antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2015 37 comments

Р.Бурмаа улаан буудайн импортын 3 сая долларын ашгаас хүртэх гэж тариаланчдаа хөсөр хаяв уу

нийтлэсэн Admin

5812a90728f0bbb5bigТариаланчид  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос  Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад мэдэгдэл хүргүүлж байгаагаа тэд хэлж байв. Өнгөрсөн  намар манай тариалан эрхлэгч компаниуд  Оросоос улаан будай, гурил импортоор оруулж ирэхийг эсэргүүцэж байсан  юм.  Энэ удаа ч мөн ийм л зүйл ярьж байна.

Уг нь тариаланчид маань урьд жилүүдээс  харьцангуй өндөр ургац хураан авсан юм. 350 мянган тонн улаан буудай улсад нийлүүлсэн.  Үүгээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж буй. Энэ бол том амжилт.  Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан ч  улаан буудайн хүрэлцээ, чанар сайн байгаа  талаар удаа дараа мэдэгдэж байлаа.

Гэтэл энэ оны 1 дүгээр сарын 7-нд 20 мянган тонн улаан будай импортлох зөвшөөрлийг гурилын үйлдвэрүүдэд олгосон нь тариаланчдын урмыг хугалав. Өнгөрсөн оны 9 дүгээр сард  бас яг ийм бүтэлгүй шийдвэр гарч, “Улаанбаатар гурил” зэрэг  гурилын компаниуд  ОХУ-аас 50 мянга орчим  тонн  улаан буудай импортлохоор болсон нь бөөн маргаан үүсгэсэн юм.  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй Сэлэнгэ, Төв аймгийн  тариалангийн  талбайгаар явахдаа уулзаж, “Гадаадаас импортоор  улаан буудай, гурил оруулах асуудал байж  болохгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй” гэж хэлснийх нь дараахан  тийнхүү  эсэргүүцсэн мэт  импортлох болсонд тариаланчид дургүйцэн бослого гаргахаа шахсан. Ингээд яам, тамгынхан, гурил үйлдвэрчлэгчид, тариалагчид бүгдээрээ дөрвөн талт хэлэлцээний ширээний ард суугаад  импортыг  зогсоож, квотыг нь 2015 оны 3 дугаар сарын 1 хүртэл дахин олгохгүй  гэж тохиролцсон байлаа.  Хэрвээ гурил үйлдвэрлэгчдэд импортын  квод өгөхөд хүрвэл тариалан эрхлэгчидтэй заавал уулзаж ярилцан шийдвэрлэж байхаар болсон байв. Гэвч энэхүү шийдвэр рүүгээ өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ганибал нар нулимаад сууж буй аж.

Улсынхаа  хэрэгцээг  бүрэн хангаад, цаана нь илүү гарах  хэмжээний  их  улаан буудай  хурааж авчихаад  дээр нь Оросоос  11.5  тонн гурил, 20 мянган тонн улаан буудай, нийт дүнгээрээ  15 сая долларын  импорт  хийвэл  дотоодын  үйлдвэрлэгчдээ  шууд “шатаасан” явдал  болно.  Иймээс тариаланчид  дургүйцлээ илэрхийлэх нь зүйн хэрэг.  Тэд одоо болтол урьд нь нийлүүлсэн улаан буудайныхаа  мөнгийг авч чадаагүй байгаа гэнэ.  Иймэрхүү  байдал  цааш үргэлжилвэл  ирэх жил, түүний дараагийн жилд ч улаан буудай  тариалах боломжгүй болно гэж  байна. Импортоор гурил, улаан буудай оруулж ирээд л гурилын үйлдвэрүүддээ шахаад байх юм бол ер нь дотооддоо бид тариалан эрхлэх хэрэг юу  билээ. Ямар гарзандаа гарсан хөдөлмөр гэж ийм байх ёстой гэж.

Р.Бурмаа сайдтай тариалан эрхлэгчид  дээрх гайтай импортын гурил, улаан буудай орж ирэх гэж буй сургаар очиж уулзахад  тэр “Энэ бол бодлогын алдаа” гэж байжээ. Харин дараа нь  дээрх импортын нийлүүлэлт хийх шийдвэр  гаргаснаа  “Энэ бол  миний хариуцах зүйл биш. Урьд нь нэгэнт шийдчихсэн байсан юм билээ. Би оролцоогүй шүү” гэсэн  юм яриад сууж байжээ.  Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь мэдэхгүй юм уу, эсвэл огт оролцохгүйгээр  стратегийн чухал бүтээгдэхүүний талаар тийм хариуцлагагүй  шийдвэр гаргана гэж юу байхав дээ. Р.Бурмаа дэндүү зарчимгүй аашилсан дүр зураг эндээс харагдаж байна. Тариалан эрхлэгчид түүнд дургүйцэх нь аргагүй биз.

Тус холбооны тэргүүн Л.Цандэлэг хэлэхдээ “Ийм хуйвалдааныг “Улаанбаатар гурил” зэрэг цөөн хэдэн компанийн лоббигоор хийж байна. Үүнд нь төрийн албан хаагчид татагдан оролцож биднийг хохирооход хүрлээ. Оросоос импортоор гурил, улаан буудай оруулахад үнийн зөрүү их бага. Гэхдээ  15 сая долларын нийлүүлэлтээс  тэд ойролцоогоор 3 сая долларын ашиг олно. Иймээс  энэ ашгийнхаа төлөө л дарга нартай хуйвалдаан хийж байгаа байх” гэлээ. Нээрээ их энгийн логик гарч ирж буй аж.  Урьд нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  Золжаргал  энэхүү хуйвалдааныг хийсэн байх гэсэн хардлага, тариаланчид, сэтгүүлчдийн дунд өргөн тархсан байлаа. Тэгвэл одоо Золжаргал нь ажлаа өгчихсөн  ч гэсэн арыг нь залгуулах хүмүүс гарч ирээд тийнхүү  Р.Бурмаа сайдыг “будлиулсан” болж таарав уу. Ер нь Р.Бурмаа сайд тэрхүү 3 саяын ашгаас хүртэх санаатай байсан юм биш үү.

Импортын улаан буудай, гурилаар дотоодын тариалан эрхлэгчдээ нам цохиж унагах  энэхүү далд хуйвалдааны хор найруулагчид  “Манай дотоодын улаан будайн чанар тааруу” гэсэн мессеж нисгэж байгаа бололтой. Гэтэл лабораторийн шинжилгээгээр дотоодын улаан буудайн чанар бүгд сайн дүнтэй гарсан гэж байгаа юм.  Цардуул, цавуулаг нь стандартын шаардлагад нийцэж байхад Оросоос  импортлохын  тулд тиймэрхүү  хорлонтой мэдээлэл өгдөг юм байна, дарга нар.

Иймээс Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос, 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн сайдын тушаалыг   энэ сарын 20-ны дотор хүчингүй болгуулах, өнгөрсөн онд тариалсан улаан буудайн нөхөн олговорыг 100 мянган төгрөгөөр тооцож мөн энэ сарын 20-ны дотор олгох зэрэг  шаардлагыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад илгээжээ. Түүнчлэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон атал үйлдвэрүүднь бүтэн хоёр жилийн турш тариалангийн компаниудаас авсан улаан буудайн төлбөрөө  төлж барагдуулаагүйг сануулж, үүнийгээ нэн даруй олгуулах арга хэмжээ авахыг шаардсан байна.

10913715_1400473753582835_821751222_n

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • Irgen (January 14, 2015 3:17:03 pm )

    Shudarga tsarailchaad my muuhai avgai bn shu tarianlanchdaa demjih heregtei ivanuudad hairtaimuu haashaa yum

  • Зочин (January 14, 2015 3:51:01 pm )

    Газар тариалангаа нугаслах гээд сууж байдаг эрхмүүд үе үеийн Засгийн газарт байсан. Тэр бол цэвэр хувийн эрх ашгийн төлөөх зүйл гэж ойлгогддог. Монгол улс газар тариалангийн үйлдвэрлэлээрээ өөрийгөө бүрэн хангадаг болсон нь өнөөдөр ч биш бүр 1980-аад оноос юм шүү. газар бол агуу өв хөрөнгө. Газрынхаа хишгийг дорд үзэхгүй байхыг эрхэм сайдаас шаардмаар юм байна даа.

  • зочин (January 14, 2015 4:08:36 pm )

    Бас нэг ашиг сонирхолын зөрчилтэй нөхөр байна даа, гайгүй шударга юм болов уу, гэж бодсон, АН намд үнэхээр ганц ч гайгүй хүн алга ааа,

  • зочин (January 14, 2015 4:27:53 pm )

    Энэ шийдвэрээ эргэж харахгүй бол тариаланчид яаж ч магадгүй шүү,
    Тариаланчдын хөдөлмөр ширээний ард суугаад хахууль авахаас шал өөр шүү

  • Зочин (January 14, 2015 4:53:38 pm )

    Ямар хачин юм бэ? Гаднаас гуайхааргуй их ургац хураасан гээд байсан биз дээ. Манай тор засагт бодлого гэж баймаарсан.Тэгээд хураасан буудайгаа яах болж байна Дотоодын уйлдвэрээ дэмжих болно гэж саяхан еронхийлогч хэлсэнийг эсэргуйцэж байгаа юм уу?

  • ZochinЗочин (January 14, 2015 4:56:58 pm )

    Burmaa shudraga hun mon uu Nogoo dabhar deel yu bolcon be Ichig ichig ichig

  • zochinzochin (January 14, 2015 5:02:48 pm )

    gol zorilgo ni bayjih ym husah gej l ene alband ochij bga shu de ichij zoboh ym bhgui bolson horboo shuu de huuramch dur esgej shudarga tsarailaad nudend huiten emegtee shuu ih muu ym duulganaa ene bol yu ch bissh

  • Зочин (January 14, 2015 5:03:41 pm )

    Бурмаагаас наана нь яаманд чинь газар хэлтэс гэж байгаа Тэд нар л баллаж байгаа даа

    • Зочин (January 14, 2015 6:59:46 pm )

      Ха яг ш дээ Бурмаа мэдэж байна лээ ш дээ их цаана нь милл хаус улаанбаатар гурилын эзэд байгаа

  • тариаланч (January 14, 2015 5:07:49 pm )

    Энэ Бурмаа гэж нүүрэндээ багтай авгай давхар дээл гэж солиорч байгаад сайд болсон .Болоод ч давхөр дээлээ тайлж чадах чадваргүй авгай байнаа. Одоо гарч ирсэн дээрээ ашиг олох санаатай мэдэн будилж байна даа .шуналтай авгай

  • Зочин (January 14, 2015 5:14:19 pm )

    Сайдын хэргийг тэгээд яаж гаргах болж байна

  • ЖАНЧИВ (January 14, 2015 6:34:38 pm )

    сайд оролцож байгаа эсэхийг огноо нь тодорхойлмоор юм

  • Otgoo (January 14, 2015 6:37:41 pm )

    Mergejiliin xuniig calbarin saidaar tabimaar ym yu ch medexgui xun oilgokhgui shuu dee Aj uildberiin said Erdenebat ankhaaraldaa abch importin tatbar nemekh baraandaa oruulaad tarialanchdaa abraach ?????

  • хөдөө хөхөрч ,гадаа ганддаг ядарсан тариаланчид бачуурч бна (January 14, 2015 7:06:45 pm )

    яачихсан төр засаг гэхээрээ ийм бдаг бна аа Монглын ард түмнийг яаж туйлдахыг харах нь эдний эцсийн зорилго юм уу

  • зочин (January 14, 2015 7:40:20 pm )

    энэ 76 дандаа ийм юм хийнэ

  • Anonymous (January 15, 2015 3:06:45 am )

    эд нарын хэнд ч итгэх хэрэггүй ,баахан давхар дээл эсэргүүцэж ярьчихаад өөриинх нь дээлииг давхарлаад өгөхөөр Дуугүй л өмсчихөөд хулгай хийлцээд эхэлж байгаа биздээ

  • saak (January 15, 2015 7:16:32 am )

    ENE MUU TENEG AVGAIG ::TA NAR JAGSAJ BAIGAAD TATAAD BUULGAA:::::KKK NEEH SEJGIIN ZARATAI;;

  • Бурам (January 15, 2015 8:06:16 am )

    Энэ авгай МҮОНРТ Үндэсний зөвлөлд байхдаа бас л шудрага царайлсан новш байсан.Түүний гэм буруу одоо ч арилаагүй байна.Энэ бид 2 Монголын хөдөө аж ахуйг мэддэг гэж юу байдын болдоо.

  • Зочин (January 15, 2015 9:21:45 am )

    Энэ арай дэндэж байнаа.Золжаргалыг АТГ-д ШАЛГУУЛААЧЭЭ АШИГ СОНИРХОЛЫН ШУУД ЗӨРЧИЛ шүү.Үхэхдээ үхэр буугаар буудаад гарсан юм биш үү?.арай л байна даа төр засаг юу бодож байдаг юм бол доо бүгдийг нь АТГ, Цагдаад өгөх шаардлагатай юм биш шүү

  • har (January 15, 2015 9:48:36 am )

    будилуу бурмааг огцруулах хэрэгтэй, ямар бодолтой сайд болсон нь илт юм биш үү тариаланчдаа өөрсдийнхөө төлөө тэмцэцгээе

  • зочин (January 15, 2015 10:15:45 am )

    Цавуулаг багатай будаа байгаад талх нарийн боовонд тэнцэхгүй байвал яах вэ,Тариаланчид чанараа мэдэж байгаа ш дээ, Чанарт тэнцсэн буудайгаа сонгож аваад мөнгөө өгдөг үйлдвэрүүд хэд билээ гэдгийг ч мөн тариаланчид мэдэж байгаа,Үрээ зөв сонгож цавуулаг сайтай буудай тариалах арга хэмжээ аваач дээ

    • иргэн (January 19, 2015 2:35:40 pm )

      Улсын төв лаборатори шинжилгээ хийгээд цавуулаг өндөртэй чанартай гэсэн байхад хэн нь худал хэлээд байгаа юм бол. Тэгвэл Хятадын зах зээлд гаргахыг зөвшөөрчих хэрэгтэй шдээ. Тэгвэл тариаланчид хятадруу өндөр үнээр буудайгаа гаргаад борлуулах зовлонгүй болох юм биш үү.

  • зочин (January 15, 2015 10:24:54 am )

    Ард түмний тархийг буруу мэдээллээр угаахаа болил доо, Тийм их буудай байхад яагаад гурилын үйлдвэрүүд авахгүй байгаа нь сонин юм биш үү,Хэн сайд байх нь соноин биш, хир чанарт тэнцсэн буудай тариалсан нь сонин байна, Чанартай буудай авах гэж улайрдаг нь үйлдвэрүүдийн буруу биш л баймаар,цавуулаг сайтай буудайгаар сайхан хөөлт сайтай талх,боов хийснийг ард түмэн дуртай л авч иднэ тийм биш гэж үү,Хүнийг авгай сэвгэрээр нь дуудахаас уг асуудлын мөн чанарыг ойлгож сэтгэгдлээ бичээч хүмүүсээ

    • иргэн (January 19, 2015 2:28:11 pm )

      Чанар т биш чанар хардаг бол монгол буудай илүү. Наадуул чинь хямд муу буудай оруулж ирж гурил хийн ашигаа өсгөх гэж л худал яриад байгаа юм. Хямд гэхээр мэдээж оросдоо гурил хийхэд тэнцэгүй гээд малд өгөх-р бэлдсэн буудайг хамж авчирдаг юм.

  • Зочин (January 15, 2015 2:17:11 pm )

    Сайд бүрэн эрхийнхээ хүрээнд энэ гэрээг цуцлах шаардлагатай юм байна даа тэгэхгүй бол АТГ-д очиж тайлан тавих хэрэг гарна даа.Золжаргалыг шалгаачээ

  • Anonymous (January 15, 2015 4:59:50 pm )

    Jenco zaaval hii. Hiihgui bol tolgoitoi chini yarina shuu gej bgaa bailgui. Ugaasaa harvaas shijgiin avgai shdee. Huuhduud n ch Tenegeeree aldartai hulgaichuud shdee

  • Тэнэг бурмаа (January 15, 2015 11:41:07 pm )

    идэж уух сайханшдээ луйвардаж идэх бүүр амттай

  • taria (January 16, 2015 9:29:45 pm )

    ulaanbuudai importoor oruulj irj bolnoo.Tegvel eksportoor gargah zuvshuurul tsug gargah heregtei.

    • zochin (January 19, 2015 12:08:59 pm )

      zuv sanal niilj bna

  • Selenge (January 18, 2015 9:45:29 pm )

    Ene muu teneg avgai Dampuu ZGazariig TAHAL DAIRAASAI

  • irgen (January 19, 2015 10:31:12 am )

    Тэнэг малууд оросоос хүнсний чанарт тэнцэхгүй тэжээлийн буудай хямд оруулж муу гурил ард түмэндээ өгчдөг. Харин тариаланчид чанартай сайн улаан буудайгаа авах гээдгуйгаад байгаа Хятадын зах зээлд нийлүүлхээс өөр замгүй боллоо. Малууд сайн буудайг гадгаш алдаад мууг гаднаас авч байдаг энэ ухаалаг төр мөн үү.

  • zochin (January 19, 2015 12:05:23 pm )

    unexeer tarialanchdiin urguulsan ulaan buudai chanariin shaardlaga xangaxgui bga yum bol exportiin erxiig ni neegeed ugchuxuuch xujaa nar xevegiig ni 600myangaar avch bxad

  • иргэн (January 19, 2015 2:06:40 pm )

    Бурмаа чи гурил хийдэг улаан буудайг мэдэх үү, тариан талбай гэж юу байдгийг мэдэх үү, яаж улаан буудай ургуулдаг яаж хайрлаж халамжилдаг гэдгийг мэдэх үү …юу ч мэдэхгүй байж наанаасаа зайлаач. үүнийг мэдчээд ХААЯ сайд болох хэрэгтэй ш дээ юу ч мэдэхгүй хүний үгээр ангайж мануухай болж байхаар чаддагт нь зайгаа тавиад зайлмой

  • иргэн (January 19, 2015 2:16:36 pm )

    Улаанбаатар гурилын Баатарсайхан орсоос ирсэн буудай муу гурил болоод байна чанар сайжруулах улаан буудай хэрэгтэй байна гээд сэлэнгэ аймагт тариалан ч нараас буудай байна уу гээд асуугаад явж байсан нь хэзээ билээ. Тэрийгээ мартчаад худлаа яриад монгол буудай чанаргүй гээд оросоос малын тэжээлийн таваарын буудай оруулж ирэх гээд ард түмний толгойг угааж яамыг тэр чигээр нь худалдаад авчих юм даа. Ямар хямдхан яам бэ , ямар хямд засгийн газар бэ чаавас .

  • zochin (February 04, 2015 12:28:47 pm )

    ediin zasag hyamraltai ene ued uneheer mongoldoo chanariin shaardlaga hangahgui gej uzej bga bol uur busad oronruu zarj borluulah erhiig ni olgoh heregte bishuu. uchir ni edgeer tarialanchid shig hahiin havraar shoroond hutgaldaad jiliin ten hagas ger orondoo tuhtai oroh zavgui mal ideh, shiruun mundur naluulah, boroo hur orohgui bol hatah geh met olon olon berhsheelte tulgarch baij jaahan huraaj avsan budaag ni tur zasag ingej handaj bolohgui bhaa gj irgen bi bodoj baina. uchir ni bid mongoliihoo hursund urguulsan eruul ene hunseer hoollohod ur huuhed hoich uye mini urt naslah davuu taltai bishu. huns eruul amidrah urt naslah chuhal zuilshte. bidnii uvug deedes ulaan buudaig shirhegte tataad bantan shig hool hiij iddeg bsan tegvel tsavuulag ni bolohgui bol tegeed ch gesen idej yagaad bolohgui gj. mongoliihoo hursund urgasan tarialanchdiihaa huls huch inergi shingesen ene saihan hunsee husur hayad tur zasag yaj hyamarlaas garah gj ard irgedees asuult asuugaad bgan.

  • zochin (February 04, 2015 12:48:39 pm )

    Хүнтэйгээ Эрүүл хүнстэйгээ хүн шиг амьдарч улс шиг хөгжие миний монголчуудаа…
    Төрсөн аав ээжээ хүндэлдэг шиг төр засагаа бид хүндлэх учиртай. Төр засаг маань иргэдээ хазайхад нь тулж байх тулгуур багана нь байх учиртай.

  • zochin (February 04, 2015 12:54:15 pm )

    irgen bur eruul
    irgen bur bayan baij
    hun shig amidarch
    uls shig hugjih bhaa burmaa saidaa tarialanchdaa demjij bnaa irgen minii huvid

antalya rent a car