
Хөтөлбөр хэрэгжиж гадна хашлага хийцийг дулаалсанаар 30 хувь, халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар 50 хувийн эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно.
Мөн хуучны барилгуудын ашиглалтын хугацааг уртасгаж үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай. Хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд иргэдийн оролцоо чухал байгаа юм.
Эдгээр орон сууцанд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээний хөрөнгийг гаргах шаардлагатай. Хуучны орон сууцууд хувийн өмч учраас иргэддээ дарамт болохгүйгээр 10-15 жилийн хугацаатай зээл олгон дулаан техникийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.