Төрийн зардлаар буюу татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдээ гадаадын их, дээд сургуульд суралцуулдаг “томчууд”-тай хариуцлага тооцдоггүй хэвээрээ л байна. Төрийн сангаас төлбөрөө гаргуулаад баахан дарга нарын хүүхдүүд Америк зэрэг оронд суралцсан, тэд нар нь буцаад Монголдоо бараг ирдэггүй талаар урьд нь сэтггүүлчид зөндөө бичиж байлаа. Тэгвэл өнгөрсөн оны 6 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Т.Лхагвасүрэн нь охин Хонгорзулыгаа АНУ-ын Сан-Франциско хотын “City college of San Francisco” сургуульд “Олон улсын бизнес худалдаа харилцааны” мэргэжлээр 2 жил 6 сарын хугацаатай суралцуулах тушаал гарган явуулжээ. Энэхүү тушаалд тус газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Нямсайхан гэгч нь гарын үсгээ зурсан байлаа. Ингэж л дураараа аашилцгаадаг юм байна. Албан тушаалын хаялга ийм ажээ.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
IRGENII NISEHIIN AJILCHDAAS (January 20, 2015 3:27:13 pm )
MONGOL ULSIIN ERUNHIILUGCHIIN GAR BIE OROLTSOJ TAVISAN BURUUNUUDIIN NEG JISHEE
-
zulaa (January 20, 2015 4:31:37 pm )
ugaasaa l zedenbaliin ued ch iim baisan sh tee. yamar darga nart xariuzlaga toozoj chaddag xun baix bish. ali 60.70.80 ond l darga bagsh nariin xuuxduud l gadadad surdag baisan biz dee. gaixaad baix yum alga. xuvi zayataigaa l evlerexees uur arga zam ard tumen bidene uldeegui shuu de
-
nSn (January 21, 2015 11:13:16 pm )
Монголчуудыг хонь шиг хүлцэнгүй, номхон байх тусам дарлах ,доромжлох албан тушаалтан битгий хэл 00- цэвэрлэгч ч зөндөө . Тиймээс аж амьдралынхаа уналтыг бусдаас биш өөрөөсөө хай ….алах гээд дээш нь харуулахад тэнгэр харууллаа гэж баярладаг хонь шиг муусайн малнуудаа . Татварын мөнгө хулгайлагчид ,албан тушаалаа ашиглагчидын булайг мэдсээр бж тэмцэхгүй бгаа хүн _хонь сүргүүдийн хохь заяа нь тэрдээ. Ядаж хонь шиг майлалдан тэмцэцгээ… малнуудаа удахгүй нэгнийхээ ноосыг идэхээсээ өмнө..
-
-
zulaa (January 20, 2015 4:32:56 pm )
Nuguu mundag ATGazar ni yag iim xumuusdee yum yarij chadaxgui ee. dulegneed
-
zulaa (January 20, 2015 4:33:34 pm )
Darga aav eej ax duugui tursun ni bidnii xuvi tavilan
-
zochin (January 20, 2015 4:50:52 pm )
bolimoop yamaa jinxen cyplagatai apdiin xvvxedvvd mingogvi cypch chadaxgvi bxad cyplaga myytangyyd tocbiin zapdalaap cypdagaa bolimoop yam cypch ipeed ya xiixiin be ajil xiij chadaxgvi neg xecegtei epgvvten shvvdee
-
888888 (January 20, 2015 4:52:18 pm )
наад бордсон гахайнуудаа алуулаач
-
zocin (January 20, 2015 6:37:25 pm )
yag gahai czig,yamar aimaar um,ingeedl zaluugaaraa erczyyd ubddeg yhdeg,ter ohin cn mongoliin tylyy ui hiiz czadahiin,ugaasaa end irehgyi,iim hyniig syrgasnaas ziriin ardiin hyyhdyydees syrlaga saitaini jbbal
yadaz ergeed mongoldoo ireed azil hiine,gaigyi syrna,erhiin tenegyyd yag syrahyy,munguu yreed baar heseed yawz baigaad uldeh biz -
balai (January 20, 2015 7:15:31 pm )
iim baigaa bolood l olon terbumiin aldagdaltai ajillaj baigaa shuu dee…..
-
Anonymous (January 20, 2015 7:25:47 pm )
БАЛАЙ ТАРГАЛСАН ГАХАЙ БАЙНА ШҮҮ ТӨРИЙН МӨНГӨ ИХ Ч ЗОХИЖ ИХ Ч ЦОХИЖЭЭ
-
hongorzuld ih uchir bna (January 20, 2015 7:26:12 pm )
ter hongorzul ni ichij amidraasai. yagaad iim avilgaliin munguur ariun gegeen bolovsroliig hulgailj chddag busgui ve. ireeduid iim uvaigui busgui eh hun boloh gejuu. hongorzuliig ni bi uneheer oilgohgui bna. yaj iim argaar olson munguur surj chaddag bnaa.
-
Zochin (January 20, 2015 9:25:10 pm )
ЯГ ЭНЭ ТУШААЛ 2 УДАА ГАРСАН БАЙНА! ! ЮУ ВЭ ? ?
-
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 20, 2015 11:38:42 pm )
Ter ohini ni bucaaj abchraa.d
-
lkhagvasuren hor urshig (January 21, 2015 4:23:40 am )
INEG darga Lkhagvasuren ni gadnah turhuusuu iluu buruu zavaan uildleeree nisehiiheniig gutaan doromjilj tuuhendee baigaagui muu darga bailaa. tuunii nisehee geh setgel baihguin ulmaas nisehiin salbar urid baigaaguigeer unasan. uudgui muu sanaa huzuu oroono gej uuriiguu suitgej haylaa daa
-
Одоо (January 21, 2015 8:43:31 am )
Та бүхэндээ дэлхийд алдартай Холливуудын оддын Инстаграм дээрх хувийн зургуудаас толилуулж байна. Одоо нийгмийн сүлжээ хөгжөөд хүмүүс өөрсдөө зурагчин, сэтгүүлч, хөтөч болж дээ.
-
Одоо (January 21, 2015 8:44:02 am )
Одоо нийгмийн сүлжээ хөгжөөд хүмүүс өөрсдөө зурагчин, сэтгүүлч, хөтөч болж дээ.
-
Одоо (January 21, 2015 8:44:17 am )
Таблетууд бол тун ухаалаг төхөөрөмж. Шинэ технологитойгоор тун хурдацтай гарч ирж байгаа боловч, өнөө үед комданиудын шинээр гаргаж байгаа таблетуудыг өмнөх түвшинд барихад нэн хэцүү болжээ. Доорх таблетуудын түүвэрлэсэн жагсаалт танд танил байж болох юм. Хэрэгдээний янз янзын шаардлагуудын хувьд эдгээр таблетууд зүй ёсоор багтана.
-
Одоо (January 21, 2015 8:46:36 am )
Гурван оюутан байж гэнэ. Тэр гурав дээд сургуулиа төгсөхдөө насаар чацуу төдийгүй бас дипломдоо тавиулсан дүнгээр ч тун л тэнцүүхэн байж гэнэ дээ. Дүн гэдэг бол оюутан, сурагч хүний хувьд зүтгэл, чадлынх нь үнэлгээ болдог. Ингэхлээр мань гурав бүтээлээр ч тэнцүүхэн байсан байж таарах нь. Тэд хэдийгээр гурван өөр газар хуваарилагдан очсон боловч хүлээх хариуцлага, эдлэх эрх, авах цалин нь бас л ав адилхан таарах нь тэр. Нэгэнт ийм болохлоор тэдний багш нараас ч юм уу ангийнхнаас хэн нэгэн хүн энэ тухай мэдсэн бол “Нэгэнт л тэнцүүхэн гурав юм чинь тийнхүү таарахаас ч яахав” гэх байсан биз.
Арван жилийн дараа өнөө гурав дахин уулзжээ. Гэтэл энэ удаад тэднийг тэнцүүлж үзэхийн арга нэгэнт үгүй болсон байж гэнэ. Яагаад гэвэл, нэг нь дороо таван зуун ажилтантай, албаны тэрэгтэй байгууллагын дарга, нөгөө нь дороо тавин ажилтантай, дуудлагын тэрэгтэй хэлтсийн эрхлэгч болсон байхад гурав дахь нь дээрээ таван даргатай гүйцэтгэх ажилтан хэвээр үлджээ. Үүнд хэн хүн гайхах нь зүй ч гэсэн харин бүхнээс илүү гайхсан нь өнөө гурав өөрсдөө гэнэ.
-
Одоо (January 21, 2015 8:46:54 am )
“Үгүй, ингэхэд бид чинь яг тэнцүүхэн гурав бишсэн билүү?!” гэж хэн нэг нь дуу алдахад нөгөө хоёр нь “Харин тийм л дээ” гэцгээхээр барахгүй нэг нь “Дипломд тавиулсан дүн маань ч ив ижилхэн билээ” гэхэд нөгөө нь “Төгсөөд очсон ажил маань ч ав адилхан байсан юмсан” гэж толгой сэгсрэн гайхацгааж байж гэнэ.
Гэхдээ тэд хичнээн ч гайхаад тийнхүү тэнцүү байгаад тэнцүү биш болсныхоо нууцыг тайлж чадсангүй. Тэгээд ухаантайгаараа ихэд алдаршсан нэгэн хүн дээр очиж учрыг нь асуухаар шийдэж дээ. Ухаантан тэдний ярихыг дуустал чагнасны эцэст зуухны хоолой дор ивсэн тал тоосгыг суга татан авснаа “Энэ бол ер бусын тоосго билээ. Гэхдээ түүнийг нь танихад бас ч ухаан орно. За, май. Ухаанаа шалгуулцгаа даа” гээд мань гуравт өгч гэнэ.Түүнийг эхлээд гүйцэтгэх ажилтан нэгэнтээ барилж үзсэнээ “Тэхий дундуураа тэгшхэн хагарсны нь л хэлэх гээгүй юм бол ердийн л нэгэн тоосго байна” гэхэд ухаантан уурлах аядаж гэнэ. Дараа нь хэлтсийн эрхлэгч түүнийг имэрч, чагнаж, үнэрлэж үзсэний эцэст “Ерийн тоосго ч биш юм аа” гэж итгэлгүйвтэр өгүүлсэн боловч чухам яахлаараа тийм гэдгий нь хэлж мэдсэнгүйд ухаантан бяцхан инээмсэглэх аядаж гэнэ.
Ингээд байгууллагын даргын ээлж болоход тэрээр тоосгыг хоёр гардан авч эхлээд нэгд нэгэнгүй сүрхий ажиж дараа нь имэрч, чагнаж, үнэрлэж, сүүлдээ бүр долоож үзсэний эцэст “Имрэхэд эрдэнэ шиг булбарай, чагнахад хөгжим шиг яруу, үнэрлэхэд цэцэг шиг анхилуун, амсахад чихэр шиг амттай ийм эдийг ердийн нэгэн тоосго гэвэл арай ч алдас байгаа, та минь. Тиймээ, үүний ер бишийг миний бие бүх л таван мэдрэхүйгээрээ баталж байна. Тэр ч байтугай өнгөндөө ердийн ч, чанартаа ер бусын ийм гайхамшигт эдийг бүтээж, гал голомтынхоо сууринд оролцуулах мэргэн ухаан төрсөн хүн бол агуу их ухаантан танаас өөр хэн ч биш гэдгийг өчүүхэн би лавтайяа мэдэж байна” гэхэд ухаантан гуяа алгадан тас тас хөхөрч байв гэнэ.
Тэгснээ гэнэт инээхээ больж, “Та нар миний түрүүн уурласны, инээмсэглэсний, бас сая хөхөрсний учрыг ойлгов уу?” гэж асуужээ. Гэтэл хэн нь ч ойлгоогүй байлаа. Тэгээд ухаантныг “Та нар надаас тэнцүүхэн байгаад тэнцүү биш болсныхоо нууцыг дуулах гэж ирсэн билээ” гэж сануулахад мань гурав учрыг сая л ойлгож гэнэ дээ.
-
Одоо (January 21, 2015 8:47:31 am )
4 – р хэсэг
“Газар газрын хүмүүс энэ сууринг дайрч өнгөрдөг юм, хүү минь” хэмээн аав нь хэлээд “Тэд шинэ зүйлсийн эрэлд ирцгээдэг боловч буцахдаа ирж байснаасаа үндсэндээ ялгаагүй л хүмүүс буцацгаадаг. Тэд шилтгээн үзэхийн тулд уул руу мацна, гэхдээ л тэд өнгөрсөн үе нь одоо байгаагаасаа илүү дээр байжээ хэмээн эцэст нь дүгнэдэг. Тэд шаргал үстэй эсвэл хар арьстай байлаа ч үнэн хэрэгтээ энд амьдардаг хүмүүс шиг л хүмүүс байдаг юм даа.”“Гэхдээ би тэдний амьдардаг хотуудын цайзуудаас үзмээр байна шүү дээ” гэж хүү тайлбарлалаа.
“Тэдгээр хүмүүс манай нутгийг харчихаад энд бүрмөсөн суурьшиж амьдрамаар сайхан нутаг байна гэдэг” гэж аав нь үргэлжлүүллээ.
“Тэгвэл, Би ч гэсэн тэдний нутгийг харж тэд яаж амьдарч байгааг үзмээр байна,” гэж хүү хэллээ.
“Энд аялж ирцгээдэг тэдгээр хүмүүс мөнгөтэй чинээлэг хүмүүс байдаг тиймдээ ч тэд жуулчилцгаадаг харин бидний дунд аялж чадах хүмүүс гэвэл зөвхөн хоньчид л байх шив дээ.”
“Тэгвэл би хоньчин болъё!”Аав нь ахиад өөр юм хэлсэнгүй. Маргааш нь аав нь түүнд гурван ширхэг хуучны Испани алтан зоос бүхий жижиг уут өгөөд “Би үүнийг өмнө нь талбайгаас олсон юм. Энэ зооснуудыг чиний өвлөх хөрөнгөний нэг хэсэг болгоё гэж бодож байлаа. Гэхдээ чи үүнийг өөртөө сүрэг худалдаж авахдаа хэрэглэ. Талд гарч амьдар, тэгээд чи нэг өдөр манай нутаг хамгийн сайхан нь, манай бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй нь гэдгийг ойлгох болно.” Тэгээд тэр хүүгээ адислав.
Хүү тэгэхэд аавынхаа харцнаас, дэлхийгээр аялах хүсэл, хэдийгээр аав нь өнгөрсөн олон жилийн туршид уух унд, идэх хоол, үргэлж нэг газраа унтах хувь заяаныхаа дарамтан доор үл харгалзан булшилсан ч унтраагүй амьд байгаа тэр нэгэн хүслийн очыг олж харсан билээ.5 – р хэсэг
Тэнгэрийн хаяа улайрч эхэлснээ гэнэт нар мандлаа. Хүү аавтайгаа ярьж байснаа дурсаад сэтгэл нь сайхан болов. Тэр аль хэдийн зөндөө цайзуудаар аялчихсан зөндөө охидуудтай танилцчихсан (гэвч тэдний аль нь ч одоо түүнийг хэдэн өдрийн зайтай хүлээж буй охиныг гүйцэхгүй). Түүнд хүрэм, өөр номоор солиж уншдаг нэг ном, бас сүрэг хонь байгаа. Гэвч хамгийн чухал нь, тэр өдөр бүр өөрийнхөө мөрөөдлөөр амьдрах боломжтой юм. Хэрвээ тэр Андалуизагийн тал нутгаас уйдвал хонио зарчихаад далай руу явж болно. Далайгаар аялаад ханах үедээ тэр бас л зөндөө олон хотууд, хүүхнүүд болон бусад жаргалтай байх зүйлстэй учирсан байх болно. Би ч Бурхантай уулзаж чадахгүй л байсан болов уу сүмдээ сууж байсан бол хэмээн хүү нар мандахыг ажиглах зуураа бодлоо.Хэзээ л бол хэзээ тэр аялах шинэ зам олж чадна. Хүү энэ хавиар зөндөө аялсан боловч өмнө нь ерөөсөө тэр нурсан сүмд очиж байгаагүй. Дэлхий үнэхээр том бас агуу юм шиг. Хонинуудаа хэсэг өөрсдийнх нь дураар билчээхэд л тэр шинэ сонирхолтой зүйлс нээж чадна. Асуудлын гол нь юунд байна гэхээр хонинууд нь өдөр бүр шинэ замаар явж байгаа гэдгээ ухаардаггүйд байх юм. Тэд талд шинээр өвс ургамал ургаж байгааг улирлууд ээлжлэн солигдож байгааг ч анзаарахгүй. Тэдний боддог зүйл нь өвс, ус хоёр л юм даа.
Магадгүй бид бүгдээрээ ч тийм юмуу даа хэмээн хүү бодлогошров. Би ч гэсэн л худалдаачны охинтой танилцсанаасаа хойш өөр охидуудын талаар бодохоо болисон шүү дээ. Тэр нар руу харангаа Тарифад үдийн өмнө очих юм байна хэмээн багцаалав. Тэнд хүү номоо арай зузаан номоор солино, саваа дарсаар дүүргэнэ, сахлаа хусч, үсээ засуулна. Тэр охинтой уулзах уулзалтандаа өөрийгөө бэлтгэх хэрэгтэй, бас тэр өөрөөс нь олон хоньтой хоньчид түүнээс өрсөж очоод охиныг гуйх боломжийн талаар бодохыг ч хүсэхгүй байлаа. Мөрөөдлөө биелүүлэх боломж нь амьдралыг сонирхолтой болгох юмаа гэж тэр бодох зуураа нар руу ахин нэг хараад алхаагаа түргэсгэв. Хүү Тарифад зүүдний тайлал хэлдэг настай авгай байдгийг гэнэт саналаа.6 – р хэсэг
Настай авгай хүүг байшингийнхаа арын өрөөнд дагуулан орлоо. Энэ өрөө нь том өрөөнөөсөө өнгийн жижиг сондоруудыг хэлхсэн хөшгөөр тусгаарлагдах бөгөөд өрөөний голд нэг ширээ, хоёр сандал болон хананд нь Есүс Христийн зураг байрлуулсан байв.
Авгай суунгаа хүүг бас суу хэмээн дохив. Тэгээд тэр хүүгийн хоёр гарыг бариад чимээгүйхэн залбирч эхлэв. Энэ нь цыгануудын уншлагатай төстэй сонсогдож байлаа. Хүүг замд аялж явахад цыганууд тааралдаж байсан бөгөөд тэд бас аялан явцгаадаг ч хонь хариулдаггүй билээ. Хүмүүс ярихдаа цыганууд бусдыг мэхлэж амьдардаг бас тэд нар чөтгөртэй холбоотой түүнчлэн жаахан хүүхдүүдийг хулгайлж өөрсдийнхөө этгээд оромжиндоо аваачаад боол болгодог гэцгээдэг байв. Хүү жаахан байхдаа цыганууд түүнийг хулгайлж аваад явчих вий гэхээс маш их айдаг байсан бөгөөд тэрхүү багын айдас нь настай авгай түүний гарыг барих үед ахиад мэдрэгдлээ.
Гэхдээ Есүсийн зураг байгаа юм чинь зүгээр байлгүй дээ хэмээн хүү бодонгоо тайван байхыг хичээж аман дотроо чимээгүйхэн тарни уншлаа. Тэр өөрийнхөө гарыг чичрүүлж настай авгайд эвгүйцэж байгаагаа мэдэгдэхийг хүсэхгүй байв.
“Яасан сонин юм бэ” хэмээн настай авгай хүүгийн гарыг ширтэн ажиглах зуураа хэлээд хэсэг чимээгүй болов. Хүү улам тэвдэж гар нь мэдэгдэхүйц чичирч эхлэхэд настай авгайд тэр нь мэдрэгдэв. Хүү гараа хурдхан гэгч нь татаж авлаа.
“Би танд гарынхаа алгыг уншуулах гэж ирээгүй ээ” гэж тэр хэлэхдээ хэрэггүй ч энд ирэв үү хэмээн дотроо харамсаж байлаа. Хүү ерөөсөө төлбөрийг нь төлөөд цааш нь юм асуулгүйгээр явдаг ч юм бил үү ер нь энэ зүүдний тайлал хэрэгтэй ч юмуу даа гэж бодож суув.“Чи энд өөрийнхөө зүүдний талаар асуухаар ирсэн юм байна” гэж настай авгай хэллээ.
“Зүүд бол Бурхны хэл. Хэрвээ тэр бидний хэлээр яривал би түүнийг тайлж орчуулж чадна. Хэрвээ тэр сүнслэг хэлээр яривал зөвхөн чи л түүнийг ойлгож чадна. Гэвч аль ч тохиолдолд би чамаас зөвлөснийхөө хөлсийг авах болно.”Хмм,Ээлжит заль, хэмээн хүү дотроо бодлоо. Гэвч тэр азаа туршихаар шийдэв. Хоньчид үргэлж л чоно болон ган гачгийн эсрэг азаа үзэж байдаг тэр нь ч тэдний амьдралыг сонирхолтой болгодог билээ.
“Би хоёр удаа адилхан зүүд зүүдлэсэн юм,” гэж хүү хэллээ. “Миний зүүдэнд би хоньтойгоо талд явж байтал нэг жаахан охин гэнэт гарч ирээд тэдэнтэй тоглож эхлэх юм. Хүмүүс ингэхэд би дургүй, учир нь хонинууд танихгүй хүнээс үргээд байдаг. Гэвч хүүхдүүд хонинуудыг үргээлгүй тоглож чаддаг мэт санагддаг. Амьтад хүний насыг яаж ялгаж танидагийг би мэдэхгүй юм.”
“Цааш нь үргэлжлүүлээд ярь,” гэж настай авгай хэллээ. “Би одоо хоолоо хийх ёстой чамд их мөнгө байхгүйгээс хойш би чамд тэгэж их цаг гаргаж чадахгүй.” -
Одоо (January 21, 2015 8:47:55 am )
“Тэр охин хонинуудтай нэлээд удаан тоглолоо,” гэж хүү хэлэнгээ жаахан гунигт автав. “Тэгээд гэнэт тэр охин намайг гарнаас минь атгаж нисээд Египетийн пирамидийн дэргэд аваачлаа.” Хүү хэсэг ярихаа зогсоож настай авгайг Египетийн пирамидуудын талаар мэдэж байгаа эсэхийг ажиглалаа. Гэвч тэр юм хэлсэнгүй.
“Тэгээд, Египетийн Пирамидуудын дэргэд,” – хэмээн тэр сүүлийн гурван үгийг авгайд ойлгуулахын тулд удаанаар хэлээд – “тэр охин надад ‘Хэрвээ та энд ирэх юм бол нуугдсан эрдэнэсийг олох болно.’ гэж хэлсэн. Эрдэнэс яг хаана байгаа газрыг охин надад хариугүй үзүүлэх үед би сэрчихсэн, хоёр удаад хоёуланд нь.”
Настай авгай хэсэг чимээгүй суулаа. Тэгснээ тэр хүүгийн гарыг ахин анхааралтайгаар үзэж эхлэв.
“Би чамаас одоо төлбөр авахаа болилоо, гэхдээ хэрвээ чи эрдэнэсийг олвол түүний аравны нэг хувийг авая.” гэж авгай хэллээ.
Хүүгийн инээд гэнэт хүрэв. Тэр нуугдсан эрдэнэсийн талаар зүүдэлсэнээрээ өөртөө байгаа жаахан мөнгөнөөсөө хэмнэх боломжтой болох нь.
“За за, тэгвэл энэ зүүдийг тайлдаа,” гэж хүү хэллээ.
“Юуны өмнө надад ам өг. Миний хэлэх зүйлийн оронд олох баялгийнхаа арав хуваасны нэг хувийг өгнө гэж амла.”
Хүү тэгнэ хэмээн амаллаа. Настай авгай түүнийг Есүс Христийн зургийн өмнө ахиад амла хэмээн хүслээ.
“Энэ бол ертөнцийн хэлээрх зүүд. Би үүнийг тайлж чадна, гэхдээ тайлал нь маш хэцүү юм байна. Тийм ч учраас би чиний олох зүйлсээс хувь хүртэх эрхтэй гэж бодож байна. “Миний хэлэх тайлал гэвэл: Чи Египетийн Пирамидууд руу заавал оч. Би тэдний талаар өмнө нь сонсож байгаагүй ч хэрвээ тэр жаахан охин чамд харуулсан бол тэд байдаг гэсэн үг. Тэндээс чи чамайг маш баян болгох эрдэнэс олох болно.”
Хүү гэнэт догдлосон ч бас эгдүү нь хүрэв. Үүнийг сонсох байсан юм бол энэ авгай дээр ирэх хэрэг байсан гэж үү. Гэвч тэр төлбөр төлөх шаардлагагүй гэдгээ саналаа.
“Би ердөө үүний төлөө цагаа үрэх хэрэггүй л байсан шүү дээ,” гэж хүү хэллээ.
“Энэ их төвөгтэй зүүд байна гэдгийг би чамд хэлсэн. Ер нь амьдрал дээр энгийн зүйлс л хамгийн тайлагдашгүй зөвхөн ухаант мэргэдүүд л ойлгодог юм шүү дээ. Нэгэнтээ би цэцэн бишээс хойш өөр бусад зүйлс жишээ нь хүний гарын алгыг унших гэх мэтийг л сурах болсон юм.”
“За за, Би тэгвэл Египет рүү яаж очих вэ?”
“Би зөвхөн зүүдний тайлалыг хэлдэг. Түүнийг яаж хэрэгжүүлэхийг би мэдэхгүй. Тиймдээ ч би охидуудынхаа өгсөнийг нь хүргээд л амьдарч байна даа.”
“Хэрвээ би хэзээ ч Египет орохгүй бол яах вэ?”
“Тэгвэл би хувь хүртэхгүй гэсэн үг. Энэ анхны удаа биш ээ.”
Авгай хүүг яв гээд түүнд аль хэдийн зөндөө цаг үрчихсэн байгаагаа хэлэв.Хүүгийн урам нь хугарч ахиж хэзээ ч зүүдэнд итгэж байхгүй хэмээн шийдлээ. Тэр зөндөө олон зүйлс амжуулах ёстой гэдгээ саналаа. Хүү зах руу очиж идэх юм худалдаж аван, номоо өөр зузаан номоор солиулаад шинээр авсан дарсаа амсаж үзэхээр захын талбайн булан дахь нэгэн вандан сандал дээр тухлан суулаа. Халуун өдөр байсныг ч хэлэх үү сэрүү татуулсан сайхан амттай дарс байлаа. Хонинууд нь хотын хаалганы ойролцоо нэг найзынх нь саравчинд байгаа. Хүү энэ хотод нэлээд олон хүн танидаг. Аялаж явахын нэг тааламжтай нь тэр үргэлж шинэ нөхдүүдтэй болохоос гадна тэдэнтэй үргэлж хамтдаа байх албагүй. Хэрвээ хүн бусадтай өдөр бүхэн хамтдаа байгаад байвал тэд түүний амьдралын нэг хэсэг яваандаа болдогийг хүү сүмд сурч байсан үедээ ойлгосон. Тэгээд тэд тэр хүнийг өөрчлөгдөхийг хүсдэг. Хэрвээ хэн нэгэн бусдын хүсч байгаагаар байхгүй байвал тэд уурлацгаадаг. Хүмүүс бүгдээрээ бусдыг хэрхэн амьдралаа авч явах талаар тов тодорхой бодолтой байдаг мэт боловч харин өөрийнхийгөө болохоор мэддэггүй. Хүү нар арай доошилтол хүлээгээд хонио бэлчээрт гаргая гэж бодлоо. Гурван өдрийн дараа тэр худалдаачны охинтой хамт сууж байхнээ.
Тэр худалдаж авсан номоо уншиж эхлэв. Эхний хуудсанд нэгэн оршуулгын ёслолын тухай бичсэн байлаа. Бас зохиолын баатруудын нэр нь хэлэхэд маш хэцүү нэртэй байлаа. Хэрвээ тэр хэзээ нэгэн цагт ном бичих юм бол нэг удаад зөвхөн нэг хүний тухай л өгүүлнэ учир нь уншигч олон хүний нэр тогтоох гэж зовох хэрэггүй болно хэмээн бодов.
Аажмаар тэр уншиж байгаа зүйлдээ төвлөрч эхлэхэд тэр номонд илүү татагдаж эхлэв, оршуулга нэгэн цас бударсан өдөр болж байсан бөгөөд тэр сэрүү татах мэдрэмжийг таалан бодов. Хүү үргэлжлүүлэн уншиж байх зуур нэгэн настай хүн түүний хажууд ирж сууснаа түүнтэй яриа өдөж эхлэв.
“Тэр хүмүүс юу хийгээд байгаа юм бэ” гэж тэр хүн асуунгаа талбай дээр байгаа хүмүүс рүү заалаа.
“Ажиллаж байна,” гэж хүү тоомсоргүй хариулснаа номоо амтархан уншиж байгаа хүний дүр эсгэхийг хичээлээ.
Үнэнийг хэлэхэд хүү өөрийгөө худалдаачны охины өмнө хонь хяргаж байгаагаар төсөөлөн бодож байсан бөгөөд ингэснээрээ охин түүнийг бас ч үгүй хэцүү зүйлсийг хийх чадвартай эр хүн гэдгийг харна гэсэн үг. Хүү энэ агшиныг зөндөө олон удаа төсөөлөн бодож байсан бөгөөд тухай бүрд нь хонийг хойноос нь урагшаа хяргах ёстой гэж тайлбарлахад тэр охин ихэд гайхаж догдлох болно. Хүү бас хонь хяргаж суухдаа ярих сонирхолтой түүх, яриануудаас цээжлэж байгаа ба ихэнхийг нь тэр номноос уншсан боловч өөртөө тохиолдсон мэтээр л охинд ярьж өгөх болно. Тэр охин анзаарах ч үгүй, учир нь охин уншиж чадахгүй шүү дээ.
Энэ хооронд нөгөө настай хүн түүнтэй яриа өдсөөр л байв. Өвгөн хэлэхдээ цангаж байна тэгээд ууж байгаа дарснаасаа жаахан балгуулаач гэлээ. Хүү одоо л нэг намайг орхих нь гэж найдан лонхтой дарсаа түүнд өглөө.
Гэвч тэр хүн ярилцахыг хүссээр л хүүг ямар ном уншиж байгааг асуулаа. Хүү уцаарлан, бүдүүлэг авирлаж өөр суудалд очиж суумаар санагдсан ч аав нь түүнд ахмад настай хүнийг хүндэлж бай хэмээн сургасан билээ. Тэгмэгцээ хүү дараах хоёр шалтгааны улмаас – нэгдүгээрт тэр номын нэрийг яг юу гэж хэлэхийг мэдэхгүй, хоёрдугаарт хэрвээ тэр хүн уншиж мэддэггүй бол түүндээ санаа нь зовоод аяндаа өөр сандал дээр очиж суух бизээ хэмээн тооцоолоод номоо тэр хүнд өгч орхив.
“Хмм …” хэмээн настан номыг ямар нэг этгээд зүйл буй мэтээр эргүүлж тойруулан ажиглангаа хэлээд “Энэ нэлээд чухал ном ч гэсэн үнэн яршигтай”.
Хүү цочирдлоо. Настан уншиж чаддагаар барахгүй энэ номыг аль хэдийн уншчихсан байх нь. Хэрвээ энэ ном настаны хэлсэнээр үнэхээр дэмий ном бол хүү түүнийг өөр номоор солих хугацаа бас байна.
“Энэ ном бараг бусад бүх номонд гардагтай адил зүйлийг өгүүлдэг юм,” хэмээн настан үргэлжлүүллээ.
“Энэ номонд хүмүүс өөрсдийн Хувийн бахархалаа сонгох чадваргүйн тухай өгүүлэх бөгөөд хүн бүхэн хорвоогийн агуу хуурамч чанарт итгэдэг хэмээн төгсдөг юм.”
“Хорвоогийн агуу хуурамч чанар гэж юу юм бэ?” хэмээн хүү үнэхээр гайхширан асуулаа.
“Хүмүүс амьдралынхаа тодорхой үед бидэнд юу тохиолдоод байгааг өөрсдөө удирдах чадвараа алдаж бидний амьдрал зурсан зургийнхаа дагуу явж эхэлдэг. Энэ бол хорвоогийн агуу хуурамч чанар юм.”
“Тэр ч надад хэзээ ч тохиолдож байгаагүй ээ,” гэж хүү хэллээ. “Манайхан намайг лам болгохыг хүсч байсан ч би хоньчин болохоор шийдсэн.”
“Маш сайн байна,” гэж настан хэлээд “Учир нь чи аялахыг үнэхээр их хүсдэг.”
“Миний юу бодож байгааг мэдэх чадвартай байх нь,” хэмээн хүү дотроо бодов.
Настан энэ хооронд номын хуудсуудыг эргүүлэн буцааж өгөх шинж ер нь алгаа. Хүү тэр хүн этгээд байдлаар хувцасласныг ажиглав. Тэр араб шиг харагдах бөгөөд арабууд энэ хавиар зөндөө л тааралдана. Африк тив Тарифагаас хэдхэн цагийн зайтай ердөө завиар нэг нарийхан хоолой гатлахад л орчихно. Арабууд энэ хотод нэлээд их ирдэг бөгөөд худалдаа наймаа хийнэ бас өдөрт хэд хэдэн удаа тэдний этгээд мөргөлөө үйлддэг байв.
“Та хаанаас ирсэн бэ?” хэмээн хүү асуулаа.
“Энд тэндээс.”
“Хэнбэгуай ч гэсэн олон газраас байж чадахгүй шүү дээ,” хэмээн хүү хэллээ. “Би хоньчин, би олон газраар аялсан ч гэсэн ганц л газраас, нэгэн эртний шилтгээний дэргэдэх хотоос гаралтай. Тэнд би төрсөн юм.”
“За хө тэгвэл, чи намайг Салемд төрсөн гэж ойлгож болно.”
Хүү Салем хаана байдгийг мэдэхгүй боловч юм мэддэггүй хүн шиг харагдахаас санаа нь зовохдоо асууж зүрхэлсэнгүй. Хүү зах дээр нааш цааш холхилдох хүмүүсийг хэсэг зуур ажиглан суулаа. Тэд бүгд л завгүй харагдана.
“Салем ямаршуухан бэ?” хэмээн хүү жаахан ч гэсэн зүйл тодруулах санаатай асуулаа.
“Ямар байсан түүн шигээ л байна даа.”
Одоохондоо ямар ч мэдэгдэх зүйл алга. Гэхдээ хүү Салем ямар ч гэсэн Андалуизад байдаггүйг мэдэж байв. Байдаг бол тэр аль хэдийн сонссон л байх учиртай.
“Тэгвэл та Салемд юу хийдэг юм бэ?” хэмээн хүү шаргуу асууж эхлэв.
“Салемд би юу хийдэг гэж үү?” настан инээснээ. “Зүйтэй, Би Салемийн хаан байна!”
Хүмүүс сонин сонин зүйл ярих юмдаа хэмээн хүү бодлоо. Заримдаа ч хоньтойгоо хамт байх нь дээр ч юмуу тэд ямар юм ярих биш. Ном уншаад суувал бүр ч илүү. Номнууд өөрийнхөө уянгат түүхүүдийг хэзээ хүссэн үед л хэлж өгнө. Гэтэл хүмүүстэй ярилцах үед тэд үнэхээр сонин зүйлс бүр цааш нь яриаг яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй болгох хүртэл зүйлс хэлэх юмдаа.
“Намайг Мэлкизидэк гэдэг.” хэмээн настан хэлэв. “Чамд хэдэн хонь бий вэ?”
“Хангалттай олон,” хэмээн хүү хариуллаа. Тэр хувийн асуудлынх нь талаар настан илүү мэдэхийг хүсч байгааг анхаарлаа.
“За тийм бол бидэнд асуудал гарлаа. Хэрвээ чи хангалттай олон хоньтой гэж бодож байгаа бол би чамд туслаж чадахгүй нь дээ.”
Хүүгийн дургүй нь хүрч эхлэв. Тэр ямар тусламж гуйсан ч биш. Энэ настан өөрөө эхлээд л дарснаасаа балгуулаач гээд бас яриа өдөөд байсан шүү дээ.
“Миний номыг өгөөдөх,” хэмээн хүү хэллээ. “Би явах хэрэгтэй байна хонио цуглуулаад замдаа гарах минь.”
“Надад сүргийнхээ арав хуваасны нэгийг өг,” хэмээн настан хэлээд “Би чамд нуугдсан эрдэнэсийг яаж олохыг хэлж өгье.” Хүү зүүднийхээ талаар санаад тэгмэгц гэнэт бүх зүйл түүнд тодорхой болж ирэв. Настай авгай түүнээс төлбөр аваагүй, харин энэ өвгөн, магадгүй тэр авгайн нөхөр ч байж магадгүй, заль гаргаж огт байдаггүй зүйлийн тухай яриад улам их зүйл салгахыг оролдож байгаагаас зайлахгүй. Энэ хүн ч гэсэн ер нь цыган бололтой.
Гэтэл хүүг үг хэлж амжихаас өмнө, настан тонгойж нэгэн саваа авснаа талбайн элсэн дээр бичиж эхэллээ. Түүний цээжиндэх ямар нэгэн гялгар зүйлээс хурц гэрэл ойн хүүгийн нүдийг хэсэг зуур юм харагдахгүй болтол нь гялбуулав. Настай хүн гэхэд итгэмээргүй шалмаг хөдөлгөөнөөр тэр хүн тэрхүү зүйлийг нөмрөгөөрөө хааж орхив. Хүүгийн хараа нь хэвийн байдалдаа буцаж оронгуут хүү настаны элсэн дээр бичсэн зүйлсийг унших боломжтой боллоо.
Тэрхүү жижиг хотын захын талбайн элсэн дээрээс хүү аав, ээжийнхээ нэрийг түүнчлэн сүмд судлаж байсан хичээлүүдийнхээ талаар уншив. Тэр бас өөрөө ч мэддэггүй нөгөө худалдаачны охины нэрийг болон хэзээ ч хүмүүст ярьж байгаагүй зүйлсийнхээ тухай унших нь тэрээ. /Үргэлжлэл бий/ -
Одоо (January 21, 2015 8:48:18 am )
10 – р хэсэг
Африк хир сонин газар байдаг болдоо хэмээн хүү бодлоо.Тэр Танжиерийн нарийн гудамжуудын дагуу байрлах олон баарнуудтай адилхан нэг бааранд сууж байлаа. Зарим эрчүүд асар том гаансыг бие биедээ дамжуулан татацгаана. Хэдхэн цагийн дотор тэрээр хөтлөлцөн алхах эрчүүдийг, нүүрээ халхалсан хүүхнүүдийг, цамхагийн оройд гаран уншлага үйлдэх лам болон хүн бүхэн өвдөглөн сууж духаа газарт хүргэн бөхийн залбирахыг харлаа. “Бүдүүлгүүдийн заншил” хэмээн тэр өөртөө хэллээ.
Багадаа сүмд сурч байх үедээ хүү Гэгээн Сантъяого Матаморос цагаан морио уначихаад сэлмээ сугалахад энд харсан хүмүүс шиг хүмүүс өвдөг сөгдөн байдаг тэр зургийг үргэлж ажигладаг байж билээ. Хүүгийн сэтгэл эвгүйцэн маш ихээр ганцаардаж байлаа. Энэхүү бүдүүлгүүд харахад их сонин юм. Үүнээс гадна гэнэтийн аялалынхаа яарууд тэрээр нэг зүйлийг, зөвхөн нэг зүйлийг тэр нь түүний баялагаас удаан хугацаагаар тусгаарлаж ч магадгүй тэр зүйлийг мартсан нь юу вэ гэвэл энэ нутагт хүмүүс зөвхөн Араб хэлээр л ярьдаг юм байжээ.
Баарны эзэн хүүд ойртон ирэхэд хүү хажуугийн ширээнийхний ууж байгаа ундаа руу заалаа. Тэр ундаа нь гашуун амттай цай болж таарав. Хүү дарсыг илүүд үздэг билээ. Хүү одоохондооо үүний талаар санаа зовох шаардлагагүй юм. Түүний анхаарлаа хандуулах ёстой зүйл гэвэл түүний баялаг болон хэрхэн түүнийг олж авах талаарх асуудал байлаа. Хонинуудаа зарснаар түүнд хангалттай мөнгө хуримтлагдсан бөгөөд мөнгө байгаа цагт ид шидийн мэт байдгийг хүү мэднэ, ер нь мөнгөтэй хүн бол ганцаараа биш л гэсэн үг. Магадгүй хэдэн өдрийн дараа л тэр Пирамидуудад хүрчих байх. Алтан цээживч зүүсэн настан зургаахан хонь авахын тулд худал хэлнэ гэж арай ч баймааргүй юм. Тэр настан хүүд зөн совин болон учрах тэмдгүүдийн талаар ярьсны дараа хүү хоолойг гаталж явахдаа зөн совингийн талаар бодож явсан билээ. Тийм дээ, настан юуны талаар ярьж байгаагаа үнэхээр л мэддэг хүн байж дээ, Андалуизагийн тал нутгаар өнгөрүүлсэн хугацаандаа хүү аль замаар явахаа газар болон тэнгэрийг ажиглаад л сонгож сурсан байсан юм. Хүү зарим шувуу дайралдах нь могой ойрхон байгааг заана гэдгийг, мөн зарим нялцгай биетэн дайралдана гэдэг нь тэр хавьд ус байгааг илэрхийлдэг гэдгийг сурчихсан байсан шүү дээ. Хонинууд түүнд эдгээрийг сургасан юм. Хэрвээ Бурхан хонийг тийм сайн дагуулж байгаа юм чинь хүнийг ч мөн адил байлгүй дээ хэмээн тэр бодмогцоо сэтгэл нь тайвшрав. Нөгөө цайны амт тийм ч гашуун биш мэт санагдаж эхлэв.
“Чи хэн бэ?” хэмээн хэн нэгэн түүнээс Испаниар асуухыг тэр сонслоо. Хүү тайвшрав. Тэрээр зөн совингийн талаар яг бодож байх зуур хэн нэгэн тааралдав.
“Чи чинь яахаараа Испаниар ярьж чаддаг байнаа?” гэж хүү асуулаа. Шинэ танил нь нэг барууны маягаар хувцасласан залуу хүү байсан бөгөөд түүний арьсны өнгө нь тэр хүү энэ хотынх гэдгийг нь илчилж байв. Тэр мөн түүнтэй нуруугаар ч, насаар ч ойролцоо хүү байлаа.
“Эндхийн бараг бүх хүн л Испаниар ярьдаг. Бид Испаниас ердөө хоёрхон цагийн зайтай л байна шүү дээ.”
“Суугаач, би чамайг уух юмаар дайлая,” хэмээн хүү хэллээ. “Тэгээд надад хундага дарс захиалаад өгөөч би энэ цайг ууж чадахгүй нь.”
“Энэ нутагт дарс байдаггүй юм,” гэж залуу хүү хэллээ. “Эндхийн шашинд хориотой.”Хүү шинэ танилдаа Пирамидууд руу явах хэрэгтэй байгаагаа хэллээ. Тэр бараг л тэнд буй баялгийнхаа талаар ярих шахсан боловч хэлээд хэрэггүй хэмээн шийдлээ. Хэрвээ хэлчих юм бол энэ араб тэнд хүргэснийхээ хөлсөнд хувь хүртэж магадгүй юм. Тэр одоогоор байхгүй байгаа зүйлээ санал болгох талаар настан юу гэж хэлснийг саналаа.
“Хэрвээ чи чадна гэвэл би чамайг газарчинаар хөлслөе.”
“Тэнд хэрхэн хүрэх талаар төлөвлөгөө чамд байна уу?” гэж шинэ танил нь асуулаа.
Хүү тэрхүү баарны эзэн ойролцоо зогсоод тэдний яриаг анхааралтай сонсож буйг ажиглалаа. Түүний байдал нэг л сонин санагдаад явчихав. Гэхдээ хүү газарчин олчихсон тул энэхүү боломжоо алдахыг хүсэхгүй байлаа.
“Чи Сахарын цөлийг хөндлөн гатлах болно доо,” гэж залуу эр хэлээд “Үүний тулд чамд мөнгө хэрэгтэй. Чамд хангалттай мөнгө байгааг би мэдмээр байна.”
Хүү ямар хачин асуулт вэ гэж бодлоо. Гэвч хүү настны хэрвээ чи ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл энэ ертөнц үргэлж чиний төлөө байдаг хэмээсэнд итгэсэн билээ. Тэрээр мөнгөө гаргаад залуу эрд харууллаа. Баарны эзэн ойртон ирээд мөн харлаа. Тэр хоёр арабаар хэдэн үг солилцоход баарны эзэн зэвүүцсэн шинжтэй харагдаж байлаа. -
Одоо (January 21, 2015 8:48:34 am )
“Эндээс гарцгаая,” гэж шинэ танил хэлээд “Тэр биднийг явахыг шаардаж байна.” гэв.
Хүү тайвширлаа. Тэр тооцоогоо хийхээр босмогц баарны эзэн түүнийг татан авснаа ууртайгаар хэдэн үг хэлэв. Хүү тэнхээтэй, мөн эсэргүүцэхийг хүссэн боловч тэр харийн нутагт байгаа билээ. Түүний шинэ найз нь баарны эзнийг хажуу тийш нь түлхээд хүүг дагуулан гадагш гарлаа.
“Тэр чиний мөнгийг авахыг хүсч байна,” гэж тэр хэлэв. “Танжиер бол Африкийн бусад хэсгээс өөр. Энэ бол боомт. Боомт бүрт өөрсдийн хулгайчид байдаг юм.”Хүү шинэ танилдаа итгэж байв. Тэр аюултай байдлаас гарахад нь тусаллаа шүү дээ. Залуу эр хүүгийн мөнгийг гаргаж ирээд тоолж эхэллээ. “Бид Пирамидуудад маргааш гэхэд бараг хүрчихнэ,” гэж залуу эр мөнгийг авангаа хэллээ. “Гэхдээ би хоёр тэмээ худалдаж авах шаардлагатай.”
Тэд хамтдаа Танжиерийн нарийн гудамжуудаар алхацгаав. Хаа сайгүй бараа өрсөн лангуунууд байх аж. Тэд захын талбайн голд очицгоолоо. Зах дээр мянга мянган хүмүүс хэлэлцэцгээн, наймаа хийн, бараа худалдаж аван байх агаад хүнсний ногоонууд хутгануудын дэргэд, хивснүүд тамхины хажууд гэх мэтчилэн холилдсон байх ажээ. Гэвч хүү шинэ танилаасаа огтхон ч хараа салгахгүй явлаа. Эцсийн эцэст түүнд хүүгийн бүх мөнгө яваа шүү дээ. Хүү мөнгөө буцааж авъя гэж хэлмээр байсан ч нөхөрсөг бус зүйл болох байх гэж шийдлээ. Тэр энэхүү хачирхалтай газрын ёс заншлуудын талаар юу ч мэдэхгүй байгаа билээ.
“За би түүнийг ажиглаж л байя,” хэмээн тэр өөртөө хэллээ. Тэр өөрийгөө шинэ танилаасаа илүү чадалтай гэж мэдэж байв. Гэтэл гэнэтхэн энэ бүх эргэлзээний дунд тэрээр амьдралдаа хэзээ ч харж байгаагүй хамгийн сайхан сэлмийг харж орхив.Хуйг нь мөнгөөр товойлгон сийлсэн, бариул нь хар өнгөтэй бөгөөд үнэт чулуугаар чимэглэсэн сэлэм байлаа. Хүү Египетээс буцаж ирэхээрээ тэрхүү сэлмийг худалдаж авна даа гэж өөртөө амлав. “Лангууны эзнээс энэ сэлэм ямар үнэтэйг асуугаад өгөөч,” гэж тэр найздаа хэллээ. Тэгээд тэр хэсэг хугацаанд сэлмийг ажиглан сатаарснаа мэдэрлээ. Түүний зүрх нь булгилж цээж нь түүнийг гэнэтхэн хавччихсан мэт л санагдаж байлаа. Тэр орчин тойрноо анхаарахаасаа ч айж байлаа учир нь тэр юу харахаа мэдэж байлаа. Хүү сэлмийг эргэн тойрноо харах сэхээ ортлоо үргэлжлүүлэн харав. Түүний эргэн тойронд ирж буцсан, хашгирсан бараа худалдаж авсан хүмүүс, этгээд хүнсний үнэр бүхий тэрхүү зах байсан ч хүү шинэхэн танилаа хаанаас нь ч хайгаад олсонгүй.
Хүү түүний найз нь санамсаргүйгээр л хэсэгхэн хугацаанд түүнээс салчихлаа хэмээн итгэхийг хүсч байв. Хүү тэндээ үлдээд түүнийг буцаж ирэхийг нь хүлээхээр шийдэв. Хүлээх зуур нь нэгэн ламтан ойролцоох цамхагийн оройд гарч мөргөлөө эхлэхэд зах дээр байгаа хүн бүхэн өвдөглөн духаа газарт хүргэн залбирцгааж байв. Тэгснээ яг л шоргоолжны арми шиг тэд лангуунуудаа хураагаад явцгаалаа. Нар ч мөн жаргаж эхэллээ. Хүү нар захыг тойрон байх хэсэг цагаан байшингуудын араар далдрах болтол нь нарны шингэх замыг ажиглан зогслоо.
Хүү энэхүү нарыг энэ өглөө мандах үед өөр тивд жаран хоньтой хоньчин нэгэн охинтой учрахыг хүсэн байснаа эргэн саналаа. Тэр өглөө хүү өөрт нь юу тохиолдож болохыг танил тал нутгаараа аялах зуураа мэддэг байсан юм. Гэвч одоо нар шингэж эхлэх энэ үед тэр хүний нутагт тэр тусмаа хэлээр нь ч ярьж чадахгүй харийн хүн болон хувирлаа. Тэр одоо хоньчин биш түүнд юу ч алга бүүр нутагтаа очиж бүхнийг шинээр эхлэх мөнгө ч үгүй л болов. Энэ бүх зүйл нар мандахаас эхлээд шингэхийн хооронд болчихлоо гэж үү хэмээн хүү бодлоо. Тэр өөрийгөө өрөвдөж амьдрал гэнэтхэн ингэж орвонгоороо өөрчлөгдсөнд халаглан байлаа. Тэр ичсэнээсээ болоод уйлмаар байлаа. Тэр хонинуудынхаа дэргэд ч уйлж үзээгүй билээ. Гэвч захын талбай хоосон тэр гэрээсээ алс хол байсан болохоор уйллаа. Тэр Бурхан шударга биш байсанд мөн Бурхан мөрөөдөлдөө итгэгчдэд ийм зүйлээр хариу барьдагт нь уйллаа. Хоньтойгоо байхдаа би аз жаргалтай миний орчин тойрныхон ч гэсэн аз жаргалтай байж дээ. Хүмүүс намайг хараад ирж мэндэлцгээдэг байсан даа гэж тэр бодлоо. Гэвч одоо би гунигтай бас ганцаараа. Би хүмүүст дургуйцэж, итгэмээргүй байна учир нь нэг хүн намайг хуурчихлаа. Би өөрсдийн баялгаа олсон хүмүүст атаархаж байна учир нь би өөрийнхийгөө хэзээ ч олохгүй. Тэгээд одоо би өөртөө оногдсон өчүүхэн зүйлээ л арчилж явах болно яагаад вэ гэвэл би дэлхийг ялан дийлэхэд дэндүү өчүүхэн амьтан юм.Тэр өмчнөөс нь юу үлдсэнийг харахаар хүүдийгээ онгойлголоо. Магадгүй хөлөг онгоцон дээр идэж байсан хачиртай талхнаас жаахан ч гэсэн үлдсэн байж магад. Гэвч тэр нэгэн зузаан ном, хүрэм бас настны өгсөн хоёр чулууг гаргаж ирлээ. Чулуунуудыг хэсэг ажиглах зуураа ямар нэгэн шалтгаанаар тэр тайвшрав. Тэр зургаан хонио хоёр үнэт чулуугаар алтан цээживчтэй настанд зарчихсан шүү дээ. Тэр чулуунуудыг буцах тасалбараар зарж ч болно. Гэхдээ энэ удаад би арай ухаалаг хандая байз гэж тэр бодонгоо чулуунуудыг үүргэвчнээсээ аван халаасандаа хийлээ.
Энэ бол боомт хот түүний шинэхэн андын хэлсэн ганц үнэн үг гэвэл боомт хотууд хулгайчуудаар дүүрэн байдаг ажээ. Хүү баарны эзэн яагаад халаглаж байсныг сая л ойлголоо. Тэр хүүд шинэ танилдаа итгэж болохгүй гэдгийг хэлэхээр оролдсон байх нь.
“Би бусдын л адил юм даа. Би энэ хорвоог өөрийнхөө хүссэн зүйлийг тохиолдоосой л гэж хардагаас үнэндээ яг тохиолддог зүйлсийг хардаггүй юм байна.”Хүү чулуунуудаа хуруугаараа зөөлөн тэмтрэн тэдгээрийн дулааныг болон гадаргууг нь мэдрэн байлаа. Тэр чулуунууд бол хүүгийн баялаг юм. Тэднийг бариж байгаа нь түүний сэтгэлийг тайвшруулж байлаа. Чулуунууд хүүд настныг санагдуулах аж. “Хэрвээ чи ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл хорвоо ертөнц чамайг түүндээ хүрэхэд чинь туслаж байдаг,” хэмээн настан хэлсэн билээ. Хүү настны хэлсэн үгийн үнэн учрыг ойлгохыг хичээж байлаа. Хүү захын эзгүй хашаанд халаасандаа ганц ч зоосгүй шөнийн туршид манаж хонох хонинууд ч үгүй ганцаараа байлаа. Гэвч чулуунууд нь түүнийг хүүгийн туулсан амьдралыг мэддэг хаантай уулзсаных нь баталгаа болж байв.
“Тэднийг Урим болон Түмим гэдэг бөгөөд чамд зөн совинг тайлж уншихад туслах болно.” Хүү чулуунуудаа халаасандаа буцаан хийгээд туршиж үзэхээр шийдэв. Настан маш тодорхой асуулт тавиарай гэсэн ба хүү үүний тулд юу хүсч байгаагаа мэдэх шаардлагатай билээ. Тэгээд тэр настны өршөөл одоо ч гэсэн байгаа эсэхийг асуулаа. Тэгээд нэг чулууг татан гаргаж ирэв.
Тэр нь “Тийм” гэсэн чулуу байв.
“Би өөрийн баялгаа олох болов уу” гэж тэр асуулаа. Тэр гараа халаасандаа шургуулаад нэг чулууг нь тойруулан тэмтрэв. Түүнийг ингэх хооронд чулуунууд нь халаасных нь цоорхойгоор газарт уналаа. Хүү халаасанд нь цоорхой байсныг ажиглаагүй билээ. Тэр Урим, Түмим хоёроо буцаан халааслахаар доош өвдөглөн суув. Чулуунуудыг газарт байгааг харах зуур нь түүнд өөр нэг захиас санаанд нь орж ирлээ.
“Зөн совингоо ажиглаж ойлгоод, түүнийг дагаж сур” хэмээн настай хаан хэлсэн билээ.
Зөн совин.
Хүү инээмсэглэв. Тэр чулуунуудаа аваад халаасандаа буцаан хийлээ. Тэр халаасныхаа цоорхойг нөхөхийг ч бодсонгүй чулуунууд нь хүссэн цагтаа унаж болох шүү дээ. Тэр хүн өөрийн Хувийн бахархалаасаа зайлсхийхгүйн тулд зарим нэгэн зүйлсийг асууж болдоггүйг ухаарлаа.
“Би шийдвэрээ өөрөө гаргана гэж амласан шүү дээ,” хэмээн тэр өөртөө хэлэв. Түүнд чулуунууд нь настны өршөөл одоо ч түүнтэй хамт байгаа гэдгийг хэлсэн тул хүүг илүү итгэлтэй болгож байлаа. Тэр эзэнгүй захыг тойруулан ахин нэг харснаа цөхөрсөн байдал нь өмнөхөөсөө багассаныг мэдрэв.
Энэ тийм ч хачин газар биш юм байна, харин энэ бол шинэ газар юм байна. Эцсийн эцэст хүүгийн үргэлж хүсдэг зүйл нь гэвэл ердөө л шинэ газруудыг мэдэх шүү дээ. Тэр хэзээ ч Пирамидуудад хүрч чадахгүй байсан ч гэсэн өөрийнхөө мэдэх бүх хоньчдоос хол аялчихсан байгаа билээ. Ээ, тэдгээр хоньчид ердөө хоёрхон цаг усан онгоцоор аялахын зайтай газарт юмс ямар ялгаатай байгааг мэддэг ч болоосой хэмээн хүү бодлоо.
Түүний шинэ ертөнц нь одоогоор ердөө л захын хоосон талбай байгаа ч тэрээр энд амьдрал буцалж байхыг харсан бөгөөд түүнийг хүү хэзээ ч мартахгүй билээ. Хүү нөгөө сэлмийг эргэн саналаа. Тэрхүү сэлмийн тухай бодох нь жаахан харамсалтай байсан ч гэсэн хүү тийм сэлмийг өмнө нь ердөө ч харж байгаагүй билээ. Хүү эдгээр зүйлсийн талаар бодлогошрон байх зуураа тэрээр өөрийгөө хулгайчийн өрөвдөлтэй хохирогч уу аль эсвэл өөрийнхөө баялгийн эрэлд яваа аз сорин аялагч уу гэдгээ сонгох ёстой гэдгээ ухаарлаа.“Би бол баялгийн эрэлд явж буй аялагч,” хэмээн тэр өөртөө хэллээ.
11-р хэсэг
Хэн нэгэн хүн түүнийг сэгсрэхэд хүү сэрлээ. Тэр нөгөө захын гол дунд нам унтсан байсан бөгөөд захын үйл ажиллагаа ер нь эхлэж байв. Эргэн тойрондоо хонинуудаа байгаа эсэхийг харангаа хүү өөрийгөө шинэ ертөнцөд байгаагаа ухаарлаа. Гэхдээ уйтгарлахын оронд хүү жаргалтай байлаа. Тэр хонинууддаа өвс устай бэлчээр хайн явах шаардлагагүй, харин өөрийнхөө баялгийн төлөө явах боломжтой шүү дээ. Тэр халаасандаа ганц ч зоосгүй ч гэлээ түүнд итгэл байлаа. Урьд шөнө тэрээр уншиж байсан номнууддаа гардаг баатруудтайгаа адилаар өөрөө адал явдлын эзэн хэмээн шийдсэн билээ.Хүү захаар алгуурхнаар алхлаа. Худалдаачид лангуугаа угсран байсан бөгөөд хүү нэгэн чихрийн худалдаачинд лангуугаа угсрахад нь туслав. Тэрхүү худалдаачин жаргалтай инээмсэглэн, ажилдаа тааламжтайгаар өдрийнхөө ажлыг эхлэхэд бэлдэж байв. Түүний инээмсэглэл нь хүүд нөгөө настныг, нөгөө үл тайлагдах настныг санагдуулж байв. Энэ чихрийн худалдаачин сүүлд нь аялахын тулд юмуу худалдаачны охинтой гэрлэхийн тулд чихрээ хийгээгүй нь лавтай даа хэмээн хүү бодлоо. Энэ хүн үүнийг хийдэг, яагаад вэ гэвэл тэр үнэхээр энэ ажлыг л хийхийг хүсдэг юм байна гэж хүү бодлоо. Тэр өөрийгөө нөгөө настны хэлсэнчлэн хүн ер нь өөрийнхөө Хувийн бахархалтай ойр байна уу хол байна уу гэдгийг мэдэрч чадах юм байна гэдгээ ухаарлаа. Ердөө тэднийг харахад л ойлгомжтой юм. Энэ үнэхээр хялбархан авч өмнө нь би ерөөсөө туршиж байгаагүй юм байна гэж хүү бодлоо. Лангууг угсарч дуустал чихрийн худалдаачин тухайн өдөр хийсэн анхны чихрээсээ хүүд амсууллаа. Хүү худалдаачинд талархан чихрийг амтархан идэнгээ цааш явлаа. Тэрээр цаашаа жаахан холдох зуураа тэнд байсан хүмүүс лангуугаа угсрахдаа зарим нь арабаар зарим нь испаниар ярилцан байхыг сонсов. Тэгээд тэд нэг нэгэнтэйгээ саадгүй ойлголцох ажээ. Ер нь үгээр илэрхийлэгдэдгүй бүгдийн ойлгодог хэл байдаг юм байна гэж хүү бодлоо. Би өмнө нь үүнийг хонинуудтайгаа байхдаа мэдэрсэн одоо хүмүүсийн дунд надад мэдэгдэж байна даа.
Тэрээр маш олон шинэ зүйлст суралцаж байлаа. Тэдгээрийн зарим нь түүнд өмнө нь хэрэглэгдэж л байсан үнэхээр тийм шинэ зүйлс биш ч гэлээ өмнө нь анзаарч байгаагүй зүйлс байлаа. Яагаад өмнө нь түүнийг ажиглаж байгаагүй вэ гэхээр тэр дасчихсан байсан учраас анзаараагүй байлаа. Түүнд хэрвээ энэхүү үггүйгээр ойлголцох хэлийг сурчих юм бол дэлхийг ойлгож болохоор мэт санагдлаа. Сэтгэл нь тайвшран алгуурхнаар алхангаа хүү ер нь Танжиерийн давчуу гудамжуудаар явъя хэмээн шийдлээ. Чухамхүү тэгснээр л хүү өөртөө тохиолдох зөн совинг унших боломжтой болох байв. Тэрээр энэ үйлдэл нь маш их тэвчээр шаардана гэдгийг мэдэрч байв. Хүү энэхүү харийн жигтэй нутагт хонинуудтайгаа хамт байхдаа сурсан зүйлсээ ахин нэг удаа хэрэглэж байгаагаа анзаарлаа. “Бүх зүйлс нэг,” хэмээн настан хэлсэн билээ.
12-р хэсэг
Болор эдлэлийн худалдаачин энэ өдөр сэрээд өглөө бүр л сэрэхэд нь сэтгэлд нь буудаг нөгөө таагүй байдлаа мэдэрлээ. Тэр энэ газар гучин жилийн туршид толгодын орой дээр байрлах цөөхөн хэдэн хүн очдог дэлгүүр ажиллуулж байгаа билээ. Одоо өөрчлөлт хийхэд дэндүү оройтож түүний сурсан зүйл нь гэвэл болор шилэн эдлэлийн наймаа л байлаа.Нэгэн цагт араб худалдаачид, Англи, Франц хайгуулчид, Герман цэргүүд гээд л мөнгөтэй олон хүмүүс түүний дэлгүүрийг мэддэг, үйлчлүүлдэг байв. Тэр үед болор эдлэлийн наймаа ашигтай ч байж тэрээр хэрхэн баяжиж нас ахих тусмаа үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй ханилан сууна даа хэмээн боддог байлаа. Гэвч он цаг улирах тусам Танжиер ч мөн өөрчлөгдсөн юм. Ойролцоох хот Сейта, Танжиераас хурдан хөгжин тэлснээр худалдаа наймааны орлого муудсан билээ. Хөршүүд нь нүүн одоод одоо толгодын орой дээр л хэдэн дэлгүүр үлджээ. Тэгээд хэн ч гэсэн цөөхөн хэдэн дэлгүүрээр орохын тулд толгод руу өгсөхийг хүсэхгүй шүү дээ. Гэвч болорын худалдаачинд сонголт байсангүй. Гучин жилийн туршид болор эдлэлийн наймаа эрхэлсэн түүнд одоо өөр зүйл хийхэд хэтэрхий оройтсон байлаа.
Тэр өглөөжингөө гудамжаар хааяа нэг алхах хүмүүсийг ажиглан өнгөрөөлөө. Худалдаачин олон жилийн туршид үүнийг хийж байгаа бөгөөд хэн хэдийд явж өнгөрөхийг андалгүй мэддэг билээ. Гэвч үдийн цайны өмнөхөн нэгэн хүү түүний дэлгүүрийн үүдэнд ирэв. Хүүгийн хувцаслалт хэвийн байсан ч туршлагатай худалдаачин хүүг хараад л юм худалдан авах зоосгүй гэдгийг нь мэдэрч байв. Гэсэн ч худалдаачин хүүг явж өнгөртөл цайндаа орохоо хэдэн хормоор хойшлуулахаар шийдлээ.
-
Одоо (January 21, 2015 8:48:59 am )
– Охиныг нь авна гэнэ
– Хүслэнг үү?
– Тийм. Гол нь охиндоо ч биш. Кафед нь болоод байгаа байхгүй юу Охиныг нь үрчлээд авчихвал тэрний эзэн болно гэж тооцоолсон хэрэг.
– Тэр том үйлдвэртэй хүн тэр муу жаахан кафегаар яах гэсэн юм болоо?
– Үгүй ээ, харин тийм л шуналтай болсон байхгүй юу. Бүр авах идэхийн дон. Би түүнд зөвшөөрөөгүй юм. Анх талийгч кафегаа өөрийн болголоо гээд бид хэд сууваа даа. Тэгээд дараа нь би Надмидад манай Сувдаа мөн сүрхий юм. Өөрийн гэсэн хөрөнгөтэй болчихлоо. Тэгээд бид гурав жаахан хөөрөөд суучихсан гэсэн чинь л юун сүртэй юм. Тэрийг ямар хөрөнгө гэдэг юм. Миний машин ямар үнэтэйг мэдэх үү? Ийм хоёрхон машины мөнгө цуглуулчихаад хөрөнгө гэлээ гээд л баахан ихэрхэв. Тэгэхээр нь ийм юм ойлгохгүй байхдаа яадаг юм. Чи ямар тэглээ гээд хоёр машинаа зэрэг унаж чадах биш гээд хэлчихсэн чинь уурлаад тэр шөнө намайг ээрч өдсөөр байгаад хэрэлдэж байгаа юм даа.
– Ямар ичдэггүй юм бэ?
– Ичих ч бүр өнгөрсөн. Сүүлдээ охиныг нь авъя гэж хэл гээд, би үгүй гэсний төлөө зодуулав. Зодохдоо аль хүн харахгүй суга цавь, гарын дотор талаас чимхэж, базна. Тэгээд намайг хашгирах гэхээр ам таглаад дарчихна. Хоёр хүүхдэдээ сонсгохгүй гэж тэр.
– Аан, тэгээд чи бүр нэг хэсэг хачин болчихсон юм байна ш дээ.
– Сүүлдээ бүр та нартай уулзахаас халшираад, хоёр хүүдээ ч хэлж чаддаггүй. Гэрийнхэндээ хэлэх гэхээр манай хоёр дүү Надмидаас хэдэн төгрөг зээлчихсэн байдаг. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болсон. Та нар бод л доо. Нарийн бичгээ хүртэл талийгчийн кафе руу явуулж судлуулсан байгаа юм даа.
– Зэвүүн муу новш вэ?
– Тэр ч бүү хэл нөгөө солгой Аюуш гэдгийг хүнээс асуулгасан гэсэн.
– Аан тийм, дуу хураагч дээр нэг тийм юм байсан шүү. Ингэхэд тэр яаж Аюушийг нь мэддэг юм? гэж намайг асуухад
– Би л нэг удаа хэлчихгүй юү дээ. Хөөрхий, Сувдааг маань тэгж зоддог байсан гэнэ. Тийм балиар хүн энэ орчлонд бас байдгаа гээд түүнд яриад байсан чинь харин яг хажууд байж байсан байдаг байгаа. Тэгээд сүүлд талийгаач дээр өөрөө очно гэхээр нь би түрүүлж очиж битгий өгөөрэй Сувдаа минь. Манайд л охиноо өгч болдоггүй юм шүү. Надмид кафег чинь үгүй хийгээд охиныг чинь гудамжинд хаячихаасаа сийхгүй хүн гэж хэлэхэв дээ. Талийгаач бүр итгэддэггүй. Тэгэхээр нь хамаг хувцасаа тайлж бүр хөх няц болсноо үзүүлсэн ш дээ гээд Анхмаа уйлах гэснээ нулимсаа цааш нь залгилаа. Тэр сүүлийн хэдэн сарын дотор нулимсаа тэвчиж сурсан бололтой.
Энэ бүхнийг сонсож суухдаа өнгөрсөн хугацаанд хоёр найзын минь амьдралд чухам юу болоод өнгөрснийг ойлгож зогсохдоо өөрийгөө мөн ч өчүүхэн байна даа гэж бодлоо. Би ер нь ямар гээчийн амьтан юм бэ бүү мэд. Би тэдний хажууд үнэхээр юу ч үзээгүй байлаа. Зөвхөн талийгаачийг өөртөө хүүхдээ өгөхгүй нь гэж гол гонсойсондоо Сүхээг үзэн ядаж, орчлонд ганцхан өөрийгөө аз заяагүйд тооцон ганихарч, өөрөө өөрийгөө л өрөвдөж, өөрөө өөртөө зовлон зохиож явсан байлаа. Гэтэл найзууд минь нэг нь үхэлтэй, нөгөө нь амьдралтай тэмцэж явсан байна шүү дээ. Анхмаа үнэхээр гайхалтай тэвчээртэй бүсгүй юм. Хүслэнгийн төлөө, түүний ирээдүйг буруу хувь тавилан руу оруулчихгүйн төлөө бараг шөнө болгон зодуулж, нүдүүлж, зулгаалгаж байсан байх юм.
– Наад нүүр ам чинь бүүр . . .
– Одоо овоо гайгүй болчихоод байгаа нь энэ. Талийгаачийг өнгөрсөн орой намайг бүр нэвширтэл балбасан ш дээ. Овоо хүнд харагдахгүй газар зоддог байснаа тэр орой хамаагаа алдсан. Бодвол эцсийн боломж нь ингээд дууслаа гэхээр тэгсэн байх
– Чи яаж тэсэв ээ?
– Тэсэх ч гэж дээ. Би чадахгүй ээ, чадахгүй араатан минь гэж хэлснээ л санадаг. Нэг сэрсэн чинь хоёр хүү маань нүүрэн дээр нойтон алчуур тавьж байсан. Бас болоогүй ээ хүү маань манай дүү нар луу ярьсан байсан. Тэр хоёр ирж бид гурвыг авсан.
– Ирсэн үү? тэр араатан, чиний араас . . .
– Ирсэн. Ажил дээр хүний амь яригдаад байхад чи энүүгээр ингэж маяглалаа. Дүү нарыг чинь өрөнд бариулж, шоронд хатааж дөнгөнө шүү би гээд өнөө л хэлдэгээ хэлж байсан гэтэл Сүхээ сая нэг ам нээж
– Тэр одоо тэгж чадахгүй. Чи сална гэж шийдсэн бол шүүх эмнэлэгт очиж акт гаргуул. Тэгээд гомдол гаргаж салах өргөдлөө өгч болно. Харин би тэр ажлынх нь хүний ар гэрийнхэнтэй уулзана. Болороо Хүслэнгийн ээж болж байгаагийн хувьд талийгаачийн өмнөөс гомдол гаргаж болно. Дуу хураагчид бичсэн хэсэг нь хуулийн өмнө нотлох баримт болохгүй ч үндэслэл болж чадна. Ер нь тэгээд иймэрхүү хүмүүс ихдээд ирвэл бид яаж тайван амгалан амьдрах юм гэлээ.* * *
– Хөгшөөн! Хэд хоног наад бичиг цаасаа завсарлахаас болохоо байлаа гэж өвгөн хэллээ.
– Юу . . .? Яагаад билээ? Мөдхөн дуусах гэж байхад . . .
– Манайх нүүх боллоо. Дараагийн долоо хоногт. Манай байрныхан аль хэдийн нүүгээд эхэлчихсэн шүү дээ. Одоо бидний ээлж болоод байна. Гэр орныхоо юмыг эмхлүүлэхгүй бол болохгүй нь. Манай новш гэж яасан ч их юм гэж байна.
Нээрээ, манайх нүүх болжээ. Тэгээд л нэг жаахан ухаан орж гэр орноо янзаллаа. Нэг байрандаа удсан болохоор айлын новш гэдэг өдөр хоногоор хураагдаж байдаг юм хойно манайх хэрэгтэй, хэрэггүй юмаар дүүрсэн байв. Хэдэн өдөр ноцолдоод, хүргэдүүд машин олж ирэх тэр өдөр л арай гэж гайгүй болов. Хүүхдүүд бужигналдан юмаа зөөсөөр байр маань хоосорлоо. Хоосон болохоор бараг амьсгаа хүртэл цуурайтна. Гадаа нарны элч хариад намрын шинж бүрнээ орж. Мөдхөн моддын навч хаялах шинжтэй. Цаг нь ирж байгаа хойно тэгэхээс яахав. Машинд суун явахдаа хуучин байраа эргэн, эргэн харсаар булан тойрлоо. Цээжинд үл мэдэг гуниг хуйргансаар байх ажээ. -
Одоо (January 21, 2015 8:49:18 am )
Удалгүй бид Хүслэнгээ өдрийн цэцэрлэгт өглөө. Хүслэн маань баярлаж байгаа гэж учир алга. Өдөр болгон гэртээ харьдаг байх нь охины минь мөрөөдөл байсан шиг байгаа юм. Гэтэл тэр мөрөөдөл нь биелэх агшинд өдөр бүр хамт байхыг хүссэн ээж нь байхгүй болчихсон байдаг. Орчлон хорвоо гэдэг угаасаа нэг хүслийг биелүүлэхдээ нөгөө хяслыг бий болгодог юмаа даа янз нь. Гэхдээ би Хүслэндээ яг ээж шиг нь байхыг хичээсээр ирсэн. Тийм ч байж чадсан гэж боддог юм. Энэ нь нэгд, найзынхаа өмнө хүлээсэн үүрэг, хоёрт гэвэл Хүслэн маань миний охин шүү дээ. Одоо энэ том охин маань юм шүү дээ. Нэг өглөө би охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр алхаж явтал Хүслэн
– Нөгөө, нөгөө . . . Сүхээ ах нь ирж байна гэлээ. Хартал Сүхээ гудамжны нөгөө талаас гүйсээр ирж амьсгаагаа дараад надад нэг хайрцагтай юм гаргаж өгсөн нь сүйн бөгж байсан юм. Амьдралдаа ийм юм авч үзээгүй. Кинонд л ийм юм байдаг гэж бодож явсан би бүр сандарч орхив. Сүхээ
– Аав чинь байсан бол өдийд “Засаж болдог алдааг, алдаа гэдэггүй юм” гэж хэлэх байсан байх. Тэгэхээр Болороо минь надад нэг боломж өгөөч гэсэн юм. Яг л кино шиг. Би бөгжийг шууд авч чадсангүй. Цээжинд нэг л сайхан гэгэлгэн цагаан аялгуу хадах шиг. Баяр ч төрөх шиг. Гэхдээ би юү гэхээ хэлж мэдэхгүй байв. Хүслэн намайг харж зогссоноо
– Болороо эгчээ авчихаач, Сүхээ ах нь гуйгаад байна ш дээ гэхэд нь сая нэг ухаан орж
– Ямар сонин газар, ямар сонин цагаар өгдөг юм бэ? гэхэд тэр
– Харин ч зөв үе. Одоо яг өглөө болж байна. Бидний амьдрал өглөө шиг эхэлж, нар шиг мандвал сайхан. Энэ гудамжаар ажилдаа яаран, яаран яваа хүмүүс шиг амьдрах чин хүсэл бид гуравт гурвууланд минь байгаа гэсийм. Тэр ухаалаг мөртлөө сэтгэлийг минь урвуулах увидастай үг хэлж зогссон залуу чинь одоо энэ манай өвгөн шүү дээ. Энэ өдрийг хэзээ ч мартдаггүй юм. Яаж ч мартах билээ дээ. Бид гурав цааш хөтлөлцөн алхлаа.
Хүслэн цангинасан дуугаар
– Тэр манай хуучин цэцэрлэг гэж замын эсрэг тал руу заав. “24-ийн цэцэрлэг” гэсэн хаягтай тэр байшин руу нэгэн ээж хүүгээ хөтлөн хоцорсон бололтой гүйж ирснээ хаалга балбаж байв. Цэнхэр халаадтай бүдүүн багш хаалгаа тайлж байгаа харагдана. Тэр бас л уурлаж байсан байх. “Ганц Сувд” кафе маань онгойж үйлчлэгч үүднийхээ хогийг цэвэрлэнэ. Хажуугийн нотариатч үүдээ нээчихсэн бидэн рүү даллаж байв. Тэр өглөөг би ямагт бодож явдаг. Нэг л тийм амьдрах итгэл, сэтгэл, хүсэл нэгдсэн өглөө байсым. Ер нь бол бид гурвын өглөө байсан даа. Сэтгэл цадах гэдэг сайхан юм билээ. Хүслэн
– Нөгөө, нөгөө . . . шинэ ангийн хүүхдүүд намайг аавгүй, аавгүй гэж шоолохгүй тэ? гэхэд Сүхээ
– Үгүй дээ охин минь, Одоо чамайг хэн ч дахиж тэгж шоолохгүй гэхэд Хүслэн
– Бас ээжгүй гэж дуудахгүй. Яагаад гэвэл ээж миний чихэнд “Миний охин Болороо эгчийгээ “Ээжээ” гэж дуудаж болно гэж хэлсэн” гэлээ.
Миний хамрын угаар шархираад явчихлаа. Тэр, сүүлийн өдөр талийгаач Хүслэнтэй уулзахдаа охиныхоо чихэнд тийм л юм шивнэж байсан байж шүү дээ. Эх хүний сэтгэл гэдэг ямар агуу юм бэ?
Өвгөн бид хоёр охиндоо хачин их хайртай. Хайргүй байхын ч аргагүй. Бид хоёрын амин зүрх юм шүү дээ. Тэгж их хайрласны хариу юмуу, Хүслэн минь булган сүүлтай байж ерөөсөө зургаахан сарын дараа бага охиноо олсон юм. Ёстой гайхамшиг гэж л тэр байлаа. Хувь заяа гэдэг тийм, ийм гээд хэлчихэж болдоггүй зураг юм шиг байгаа юм. Магадгүй би зөвхөн энэ хүнээс л хүүхэдтэй болох хувьтай байсан байх л даа. Энэ охиноо би бурханы хишиг гэж боддог. Ер нь ч тийм. Харин өвгөн маань түүнийгээ талийгаачийн сүнс хэмээн бодож “Сувдаа” гэдэг нэр өгсөн дөө.
– Яагаад ийм нэр өгвөө? гэж асуухад
– Чи биднийг дуусан дуустал манай гэрт энэ нэр дуудагдаж байг гэсийм.
Тиймээ, энэ нэр манайд дуудагдсаар л байна. Хэдэн жилийн дараа кафегаа буцааж орон сууц болгосон. Ахлах тогооч маань яг ижилхэн үйлчилгээтэй кафег өөрөө нээсэн байсан. Тэр, энэ бүгдийг Сувдаа эгчээсээ сурсан юм шүү дээ гэж хэн хүнд хэлж, ярьж явдаг гэсэн. Хүслэн маань тэр үеийн миний байранд, Сувдаа маань тэр үеийн өвгөний байранд тус тусдаа амьдарцгааж байна. Харин энэ байрандаа өвгөн бид хоёр өдий хүртэл амьдарч байна даа. Одоо л хэзээ мөдгүй нураах болчихлоо. За за өөрийнхөө амьдралд тохиолдсон хамгийн эмзэг, хамгийн сайхан, хамгийн торгон хэсгээ бичлээ.* * *
Өчигдөр бид Хүслэнгийн олсон түрээсийн байранд нүүж ирлээ. Өнөөдөр өвгөнтэйгээ очиж байрыг минь нураахыг харлаа. Дээрээс нь эхлээд тракторын том шанагаар татаад нурааж байна лээ. Тоос шороо бужигнуулан нурж байгаа байшин маань яг л уйлж байгаа юм шиг санагдсан. Манайх нэг давхар болохоор хамгийн сүүлд нурж таарав. Цонх нь наранд гялтганаад яг л надаас нэг юм гуйгаад байгаа харц шиг өрөвдөлтэй. Нэг мэдсэн чинь өвгөн маань
– Хөгшөөн! одоо уйлаад яахав. Оронд нь цоо шинэ байшин барьчихна гэж аргадлаа.
Тийм дээ. Тэнд цоо шинэ байшин баригдаж, цоо шинэ амьдрал, цоо шинэхэн түүх эхлэнэ. Би түүнийг гарцаагүй мэдэж байна. Гэхдээ мэдээж хүний л түүх байх болно.
Эртээдхэн нэг өдөр намайг
– Шинэ байраа яах вэ? гэж асуухад өвгөн
– Тэр чинь эзэнтэй шүү дээ гэсэн. Тийм л дээ. Энд Хүслэн минь амьдарна. Сувдаа минь охиноо ямар хүн болж, үр удам нь ямархан түүхтэй, эцэг эхийнхээ гал голомтон дээр хэрхэн амьдарч байгааг тэндээс харж байгаа. Хэзээ нэгэн цагт би ч гэсэн тэнд очно. Тэгэхдээ найз нь чамдаа бүгдийг ярьж өгнөө . . .* * *
Би дурсамжаа бичээд дуусчихлаа. Гэхдээ хүүхдүүддээ бараг уншуулахгүй байхаа. Тэд маань өөрсдийнхөө жамаар амьдарч, өөрсдийнхөө дурсамжийг бий болгох болно. Бидний дурсамжаар тэд маань амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бичсэнээ урчих л байхаа даа . . . Би амьдралд хайртай. Гэр бүлдээ, хүргэд, охидууддаа, зээ нартаа бас өвгөндөө хайртай. Тэр дундаа энэ бүгдийг надад бэлгэлсэн найз Сувдаадаа бүр ч их хайртай. Хүмүүн бид хайраас хайр дамжин амьдардаг юм байна . . .
-
Ujm (January 21, 2015 8:58:08 am )
Шар айргийг согтууруулах ундаа, их уухаар гүзээ сууна гэх мэтчилэн хүмүүс татгалзах нь цөөнгүй. Гэхдээ зөв хэрэглэж чадвал шар айрганд давуу тал олон бий. Бүр XVIII, XIX зууны үед иэхнх эмийг шар айргаар даруулан уухыг зөвлөдөг байсан аж.
Мөн Мюнхений институт пивог судлаж үзээд нэг литр шүүгээгүй шар айраг нэг литр сүүнээс 10 дахин ашигтай болохыг баталсан байна.-Германд шүүгээгүй, дрожж дээр нь хөвсөн пивог “Hefe Weizen” (улаан буудайн дрожж) гэж нэрлэдэг. Энэ төрлийн пиво В аминдэмээр баялаг учраас уусан хүний нүдэн дээр хэзээ ч өвдөг гардаггүй бөгөөд арьс нь сэргэдэг гэнэ.
-Японы эрдэмтэд байнга пиво хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх эрсдэл 2-3 дахин буурдаг болохыг тогтоожээ.
-Өлөн элгэн дээрээ нэг аяга пиво уух нь ходоодны илүүдэл шүүсийг арилгадаг. Иймээс пиво нь ходоодны үрэвслийн үед хамгийн ашигтай.
-Пиво нь бие махбодоос хөнгөн цагааны давсыг ялгаруулж гаргадаг. Үүнээс өөр ямар ч шингэн ийм чадвар байдаггүй болохыг судалгаагаар баталжээ.
-Пивотой усанд орвол хөлс ялгаралтын хэмжээ хэвийн болно. Хэрвээ таны хөлс маш ихээр гарч байвал бүлээн усанд нэг шил пиво хийгээд хэсэг хэвтээд үзээрэй.
-Пивотой маск, тос нь үрчлээг тэнийлгэхэд тустай. Та өндөгний шарыг бага зэргийн пивотой хольж, нүүрэндээ түрхээд үзээрэй. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ шүү.
-Шинэхэн пивоны хөөс үрчлээг арилгадаг. Пивоны маск тослог арьсанд маш өндөр үр дүнтэй. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулан, тос ялгаралтыг багасгаж, арьсны нүх сүвийг багасгадаг байна.
-Ханиадыг пивоор эмчилж болно. Нэг халбага зөгийн балыг нэг аяга халуун пивонд хийгээд уувал ханиад тэр дороо намдана.
-Үсний хэлбэрээ удаан хадгалахын тулд пиво түрхэж болно. Хэрвээ пивог үсэндээ түрхээд хэсэг хугацаанд байлгавал үс гялалзаж, уян хатан болж. унах нь багасдаг.
-Чехүүд бөөрний өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь тэдний уудаг пиво бөөрний чулууг устгадаг байна.
-Пиво бие махбод дахь бодисын солилцоог идэвхжүүлж, эсийг залуужуулдаг. Туршлагаас үзэхэд пивог тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хүмүүс огт хэрэглэдэггүй хүмүүсээс харьцангуй хожуу өтөлдөг гэнэ.
-Өдөрт ойролцоогоор нэг аяга пиво хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг болохыг Чех, Германы эрдэмтэд тогтоожээ.
-
IRGENII NISEHIIN AJILCHDAAS (January 21, 2015 9:11:06 am )
“БҮДҮҮН” ЛХАГВАА БӨГСНИЙ ДОН АРХИНЫ БУЗАР АВИЛГАЛЫН ТАМ МИНЬ ЧИ ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХААЛГААР ЭРГЭЖ ХЭЗЭЭ Ч ИРЭХЭЭРГҮЙ БОЛЛОО. ЧИ БОГИНО ЗАЙН УЛС ТӨР ГЭЖ МЭДЭХ ҮҮ ЧИНИЙ ОДОО БАТЖАРГАЛТАЙ ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ ЧИНЬ БҮТЭЦ БИШ ЧАМАЙГ ЯГ ЧАМ ШИГ БҮДҮҮН ОЛСООР ХООЛОЙГ ЧИНЬ БООХ ИД ШИД БАЙГАА ЮМ ЧИ БОЛ ОЙЛГОХГҮЙ ЭЭ. ЧАМАЙГ ДАГААД ХЭРЭЭ БАЯРАА, БЭЭЖИН ХАВ, ГЭЗЭГ БАТСАЙХАН НАР ЧИНЬ АЖИЛГҮЙ БОЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ ЧИНИЙ НАЙЗУУДДАА ХИЙСЭН СЭТГЭЛИЙН ИХ ЖАРГАЛ ЧИНЬ ЮМ ШҮҮ…..
-
Hi (January 21, 2015 10:38:02 am )
City colledge oos hun yuch surdaggui l bhgui yu
Helnii kurs l gesen ug -
Zochin (January 21, 2015 3:00:12 pm )
УИХ тогтоол 18/2013 Нисгэгч, Нислэгийн удирдагч, Онгоцны инженерийг бодлогоор дэмжиж бэлтгэнэ.
-
Odoo geed baigaa (January 21, 2015 3:11:22 pm )
odoo geed yum bicheed baigaa nuhur sumtai baihaa. Nisehiin darga deerh nuhud ajil hiih geheer neg uur yum yariad balairaad baidag ter ni bolj baih shig baina
-
zohin (January 21, 2015 6:42:33 pm )
ИНЕГ-ын мөнгийг Батжаргал,Лхагвасүрэн,Энхамгалан нарын нөхдүүд ил далд идэж
дуусгаад авсандаа орохдоо хахаж үхэхдээ тулна гэдгийг гашилсан толгойнууд
ойлгодггүй юм байхдаа малууд улсын хөрөнгийг ил далд идэхээс өөр бодолгүй шики нүүд
аяндаа бурхан хэзээ нэгэн цагт орвонгоор нь эргүүлэх байлгүйдээ малуудыг ,буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээх нь гарцаагүй новшнуудыг харнаа. -
nSn (January 21, 2015 11:09:13 pm )
Монголчуудыг хонь шиг хүлцэнгүй, номхон байх тусам дарлах ,доромжлох албан тушаалтан битгий хэл 00- цэвэрлэгч ч зөндөө . Тиймээс аж амьдралынхаа уналтыг бусдаас биш өөрөөсөө хай ….алах гээд дээш нь харуулахад тэнгэр харууллаа гэж баярладаг хонь шиг муусайн малнуудаа . Татварын мөнгө хулгайлагчид ,албан тушаалаа ашиглагчидын булайг мэдсээр бж тэмцэхгүй бгаа хүн _хонь сүргүүдийн хохь заяа нь тэрдээ. Ядаж хонь шиг майлалдан тэмцэцгээ… малнуудаа удахгүй нэгнийхээ ноосыг идэхээсээ өмнө..
-
Anonymous (January 22, 2015 3:15:33 am )
Batjargal Lhagvasuren 2 turuuvch neg kermaatai bolson sh de, heleh ch ug alga
-
Zochin (January 22, 2015 7:47:58 am )
Жинхэлж болохгуй аюултай юуч хийж мэдэх аймаар гахай байна ийм бузараас улс орноо цэвэрлэх цаг болжээ
-
сонгогч (January 22, 2015 1:56:25 pm )
ийм хулгайч нохой шиг ажилтан, албан хаагч, түшмэлтэй засаг, төр , улс орон яг хөгжиж дээшилж харагдаач … хараал идсэн паразитууд
-
Anonymous (January 25, 2015 4:50:37 pm )
Bolildoo. bi ug n nisgegch bolmoor bna. huwidaa ug n nisdeg teregtei yumsan. bi ooriinhoo zardlaar surah geed chadahgui l bna shuu dee. bi mongol hunii saruul uhaand itgedeg.
36 Comments