Энэ сарын 2-нд нээлтээ хийсэн “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино ашиг орлогоороо тэргүүлсээр байна. Өнгөрсөн долоо хоногт 140 сая төгрөгийн орлого олсон бөгөөд үзэгчдээс ч өндөр үнэлгээ авч байна. Тус киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг нөхөр Т.Бархүүгийн хамтаар бичиж найруулжээ.
Тус киноны уран бүтээлчид хүний амьдралд эд хөрөнгөнөөс илүү үр хүүхэд хамгийн чухал гэдэг санааг гаргахыг зорьсон байна. Мөн хүн хүнээ гэсэн сэтгэл, итгэлийг киноны туршид үргэлжлэх үйл явдлаас харж болно. Инээдмийн киноны төрөлд цоо шинэ хуудсыг нээсэн “Танхай тээгч” УСК дэлгэцэнд гарсан даруйдаа ашиг орлогоороо ийнхүү амжилт тогтоогоод байгаа нь цаашид ч үргэлжилсээр байх нь дамжиггүй.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (January 13, 2015 5:34:17 pm )
Odonchimeg mundag busgui amjilt husiy
-
Anonymous (January 14, 2015 11:33:07 am )
манай ах орон ард түмэн хямрах болоогүй байна дөө,захын нэг кинонд л ингэж мөнгө хаяж чадаж байхад юун хямрал энэ тэр гэж,ганц ч энэ кино гарч байгаа биш
-
zochin (January 14, 2015 12:46:38 pm )
odonchimeg egch hogjiltei hoorhon jvjigchin.
-
төгс (January 29, 2015 4:29:55 pm )
huurhun shuu hairtai shuu
4 Comments