antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2015 Comments are off

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд 93.9 хувь нь хамрагджээ

нийтлэсэн Admin

tseregМонгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйл, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын 2014 онд баталсан “Цэргийн, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”-ыг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэлд нийт бүртгэгдвэл зохих иргэдийн 93.9 хувь нь хамрагдсан байна. Бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хамруулахаар зохион байгуулалтын ажлыг хийж байна.

Бүртгэлийн ажлыг дүүргүүд хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулсан бөгөөд байнгын оршин суугч оюутнуудыг оршин сууж байгаа хаягаар нь бүртгэж, дүүргүүдийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн дүнг 2014 оны жилийн эцсийн хүн амын статистик суурин мэдээтэй харьцуулсан судалгааг гаргаж нэгдсэн мэдээлэлтэй боллоо.

2015 оны цэргийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр бүртгэлд хамрагдаж байгаа иргэдийн хаягийн зөрчил, дүүргийн мэдээллийн санд орсон зөрүүтэй мэдээллийг олж засварлах боломжийг нэмэгдүүлсэн байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car