antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2015 Comments are off

Мөсний зузаан нимгэрснийг анхааруулав

нийтлэсэн Admin

mossМонгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдаад зарим голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 2-5 см-ээр нимгэрснийг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, Хангай нуруунаас эхтэй Хойттамир, Түй, Зэгэстэй, Их Хянганы нуруунаас усжих, Халх гол Сүмбэр сум орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 3 см нимгэрсэн аж. Иймд гол мөрөн, нуурын мөсний зузаарлын эрчимшил бага мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй , мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car