antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2015 Comments are off

Нөхөн олговрын санхүүжилтийг шийдвэрлэлээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Засаг дарга “Газар чөлөөлөх нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/59 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  нийслэлийн Засаг даргын 2014 оны А/874 дүгээр захирамжаар батлагдсан  нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны ажлын байрны нөхцлийг сайжруулах, Сэлбэ дэд төвийн төсөлд хамрагдаж буй айл өрхийг түр шилжин суурьшуулах 50 айлын орон сууцны барилгын газарт байгаа газар эзэмшигч иргэдийн нөхөх олговрын жагсаалтыг баталлаа. Захирамжаар батлагдсан 2 иргэнд олгох нөхөх олговрын 235 000 000    төгрөгийг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн I шатны ажлын Улаанбаатар хотын хариуцах хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хяналт тавина гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Snapshot_2015-01-23_095922

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car