antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2015 35 comments

“Дулаан Шарын гол”компанийн ажилчид хариуцлагагүй захирлаа зайлуулахыг хүсчээ

нийтлэсэн Admin

1398764049_dulaan-shariin-golТөрийн өмчит үйлдвэрийн газрууд цөөн хэдэн дарга нараа тэжээж, өрийн сүлжээнд хүлэгдсэн  хэвээрээ байгаа ажээ. Энэ талаар  иргэд дургүйцлээ илэрхийлсээр байна.

Дархан-Уул аймгийн “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн будлиан олон жил бугшиж буй аж. Даравч дардайна, булавч бултайна гэгчээр харин саяхнаас ил болж байна.

Дулааны станц  маш өндөр хариуцлага, бүтээмж шаарддаг  алба. Эрчим хүч, цэвэр, бохир ус, дулаан  хангамж  ямар нэг доголдолгүйгээр иргэддээ хүрдэг байх нь чухал учраас тэр шүү дээ. Гэвч “Дулаан Шарын гол”-д  санхүү, зохион байгуулалтын зөрчил салахаа больжээ. Аж ахуйн нэгжүүдээс авах ус, дулааны өр авлага нь 160 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Ажилчид нь цалингаа авч чадахгүй тохиолдол ч цөөнгүй. Энэ бүх доголдол нь тус компанийн захирал С.Чинбатын ур чадвар муутайгаас  болдог аж. Түүнийг ажилчид нь “АН-ын Шонхор фракцийн хүн” гэх бөгөөд  мөн “Өөр шигээ хариуцлагагүй, мэргэжлийн бус хүмүүсийг олноор авч ажиллуулснаас болоод энэ компани дампуурахад бэлэн боллоо” гэж буй нь үнэний ортой болов уу.

Тус компанийн Ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг П.Мөнгөнхундага гэгч нь С.Чинбатын дур зоргоор шийдсэн мөнгөн гүйлгээ бүхнийг зохицуулдаг, мэргэжлийн бус нэгэн аж. С.Чинбатын ийм бүтэлгүй багт бас дотоод аудитор Ц.Байгалмаа, компанийн ТУЗ-ийн дарга Д.Батдондог зэрэг гол гол албаных нь хүмүүс  багтдаг юм байна. Тэд хуйвалдан хууль зөрчиж,  87.060.446.65 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авахдаа эрх мэдлээ хэтрүүлэн 47.060.446 төгрөгийг санхүүгийн өөр баримт руу хүчээр чихэж шингээсэн нь илэрчээ.  Ер нь энд санхүүгийн гүйлгээ ихээхэн замбараагүй байгаа гэнэ. Захирал С.Чинбат нь сар бүр жолоочийн нэмэгдэл ч гэнэ үү, 440 мянган төгрөг  нэмж авдаг гэж байна. Мөн ажилдаа огт ирдэггүй хүмүүс  нь бас С.Чинбатын “халаасны” нөхөд бөгөөд тэд сар бүр цалингаа бүтэн аваад явж буй нь яавч шударга ёсонд нийцэхгүй талаар тус компанийн  хамт олноос Төрийн өмчийн хороонд илгээсэн гомдолын бичигт тодорхой  өгүүлжээ. Өнөөх Ерөнхий нягтлан бодогч П.Мөнгөнхундага, дотоод аудитор Ц.Байгалмаа нар нь С.Чинбаттайгаа барьцаж  сарын үндсэн цалингаараа удаа дараа урамшуулал авч байжээ.  П.Мөнгөнхундага нь өнгөрсөн өвөл өөрийн мэдээгүй болтлоо архидан согтуурч,  азаар  орон нутгийн цагдаа нар  олж  аваагүй бол гудамжинд хөлдөж  үхэх шахаж байсан байна.  Энэ ч мөн С.Чинбатын  “бүтээл”   биз. Учир нь тэр дуртай цагтаа албан өрөөнийхөө хаалгыг түгжиж байгаад нөгөө хэдтэйгээ архидаж суудаг ажээ.

Төрийн өмчийн хорооноос өр төлбөрөө багасгах, үрэлгэн орон тоог хумих тухай чиглэл өгсөөр байтал С.Чинбат том толгой гарган огт хэрэггүй орон тоон дээр олон хүн цалижуулдаг болжээ. Гэтэл дулааны станцынхаа нөөц тэжээлийг  ЭСБА” компаниар хийлгэсэн гээд тийш нь 32 сая төгрөгөөр шилжүүлэх нэрээр үнэн чанартаа 24 сая төгрөг шилжүүлсэн эсэх тодорхой бус, нөөц тэжээл нь ч бэлэн биш, өнөөдрийг аваарын байдалтай,  цахилгааны нөөц тэжээлгүй сууж байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан, дулаан тасалдахад модоо барихад бэлэн гэсэн үг.

Тус компани дээр Эрчим хүчний зохицуулах хороо, мэргэжлийн хяналтын байгууллагаас очсон шалгагч нар С.Чинбатын энэхүү бүтэлгүй  “баг”-ийнханд үндсэндээ “муу” үнэлгээ өгөөд буцаж байжээ. Намын харъяаллаар албан тушаалд очсон иймэрхүү хариуцлагагүй нөхдийг хэдий болтол тэжээхийг бүү мэд. Өнгөрсөн онд хийсэн мэргэжлийн хяналтын байцаагч нарын шалгалтын актуудыг харахад үнэндээ тэд ажилдаа тэнцэхгүй хүмүүс бололтой.

“Түрээсийн төлбөрийн хувийг  төлүүлэх тухай” мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актанд “Төрийн өмчийн хуулийн этгээд санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй төрийн өмчийн эд хөрөнгийг хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлсний орлогын 20 хувийг Төрийн өмчийн хорооны төсвийн дансанд сар бүр төвлөрүүлж байхыг Төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нарт үүрэг болгосныг зөрчсөн байна” гээд 1393.0 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр заажээ. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хууль зэргийг зөрчиж, зарим ажилтнууддаа ээлжийн амралтын мөнгийг илүү бодож олгосон 1647.6 мянган төгрөгийг С.Чинбат, П.Мөнгөнхундага нарт хариуцуулсан байна. Түүнчлэн үндэслэлгүйгээр олгосон урамшууллын 650.0 мянган төгрөгийг ч төсвийн орлого болгохоор актанд тусгажээ.  Эдгээрийг хараад “юун сүртэй юм, шалихгүй л мөнгө байна ш дээ” гэх хүн ч таарна. Гэхдээ энэ бол бага биш зөрчил. Тиймээс тус компанийн ажилчид  С.Чинбат, П.Мөнгөнхундага нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг цуцлахыг хүсчээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол доо…

1

2

3

4

5

6

7

8

9

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • zocin (January 19, 2015 5:36:22 pm )

    tyr zasag hycgyi czadalgyi iim ulstai hariuclaga toocoh heregtei,yagaad ulsaa dampuuruulah geed bailgaad baidagiin ynendee ezen gej bainuu

  • Mongol (January 19, 2015 8:05:47 pm )

    Иймэрхүү юмнуудыг зохих арга хэмжээг нь хуулийхан дагуу авах хэрэгтэй шдээ ингэж ажиллана гэж ямар юм байхаю дээ арай бишээ

  • сэтгэгдэл (January 19, 2015 8:15:51 pm )

    chinbat mongonhundaga baitsaagch nariig ajilaas ni halsan deeree hariltsaanii soelgui nowshnuud um bn bgaa um .

  • sum (January 19, 2015 8:20:54 pm )

    naad 2 chin hoorondoo yawalddag er ni gadnii humuusiig sumand ajliin bairt bolgoh demiishdee iim humuus sumiig hogjuulj chadkushdee huuliinhan daguu arga hemjee awch ajillah heregt mongonhudag chinbat 2iig shalguulah heregt mongonhundagiin nohor ni meddegguil bhdaa chawasdaa

  • sum (January 19, 2015 8:23:09 pm )

    Monhonhundaga onii omnohon sogtuu tsagdaa nart barigdsan teriig chinbat zahiral ni hergiig ni nam darsan tsagdaa nar ch gesen toriin albiig ingj haaj bolku shuu dee tolgoi muutai nyagtlan bj bolku bizdee

  • 2015 (January 19, 2015 8:28:29 pm )

    Ajilchdiin tsaling tsag tuhai bur ogdoggui huwiasa ogdog udaa daraa baingiin ingej bga gesen ajil chid ni ene tend or tawij yawdag arai bishee iim humuusiig ajliin bairan deer bailgah ni zowuu gedgiig huuli hyanaltiin gazar ni shalgj ogoochee

  • chadah uu (January 20, 2015 1:39:06 am )

    TOX yuch chadahgui ee TOX-g tatan buulgah heregtei Ene Shonhor parakts odoo bolio ene tendgui shonhoriinhon iim zuil zondoo bnTOX nii heden meregjiltenguud hudlaa zahialgaar ochij shalgadag humuus baidag shuu dee bugdiig zailuulah heregtei
    tegj baij tsevershine TOX-n orlogch Tomorbaatar gej bas bolovsrolgui teneg amitan bn iim yumnuud baihad tor yaj tsever baihav dee

  • chadah uu (January 20, 2015 1:42:34 am )

    TOX-nii Tomorbaatar chini 5 gazriin TUZ- bn shuu deeEne ATG shalgadaggui yum uu ingej boloh uu Ganbold dargaa

  • Улс (January 20, 2015 11:11:22 am )

    арай ч дээ юу уншаад, юунд итгээд байгаагаа мэдэж байна уу? та нар

  • Эх орон (January 20, 2015 11:14:00 am )

    наадах чинь улаан цайм явуулга л байна ш дээ хэн хийж байгаа нь ойлгомжтой л байна

    • ok (January 20, 2015 11:42:43 am )

      haa gazar iimerhuu yum bj l bdag sh te tooh hereggui ee

  • нэргүй (January 20, 2015 11:20:59 am )

    танай компанийн санхүүгийн бичиг баримтыг хаанаас хуулбарлаад байнааааа…….. бараг л ойлгомжтой юм биш үү

  • сум (January 20, 2015 11:45:02 am )

    Энэ Чинбатыг ер нь нэг их гайхаад байхаар нөхөр биш шүү дээ.Угийн байж байгаа нь л энэ нэг их гайхаад байх юм биш бүр сурсан зан нь тийм ч учраас тоохгүй байга биз дээ Өөр хүн байсан бол яав ч ийм юм хийхгүй хийсэн ч айна биз дээ. Чинбаа ажил хийж чадахгүй шүү дээ улсад ажилласан жил нь тун цөөхөн Төмөрлөг,Дулаан шарын гол гээд л боллоо орсон газартаа дандаа л иймэрхүү байдлаар халагддаг.Хогийн новшийг тэр АН.Шонхорын Энхболдод нь хэлээд зайлуулаач

  • Anonymous (January 20, 2015 2:15:11 pm )

    АН-хан бүгд иймэрхүү ажиллаж байгаа шдээ тэрийг төр засаг ч ард иргэд ч мэдэж байгаа АН байгаа цагт яах ч арга байхгүй мянга хэлээд дэлгээд нэмэргүй яагаад гэвэл бүгд намын гишүүд намаас ахуй амьдралаа дээшлүүл гэж намын томилгоо хийсэн биздээ одоо тэгээд юу яриад байгаам энэ бол гайгүй байна

  • Anonymous (January 20, 2015 8:39:00 pm )

    Dulaan shariin goliin umnuh darga nar belen munguu uursduu bariad yabdag baisan sain nyagtlantai baisan teriigee Undraa Enhtsetseg nar habchsaar baigaad halsan er ni ter ued ch bas l hurungu zamvaraagui uregdsen baih daa.

  • Иргэн (January 20, 2015 9:12:16 pm )

    Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (January 20, 2015 9:12:39 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • tenegtxiim da (January 20, 2015 9:35:40 pm )

    bglituya gj neg xel amaa beluudsen amitan bdn ternii l ataarxsn ataarxal zarim neg humuusiig uduuj bgd gargasan ex survaljgui medeelel bn hen bichsen n uguulber bureeree todorxoi bn uursdiiguu amudarch bga gj boddg l bh da amidral uur zuileer l bayan bdg da

  • bolioch dee (January 20, 2015 10:11:18 pm )

    hooe uuniig bichsen ni xend ashigtai yum ve ? baiguullagiinhaa neriig gutaasan archaagui novshnuudiig zailuulsan ch bagadna. oorsdiigoo l bariad ogchih yum da.

  • Anonymous (January 20, 2015 10:33:29 pm )

    dulaan sharin golin horchin awgai narin ve vein darga nara zailuldag arga ni l bnshd

  • аанхаа (January 21, 2015 9:44:34 am )

    хүмүүс гайгүй яваа нэгнээ ингэдэг хойно доо.урьд жилүүдийг бодвол манай шарын гол дажгүй дулаан өвөлжиж байгаа.хуучин дарга нь шинэ дарга 2 н хооронд асар их зөрөө бий шүү.ажлаасаа халагдсан хэдэн нөхдүүд хэд хоногийн өмнөөс хор найруулаад байсан.

  • zochin (January 21, 2015 11:49:02 am )

    eronhii injener tomorbaatariin graj ch bas dulaanii mongo toldoggui biz dee shalgaachee

  • иргэн (January 21, 2015 11:54:39 am )

    хорчин авгай нар гэж хэнийг хэлж бна нэр устай нь бичээчээ ам нээвэл уушиг нээ гэдэг юм

  • сонирхогч (January 21, 2015 12:04:06 pm )

    наад төмөрбаатар гэдэг нөхөр чинь компаний өч төчнөөн сая төгрөгний үнэтэй зоорийг ганцхан сая төгрөгөөр хувьчилж авсан нөхөр шүү дээ шарын гол даяараа мэдэж бгаа шүү дээ

  • irgen (January 21, 2015 1:17:17 pm )

    toriiin omchiin horoo avilgaltai temtseh gazar bugdiig ni ogch shalguulah heregtei ter Chinbat Tomorbaatat 2 ymar juramaar ymar ajil hiij bgaag neelttei shuuh heregtei ta nar henii omchoor togloj bgaagaa sain medehgui bna uu tegvel tor tomor nuuree gargah tsag irne shuu sanaj yavaarai

  • Anonymous (January 21, 2015 5:46:20 pm )

    horchingin nervd owogtoigoo newsline.mn dr bnle

  • mjhjns (January 22, 2015 12:33:14 pm )

    hvniig hudlaa gvtgedeg yumnuud oorsdoo zailaachee arai l hvniig hiitseni bn sh de oorsdoo iim yum hiiched ichegvi yumu iim yum bichej baihaasaa

  • mjhjns (January 22, 2015 12:40:08 pm )

    hooe yuma zow bichechee vg vsgiin aldaa arai l ih bn sh de hvniig ingej hiihe boli za yu arai l archaagvi yum hvnees hariu awxiig bodoj bga bol oor argaar awaach archaagvi nowshnuud ta nar hariuga awna da

  • Ganaa avgai, Yagii Bayartsetseg avgai nar n bnaaaaa (January 22, 2015 2:00:30 pm )

    yagii bayartsetseg: – yadiin huntei yavhad ene minii hobby shariig harj … ulaaniig harj…. goy sh de, ta nar chadhgui bj bitii ataarx za tsaashid ch yavh bno yavsaar ch irsiin
    Ganaa avgai: xor nairuulj humuusiin xoorond xov xutgaj bj egchiinh n noir hurdiimaa oird tetgevertee garna geheer nileen sain hov hutgamaar sanagdaadaaaa ene egchiinx n gem bish zan bgaa iiiin

  • Ganaa avgai, Yagii Bayartsetseg nariin duu zalgamj xalaa n bnaaa (January 22, 2015 2:07:23 pm )

    Baigalituya: – bi ug n gaviyatiin ber l de gehdee manai hadmuud aimaar humuus /bi barigdaad xashraasan ym shig bgaan/, nadaa end tanih hungui bolhoor bi ene egch nartaigaa zuvlulduud xun muulaad xor nairuulaad yavhaar ix goy kaif -tai bdiin goy sh de, hun muulahgui geheer buuuur muulmaar sanagdaaad baidiin ene minii zan l da

  • bailgalituya (January 22, 2015 3:11:24 pm )

    xadmuudaa muulaad buur zalxchihlaa, nuhuruu muulaad ch amjiltand hurehgui n tegeheer odoo deerx xumuusiig l muulj medeelel oruulj bj sanaa jaahan amraad l bjina oird sxn udruud bnaaaa hun muulaad l odoo tsug muulahaar odoo xarin muulahaa bolidiin biluu….. harj bj bnooooo

  • bailgalituya (January 22, 2015 3:12:48 pm )

    shariin goloor neg ur tavichihsan bolohoor zeel avsan humuusee muulaltai bish nadad uur muulah kompanii udirdlagaas uur hun odoohondoo oldoogui ymaaaa……….

  • narsar (January 24, 2015 7:11:27 am )

    Turiin umchiin horoo irj gazar deer ni ajliig ni shalgamaar yum daa.niit shariin golchuudaas sanal abdag medeelliin utas ajilluulmaar bnaa.

  • gomo tomorbaatar (January 29, 2015 7:37:26 am )

    Jorlon uhdag avgaigaa ganaa egchiin buyanaar erchim huchnii terguun bolgoson. Odoo bi ooroo zahiral bolmoor baina sh dee

    • Anonymous (February 11, 2015 3:51:58 pm )

      болиочээ.

antalya rent a car