Малид сүүлийн 42 хоногийн турш нэг ч шинэ тохиолдол илрээгүй учир Эбола вирусаас бүрэн ангижирсан улс болжээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Эболагаар халдварласан нэг өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсанаас хойш шинэ тохиолдол илрээгүй гэж Эрүүл мэндийн яам онцлов. Мөн аюулын харанга дэлдээд буй Либери, Сьерра Леон, Гвиней улсуудад ч халдвар буурсан байна.
Либерит сүүлийн хоёр хоногийн дотор нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй нь өнгөрсөн зургадугаар сараас хойшх хамгийн дээд үзүүлэлт юм. Баруун Африкт дэгдсэн Эбола вирусаар 21296 хүн өвчилсөний 8429 нь нас баржээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.