Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр “AirAsia” компанийн “А320-200” нисэх онгоц Индонезийн Сурабая хотоос Сингапур руу нислэг үйлдсэн Малайзын онгоц Калимантан арлын ойролцоо радарын хяналтаас алга болсон. Онгоцонд 155 зорчигч, багийн долоон гишүүн нисч явсан юм.
Тэгвэл Индонезийн аврагч нар Ява тэнгисийн ёроолоос “AirAsia” компанийн “А320-200” нисэх онгоцны хар хайрцгийг гаргажээ. Тэнгисийн ёроолын 32-33 метр гүнээс илрүүлсэн уг хар хайрцагт онгоцны нислэгийн үеийн техникийн үзүүлэлтүүд бичигддэг байна. Аврагчид тэнгисийн ёроолоос нисгэгч нарын яриаг бичиж авдаг өөр нэг хар хайрцгийн байршлыг тодруулсан тул гаргаж авахын тулд шаргуу ажиллаж байгааг Индонезийн Үндэсний авран хайх албаны тэргүүн Хенри Бамбанг Сулистьо мэдээлсэн аж.
Зорчигчдын гэр бүлийнхэнд амь насаа алдсан хүн бүрийн төлөө 100 мянган ам.долларын нөхөн төлбөр олгоно гэдгийг компанийн тэргүүн өмнө нь мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.