Знэ хүнийг Т.Болдбаатар гэдэг. Автотээврийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан тэрээр саяхнаас Шинэчлэлийн Засгийн газарт Эрүүл мэнд, спортын дэд сайдын албыг хашиж буй. Энэ эрхмийг олон нийт төдийлөн сайн танихгүй ч намынх нь нөхөд түүнийг ардчиллын анхны хараацайны нэг гэдэг юм билээ. Автотээврийн үндэсний төвийн захирлаар ажиллах хугацаандаа төрийн албыг төрлийн, улсын хөрөнгийг хувийн болгосон, дээдэст ээлтэй, доодост хатуухан дарга гэдэг нэр зүүгээд авсан.
Төвийн захирлаар томилогдсон өдрөөсөө өөрийн гэсэн дэг журмыг тогтоож, “Миний өрөөнд цэвэрлэгч, харуулын
ажилтан, мэргэжилтэн нар орох хэрэггүй. Би зөвхөн хэлтсийн дарга нартайгаа уулзана” хэмээн томорсон гэдэг. Тэрээр энэ журмаа Эрүүл мэнд, спортын яаманд ч нэвтрүүлжээ.
Өнгөрсөн хугацаанд Автотээврийн үндэсний төв аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байсан нь удирдах албан
тушаалтнуудад нь багагүй олз авчирдаг байж. Тухайлбал, Т.Болдбаатар дарга өөрийгөө найман сая төгрөгөөр цалинжуулдаг (нэг сарын цалин нь) байсан талаар ажилчид нь өнөөг хүртэл ярилцаж байна. Мөн ажлын хэрэгцээндээ зориулж 2014 онд үйлдвэрлэсэн Land Cruiser-200 автомашиныг худалдан авчээ. Харин дэд сайдаар томилогдохдоо уг машинаа шууд л Эрүүл мэнд, спортын яам руу шилжүүлчихсэн аж. Дүрэм ёсоор бол дээрх автомашин тухайн албан байгууллагадаа үлдэх ёстой боловч Т.Болдбаатар дарга тэнд нь үлдээхийг хүсээгүй бөгөөд цаашдаа өөрийн болгохыг ч эх сурвалж үгүйсгэхгүй байна. Учир нь төсвийн мөнгөөр авсан эд хөрөнгийг шилжүүлэхэд Төрийн өмчийн хорооны тогтоол гардаг ч машинаа өөр яам руу шилжүүлэхийн тулд Т.Болдбаатар дарга ердөө ганцхан өдрийг л зарцуулсан гэнэ. Ажлаа хийж буй энгийн мэргэжилтнүүдэд ТӨХ-ны дээрх тогтоол гарах нь хойрго, бараг л гардаггүй, гарсан байлаа ч бүтэн нэг жилийн хугацаа шаарддаг.
Гэтэл ТӨХ-ныхон эрх мэдэлтэй, албан тушаалтай дарга нарт ямар хурдан үйлчилдэг жишээг эндээс харж болох биш үү. Т.Болдбаатар даргын 66-99 УНҮ дугаартай уг машин ТӨХ-ны хатуу шалгуурыг ямар замаар яаж даваад гарчихсан нь сонирхол татахаар асуудал байгаа биз. Өөртөө сард найман сая төгрөг, мэргэжилтнүүддээ 700 мянган төгрөг төсөвлөдөг энэ эрхмийнхийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг хянадаг байгууллага, албан тушаалтан байдаг бол үүнийг анхааралдаа авах биз ээ.
Тэрээр очсон газар бүртээ өөрийн гэсэн хүрээллээ тогтоож чаддаг аж. Дэд сайдаар томилогдсон даруйдаа л яамны зарим нэгэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх асуудлыг яриад эхэлсэн тухай нэгэн эх сурвалж хэлэв. Энэ хэний хүн бэ, тэр хэний хүн бэ гэсэн нууц судалгааг явуулж, хэрвээ өөрийнх нь эрх ашигт нийцэж ажиллаж чадахгүй бол халах тушаал гаргахад бэлэн байгаа аж. Т.Болдбаатар дэд сайд төрийн албанд “ноёрхлоо” тогтоохын тулд өнөөдөр хэнийг ч золигт гаргахад бэлэн байгаа талаар ажиллагсад нь ярьж байна.
Өнөөдөр төрийн албыг улстөрчдийн халаасанд хийсний уршгаар мэргэжлийн бус хүн салбар хариуцсан дэд сайдаар ажилладаг, намын нөлөөгөөр төрийн өмчид ичгүүр сонжуургүйгээр гар дүрдэг үзэгдэл ердийн нэг асуудал болсны нэг жишээ энэ юм.
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн, төрийн олон байгууллага албан хаагчдынхаа цалин мөнгийг өгч чадахгүй байхад өндөр сэнтийд залрагчид өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн мөнгөнд гар дүрэн, санаснаараа амьдарч байна. Ялсан намын “баатруудад” ялагдашгүй бяр амтагдаж байгаа бололтой юм. Энгийн иргэд нь хямралын эдийн засгийнхаа сүүдэрт цохигдож үлгэн салган гэлдэрч явах зуурт эрх мэдэлтнүүд эгнэшгүй их хөрөнгөөр бялхан цэнгэж байх. Өөртөө өрмийг нь, өстөндөө хусмыг нь гэгчээр нэгэн дэд сайд хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж яваа нь энэ биз. Хэдий ийм ч Ерөнхийлөгчөөсөө илүү цалин авдаг том толгойтой, шунал ихтэй энэ хүнийг шалгах байгууллага Монгол Улсад эрх биш байгаа байлгүй дээ хэмээн найдъя.
В.САРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
IRGEN (January 23, 2015 9:31:37 am )
энэ эвгүй гар ш дээ МоАХ-нийх тэхдээ өрмийг нь Баттулга Батхүү хамдаг байсан
-
IRGEN (January 23, 2015 9:32:32 am )
одоо болно оо Болдоо
-
bulga-s (January 23, 2015 9:43:03 am )
ийм хүмүүс төрд гараад байхан улс хөгжинөө гонжийн жоо
-
Anonymous (January 23, 2015 10:05:29 am )
эд нэр ингэж их идэж байхын оронд зүгээр амьдарч болдоггүй юмуу
-
Zochin (January 24, 2015 8:08:21 pm )
Iim ded saidtai eruul mendiin yam ch suirchee tegeed ene eruul mendiin talaar iuch medehgui ium chini toiron hureelegchid uusgej hov yarj novshirohoos uur iu hiih ium be ee chaavaas
-
-
Зочин (January 23, 2015 10:05:44 am )
хогиин новш очиж очиж эрүүл мэндиин дэд баидаг бурхан минь гэж
-
Эрлэг (January 23, 2015 10:16:27 am )
Новшийн юмнууд хаа сайгуй хуур мэт суумэлзэх юмаа.удахгуй ээ
-
зүрх судас лекц (January 23, 2015 1:49:50 pm )
Хэрэв та Тархи – зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгтэй бол эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал – нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Зөвлөгөө авахыг хүсвэл яаран бүртгүүлээрэй. Утас: 96665038
-
999 (January 23, 2015 2:42:00 pm )
zugeer l amidraach dee…ta nar yamar avlagatai yumuu…yahaaraa iim ulun bdag bna …
-
maruush (January 23, 2015 3:26:46 pm )
ene shunaliin tulam bolson nuhuriig mongoliin ard tumen mod chuluugaar thohij alah heregtei l de
-
maruush (January 23, 2015 3:26:46 pm )
ene shunaliin tulam bolson nuhuriig mongoliin ard tumen mod chuluugaar thohij alah heregtei l de
-
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 23, 2015 3:55:33 pm )
Sha teneg nuh
riig shuud ogc ogcuulaa al -
худлаа (January 23, 2015 4:31:56 pm )
эрхэм сэтгүүлч ямар ор үндэсгүй юм бичдэг юм бэ хүнээ сайн судлаж байж бичээчээ,энэ хүн чинь өндөр боловсролтой түмэнд хэрэгтэй хүн шүү
-
tsaazalnaaaaa (January 23, 2015 6:47:11 pm )
xydlaa gedgiin chi yaaj medej bgaan
-
bitii sh** (January 26, 2015 11:26:16 am )
chi muu har yanh*n amaa medreerei hudlaa ntr jigshig umuuruud baigaa bol naad har gichiiniihee b**w**g huh AlA* !!!
-
-
tsaazalnaaaaa (January 23, 2015 6:42:57 pm )
buh ed xurungiig ni xyraagaa 14n xonog murdund xiigeed martchixaad ergelt yylzalt oryylaxgyi bxd ene myy novsh exleed ulsgulun zarlaad daraa ni pyangiin daaxgyi gulug bln shuudee ygaasaa l saaral ordond bugsen xylgachyyd tegdeg bizdee
-
зочин (January 23, 2015 8:13:59 pm )
Шийлэгдамбад яг таарна. Яагаад эрүүл мэндийн яаманд ийм шуналтангууд цуглардаг нь сонин байна. Авлигатай тэмцэх газар яямар нэг арга хэмжээ авах байлгүй дээ: Иргэд ийм л зүйлийг харж байгаа
-
ШААААААЛ ХУДЛАААА (January 23, 2015 9:51:23 pm )
энэ сэтгүүлчид болио өөр өөрсдөө дор бүрнээ янз бүрийн юм зохиож бичдэг үе чинь одоо өнгөрсөн ийм ядмагхан, ядарсан зүйлд чинь ард түмэн бид итгэхгүй шүү дээ өөр аргаар хоолоо олж идээч. Гайгүй яваа нэгнээ дандаа л ингэж доороос нь чангааж байх юм ер нь монголчууд бие биенээ муулдаг гэж яриа байдаг ч яг яс юм НЬ дээрээ сэтгүүлчид гэж хэдэн халтар төгрөгны төлөө хүмүүсийн хоорондын эв эеийг эвдрэлцүүлж байдаг гэдгийг хүмүүс одоо мэддэг болсон.!!!
-
Fffгэр (January 24, 2015 1:46:58 am )
Гэр нэгдугээр хороололд анх амьдарч бсан одоо зайсанд бдагийшдээ
-
mongoliin ard tumen (January 24, 2015 2:12:12 pm )
Xarvaaas hujaaa tsaraitai novsh bn sh dee
iim tsaraitai novshnuud muu sanaa gargaj ooriigooo bodno gehees ULS ORNOO gsn setgel gargahgui l dee nuuren deer ni bicheetei bn -
ATG -hand (January 24, 2015 2:15:24 pm )
tsag zav gargan setgegdel bichij bgaa humuusiin ugen dundaas iim noootoi garuudaaa barij avch guuuli bolson huuliin heregjuul ta nar chadahgui l dee mongo haraal avaa uduulne
-
batbuyn (January 24, 2015 3:46:54 pm )
harin tiime manai baazad nyamdorj gedeg yaag iim darga bas bnaa bna ZAASGIIN BAAZ…
-
negen injener (January 24, 2015 3:54:34 pm )
harin tiime zasgiin baazad yaag enuun shig nohor bga shalgalt orchihcon bga uuni hariug haray a manaihaan unen teng gar ta nar tanina da SOHOR NYAMA GEJ…………..
-
zochin (January 24, 2015 3:55:43 pm )
KKKKKKKKKKKKkkkkkkkkkkkkk
-
Сайн мэднэ (January 24, 2015 7:48:19 pm )
1990 оны Алтан хараацай биш 2000 оны мөнгөн хараацай шүү энэ Болдбаатар
-
zochin (January 25, 2015 4:16:15 am )
Mongoliin ashigt maltmaliig ezemshdeg bayachuud, mon luiwar bolon buruu argaar holjson orchin vyiin bayachuudaas horongiin huraan awch hymralaas garah heregtei shvv dee. Sotsializmiig baiguulj bsan Mongolchuudiin amidral zah zeeliin niigemd orood 25 jiliin nvvriig vzeh gej bna. Getel delhiin tergvvn 10 bayachuudiin dund mongol hvn bna gehiin ene yug helj bna we?…. Mongol ulsiin gazar door baigaa bayalag niit mongolchuud bidnii horongo bizdee?….. getel ene ih az jargaliig. hen n edleed, hen n hooson honoh yostoi yum be?
-
bold (January 25, 2015 11:18:13 am )
bi ene huniig sain medne.1990 -eed onii ued hujaagaas em,taria zuudug baisan yum.Ehner ni emiin san ajilluuldag baisan.Mungu,erh medeltei hunii bugsiig amarhan doloodog hugiin er hun dee.Tiim bolohoor ene alban tushaald tomilogdood baigaa yum daa.
-
Иргэн (January 25, 2015 3:22:11 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
ааа (January 26, 2015 8:39:04 am )
Хүүхэд байхадаа л ийм тийм атаман яриад бөгсийг нь долоогоод гүйдэг байж билээ. Нохой долоо гэж сайд байхдаа яаахав дээ. Чааваас.
-
арай дэндэнээ (January 26, 2015 10:56:07 am )
Хүн гүтгэхэд учир байдаг л байх энэ мэдээ арай ч дэндлээ. Хажууд нь хамт байсан юм шиг бичих юм аа. Эргээд хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад нэр төрөө сэргээнэ гээд нэхэмжлэл гаргавал баримтгүй хүн гүтгэсэн нь тогтоогдоод аавын хаалга татаж өр төлбөрт орно доо.. Гэхдээ чи бол захиалгаар бичигч нь л дээ.Цаад эзэд нь харин мултраад үлдэх байх даа.чи л амьдралдаа хар мөртэй ,өртэй үлдэнэ шүү . Цаадуул чинь чамайг таних ч үгүй л гэнэ чи л хохирно доо.
-
Энхээ (January 26, 2015 3:57:00 pm )
болдбаатар гэж хэнийч мэдэхгүй нөхөр гарч ирээд төвийг ёстой самарсан оношлогооны төвүүдэд ямарч мэдлэггүй хэдэн нөхөр тавьсан орон тоог дээд цэгт нь хүргэсэн ажилд авахад асуудаг ганц асуулттай аль намынх вэ ан нам гэвэл бүтнэ иймэрхүү новш тээврийг удирдаж хэдэн жил боллоо одоо дахин тээврийн байгууллагад авч болохгүй тэтгэвэрийН НАС ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ИРНЭ ЧИ ТЭЭВЭРТ БАЙХ ГАВЬЯАГҮЙ
-
иш зайлуул даа (February 05, 2015 3:25:09 pm )
Эрүүл мэндийн салбар угаасаа хаягдсан салбар ш дээ. Хамгийн боловсрол муутай, гологдолууд л дарга сайдаар ирдэг болж дээ зайлуул.
32 Comments