antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2015 9 comments

Ойролцоо чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэнэ

нийтлэсэн Admin

zasgiingazarТөрийн зарим байгууллагуудыг нэгтгэх, татан буулгах, аж ахуйн тооцоонд шилжүүлж төсвөөс гаргах, яам, агентлагийн орон тоог 15 хувиар бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Засгийн газар оруулж ирсэн. 2015 оны төсвийн тодотголд уг арга хэмжээнүүдийг авч төсвийн урсгал зардлыг бууруулахаар тооцоолоод байгаа юм. Засгийн газар юун түрүүнд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, төсвийн урсгал зардлыг 18.5 тэрбум төгрөгөөр хэмнэнэ гэж үзжээ. Ингэхдээ төсвөөс санхүүждэг байгууллагын тоог 56-аар, төрийн албан хаагчдын орон тоог 1669 хүнээр бууруулах юм. Шинэчлэлийн Засгийн газрын үед төрийн албан хаагчдыг нэг хүнээр ч нэмэгдүүлэхгүй гэж байсан ч албан хаагчдын тоог нэмсэн. Үүнээс болж цомхотгол хийхээс сонголт үлдээгүй юм.

Төсвийн зарим байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулахаар тусгасан. Учир нь ойролцоо чиг үүрэгтэй байгууллагаад нэлээд бий. Эдгээрийг нэгтгэж нэг зохион байгуулалтад оруулж, цомхотгол хийснээр урсгал зардлыг мөн хэмнэх тооцоотой байгаа юм. Ойролцоо чиг үүрэгтэй, нэг төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн харьяанд байгуулагдсан төсвийн зарим байгууллагуудыг нэгтгэх, төсвөөс цалинждаг үндэсний хороо, зөвлөлийн ажлын албадыг татан буулгах зэргээр төрийн албан хаагчийн орон тоог 95-аар, захиргаа, удирдлагын зардлыг 646.3 сая төгрөгөөр бууруулах нь.

Ойролцоо чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх зохион байгуулалтыг хийхээс гадна татан буулгах байгууллагын жагсаалтыг мөн гаргаад байгаа юм. Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяанд байдаг Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан үндэсний хороо, Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөл, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороог тус тус татан буулгахаар болоод байна. Эдгээрийг татан буулгаснаар төсөвт үзүүлэх цэвэр нөлөөлөл нь 83.2 сая төгрөг байх нь.

 

Бүтэц зохион байгуулалттай холбоотой дараагийн арга хэмжээ бол зарим байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх явдал. Өөрийн гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлэх боломжтой 7 төсөвт байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх боломжтой гэж үзээд байгаа аж. Нийт 10.9 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэж, төсвөөс цалинждаг албан хаагчдын тоо 592 хүнээр буурахаар тооцжээ.

Харин энэ бүтцийн өөрчлөлтөд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэр дундаа Хууль зүйн үндэсний хүрээлэнг аж ахуйн тооцоонд шилжүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Уг хүрээлэнг аж ахуйн тооцоонд шилжүүлснээр боловсон хүчнээ алдахаас эхлээд хууль төрөхөөс өмнөх бодлогын судалгааг хийх бүтэц алдагдах зэрэг сөрөг нөлөөтэй болохыг гишүүд ярилаа. Хууль байнгын хорооны гишүүд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зардлыг Хууль зүйн сайдын багцаас гаргах, мөн санхүүжилтийг аж ахуйн тооцоонд оруулалгүйгээр төрийн албан хаагчдын утасны зардлаас танасан мөнгөөр санхүүжүүлэх зэрэг саналууд гарч байлаа. Эдгээр саналууд нь байнгын хороодын дэмжлэгийг авч Төсвийн байнгын хорооны хуралд оруулахаар болсон юм.

Засгийн газрын шинэ бүтцийн дагуу зарим агентлагуудын урсгал зардлыг бууруулна. Шинэ бүтцээр татан буугдсан Цөмийн энергийн газрын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой 25 орон тоог Цөмийн энергийн комисст, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих, цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд хадгалах, тээвэрлэхтэй холбоотой 35 орон тоог мэргэжлийн хяналтын байгууллагуудад шилжүүлнэ. Харин бодлогын асуудал хариуцсан хоёр орон тоог Уул уурхайн яаманд, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой зургаан орон тоог Ашигт малтмалын газарт шилжүүлж, харин орон тоог 28-аар, урсгал зардлыг 1.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар болжээ. Мөн Хилийн боомтын нэгдсэн захиргааг татан буулгасантай холбогдуулан 128 орон тоог Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжүүлж байгаа юм. Орон тоог нь 70-аар, урсгал зардлыг 0.6 тэрбум төгрөгөөр бууруулах юм байна. Орон тоог цомхотгож, ойролцоо чиг үүргийг нь үйл ажиллагааны хувьд нэгтгэснээр төсвөөс хэдий хэр мөнгө хэмнэж болохыг дээрх хүснэгтүүдээс харж болохоор байна. Хэрэв өмнөх Засгийн газар ингэж орон тоог нэмэгдүүлээгүй бол ийм хэмнэлтийг хийх шаардлага байхгүй байсан биз ээ.

Ц.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Болд (January 14, 2015 12:12:46 pm )

    ИЙМЭРХҮҮ ЗӨВ ЗҮЙЛИЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭНЭЭР ТОМ ӨРӨӨТЭЙ ДАРГА НАРЫН ӨРӨӨГ ХУРЛЫН ТАНХИМ БОЛГООД ЭХЭЛБЭЛ НЭГ БАЙШИНД ХОЁР ЯАМ ГАЗАР ЭЛБЭГХЭН БАГТАХ БАЙХ ШҮҮ.ТҮҮНЭЭС БИШ МУУГААР НЬ АРД ТҮМНИЙ ХАРМАА РУУ ГАРАА ДУРААРАА ДҮРЖ МӨНГИЙ НЬ ХУЛГАЙЛЧИХААД ТҮҮНИЙГЭЭ ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ГЭЭД ЗОГСОЖ БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ.

  • Болд (January 14, 2015 12:16:12 pm )

    ҮХСНИЙ ЧИНЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГ АВЧ ҮЛДЭХ.ТЭД ТӨРД ХЭРЭГТЭЙ БУСАД НЬ ХЭРЭГГҮЙ БОЛЖ БАЙНА УУ.ХИЙВЭЛ АДИЛХАН ХИЙ ЭСВЭЛ БҮГДИЙ НЬ БИТГИЙ ОРОЛД.МУУСАЙН ЛООБИЙЧИНГУУДЫГ ХАРЖ БАЙГАА ШҮҮ.НОВШНУУД АА.

  • tungalag (January 14, 2015 1:55:10 pm )

    ene heregjuulj bgaa arga hemjee mash zuitei sanagdaj bna stomhotgol hiih stag bolson shuu

  • ЗОЧИН (January 14, 2015 4:05:14 pm )

    Ер нь энэ яамдуудад сайд дээр +терийн нарийн бичгийн дарга байхад дэд сайдын орон тоо ямарч хэрэггуй биш гэж бодож байна. Дэд сайдын цалин хангамж гэхэд бас хеерхен тоо гарнаадаа!!!

  • Anonymous (January 14, 2015 4:17:52 pm )

    Яам агентлагуудад байгаа түшмэдийн ажлын ачаалал хийсэн бүтээсэнийг судлан үзэж ажилгүй зүгээр цалин авч байгаа сул орон тоог цомхотгох хэрэгтэй Түүнээс биш ачааны хүндийг үүрч яваа жирийн албан хаагчдыг цомхотголд оруулж болохгүй Юмыг түйлшруулж хавтгайруулж үндэслэл муутай байгаа онохгүй ажлаа жааахан бодож хийгээч Тэр олон асман дарга нараа яагаад цомхотголд оруулж болохгүй байна вэ Ажлыг судалгаа тооцоо шалгалтын үндэслэн хийж чадахгүйзөвхөн өөрсдийнхөө сандал ширээг авч үлдэх гэсэн башир аргатай хүмүүсийн амаар ажлаа хийхээ болимоор байна Сандал ширээнээсээ ховхорч яам агентлагаараа орж хүмүүсийн хийж бүтээсэн ажилтай танилцаж орон тоогоо үндэслэлтэй цомхотгооч Эдийн засаг үнэхээр хямарсан юмуу Худлаа сүржигнэж ард түмний халаасруу өнгийхөө болиоч Тэртэй тэргүй өнөө маргаашаа аргацааж байгаа ард түмнээ устгах гээгүй юм бол учиртай байгаач Татвар төлөгчдийн мөнгө газрын баялаг тэр их зээл юунд зарцуулагдасан яаж үрж талсанаа шалгаж тогтоож төлүүлэх хариуцлага тооцоогүй байж ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхээ болиоч Төр засгийн удирдлага өөрсдийнхээ тансаг хэрэгцээгээ хасаач Ядаж жирийн иргэний адил ажилдаа автобусаар ирэх хэрэгтэй Сонгуульд ялахын тулд ард түмний зарц хөтөч байж тэдний амьдралыг сайжруулна гэж уйлан донгодож байснаа мартлаа гэжүү Өнөөдөр идэж уухын дон шүгэлсэн сандал ширээтэй зууралдаж тансагласан хаан хатан болсон байна шүү УИХ-ын 76 гишүүн чуулгандаа ч бүрэн суудаггүй төрийн ордон дотор хэрэлдэж зодолддог архи уун согтуурдаг бие биеэ хэл амаар доромжилж байгаа нь төрийн хүний ёс жудагт нийцэхгүй байна 76 гишүүний тоог цөөлөх юмуу ерөнхийлөгчийн засаглалтай болвол төсөв асар их хэмнэнэ

  • Anonymous (January 14, 2015 4:33:23 pm )

    Гишүүн болохын тулд өөрсөддөө ашигтай байхаар согуулийн хуулинд өөрчлөлт оруулж ард түмний сонгуулиар биш намын жагсаалт гээчээр гишүүн болж болж байгааг зогсоомоор байна Одоо бүр гишүүн болох гэж улайж их хуралд суудалтай намууд сонгуульд орсөлдөж байх хууль санаачилж байгааг юу гэж үзэх вэ Идсэн ууснаа дарах олигархуудын эрх ашгийг хамгаахын төлөө хийж байгаа ажил биш гэжүү Ямарч хөгжилтэй орон хэдэн зуун сонгогчидтой орон цахимаар сонгуулиа явуулдаггүй Програмыг хүн л зохиож байгаа шүү дээ Манайх согуулийн насны олон сая хүнтэй биш Шударга сонгууль явуулья гэж байгаа юм бол гараар тоолох хэрэгтэй Сонгуульд нэр дэвшинэ гэж төрийн олон тэрбум төг гарздаж байхын хэрэг алга Тал нь халаасанд орж байгаа нь нууц биш Дараачийн сонгуульд одоогийн байгаа 76 шиг олигархуудын эрх ашгийг хамгаалсан хүмүүсийг сонгохгүй байгаасай 76 чавганц уралдуулбал нэг нь түрүүлдэг жамтай Тиймээс 76 чавганц биш ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах чадварлаг хүмүүсээ сонгоосой

  • ZABHARAL (January 14, 2015 4:37:18 pm )

    TSERGIIN ALBA HAAGCHIIN TETTGEBER TETGEMJIIN HUULIND 25 BOLON TUUNEES DEESH TSERGIIN ALBA HAASAN ALBA HAAGCH TSERGIIN TETGEBER TOGTOOLGON ABAH ERHTEI GEJ HUULCHILSAN GETEL TSAGDAAGIIN BAIGUULLAGIIG UDIRDAJ BAIGAA BOLON UDIRDAJ BAISAN NOHDUUD TSEAGDAAGIIN BAIGUULAGAD AJILLAJ BAISAN BELTGEGDSEN BOLOBSON HUCHUUDEESEE 25 BOLON TUUNEES DEESH TSAGDAAD AJILSAN AJILCHIFDAA TSERGIIN TETGEBER GEGCHIIG TOGTOON HIIJ BAISAN AJILLAAS CHOLOLOOLOOD AJILGUI CHUUDIIN EGNEEN SHILJUULSEN TEGEED TEMUUJINGIIN BOLOBSRUULAN BATALSAN TSAGDAAGIIN SHINE HUULIND OLOL NIITIIN TSAGDAA GEDEG UG SUULGUULAAD ODOO OLON NIITIIN TSAGDAAD HUN ABNA GEED ZARLAL TABIDA BAIGAA MOM TEMUUJIN TSAGDAAD 1250 BOLOBSON HUCHIN SHAARDLAGATAI BAIGAA GEJ BAISAN IIMD HUULI BUS SHIIDBERIIG HUCHINGUI BOLGUULAN HUULI BUSAAR AJILLAAS CHOLOOLSON BOLOBSON HUCHEE ABCH DUTUU BAIGAA ORON TOOGOO HANGAJ AJILLAHIIG ZAGIIN GAZARAAS TSAGDAAGIIN ERONHII GAZART XHIGLEL OGOH HEREGTEI

  • Saran (January 14, 2015 5:06:52 pm )

    Mash zuv bn ter BIO AYULGYUI BDLIINHAN YU HIIDEG UM BE TURUUS TSALIN AVNA DEER NI ULSIIN HURUNGUUR GADAGSHAA YBNA HIISEN AJIL BHGUI HUDLAA HOV YRISAN HUMUUS BDAG ZUV SHIIDVER BN

  • zochin (January 15, 2015 11:30:48 am )

    Ерөнхийлөгчийн засаглалыг үнээхээр дэмжиж байна. Манай Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалттай болохоос нааш энэ 76 юм хийхгүй идэж ууж албан тушаалаа булаалцалдахаас өөр юу ч алга энэ хэд л сүйрүүлнэ шүү.

antalya rent a car