antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2015 20 comments

Н.Сараа: “Номин”-гийн хоолноос идсэн даруйдаа хоолой бачуураад, татаж унасан

нийтлэсэн Admin

nominhoroolol585074809201501140948“Номин”-гийн хоолноос хордсоны улмаас бүтэн сарын хугацаанд эмнэлгээр эмчилгээ хийлгэж яваа нэгэн бүсгүй манай сайтад хандсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Өнгөрсөн сарын 13-нд  хагассайн өдөр манай хүүгийн төрсөн өдөр болоод “Өргөө” кино театрт  кино үзэх  билет захиалсан юм. Тэгээд киноны цаг арай болоогүй байсан учраас  хорооллын “Номин”-д хоол идэхээр орлоо. Өндөгтэй хуурга, плов захиалсан чинь өндөгтэй хуурга нь чинжүүтэй гарч байхаар нь чинжүүгүй гаргаж өгөөч гэж гуйсан. Бараг 40 минут хүлээхдээ завсараар нь 2-3 удаа чинжүүгүй гаргаж өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь хоол авчрахдаа чинжүүтэй аваад ирсэн.  Тэгээд  чинжүүгүй захиалсан гэж хэлэхэд “уучлаарай” гэсэн юм. Тэр үедээ юм бодолгүй хоолоо идэж байтал ёроолоос нь бяцраад муудчихсан хагарсан халуун чинжүү гараад ирсэн. Удалгүй  хоолой бачуураад, хөл гар хөрөөд бие сонин болоод ирсэн. Арай ядан таван давхар руу нь гарч зохион байгуулагч, тогоочид нь хэлчихээд буухдаа  гурван давхарт ухаан алдаж унасан. Тэнд байсан танихгүй хүмүүс, хамгаалагч нар түшиж сандал дээр суулгасан. Бараг л гар хөл мэдээ алдаж хөрөөд, үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн.

Тэгээд одоо биеийн байдал нь гайгүй юу, эмнэлэгт хэвтсэн  үү?

-Хоолны газар байхдаа түргэний  эмч дуудсан. Эмч ирээд тариа хийх гэсэн чинь судас хатгагдахгүй байсан. Тэгээд маргааш нөгөөдрөөс нь эхлээд “Гурван гал” эмнэлэгт очиж ирээд эмчилгээ хийлгэсэн. Бүр эрчимт эмчилгээ хийлгэх дээрээ тулсан байсан. Эмчилгээ хийлгэж байхдаа бөөлжөөд гүйлгээд, татаад байсан. Одоо ч гэсэн гар хөл байнгаа хөрөөстэй байгаа учраас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.

Тэр хоолны газар нь яг “Номин”-гийнх мөн юмуу?

-Эхлээд манайд зүгээр түрээсээр ажилладаг хоолны газар гэж байсан. Сүүлдээ мөнгө өгч тохиролцьё гэсэн. Хоолны газар “Номин”-гийн бонус картаар үйлчилж байсан. Тэгэхээр мөн юм билээ.

– Та ямар ямар байгууллагад гомдол гаргасан бэ?

-Хордлого авах үед амралтын өдөр байсан тэгээд ч эмнэлэгээр яваад чадаагүй. Дараа нь МХЕГ-т гомдол гаргасан. Тэгсэн чинь манайх хяналт шалгалт явуулахаа больчихсон. Иргэний гомдлын мөрөөр бол бүр ч шалгалт хийхгүй. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ гэж байна лээ. ШӨХТГ-т бас  гомдол өгсөн.

Таны эмчилгээний зардал одоогоор хэд болж байна. “Номин”-гийн удирдлагууд танаас уучлал гуйх ч юмуу эсвэл эмчилгээний тань зардлыг төлөх талаар ярьсан уу?

-“Номин”-гийн удирдлагуудад өргөдөл өгсөн. Долоо хоногийн дараа хариуг нь өгнө гэсэн. Одоо болтол хариу өгөөгүй байна. Эмчилгээний зардал 600 гаруй мянган төгрөг болсон. Би тэд нарт миний эмчилгээний зардлыг өгчих юм бол би гомдол гаргахгүй гэсэн чинь 400 мянган төгрөг өгье. Баталгаа бичиж өг,  пловноос идэхгүй яах гэж өндөгтэй хуурга идсэн юм гэж намайг  загнасан. Би сая зүү эмчилгээгээ хийлгээд ирлээ. Эгч нь жаахан хүүхэдтэйгээ хоёулахнаа амьдардаг болохоор их хэцүү байна. Хүүхэд харах хүн байхгүй хичээлийг нь тасалдуулаад дагуулаад явж байна. Манайхан хаана  хаанаа хүнийг бодохгүй хэцүү болжээ.

С. САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • ZOCHIN (January 14, 2015 11:13:13 am )

    MANAIHNII NUGUU YU GEDEG BILEE BAITSAAGCH NERTEI NUHDUUD ODOO AJILAA HIIJ BAINA UU. NAANA CHIN HUN GOMDOL GARGAAD BGAAG HARDAGGUI ULSUU.

  • ЗОЧИН (January 14, 2015 11:13:34 am )

    НОМИНГИЙНХОН шулахдаа мэргэжлийн гэж байгаа. Одоо алахдаа мэргэжлийн болохнээ таминьээ!!!

  • zochin (January 14, 2015 11:23:08 am )

    Er n gaduur idehgui baisan n deer dee. Tegeed ch delguurt baigaa zuilee gertee avhcraad hool hiihed bas hordoj uhchih geed baigaa shuu dee. Uneheer denduu.

  • бжб (January 14, 2015 11:31:36 am )

    гадуур хоол идэхгүй бна ч гэж юу байхав дээ. ямар байнга гэрийн хоолоо цүнхлээд явж байлтай биш. харин аль болох сайн мэддэг, байнга ордог, цэвэрхэн, найдвартай газруудаар л үйлчлүүлэх тал дээр сайн анхаарах хэрэгтэй байх даа

  • zochin (January 14, 2015 11:37:14 am )

    Arai ch de. Amid yavah batalgaa bn u? Olon tumen ene emegteid tuslaasai. Utas, haygaa uldeevel..

  • amidral gj (January 14, 2015 11:54:28 am )

    Mongold zuv shudraga super market , ariun tsever deediin deedeer hangasan hoolnii gazar neevel bayjiishvv

  • Болд (January 14, 2015 12:57:32 pm )

    ЕР НЬ ХҮЧИТ ШОНХОРООС АВДАГ МАХНУУДЫГ ОЧООД ХАРСАН ХҮН ГУНЗАНД ЯАВ ХООЛ ИДЭХГҮЙ ШҮҮ.МАХАА ШАЛАН ДЭЭР ШИДЧИХЭЭД ХЭЭВ НЭГ АВААД ШУЛАХ Ч ЭНҮҮХЭНД.ҮХСЭН МАЛЫН УЛААН НЯЛГА АРИС ШАХАМ ЮМЫГ ШУЛААД ОРООЖ БАЙГАА НЬ ХААНА ХЭНД ОЧИХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ.ХООЛНЫ ГАЗРУУДАД ХЯМДААР ОЧООД ХҮНИЙ ГЭДСЭНД ОРООД АЗ БОЛБОЛ ХОРДЛОГО АВАХГҮЙ ӨНГӨРНӨ.МАХНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДДӨГ ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫГ ХОТЫН 2 ЗАХАД ГАРГАВАЛ МАХНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАХГҮЙ ШҮҮ.

  • Болд (January 14, 2015 1:00:06 pm )

    НОВШИЙН САЙТ АА БИТГИЙ ХУЦ.ГАНЦ УДАА БИЧИЖ БАЙХАД БИЧСЭН БАЙНА ГЭЖ ЮУГАА ХУЦААД БАЙГАА НОВШ ВЭ

  • Зочин (January 14, 2015 2:29:11 pm )

    Гадуур битгий хоол идээ, гэрээсээ л хоол авчир. Хонуулаад авчирсан ч сэтгэлд сэвгүй гуанзнаас дээр. Хоносон хоол ер мэдэгдэх юмгүй, хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

  • ЗОЧИН (January 14, 2015 2:45:00 pm )

    НОМИН БОЛИОЧЭЭ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛЫГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ш дээ МХЕГ-ААС ХЯНАЛТШАЛГАЛТ ЗОГСООСОН НЬ БУРУУ

    • Irgen Dorj (January 15, 2015 11:01:19 am )

      Erunxii said zogsooson shuu de. Eronxii said garax ur dagavariig ni xariutsna

  • иргэн (January 14, 2015 2:53:56 pm )

    ЯМАР ЗАВААН ГАЗАР ВЭЭ, ИЙМ ГАЗРУУДЫГ ШАЛГААД БҮГДИЙГ НЬ ХААЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ, ХҮЧИТ ШОНХОР ЗАХ Ч ГЭСЭН ЗАВААН ЗАВААН

  • Zochin (January 14, 2015 3:08:13 pm )

    Hyatadiin chinjuu chini hund metalltai geed urd ni mergejliin hyanaltiin gazraas medeelj baisan shuu.

  • uzegch Chuluunchimeg (January 14, 2015 5:43:18 pm )

    Emchilgee hiilgeh bas hordoj uvdsun geed huhun tulbur avah estoi. Hoolnii gazariig ni torgoh heregtei. Yu geg gants emchilgeenii zardal avdag yum. Emchilgee gedeg chini bas l horshdee.

  • unen yumuu (January 14, 2015 8:08:34 pm )

    tegeed emnelegiin onosh ni hoolnii hordlogo gej garsan yumu,gerch barimttai yum bol mongo ni oldoh bailgui de,yamar yumaa hiij hel amtai hool idsiin,menu.d baigaagaar idehgui,zaaval tegj idne ingej idne ged mayaglaad baihaar togooch ni albaar muudsan ondog hiisiin bishuu de,haa haanaa aimaar yum

  • Anonymous (January 14, 2015 11:43:57 pm )

    гадуур хоол идэх чдээ

  • mongol hun (January 15, 2015 12:11:57 am )

    hor hiisen bna. togooch n hujaa bhoo.

  • gantgog (January 15, 2015 9:03:12 am )

    Irgediig sonsoj huleej avch gomdliig ni baragduulah gazar haana bdiin be. Dandaa l hohirch hulhiduulj bur bolooogui setgel sanaanii gun shokond orj bhiin.ardchilsan niigem ni haachvaa. Huvi hun haana hend handah yistoi talaar survaljlaga hiij taviach saityyd.

  • gantgog (January 15, 2015 9:05:44 am )

    Ichsendee chamaig doromjilj huuj alah geegui ni ih yum bn. Bulhaigaa nuuh gj yu ch hj medeh humuus.

  • tomor (January 15, 2015 9:08:06 am )

    ene hun nomingiin neriig barij mongo saah gsen archaagui negen yum uu daa . naad huuhniig chin hool avch ideed daraa n boon yum bolj baihad hajuud n baisan . hordlogo bish harshisan yum yarij baisan shuu dee, unenee heleechee. chinjuund harshildgaa nedsen yum bol yund idij amitan hund urshig udaad ichih ch ugui mongo neheed yavaa yum boloo. iim baidlaar amidardag uhamsargui yumnuudiig humuus mini bitgii oogshuuleerei.saihan l hooltoi gazar baidag sh dee

antalya rent a car