antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2015 9 comments

О.Цэрэннадмид: Засаг дарга С.Бүрэнбат “Сентерра гоулд” компанид худалдагдсан

нийтлэсэн Admin

1-14-16h_700x700.jpg.300x0_q85_crop_upscaleС.УЯНГА

Сэлэнгэ аймгийн Ман­дал сум, Төв айм­гийн Бор нуур суманд ор­­ших Ноён уулыг Ка­надын хөрөнгө оруу­лалт­­тай “Сентерра гоулд” компани ухаж, их хэмжээний алтыг нь зөөж байгаа талаар Ноён уулаа аврах хөдөлгөөн,  Бай­­галь орчны иргэний зөв­лөл, сумын иргэдийн төлөө­лөл олон нийтэд ханд­лаа. Тэд  өвөг дээдэс, эртний сурвалжит Хүн­нү аймгийнхний алтан шарил, булш бунханыг 2000 жилийн турш хад­галж байгаа Ноён уулыг төр тусгай хам­гаа­лал­тад авахыг шаардсан юм.

Мөн УИХ-аар Гацуур­тын ордыг стратегийн ордын жагсаалтад оруулах асуудал хэлэлцэж байгаатай холбогдуулан  эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ үеийг далимдуулан гадны компанид зүгээр өгчихөж байгааг хэлсэн.  Эх орон, байгаль дэлхий, газрын хэвлийгээ хамгаалж ирээдүй хойчдоо үлдээх эдгээр  чухал асуудлуудад аймаг, сумын удирдлагууд хойрго хандахаар барахгүй мөнгөтэй компанийн талд үйлчилж байгааг  хэвлэлийн хуралд ирсэн иргэдийн төлөөлөл онцоллоо. Энэ талаар  Ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид “Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон байдаг. Өнөөдөр харь орны, хүйтэн сэтгэлт хүмүүс өвөг дээдсийн маань алтан шарил нойрсож буй хөрсийг эргүүлж, хөндий дэх алтыг нь авах гэж байна. Эцэг эхийнхээ, элгэн садныхаа шарилыг хөндөх нь бүү хэл хөдөөлүүлсэн газарт нь сар жил тоолон байж очдог Монголчуудын хувьд голомтоо самарсан хэрэг болох биз ээ. Эртний түүх, соёл, палеонтологи, археологийн асар үнэ цэнэтэй дурсгалыг агуулсан Хараагийн Ноён уулын зүүн суга, Нарийн Гацууртайн голын хөндийг Газрын хэвлийн тухай хуулиар хамгаалах ёстой. Ард иргэд нь хамгаалахаар амь насаа үл хайрлан тэмцэж байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон үе үеийн удирдлагууд, Мандал сумын Засаг дарга нар бүгд гадаадын мөнгөтэй компанид худалдагдсан. Би өөрийн биеэр удаа дараа очиж уулзсан ч бөөрөнхийлсөн хариулт хэлж, ариун газраа гадны компанид зарчихаад сууж байна” гэсэн юм.

Эрх баригчид нь хээл хахууль авлаа гэхэд аймаг, сумын удирдлагууд ард иргэдээсээ нүүр буруулж, онгон дагшин байгалиа зараад сууж байгааг иргэд нь эсэргүүцэж, цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ. Тэмцэгчид 10000 гаруй  хүн, УИХ-ын 18 гишүүний гарын үсэг цуглуулсан бөгөөд цаашид зохион байгуулалттайгаар Ноён уулаа ухуулахгүйн төлөө ажиллах  юм байна.

Дашрамд дурдахад  “Сентерра гоулд”-ын Монгол дахь охин компани “Бороо гоулд” компанийн эзэмшилд ашиглалтын арав, хайгуулын дөрвөн  лиценз байгаа бол “Сентерра гоулд монголия”компанийн нэр дээр ашиглалтын долоо, хайгуулын 20, нийтдээ 41 лиценз байдаг юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (January 15, 2015 12:30:32 pm )

    монголоо гэсэн хүн бүрийн санаа тавих асуудал шүү зөвхөн сэлэнгэчүүд мандалчуудын асуудал биш юм шүү

  • buree (January 15, 2015 4:10:57 pm )

    ene shar huuhen nege l ih eh oron tsarailsan uls orond uy hiij giiguulsen uym boloo

  • bat (January 15, 2015 6:41:20 pm )

    Burenbat darga ingekh khun bish. Khuvi khun ni zuv khun uchraas ingej bichij b.na. Ta nar sain gesniig buu kharluul. Ard tumen medej bgaa.

  • Иргэн /2015-01-15. 19:50/ (January 15, 2015 8:14:49 pm )

    Ноён уулаас “1722 м өндөр” МЭӨ_1-МЭ_1 зууны үед хамаарах булшнаас Хүннү нарын соёл,аж амьдралтай холбоотой эд зүйл олдсон, одоо ОХУ-ын Санкт-Петрбургийн Эриметажид хадгалагдаж байдаг гэдэг. Эдгээр булшнууд нь Ноён уулаас баруун зүгт 13 км- т Сүжигтэй голын эхэнд оршдог юм.Өнөөдөр их хотын маань хаяаг дэрэлсэн одогсодийн маань оршуулагыг ухаж, шатахыг нь түлээндээ, идэж болохыг нь хүнсэндээ авч байгааг яаж зогсоох вэ. Одогсодынхоо шарилыг ухуулмааргүй байна аа.Гарын үсгээ зурцагаасан, өвөг дээдсиинхээ шарил,байгаль орчноо хамгаалан тэмцэгчид болон УИХ ын 18 -н эрхэм гишүүд ээ.

  • zochin (January 15, 2015 8:39:13 pm )

    deer bichsen irgenii bichsen yg zob bna ertnii ym yarij hymyysiin tolgoi ergvvlj bhaar odoo hot toirson ymaa yanzlaach yanga a tegeed ch ter bylsh chini hoen yylandaa bhgvi syjigtei d bgaa ni ynen tyyhee medej hymyysiig yimyyleech

  • хэхэ (January 15, 2015 9:20:05 pm )

    энэ уул байгалын тэнцвэрийг хадгалж байдаг ухвал УБ хот лав элсэн цөл болно

  • Anonymous (January 16, 2015 12:34:25 pm )

    Сэлэнгэ аймгийн засаг дарга Бүрэнбат ОНГОН ДОГШИН ХАЙРХАН ГЭДГЭЭ мэдэдгүй юм байхдаа,аймгийн засаг дарга хүн аймаг орон нутгийнхаа газар нутгийн хил хязгаар онгон догшин лус савдагтай газар уул ,ус,гол горхио сайтар мэдэж хараа хяналтаа авч явах эрхэм байх ёстой,ЯАГААД ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ БУНХАНГ УХУУЛААД,СЭНДИЙЧЛҮҮЛЭЭД БАЙГАА БОЛОО,АЛЬ САЙХАН ГАЗАР НУТАГТ ДЭЭР ҮЕД ӨӨД БОЛОГСОДЫГ ХӨДӨӨЛҮҮЛДЭГ БАЙСАН ШҮҮДЭЭ,ОЛОН ТАВАН ЮМ НУРШААД ЯАХАВ НААД НӨХДҮҮДИЙГ,БҮРЭНБАТТАЙ ХАМТ ШАЛГУУЛЖ ТООЦОО ХИЙЛЭГСЭН ДЭЭРЭЭ,ЭРТХЭН УЧРЫГ НЬ ОЛЖ ГАЗАР НУТГАА ХАРИЙНХНААС БУЛААН АВАХ ХЭРЭГТЭЙ,БҮРЭНБАТЫН МЭДДЭГ АСУУДАЛ БИШЭЭ

  • zochin (January 16, 2015 3:00:42 pm )

    Gatsurtin altnii uurhai ajilagui bga sh de yamar hudalch ulsuud we ene kompani shig nohon sergelt sain hiideg ajilchdinha tsaling sain ogdog gazar haa bnaa ali alindaa ashigtaigar ajilluulj bldgui yumu

  • Anonymous (January 16, 2015 4:57:34 pm )

    Gazraa uhaad mongol uls saihan bolj baigaa yum haana. Ulam l hogiin uls bolj bn

antalya rent a car