antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2015 39 comments

Хар шилний цаана юу нуугдана вэ

нийтлэсэн Admin

harslӨнөөдрийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын энэ зургийг уншигч та харж байна. Эрхэм хоёр маань энэ зургийг өдгөөгөөс хоёр жил гаруйн өмнө буюу 2012 оны сонгуулийн үеэр авхуулсан бололтой.

     Ийнхүү хар шилний ард нуугдаж явсан эрхэм хоёр өдгөө хоёулаа засгийн эрхийг атгалцан сууж байна. Энэ хоёр эрхэм хар шилнийхээ ар талд жинхэнэ үнэн төрхөө нууж зогсоог тухайн үед сонгогч олон хэрхэн мэдэх билээ.

     Өдгөөгийн Ерөнхий сайд маан тухайн үед өнөөх “Талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулж, зөрүүг нь иргэдэд олгоно” хэмээн хэнэггүйхэн залж зогссон байхдаа. Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Лондон Хонконг дамжсан шилэн кабелийг Монголоор дамжуулж мөнгө босгоно” гэх зэргээр ёстой л амаа булаан донгосч зогссон байхдаа. Хар шилний цаана бол ийм л булхай нуугдаж байсан нь мэдээжийн хэрэг.

       Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт маань “Надад өв хөрөнгө гээд байх юм байхгүй. Өөрийнхөө толгойгоор л амьдарч ирлээ. Та нар худлаа гэвэл арилжааны банкуудад С.Баярцогтын хадгалуулсан мөнгө гэж лав дуулаагүй байх” хэмээн хар шилэн цаанаас буудаж зогссон байх даа. Яаж Монгол Улсын банкуудад С.Баярцогтын тэр их мөнгийг байршуулах юм бэ. Тиймээс л гадаадад нууц данс нээж түүндээ мөнгөө хадгалсан нь илэрсэн шүү дээ. Бүхэл бүтэн улс гүрний стратегийн орд газрыг наймаалцсан хүнд Монгол Улсын банк жижигдэж таарна биз дээ.

       Хар шилний цаана ийм л зүйл нуугдсан байж таарна. Өнөөдөр талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан л лав алга. Ч.Сайханбилэгийг ийн хэлж зогссон цагаас хойш талх гурилын үнэ лавтай 50 гаруй хувиар өссөн. Ахиад ч өндийхөд бэлэн л байна.

        С.Баярцогтыг ийн худал царайлж зогссоноос хойш түүний гадаад дах нууц данснаас ихээхэн хэмжээний мөнгөн хадгаламж илэрч, мань хүн бүр улайж дууссаныг уншигч та санаж байгаа байх. Зөвхөн ганц удаагийн тохиолдлоор, ганцхан дансыг нь илрүүлэхэд нэг сая ам.доллар гарч ирж байна гээд бод. Тэгэхээр цааш нь ухаад эрэн сурвалжлаад байвал тоолж барахгүй их мөнгөн дүн сонсогдож таарна.

        Гэтэл ийм хоёр луйварчин хөтөлцөөд Монгол Улсын Засгийн газрыг атгаж суухын чинээ хэн санах билээ. С.Баярцогтын хувьд бол оффшор бүсдэх мөнгөө өсгөх гэж л энд орж ирсэн байлгүй. Түүнээс бус тэр оффшор бүсдэх мөнгөөрөө нэг сургууль баръя, нэг цэцэрлэг байгуулаад өгье гэж орж ирээгүй гэдгийг уншигч та сайн мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

Х.Дамдинсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • Саран (January 16, 2015 12:01:41 pm )

    Хэлэх ч уг алга даа

  • зочин (January 16, 2015 1:00:26 pm )

    Хэвлэл мэдэээлэл ард түмний яриа байгаа байдлаараа ч гэмт хэрэгтэн яаж ингэж монголын ард түмнийг доромжилж чадаж байна хууль хяналтын байгууллага гэж байгаа юм уу жирийн ард түмэнд хатуу хуурай шиг хандаж ийм луйварчдын өмнө гөлөлзөж байдаг ямар хүмүүс хуулийг биелүүлж байна вэ гал үндэстэн холбооны залууг шоронд нас барсанд үнэхээр харамсаж байна

  • Anonymous (January 16, 2015 1:33:20 pm )

    БАЯРЦОГТИЙН ДААНСИЙГ УХАХ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮН БАЙГААД Ч ХЭРЭГГҮЙ БОЛОЧИХДОГ НЬ ХАЧИРХАЛТАЙ,УХАХ,УХАЖ МЭДЭРҮҮЛЭХ 76-гишүүд Та нар хэн байна вэ?ярьдаг,хэлдэг,тодруулдаг цөөхөн хэдэн шудрага нөхдүүд л байх нь хөөрхийлтэй, нэр бүхий 4,5 гишүүд л нам дотор,нэрийг нь,нүүрийг нь улайтал яриад л илэрүүлээд өхөд сөрөг талын намын гишүүд нь хамгаалж хайцаалаад ямарч ял ноогдуулахгүйгээр зөвхөн УИХ-ын дэд даргаас нь болиулаад л гүйцээ,бусад хөрөнгө мөнгө идэж гадаадад ОФШОР ДААСТАЙ БАЙХ НЬ ЮУЧ БИШ,ХАРИН БАХАРХАЛ,ИДЭЖ ХУВААЛЦАЖ БАЙХАД НЬ АШИГТАЙ ХУВИЛБАР БОЛООД БАЙХ ШИГ САНАГДАХ ЮМ,ТОМ АЛБАН ТУШААЛТАН ЯМАРЧ ЯЛ ХИЙСЭНЧ ЗҮГЭЭРЛ ӨНГӨРЧ БАЙНА,ЖИРИЙН ЯДУУ ИРГЭН 3000-5000 ТӨГРӨГ ХУЛГАЙЛСАН БОЛ ЯЛАНД ГҮЙЦЭЭ,Хулгай дээрэм,луйвар хийчээд яаж төрд гарч байна вэ?өшөө цааш нь юу идье гэж бодоод албан тушаалд гарчихаад байна вэ?энэ 23 жилд аз жаргал үзсэнгүй,дандаа луйварчин,ёс зүйгүй үйлдэл харьд газар нутгаа худалдсаныг ,банк,татвар,шүүх засаглал нь хүртэл бие биенээ өч төчнөөн сая төгрөгөөр шагнасыг нь харж уур уцаар хилэгнэлд орж байгаагаа үзэж явна даа,Сайн үйлдлийг ер харсангүй хар тамхи,архичны орон,янханы газар,авилгал,хээл хахуулчинтай болсныг л дууллаа, БИД ЧИНЬ ОДОО ЯАХ ВЭ?АРАЙ ГАЗАР НУТАГГҮЙ,ЭЗЭНГҮЙ БОЛООГҮЙ БИЗДЭЭ,ЭНЭ ТӨРИЙГ ЗАСААД ЯВЧИХ эрхэм гишүүд байна уу? байх байх гэж бодож байна УИХ -ын гишүүн Амаржаргал,Х.Баттулга, Баасанхүү,Уянга,Ганбаатар нар ямарч байсан ӨӨД ЯВААД ХӨГЖИНГҮЙ УЛС ОРОН БОЛГОХ ТИЙМ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТЭЙ Төлөв түвшин улс төрч шүү,эдгээрийг дэмжээд өгч болохгүй юм болвуу,битгий нэр хүнд сайдын суудал бүү хүч байлдаа,аяндаа сайн ажилбаас ард иргэд чинь мэднэ дээ

  • зүрх судас лекц (January 16, 2015 1:34:48 pm )

    Тархи – зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэргийг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал – нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд Утас: 96665038

  • zochin (January 16, 2015 1:43:52 pm )

    Iyivarchingyyt bie biee demjine shv de hezee negen tsagt aaviin shoron tatna shv

  • Anonymous (January 16, 2015 3:44:58 pm )

    medehgui gedeg ugiig bitgii hel

  • Zochin (January 16, 2015 4:23:05 pm )

    Mongolchuud ih hovor yum harj bna. Sain haraarai. Jinhene amilsan bird.

  • тртр (January 16, 2015 5:00:44 pm )

    tuuhend har murtei humuus.

  • тртр (January 16, 2015 5:01:51 pm )

    tui

  • Daamii (January 16, 2015 7:47:05 pm )

    Ene Bayartsogt. Saikhanbileg 2 Monhuoliig avrakh khumuus gej itgej ard tumen devshuuleegui shuu dee. ter Altankhuyag gej uuriigii magtaj nuuree ulailgadag amitanii khiij baigaa ajil l daa. Ene zasgiin gazar bol estoi khulkhinii zasgiin gazar daa. 1.5 jiliin dotor ard tumnii amidral yaaj dooshoo orokhiig bid uzekh l yum shig baina. Ene zasgiin gazar. UIKH-iin gishuud dotor ard tumniig boddog ni 10 khurekhgui khuvi ni l baigaa gekhed neg ikh buruudakhgui baikh daa. Gekhdee ene khuvalznuud neg kl udur delberne dee.

  • Anonymous (January 16, 2015 8:29:56 pm )

    Bayartsogt ugaasaa luivarchin shv de.Bayangol dvvrgiin 2 tsagdaad avligal ugch 9 nastai ohiniig eejiinh ni hamt daramtluulsan hvn shv de.

  • Anonymous (January 16, 2015 8:30:44 pm )

    Barimtuud ni baigaa shvv

  • chi (January 16, 2015 9:01:58 pm )

    ene 2iig zailuulchih aawiin huu baihgui yum baihdaa pizdaanuud

  • Зочин (January 16, 2015 9:38:48 pm )

    Энэ хоёр Амеркид очоод ундаг хувийн машинуудаа хоронгийн мэдээлэлдээ бичдэг болов уу.Ийм л улс засгийг толгойлхоор улс яаж зов явахвэ дээ. Уунийг мэдэх хумуус нилээд л байгаа байх

  • Иргэн (January 16, 2015 9:56:39 pm )

    Олон улсын уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах 3 төрлийн үндсэн гэрээний төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (ордыг үнэлх хэлбэр) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд улсад асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, улс хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад захиран зарцуулах гэрээ), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг улсад хүлээлгэн өгөх гэрээ ). Харин манай улсад бол олон улсын уурхайн эрх зүй бус, гадаад дотоодын олигархиудын эрх зүй үйлчлэх юм. УИХ үүнийг засдаг ч болоосой.

  • Иргэн (January 16, 2015 10:07:45 pm )

    Олон улсын уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах 3 төрлийн үндсэн гэрээний төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (ордыг үнэлэх хэлбэр) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад захиран зарцуулах гэрээ), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн орлогоос авах гэрээ ). Харин манай улсад бол олон улсын уурхайн эрх зүй бус, гадаад дотоодын олигархиудын эрх зүй үйлчлэх юм. Үүнийг УИХ засдаг ч болоосой.

  • Anonymous (January 17, 2015 12:24:04 am )

    ur huuheddee yu gej heldeg bol ednii huuhduud hun amitnaas icheheer tom bolson doo

  • Anonymous (January 17, 2015 2:23:44 am )

    Darga aavtai ulsuud yund ichih um be! Ichihiig huuheddee zaadaggui baih uu

  • BATBAYR (January 17, 2015 6:09:05 pm )

    mongol az dagiin gej hel baidaa mongol hezee ur caalhbe mongolchuud hezee mongol ur caihan amar baih bi

  • oyuna (January 17, 2015 7:16:08 pm )

    ene muu 2 luivarchin neg l udur yalaa uureh l bolno ter tsag irne gedegt naidaj baina daraagiin songuulid AH namyg turuus archij hayah heregtei yag 2000 ony songuuli shig

  • 5112 (January 18, 2015 2:01:23 pm )

    БАЯРЦОГТОД АЖЛЫН БИШ НҮДНИЙ ШИЛ ОЛДООГҮЙ Л ЮМ БАЙХДАА. ЭНЭ ЗҮҮСЭН ШИЛ НЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭРЭГЛЭЭНД ХЭРЭГЛЭДЭГ, НАРТАЙ ҮЕД ЗҮҮДЭГ НҮДНИЙ ШИЛ Ш ДЭЭ… ЗАЙЛУУЛ, МӨНГӨГҮЙ ЮМ БАЙХДАА…

  • зочин (January 18, 2015 3:47:12 pm )

    дэргэд нь харахгүй ч дээрээс нь хардаг зүйл бий гэдгийг энэ 2 мэдэхгүй байгаа байх даа. Хөрөнгөжиж аваад хэн нэгний ивээлд ороод гадаадад тансаг амьдрана гэж бодож байгаа бол том андуурал шүү. Сайханбилэг занарын ордыг Америкуудад худалдахаар зэхэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Түүний оршил болгож Монгол ядуу байна, хямралтай байна, өр нэмнэ гэж худал жүжиг тавьж байгаа. Монголчуудыг ийм юм ойлгож чадахгүй гэж басамжилж байгаа юм.

  • зочин (January 18, 2015 5:18:27 pm )

    Ард түмнийг нохой хуцаж байгаа юм шиг сонсож байна наад 76 чинь сайдын суудалыг ээлжлээд тохиролцоод авч байна.Жишээ нь Одоо танай нам идэж болсон одоо манай нам жаахан идэж ууя гэх маягтай өөр хоорондоо тохиролцоод л болоо.Сайдын суудалд худлаа нэг намаас хоёр хүн өрсөлдүүлсэн болоод сонгосон болоод л сонгууль болно луйварын хар машин програмчлсан зүйлээр ялалтаа гаргаад авчихна ингэхлээр ард түмэн сонгуульд оролцох хэрэг байгаа ч юмуу,Тэр гадаадаас гологдоод ирсэн хар машинаар дахин сонгууль өгмөөргүй байна шүү ард түмэн минь.Тэгээд ч нэг намын хоёр хүнийг сонгох биш өөр өөр намын хүн сонгодог болохоос саяных шиг Амаржаргал Сайханбилэг хоёр шиг нэг намын хүнийг бол хоёуланг нь сонгохгүй байх байсан.Энэ хоёрын нэг нь ерөнхий сайд хүн тэгэхлээр Сайханбилэгийг жаахан идүүлж хөрөнгтэй болгоё гэсэн маягийн жүжэг л байхгүй юу.Ингэснээр АН намдаач хөрөнгө тасалж өгнө гэсэн үг тэгэж байгаад огцорсон болгох дүр зураг үзүүлэх гэж байгаа юм.Энэ маягаар ээлж дарааллан ашигтай суудалруу улайрч яваа юмдаа.Үүний ард ард түмэн эд нарт хамаагүй болж байгаа юм.Худлаа МАН АН хоёр хоорондоо жүжэг тавилцсан болоод л өнгөрөх гэж байгаа шүүдээ.АРД ТҮМЭН МИНЬ БИДЭНД ЮУ ҮЛДЭВ.3САЯ иргэнд 300 сая төгрөг хуваагаад өгсөн ч монгол улс хоосрохгүй шүүдээ.Ямар эд 76. шиг тэрбумаар идэж байгаа биш тийм биздээ.ард түмний авсан мөнгө улсдаа эргээд орно.Дэлгүүр хоршооноос идэж уух хувцас хунар гээд л мөнгө нь улсдаа эргээд орно.76 -гын мөнгө бол улсад орохгүй гадаад дотоодын банкинд эргэлдэж байдаг тийм биздээ.ЭД нарын луйвардсан мөнгийг ард түмэн төлөх ёстой юмуу.Нэг иргэндээ 10000000 өгсөн бол бас ч яахав төлөлцөөд явахсан.Нийт 3 сая иргэндээ баялагийнхаа нэгээхэн хувь болгож доривтойхон өгсөн бол ийм зүйл болохгүй ч юм билүү.нэг иргэнд жишээ нь 1000000 гээд бодхоор 3 сая хүнд 3000000000000 энэ мөнгө бол худалч хүнд нэг гишүүний л өчүүхэн нэг хөрөнгө шүүдээ.

  • bnaa (January 18, 2015 8:20:21 pm )

    altanhuyg yronhii said baihdaa barilgiin matrialiig toroos zohitsuulj barilgiin uniig tentsverjuulne geed l baahan eldev mongo tsatsaad baisan tegehed ter uyd barilgiin 1 mk 800 myngaas 1 say200 mynga baisan tegehed za barilgachid mini unee nemehgui matirialiig ni hymdaar niiluulne geed baisan getel esergeeree baahan ulsaas tataas avanguutaa l barilgiin unee 1mkiig 2say200 mynga bologchihod yr medeegui l yum shig baigaad baidag ted uneheer toroos une togtvorjuulah tataas avsan l bol unee nemeh erh baihgui meneh yum bol ulsaas avsan ter tataasaa butsaaj ulsad tushaah heregtei ted chini tatvar tologchidiin mongo tegeed barisan barilaga ni chanariin shaardlaga hangahgui bna geed irgedees ih shuumjlel gardag ter barilgiin chanariig togtooj uzej hardag shalagdag ulsiin komiss ni ch ter ymarch hariutslaga baihgui mongol uls ezengui hariutslaggui bolson

  • зочин (January 19, 2015 1:19:04 pm )

    монголчуудаа гэж их тэнэг хүмүүс юм даа хулхидуулж ханахгүй хүмүүсс юмдаа тэгэхдээ одоо бол өнгөрсөн 76 хүчээ авчихсан байгаа

  • Зочин (January 19, 2015 1:47:42 pm )

    Мафи, луйвар нуугддаг гэж үү?

  • Зочин (January 19, 2015 1:48:28 pm )

    76-нь 105 болж 4 жилээ 8 жил болгож идэх гээд байгаа юм бишүү?

  • зочин (January 19, 2015 7:24:33 pm )

    Хаашаа хулгай хийх гээд явж байгаа юм, хар шил зүүчихвэл харагдахгүй гэж бодсийм байх даа, 2 луйварчин.КККК.

  • зочин (January 20, 2015 9:36:46 am )

    Энэ 2 хулгайч чинь гэр бүлээрэй үйгүй найзууд гэсээн,муу ёроороо учирсан муу ёрын сүнс ,эх орноо бузарлагч нар

  • зочин (January 20, 2015 9:45:37 am )

    1 хараалч эмгэн муу Хаанаа хараасаар байгаад үхүүлчихэж,дараагийн Хаан нь бүр муу гарч ирэхээр нь дахиж хараагаад үхүүлчихж, гуравдахь хаан нь бүр муу гарч ирсэн чинь одоо л ойлголоо гээд толгойгоо бариад байсан гэнээ,Ерөөлөөр юмыг сайжруулна уу гэхээс хараалаар улам л муу юм хүчнн аваад байдаг,Ерөөгөөд байвал иймэрхүү муу хүмүүс ерөөл дөөхгүй уначихдаг гэсээн,өнөөдр бид эсрэгээр нь хараал л их хэлж байна, муу юмыг улам аривжуулаад байгаа юм бишүү

  • зочин (January 20, 2015 10:25:23 am )

    Энэ 2 гай чинь төмрийн гангийн үйлдвэр бариулахгүй биднийг бүр сүйрүүлэх гэж байгаа гэнэ шүү,Хятадаас 2-догч түүхий эдээр хийсэн төмрөө аваад бүх валютаа гадагшаа алдаад, төмрийн хүдрээ татваргүй гарга гэж байгаа гэнээ, эх орноо худалдан заож идэгсэд,УРВАГЧИД

  • зочин (January 20, 2015 12:07:17 pm )

    Улс эх орноо өрийн дансанд тавьж ядууралд оруулсан энэ авилагачингуудыг бүгдийг нь дүүжилж цээрлүүлэх хэрэгтэй.

  • zochin (January 20, 2015 3:04:05 pm )

    KKKK Har shilnii tsaana Saihan bileg Bayr tsogtoigoor alhaj yvna gej kkk.

  • Иргэн (January 20, 2015 10:30:42 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (January 20, 2015 10:31:10 pm )

    Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • зочин (January 22, 2015 11:07:52 am )

    Хар шилний цаана хулгайч нүд байгаа

  • монгол (January 26, 2015 1:06:38 am )

    Энэ2 ын үгээр лондонГонконг 2 манай улсаар дайргуулж кабель татах уу.Ёстой зүүд л байсан байх даа хөөрхий. Ирэх сонгуулиар. Юу зүүдлэх бол. зүүдлээд ч хэрэггүй байх даа. Ямар ялах биш.

  • Иргэн (January 27, 2015 10:23:51 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/

  • Иргэн (January 27, 2015 10:24:23 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

    Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/

    Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

antalya rent a car