Сүхбаатар дүүргийнIX хороо, Рашаантын19 дүгээр гудамжинд иргэн “Н” өнгөрсөн баасан гаригийн 22.00 цагийн орчимд “Shero-kee” маркийн “УНТ77-03” улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа УБЦТС ТӨХК-ийн эзэмшилд байдаг 10 кВ-ын хүчдэлтэй 400 кВА чадал бүхий “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөжээ. Үүний улмаас цахилгаан түгээлтийн ажиллагааг алдагдуулж, Сүхбаатар дүүргийн Рашаант, Алтай, Ногоон нуурын гудамж буюу олны нэрлэж заншсанаар 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүч тасарчээ. Мөн түгээх сүлжээ компанид урьдчилсан тооцоогоор24 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тухайн бүсэд амьдарч байгаа айлуудыг цахилгаанаар хангаж чадсан эсэхийг УБЦТС ТӨХК-ийн ээлжийн инженер Д.Энэбишээс тодрууллаа. Тэрбээр“ Согтуу жолооч “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж, гэмтээсэн. Гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн01.00 цагаас эхлэн ажилласан. Гэмтлийг засварлаж энэ сарын 10-нд айлуудыг цахилгаанаар хангасан” гэсэн юм. Осол гаргасан жолооч эмнэлгийн яаралтай тусламж авсных нь дараа Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст саатуулжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.