antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2015 8 comments

Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэгийн багш нар бөөстэй “дайн” зарлав

нийтлэсэн Admin

201237153634546Хот суурин газрынхны дунд бөөс гэдэг адын амьтан аль эрт устаж үгүй болсон мэт ярьцгаадаг байлаа. Социализмын үед хүний биед  тээгдэж  үрждэг энэ амьаны эсрэг томоохон  компанит ажил өрнүүлдэг байсан тухай хуучцуул өгүүлдэг.   Гэхдээ бөөсийг халдварт шар өвчнийг дарахад хэрэглэдэг гэдэг. Шар өвчин туссан хүнд өгөх гээд хотынхноос  бөөс олдохгүй болохоор нь шоронгийн хоригдлууд дээр давхиж очоод дарга, харгалзагч нартай нь найрч, арай ядан хэдэн бөөс авч халдвартын эмнэлэг рүү давхиж  байсан тухай  домог шиг юм хүүрнэх нэгэн ч бий.

Гэтэл энэхүү “ховордсон” амьтны тухай саяхан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэгээс чих дэлслээ. Энэ үнэн гэдгийг тус цэцэрлэгийн ажилтнууд баталж байна. Эндэхийн дөрөв, таван ангийн хүүхдүүдээс  бөөс  гарчээ. Мэдээж хэрэг, эцэг эхчүүд, гэр бүлийнхнийх нь арчаагүй байдалтай холбоотой биз.  Их хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, соёл түгж, шинэ иргэншил цогцолж байхад бөөснөөс салаагүй айл өрх байна гэхэд итгэмээргүй ч яах аргагүй ийм явдал болоод  байгаа аж. Хүний суга, цавь, умдаг, толгойн үсэнд голцуу өсч үрждэг, улмаар хижиг болон бусад халдвар өвчний үүр уурхай болдог бөөсний эсрэг иргэд хувийн ариун цэврийн дэглэм сахин тэмцэж  ирсэн. Тиймээс Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэгийн багш ажилтнууд  ойрын өдрүүдэд бөөстэй тэмцэх ажил өрнүүлээд тун завгүй байгаа юм байна.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (January 20, 2015 2:15:40 pm )

    Ulaanbaatar hotod orj irsen hodoonii nohodiin diilenh ni ih muuhai unertei yvah yumaa niitiin teever emneleg er ni haa ch gesen uneheer oi gutmaar end tendgui ylgadas deer ni gishgeed l gertee orj ovchin boosoo taraaj baigaagaa medehgui baih shig.Huvi hun ooroo maash bohir baina.Bie biedee shaardlaga tavihgui havtgairsan zavaan omhii yumnuud yvah yum.

  • Unen (January 20, 2015 2:48:02 pm )

    Дээр уед улаанбаатар их цэвэрхэн хот байлаа эрх челее гэсэн нэрээр хедеенийхен хотод дуурсэнээр соел гэх юм юу ч угуй бохир заваан Болсон

  • zochin (January 20, 2015 6:29:52 pm )

    China usnii xawchaar boolt obruchka-naas bolj bn gsn shu. Xumuusee

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 21, 2015 12:06:35 am )

    Bat uulee chi tom tom ym ym yarij hudal. Ineej baihin orond ene hotdoo haluun usni gazar olnig barij naad oruulj irsen hedeenii beesnuudee ustgaach hun terelhten 21 dugeer zuund amidarch bhad mongol beesteigee zabaarch suunashtee ym bodooch hiigeech yamar baliar ym bebur oi gutchlaa

  • Тайлбар (January 22, 2015 11:02:34 am )

    Манай цэцэрлэгийн зарим ангиудын 1-2 хүүхдээс хуурс, бөөс гарсан бөгөөд бидний хувьд бөөстэй тэмцэх биш харин урьдчилан сэргийлэх, тархах аюулыг зогсоох арга хэмжээ авч байна.

    • Уншигч (January 29, 2015 9:58:53 am )

      Нодлин жил Дархан-Уул аймгийн нэг цэцэрлэгээс ч гарсан юм. Хятадын хүүхдийн хувцасаас гарч байгаа байх

  • зочин (January 22, 2015 11:10:34 am )

    урдаас оруулж ирдэг хүүхдийн үсний хавчаар, боолт, даруулганаас гараад байгаа гэсэн шүү.

  • Зочин (January 22, 2015 11:42:38 am )

    Наад бөөсний асуудал чинь бүх цэцэрлэг сургуулиадаар нийтлэг байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүгдээрэй аваарай. Ганц эднийх биш шүү.

antalya rent a car