antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

Э.ХАЛИУНБОЛД: ХЭНД Ч ЗАМ ТАВЬЖ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ

нийтлэсэн Admin

Монголын мотоспортын анхны Ази тивийн аварга, Азийн аваргын хошой мөнгөн медальтай, улсдаа ноймор нэг, Азийн мундаг мотоцикльчдыг “айлгадаг”, сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй ОУХМ Э.Халиунболдыг наснаасаа түрүүлээд “өтөлчихсөн”, их зантай залуу болов уу хэмээн төсөөлж байлаа. Уулзах товоо хэд дахин хойшлуулсан нь ч энэ бодолд маань дэм өгөв. Хэдэнтэй хойшлуулсан бүтэлгүй “болзоо”-ны эцэст уулзах боллоо. Хүлээж зогстол саравчтай малгай, бэлтгэлийн хувцастай, үүргэвч үүрч, хөөрхөн инээсэн хүү шатаар бууж ирэв. Түүнийг мотоспортынхон Халиука хэмээн дуудах аж. Түүнтэй ярилцаж эхлээд л миний төсөөлөл буруу байсныг ойлгосон. Тэрбээр хорин насны босго дөнгөж алхсан бусад залуусын л адил хүүхэд зангаа гээж амжаагүй, цагаахан инээд, илэн далангүй яриатай нэгэн байлаа.

-Сонин сайхан юу байна вэ. Уралдаад л байна уу?

-Энэ жил нэг их уралдааг үй. Бэртлээ эмчлүүлж байгаад наймдугаар сараас эхэлж мотоцикль унасан. Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, аварга болсон. Есдүгээр сард Цаг даагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёр ангилалд алтан медаль хүртлээ.

-Бэртэл нь бүрэн эдгэрсэн үү?

-Өнгөрсөн жил бэртээд, хагалгаа хийлгэсэн. Уг нь нэг жил гам барих ёстой гэсэн ч мотоцикль унахгүй хагас жилээс илүү тэвчихгүй юм билээ. Гайгүй эдгэрсэн болохоор мотоциклээ унаж байгаа.

-Чи хэдэн настайдаа мотоцикль унаж сурсан юм бэ?

-Дөрвөн настайдаа унаж сурсан. Намайг багад аав урдаа суулгаад мотоцикль унадаг, хааяа ганцааранг минь явуул даг байсан. Дөрөөнд хөл хүрэхгүй хэрнээ жолоог нь залж яваад тойроод ирэхэд аав тосоод авдаг байлаа. Тэгээд Япон руу тэмцээнд яваад ирэхдээ надад хүүхдийн мотоцикль авчирч өгсөн. Түүнийг нь унаад л явдаг байлаа. 2000 оноос өмнө Монголд мотоспортоор хичээллэдэг хүүхэд цөөн байсан болохоор уралдаан тэмцээн болдоггүй байсан. 2000 онд Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулж, тэр тэмцээнд түрүүлсэн. Энэ бол миний анхны тэмцээн, анхны түрүү. Мотоцикль унаж сураад 18 жил, уралдаад 11 жил болж байна.

-Мотоспортын тамирчнаас өөр мэргэжил сонгоё гэж бодож байв уу?

-Багаасаа зовлон жаргалыг нь үзээд, унах үедээ унаж, түрүүлэх үедээ түрүүлээд ирсэн болохоор мотоспортоос өөр зүйл олж харахаа больсон гэж болно. Ямар нэг сонголтын өмнө эргэлзэж зогсоогүй, шууд л мотоспортын тамирчин болсон.

-Ааваас чинь өөр багш бий юу?

-Миний хамгийн гол дасгалжуулагч бол аав. Ах маань бас уралддаг байсан болохоор зарим нэг тэмцээнд намайг авч явдаг. Би аавыг бэлтгэлийн үед багш, энгийн үед аав гэдэг.

-Өнгөрсөн хоёр жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гэмтэж, алтан медалиа алдсанд чинь спорт сонирхогчид харамсдаг?

-Харин тийм ээ. 2009 онд Монголд болсон тэмцээний хоёр дахь гараандаа унаж, гараа гэмтээгээд, нойлло чих сон. Эн тэнцүү тамирчид уралдаж байсан болохоор 25 оноо нөхөх хэцүү л дээ. 2010 онд бас унаад эгмээ хугалчихсан. Тэгээд сүүлчийн тойрогт уралдаагүй. 2009, 2010 онд мөнгөн медаль авсан. Хэзээ ч унаж мэднэ, их эрсдэлтэй спорт шүү дээ. Унахгүй гээд хаширлаад байвал хурдан давхиж чадахгүй. Эрсдлийг даваад амжилтын тавцан дээр зогсох сайхан шүү.

-Энэ эрсдэлтэй спортын юунд нь татагддаг юм бэ. Ямар үед хамгийн сайхан санагддаг вэ?

-Харайж чадахгүй байгаа харайлтаа анх хийхэд гоё. Тэгээд хийгээд сурчихаар агаарт гараад өндөр харайхаа бодохгүй аль болох газарт хурдан буухаа боддог. Уралдаж явахад агаарт байх хугацаа бага байх тусам урагшаа ахих нь хурдан шүү дээ.

-Чи Дэлхийн аваргын тэмцээнд оролцсон Монголын анхны мотоцикльч байх аа?

-Берлиний Штутгарт хотод 2009 онд зургадугаар сард болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс нэг япон бид хоёр орсон. Азийн мотоспортын хол бооноос бүх зардлыг дааж, хүмүүсээ сонгож явуулсан юм. Намайг 2008 оны Азийн аварга гэдгээр нь сонгосон байх. Дэлхийн аваргад оролцсон амжилтын тухайд гэвэл би эхний гараандаа 29-д, хоёр дахь гараандаа 33-т явсан. Тэгээд 31 дүгээр байрт орсон. Дэлхийн аварга гэдэг дэлхийн аварга л юм байна лээ. Тэнд орон орныхон ирчих сэн, техникийн хүчээр уралдаж байгаа юм чинь. Нийт 70-аад орны тамирчин уралдсан.

-Аав чинь Монголын шилдэг мотоцикльчдын нэг. Аавынхаа талаар яриач?

-Би уралдаан тэмцээнд аавыг дагаад л явж байдаг хүүхэд байсан. Аавынхаа уралдахыг харж өссөн. Аав маань тухайн үедээ Монголын шилдэг мотоцикльч байсан. Ааваараа их бахархдаг. Харамсалтай нь ид уралдах насандаа хүнд гэмтсэн. Өөрөө ийм хүнд бэртсэн ч намайг хориглолгүй, мотоспортоор хичээллэхийг зөвшөөрч, дэмжсэнд нь баярладаг. Аав боль гэвэл би яаж ч чадахгүй болих л байсан. Бас биднийг дэмждэг ээждээ их баярладаг. Аав эрүүл саруул уралдаж явсан бол би илүү хурдан сайжирч, илүү их зүйл сурах байсан гэж боддог.

-Аавыгаа ингэж хүнд гэмтэхэд чи хэдэн настай байсан бэ?

-Найман нас хүрч байсан юм уу даа. Тэр жил сургуульд орох гэж байтал аав гэмтээд нэг жил өнжиж байсан. Гэртээ тоглоод байж байтал аавын найз ирж хэлсэн. Өмнө нь аав зөндөө л гэмтэж байсан. Тэгээд л зүгээр болчихдог байсан болохоор удахгүй босоод ирнэ гэж боддог байлаа. Нэг жил өнгөрлөө, хоёр жил өнгөрлөө. Тэгээд л эвлэрсэн дээ. Эрүүл саруул, гүйж харайгаад явж байсан хүн гэнэт суугаа болно гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ аав маань сэтгэлийн асар их тэнхээтэй. Одоо бол аав юунд ч хүний гар хардаггүй, бүх зүйлээ өөрөө хийдэг. Машин, мотоцикль засах, машины бардак оёхоос эхлээд бүх ажилд оролцдог. Засварчин, оёдолчин, багш болоод л явна шүү дээ. Би бол аавд загнуулаад л, хий гэснийг нь хийгээд л явж байдаг юм.

-Аав нь их загнах уу?

-Юм дутуу хийлээ, сайн шалгахгүй яасан юм бэ гээд л загнадаг. Аавын санаанд хүрсэн юм хийх хэцүү. Хотын гудамжаар машин барьж явахад аав хажууд сууж байвал биеэ бариад нэг л эвгүй байдаг.

-Аав, хүү хоёул Монголын үе үеийн мотоцикльчдын шилдэг нь байна гэдэг бахархмаар шүү?

-Аав, бид хоёрын дунд нэг л хүн орсон. Тэр бол Бумбарааш (ОУХМ Б.Батцэнгэл) ах. Би Бумбарааш ахаас их зүйл сурсан. Тэг, ингэ гэж хэлүүлэхгүй ч бичлэгийг нь харж, сурах зүйл их байдаг. Жаахан байхдаа Бумбарааш ахыг гүйцдэг болно гэсэн зорилго тавьдаг байлаа. Ер нь тамирчин хүн өөрөөсөө илүү хүнээс айх биш, илүү гарна гэж зүтгэх ёстой. Уралдаж байгаад тойрог дээр гүйцээд очихоор зарим хүүхэд зам тавьж өгдөг. Тэгэх хэрэггүй шүү дээ. Урд нь л явж байгаа бол хэнд ч зам тавьж өгөх хэрэггүй.

-Аав тань чамд юу гэж захидаг вэ?

-Уралдаж яваад унаад байдаг болохоор битгий яар, унахгүй аятайхан яваарай гэж захина.

-Мотоспортын тамирчид амжилт нь ахих тусам бартаатай зам сонгож, илүү хурдалдаг. Тэр хэрээрээ унаж, бэртэх нь ихэсдэг гэдэг?

-Хурдтай явах тусам хол харайна, хол харайх тусам эрсдэл ихтэй. Би ер нь л унах “дуртай”, унавал бэртчих гээд байдаг болчихсон. Багадаа бие хөнгөн, арай хурд бага тай явдаг байсан болохоор бэр тэл бага байж. Одоо мотоциклийн хурд хүч нэмэгдэж, бие томорчихсон болохоор унаад байна л даа.

-Багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн бил үү. Энэ мэргэжлээрээ ажиллах уу?

-Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Ойрын хэдэн жилдээ лав уралдана. Ер нь хөгширсөн ч гэсэн чадаж л байвал уралдана гэж боддог. Багаасаа л бүх сэтгэл зүрхээрээ энэ спортод орсон болохоор орхихгүй.

-Дунд сургуульдаа хэр сурлагатай хүүхэд байв?

-Яриад байхаар сайхан зүйл мөн үү, биш үү. Даруухан, хичээлээ цаг тухайд нь хийдэг, онц сурлагатай хүүхэд байгаагүй. Үймүүлбэл үймүүлчихдэг, хичээл хийхээсээ илүү мотоцикльтой ноцолдож явдаг хүүхэд байсан. Хэдэн сараар хичээлдээ суухгүй бэлтгэл сургуулилалт гээд явчихна. Найз нөхөд, багш нарынхаа хүчээр л сургуулиа төгссөн шүү. Хичээл, урлаг, спортоо зэрэгцүүлээд, бүгдийг амжуулдаг хүүхдүүд байдаг л байх. Гэхдээ надад бол хэцүү байсан. Хичээлээ ойлгоод овоо болж байтал зуны амралтаараа бүгдийг нь мотоцикльтойгоо хольчихож байгаа юм чинь. Өдөржин бэлтгэл хийгээд орой хичээлээ давтана даа гэж бодож байгаад л ядраад унтчихдаг байсан.

-Хамгийн ойрын зорилго чинь юу вэ?

-2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх хоёрдугаар сарын сүүлчээр болно. Энэ тэмцээнд оролцож Азийн аваргаа батална гэж бодож байгаа. Энэ зун нэг их бэлтгэл хийж чадаагүй, болохоор нэлээд жин нэмсэн. Одоо бэлтгэлээ эрчимжүүлээд овоо турж байгаа. Энэ сарын сүүлчээр АНУ-д очиж бэлтгэл хийнэ. Тэгэхгүй бол өвөл манайд мотоцикль унахад хэцүү. Нэгдүгээрт, хүйтэн, хоёрдугаарт, мотоцикль хайран. Хөлдүү газар мотоцикль “зовоочихно”.

-АНУ-д бэлтгэл хийхэд их зардал гарах байх даа?

-“Алтай констракшн” компани зардлыг маань дааж бэлтгэл хийлгэнэ гэсэн. Би “Алтай констракшн” компанийн Үндэсний автомото клубийн тамирчин. Компани маань надад хамгийн сүүлийн үеийн хоёр мотоцикль авч өгсөн. Уралдах нөхцөл, боломж сайжирч л байна. Одоо Монголд уралдааны олон замтай болбол бүр гоё. Өдөр бүр өөр, саад бартаа ихтэй зам дээр бэлтгэл хийдэг бол сайхан. Манайхан хоёрхон замтай. Тэндээ байнга бэлтгэл хийдэг болохоор нэг л юмаа хийж байгаа юм шиг санагдаад байдаг юм.

Х.УЯНГА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car