. ГАНЦХАН АСУУДАЛ БАЙНА. ЗӨВ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСИЙГ ТАВЬ ТЭГЭЭД Л БОЛОО. БААХАН ХУЛГАЙЧ ХЭСЭГ АВГАЙ НАРЫГ ТАЬСАНЫ Л ГОР НЬ ГАРЧ БАЙНА.
19 Comments