Ардчилсан нам удирдах байгууллагынхаа хурлыг хийжээ. Тэд хурлаараа намынхаа Нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаяр томилогдон ажиллаж байгаа. Нарийн бичгийн дарга нарын тухайд Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарыг тус тус томилсон байна.
Түүнчлэн Ардчилсан нам Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ шинээр сонгох асуудлыг намынхаа бүлэг дээр ярилцжээ. Гүйцэтгэх зөвлөлд АН-ын бүлгийн гишүүдийг бүгдийг багтаах, намын аппарат дахь гол хүмүүсээ оролцуулах саналтай байгаагаа Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулсан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.