antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2015 2 comments

Эмэгтэйчүүд багаараа хоёрт орж, эрчүүд медалийн буухиагаа үргэлжлүүллээ

нийтлэсэн Admin
judoemegteiОлимпийн хошой, дэлхийн нэг, Европын гурван удаагийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд  болж байна. Эхний өдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Баасан гарагт болсон эрэгтэй 57, 74, эмэгтэй 53, 58,60, 69 кг-ын жингийн барилдаанд манай улсын 17 бөх барилдаж нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Саяхан болж өнгөрсөн УАШТ-д С.Бямбацэрэнг ялж, улсын хошой аварга болсон Б.Шоовдор Япон, Беларусь, Канад, Казахстаны бөхчүүдийг угсруулан ялж аварга болсон юм. Тэрбээр өнгөрсөн жил Азийн АШТ-ий шигшээ барилдаанд ялагдаж байсан Японы бөхийг ялж хариугаа авчээ.

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа алтан медалийн төлөө барилдаанд олимпийн аварга Н.Воробьевад ялагдан мөнгөн медаль, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумьяа хүрэл хүртсэн.

Эрэгтэйчүүдээс 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Бэхбаяр хүрэл медаль хүрлээ. Тэрбээр эл өдөр “од нь гийсэн” Исмаиль Мускаевт 1:11-ээр хожигдож, бусад өрсөлдөгчөө ялжээ. Дагестан бөх Исмаль Мускаев манай бөхөөс гадна АНУ-ын Тони Рамос, Якутын Виктор Рассадин, нутгийн бөх Артем Гебеков нарыг ялан алдарт Виктор Лебедевтэй финалдсан юм.

Тэмцээний хоёр дахь өдөр 61, 65, 70, эмэгтэй 48, 55, 63, 75 жингийн барилдаан болж, эмэгтэйчүүдээс  МУГТ С.Батцэцэг алт, ОУХМ А.Батцэцэг мөнгө, Ц.Бямбазаяа, Б.Номин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүд ийнхүү хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, нийт долоон медаль хүртсэн амжилтаар багаараа ОХУ-ын дараа хоёрдугаар байрт оржээ.

Эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд барилдсан МУГТ Г.Мандахнаран хамгийн өндөр амжилтыг үзүүлж дөрвөн тойрог барилдсан байна. Дашрамд дурьдахад, 61 кг-ын жинд барилдсан МУГТ Э.Ням-Очир хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх, олимпийн аварга Жамал Отарсултановтой барилдаж 3:4 оноогоор хожигдоход манай бөхийн хоёр оноог өгөлгүй луйвардсан гэнэ. Энэ жинд Буриадын Александр Богомоев түрүүлж, манай бөхийг булхайгаар ялсан олимпийн аварга гуравдугаарт оржээ.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 86, 97, 125 кг-ын барилдаан болсон бөгөөд дугаар шилжих мөчид дүн нь гараагүй байлаа.

И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний дүн.

Эрэгтэй
57 кг             1. Виктор Лебедев /ОХУ, Якут/
2. Исмаил Мускаев /ОХУ, Дагестан/
                    3. Э.Бэхбаяр /Монгол/
3. Н.Скрябин /ОХУ, Якут/

61 кг             1. Александр Богомоев /ОХУ, Буриад/
2.  Начын Куулар /ОХУ, Тува/
3. Жамал Отарсултанов /ОХУ/
3. Егор Пономарёв /ОХУ/3. Нориюки Такацуха /Япон/

65 кг             1. Ильяс Бекбулатов /ОХУ, Дагестан/
2.  Гарольд Брэнт Меткалф /АНУ/
3. Заур Сидаков /ОХУ/
3. Евгений Жербаев /ОХУ/

70 кг             1. Расул Жукаев /ОХУ, Буриад/
2.  Саид Дадашпур /Иран/
3. Расул Арсаналиев /ОХУ/
3. Исраил Касумов /ОХУ/

74 кг             1. Ахмед Гажимагомедов /ОХУ, Дагестан улс/
2. Рональд Эндрю /АНУ/
3. Шамиль Османов /ОХУ/
3. Борис Макоев /ОХУ/

Эмэгтэй
48 кг             1. Валентина Исламова /ОХУ/
2. Елена Вострикова /ОХУ/
                    3. Цогтбаатарын Бямбазаяа /Монгол/
3. Ю Мияхара /Япон/

53 кг             1. Ольга Хорошавцева /ОХУ/
2. Маю Мукаида /Япон/
3. Э.Сумьяа /Монгол/
3. Надежда Сушко /Беларусь/

55 кг             1. Ирина Ологонова /ОХУ/
2. Алтанцэцэгийн Батцэцэг /Монгол/
                    3. Батбаатарын Номин-Эрдэнэ /Монгол/
3. Екатерина Гончарь /Беларусь/

58 кг             1. Баатаржавын Шоовдор /Монгол/
2. Айсулуу Тыныбекова /Киргизстан/
3. Мишель Фазари /Канад/
3. Аим Абдильдина /Казахстан/

60 кг             1. Анастасия Гучок /Беларусь/
2. Светлана Липатова /ОХУ/
3. Наталья Федосеева /ОХУ/
3. Жаргалма Цыренова /ОХУ/

63 кг             1. 3. Соронзонболдын Батцэцэг /Монгол/
2. Инни Тражукова /ОХУ/
3. Мария Мамащук /Беларусь/
3. Анастасия Григорьева /Литва/

69 кг             1. Наталья Воробьева /ОХУ/
                    2. Очирбатын Насанбурмаа /Монгол/
3. Ксения Буракова /ОХУ/
3. Йетс Дороти /Канад/

75 кг             1. Эрика Вебе /Канад/
2.  Алёна Стародубцева /ОХУ/
3. Екатерина Букина /ОХУ/
3. Алёна Афанасьева /ОХУ/

Өнөөдөр эрэгтэй 61, 65, 70 кг, эмэгтэй 48, 55, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Манайхнаас 61 кг-ын жинд Э.Ням-Очир /”Хилчин” спорт хороо/, Б.Нэмэхбаяр /“Хасу-Мегастарс” клуб/, Б.Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/, 65 кг-ын жинд Б.Батмагнай /”Алдар” спорт хороо/, Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо/, Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/, 70 кг-ын жинд Г.Анхбаяр /”Гацуурт-Олимп” клуб/, Г.Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб/, Ц.Цогтбаяр /”Цастын барс” клуб/, Б.Батзориг/“Хасу-Мегастарс” клуб/, Г.төрбат /”Женко” клуб/, Б.Алтангэрэл /“Хангарьд” клуб/ нарын бөхчүүд барилдана.

Тэмцээнийг http://krascsp.ru/online-yariguin-2015 холбоосоор шууд үзэх боломжтой юм.

Эрэгтэй
57 кг
          1. Виктор Лебедев /ОХУ, Якут/
2. Исмаил Мускаев /ОХУ, Дагестан/
3. Э.Бэхбаяр /Монгол/
3. Н.Скрябин /ОХУ, Якут/

74 кг          1. Рональд Эндрю /АНУ/
2. Ахмед Гажимагомедов /ОХУ, Дагестан/
3. Шамиль Османов /ОХУ/
3. Борис Макоев /ОХУ/

Эмэгтэй

53 кг         1. Ольга Хорошавцева /ОХУ/
2. Маю Мукаида /Япон/
                 3. Э.Сумьяа /Монгол/
3. Надежда Сушко /Беларусь/

58 кг          1. Баатаржавын Шоовдор /Монгол, ”Цастын барс” клуб/
2. Айсулуу Тыныбекова /Казахстан/
3. Мишель Фазари /Канад/
3. Аим Абдильдина /Казахстан/

60 кг          1. Анастасия Гучок /Беларусь/
2. Светлана Липатова /ОХУ/
3. Наталья Федосеева /ОХУ/
3. Жаргалма Цыренова /ОХУ/

69 кг         1. Наталья Воробьева /ОХУ, Иркутск/
2. Очирбатын Насанбурмаа /Монгол, ”Гацуурт-Олимп” клуб/
3. Ксения Буракова /ОХУ/
3. Йетс Дороти /Канад/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (January 26, 2015 12:40:33 pm )

    Mash sain bn mongolchuud shuu ! AMJILT

  • zochin (January 26, 2015 10:31:23 pm )

    Manai eregetei bag neg l saijirch ogohgui baina daa.

antalya rent a car