“Лалын улс” террорист бүлэглэлээс өнгөрсөн мягмар гаригт нэгэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байрлуулж цацсан нь шуугиан дэгдээж байна. Дүрс бичлэгт нэгэн жаал хүү Оросын тагнуулын байгууллагад ажилладаг гэх хоёр эрийг цаазална. Ийм аймшигтай бичлэг олон нийтэд цацагдаж шуугиан дэгдээгээд байна.
Цаазлуулахаар хүлээж байхдаа хоёр эрийн нэг нь “Би Оросын холбооны улсын тагнуулын тусгай албанд ажилладаг, казак үндэстэн” хэмээн ярьж буй нь бичлэгт сонсогдоно. Хоёр дахь эрэгтэй яс үндсээ хэлээгүй боловч Оросын тагнуулын байгууллагад ажилладаг гэдгээ мөн хэлж байна.
Мөн “Лалын улс”-ын нэг дайчны ярьж буйгаар тэд тагнуул хийхээр бидний дунд нэвтэрсэн боловч Аллахын ивээлээр илчлэгдэж зохих шийтгэлээ хүртэж байна хэмээжээ. Ингэсний эцэст жаал хүү гар буугаар олзлогдогсдын толгойд тулган буудаж лалын дайчид “Аллах Акбар” хэмээн хашгиралдаж байгаагаар бичлэг дуусаж байна хэмээн Франц Пресс агентлаг уламжилжээ.
Холбоотой мэдээ
-
muuhai (January 15, 2015 10:39:31 pm )
Tsaazalsan hairan hoer zaluug aimaar uruvddug ymaa. Ter amidaar amidrahig ih bodood setgel unaad ungursun ymaa.
-
БААДАЙ (January 15, 2015 11:07:07 pm )
Алан хядагчдын сэтгэхүйг өөрчлөх хүчтэн байна уу,Энэ Лалын үндэстэн гэдэг бүгд ийм харгис хүмүүс юм уу,Миний мэдэх хүмүүс л лав ийм биш дээ,Бурхан минь,ариусгаач,
2 Comments