antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2015 2 comments

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 сургууль барина

нийтлэсэн Admin

sur_RlexHO8Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцэн ерөнхий боловсролын сургуулийн барилга барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 оны 10 дугаар сард шийдвэрлэсэн.

БСШУЯ тусламжийн хөрөнгөөр барих сургуулийн барилгын судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эхний ээлжинд 2015 онд нийслэл, хөдөө орон нутагт нийт  21 сургууль барихаар санал боловсруулжээ.

Нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн ачааллыг жигдэлж, хоёр ээлж рүү шилжүүлэх, мэргэжлийн хяналтын газраас тухайн сургуулийн барилгыг ашиглах боломжгүй, барилгыг буулгаж шинээр барих дүгнэлт гарсан, барилга барих зөвшөөрөл олгогдсон, техникийн нөхцөл хийгдсэн зэрэг зарчмаар сонголт хийжээ.

Эдгээр сургуулийн барилгын ажлыг нэг загварын зургаар ТЭЗҮ-ийг боловсруулж барих юм.

2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд 22 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаагаас 21 нь Улаанбаатар хотод байна.

Улаанбаатар хотын сургуулиудад жилд дунджаар 4000 орчим хүүхэд хөдөө орон нутгаас шилжиж ирдэг. Барилгын насжилт өндөрсч, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (January 20, 2015 6:54:59 pm )

    Za ene ch muudaa. Hujaa nariin eldev tuslamjid bolgoomjtoi handahgui bol neg l udur tednii medeld buren orson baih vii

  • зочин (January 21, 2015 10:10:57 pm )

    БСШУ-ны сайд Л.Гантөмөрт БЗД-ийн 14 дүгээр сургууль 2000 хол гарсан хүүхэдтэй сургууль нь актлагдсан. 3 ээлжээр өглөө 8,00-20,00 хүртэл хичээллэж байна. Энэ сургуулийн асуудлыг яаралтай шийдэж эцэг эх, сурагчид бидний хүсэлтийг биелүүлж өгнө үү. 2 жил хэцүү байна. Эцэг эх бид уулзмаар байна.

antalya rent a car