antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2015 Comments are off

Нийслэлийн ногоон бүсийн 230 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ

нийтлэсэн Admin

baigal2015 онд төлөвлөгөөний дагуу нийслэлийн ногоон бүсэд  230 га талбайд ойжуулалт, ой нөхөн сэргээх ажил, 80000 га тайлбайд ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа хийнэ. Мөн 5000 га талбайд тэмцлийн  ажил явуулахаар төлөвлөжээ.

Элсний нүүдэл цөлжилтөөс хамгаалах зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Түргэний гол дагуу 10 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг хийнэ.

Түүнчлэн Ойн менежментийн төлөвлөгөөний дагуу 20 га талбайд ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна.

Хүн амын ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор рашаан, булаг тохижуулах, тохижуулсан булгуудын хамгаалалтын хайс, хашааг сэргээн засварлах ажлыг энэ онд гүйцэтгүүлнэ.

Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастайн голын эх байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газарт хамгаалалтын хашааг барина. Эдгээр ажлыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар хариуцан ажиллах юм.

Харин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилтын ажлын хүрээнд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2015 онд Эко танхим, Хүүхдийн номын сан байгуулахаар төлөвлөжээ.

Мөн  цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн талбайн орчны тохижилтын ажлыг хийж, Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна . Дээрх ажлуудыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ хариуцан гүйцэтгүүлэх аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car