Тайз дэлгэцийн дүрүүдээрээ үзэгч олны талархлыг хүлээж, урлагийн мэргэжилтнүүдээс “Сүүлийн үед нэн ховордоод байгаа дотоод тоглолт сайтай уран бүтээлч” гэх магтаалыг хүртээд байгаа хүн бол жүжигчин Намсрайн Ялалт. Ямар ч дүрийг дахин давтагдашгүйгээр өөрийнхөөрөө “урладаг” түүнийг кино жүжгийн саналаар “булах” дөхсөн найруулагч ч олон бий. Хамгийн сүүлд “Мөрдөгч” олон ангит уран сайхны кинонд дүр бүтээж үзэгч олноос өндөр үнэлгээ авсан тэрээр кино урлагт өөрийн продакшинаа нээж продюссерын карьераа эхлүүлж байгаа гэнэ. Ямартай ч кино урлагийн “акул”-ын нэг Н.Ялалтад амжилт хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
tungaa (January 23, 2015 7:55:46 pm )
amjilt husey. chi sain jijugchin. chadnaa, odnoos ch iluu gyalalzaarai
-
Anonymous (January 23, 2015 9:52:05 pm )
amjilt hvsii
-
Anonymous (January 25, 2015 9:31:03 am )
amjilt hvsie . mundag jvjigchin shvvv
3 Comments