antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2015 Comments are off

Гурван сая дахь иргэнтэй болохыг бэлгэдсэн логоны утга юу вэ

нийтлэсэн Admin

3say irgen logoМонгол Улсын хүн ам тун удахгүй гурван сая болох бөгөөд ззгийг билэгшээсэн логог саяхан баталсан билээ. Гурван сая дахь иргэнийг хүндэтгэн угтах Үндэсний ажлын хэсэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам зэрэг олон байгууллага энэхүү логог бүтээх, батлахад оролцжээ.
Уг логог гурван сая дахь иргэн мэндэлсний дараа Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэж улсын болон хүнс, эрүүл ахуйн аюулгүй байдалд үл харшлах үндэсний нийт бараа, бүтээгдэхүүн, ТВ нэвтрүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр түгээх мэдээ, нийтлэл, материалд үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой юм.
ЛОГОНЫ ТАЙЛБАР:
1. Монгол Улсын 3 сая дахь иргэн дэлхийн бамбөрцгийн хаана ч тодорч
болохыг илэрхийлэх үүднээс  дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурсан.
2. Бөмбөрцөг дотор бие биедээ багтсан гурван хүнийг харуулсан нь 2
утгатай: (1)  хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, (2) 3 сая дахь иргэн маань
бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын 3 сая дахь иргэнээр
мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлэх байгаа,
3.  Амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг бэлгэдсэн
4.  Дээд талд Монгол Улсын соёмбо байрлуулсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car