antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2015 5 comments

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн Малайзын цагдаагийн ажилтнуудад цаазын ял оноов

нийтлэсэн Admin

aluurch2006 онд Монголын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн билээ. Түүний  аав Шарийбуу гуай өнөөдрийг хүртэл алуурчдыг цээрлүүлэх асуудлаар тус улсын хуулийн байгууллагад хандаж, өөрийн орны эрх баригчдад ч тодорхой хүсэлт, шаардлага тавьж байсан юм. Малайзын иргэн Багинда гэгч нь Ш.Алтантуяагийн үхэлд гол буруутай гэгдэж байсан боловч төрийн өндөр албан тушаалтнуудынхаа ивээлээр ялгүй үлдсэн байлаа. Багинда нь тухайн үед Африк, Ази, Европын орнуудтай зэвсгийн наймаа хийдэг “том гарын” гэмт этгээд байв.  Гэвч ялгүй яваа нь гайхмаар. Тэгвэл Малайзын Холбооны шүүх Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн цагдаагийн хоёр ажилтанд цаазын ял оноожээ. Тэд дөрвөн жил гаруйн өмнө ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн ч 2013 онд давж заалдах шатны шүүх нь цагаатгасан байсан юм. Тэдгээр гэмт этгээдүүд төрийн тэргүүн Селангорын Султанаас өршөөл гуйж, цаазын ялыг бүх насаар хорих ялаар солиулж магадгүй хэмээн Малайзын хэвлэлд бичжээ. Энэ хоёр этгээд нь Багиндагийн хамсаатан, аллагын үүрэг биелүүлсэн хүмүүс  гэдгийг уг нь Малайзын шүүхийн шүүгчид мэдэх л учиртай. Гэтэл Багиндатай ямар ч хамааралгүй мэтээр ийнхүү  шийдэж буй нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 13, 2015 8:43:22 pm )

    Худлаа дөө маргааш монголд байх ч юм билүү

  • Azaa azhuu (January 13, 2015 9:30:12 pm )

    Sain zanaj bgad amiig n amiar solih htei

  • Anonymous (January 14, 2015 12:58:15 am )

    mongol huneer hamaagui oroldoj bolohgui baihoo, malaiziin ongotsnuud 2 udaa suirsendee huurhii

  • сарнай (January 14, 2015 3:16:26 pm )

    амин амиар солино шүү

  • сарнай роза (January 14, 2015 3:16:48 pm )

    амин амиар солино шүү

antalya rent a car