antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2015 56 comments

Оюутнууд 70 мянгаасаа татгалзах уриалга гаргалаа

нийтлэсэн Admin
oyutnuudЭдийн засаг хямарч, улс орон хэмнэлтийн бодлого баримталж байгаа энэ үед Монголын оюутны холбооноос 70 мянган төгрөгний үндэсний тэтгэлгээсээ татгалзах уриалга гаргалаа.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оноос хойш өдрийн ангид суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгаа билээ.
Жилд дунджаар 100 гаруй тэрбум төгрөгийг үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор улсын төсөвт тусгадаг. Сүүлийн гурван жилд 300 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгосон байна. 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар нийт 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцсон байна.
Энэ нь улсын төсөвт ихээхэн дарамт хүндрэл учруулаад байгаа билээ. Иймээс манай байгууллага нь оюутан суралцагчдынхаа санал санаачлага болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан дараах саналыг хүргүүлж байна.
Үүнд:
1. Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчилөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгох. Ингэснээр нийт 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.
2. Мөн магистр болон докторын шатлалын сургалтанд суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгааг зогсоох. Ингэснээр 4.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
3. Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.
4. Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгохдоо голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх оролцоо буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журманд өөрчлөлт оруулах.
Үндэсний болон урамшууллын тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувийг оюутан суралцагчдад чиглэсэн бүтээн байгуулалт болон боловсролын шинэчлэлтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах. Тухайлбал оюутан суралцагчдад зориулсан нийтийн номын сан, оюутны дотуур байр барих, дэлхийн тэргүүлэх чиглэлийн сургуулиудаас эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулах зэрэг саналуудыг хүргүүлжээ.
Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

56 Comments

  • 55555555555 (January 08, 2015 2:22:44 pm )

    ta hed buh mongoliin oyutang tuluulj iim urialga inee tere gargaj bolohgui ta hediin ar ger bolomjtoi baij bolnoo huduunii oyutanuud gehed l niitiin bair oyutanii bair ger …… hulsulj amidarch bgaa gereesee hol bgaa hund bh l yum heregtei ter bolgond mungu hool huns busad zardal ornoo ,., 1 Uls hemneh yumaa hemne turiin albani oron too tsuuluh
    2 76 gishiin hereglee iluu zardalaa bagasga busad yam TG–N DARGA NAR CH GSN
    ………………………………. AUUDAL IH BGAA

    • Зочин (January 09, 2015 6:10:34 pm )

      Хөгийн юмнууд. Сурч дуусаагүй байж зусарддаг, бөгс долоодог ухаанаа эхэлж сурах гэж.

  • Zochin (January 08, 2015 2:42:06 pm )

    Estoi tsagaa olson zov urialga bna.

  • МОНГОЛ (January 08, 2015 2:55:57 pm )

    зөв зөв,70000 авна дээр нь эцэг эхээ шулна, дийлэнх нь 70000-р шоудна, үнэхээр олгоно гэвэл 3,5-дээш голч дүнтэй, улс, дэлхийн аваргын тэмцээнд явдаг оюутнуудад өгвөл таарна, мөн энэ их хурлын гишүүд зардлаа хэмнэ надуулыгаа хэмнээгүй нөхцөлд битгий хэмнэ, тэд чинь баячууд

    • Eh orniihoo tuluu (January 08, 2015 10:37:24 pm )

      Mash zuv urialga baina. Surch bgaa jum shig hicheej bgaanuud ni avaad, tegeshiij ner hemeej bgaad ni yahaaraa manai uls shig ediin zasgiin himrald bgaa uls ajillah chadvartai zaluusiig ur tavin baij sanhuugiin huvid demjih yostoi gej.

  • Irgen (January 08, 2015 3:04:19 pm )

    ZUV ZUV

  • Anonymous (January 08, 2015 3:10:12 pm )

    МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВД СУРЧ БАЙГАА НӨХДҮҮДЭД ӨГЧ БАЙГАА ТЭТГЭМЖЭЭ Ч БОЛИХ ХЭРЭГТЭЙ. БАС Л ХУДЛАА СОНГУУЛИЙН ШОУ. ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ АВЧ БААХАН ЗАРДАЛ БОЛЖ УЛСААР СУРАЛЦАГЧ Ч ТЭР, СУРГУУЛЬ НЬ Ч ТЭР ТЭТГҮҮЛЧЭЭД ТӨГСӨЖ ГАРААД АЖЛЫН БАЙРНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ БАЙГАА ХҮН ХОВОР БАЙНА. ИРЖ БАЙГАА ТӨГСӨГЧИД ЧИНЬ ЧАДВАР МАШ МУУ, БИЕ СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ МУУТАЙ, ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛТОЙ, ТЭЖЭЭВЭР МАЛНУУДЫГ СОНГУУЛЬ БЭЛДЭЖ БАЙНА.

  • Zochin (January 08, 2015 3:12:38 pm )

    Zuv. Demjij bn.

  • Zochinzochin (January 08, 2015 3:32:29 pm )

    Yamar sain zaluuchuudiig ve mash uv demijohn BNA ter ni dor ol hug shin eej ireeduin Nyla ntr ug

  • ТМ (January 08, 2015 3:47:15 pm )

    энэ мөнгөөр амьдардаг олон ядарсан хүмүүс байгаадаа төр засаг минь

  • ХХХХХ (January 08, 2015 3:57:16 pm )

    эНЭ ОЛОН ДЭЭД СУРГУУЛИЙГ ЦӨӨЛЖ ЧАНАРЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ нИЙГЭМД ШААРДЛАГАТАЙ ЗАЙЛШГҮЙ МЭРГЭЖЛЭЭР ЗАХИАЛГААР СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОЖ ХАРИН ИЛҮҮДСЭН МЭРГЭЖЛЭЭР САЙН ДУРААРАА СУРАЛЦАГСДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХЭРЭГГҮЙ хАРИН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИН БОЛОХООР СУРАЛЦАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ТЭТГЭЛЭГИЙГ ӨНДӨР ӨХ НЬ ЗӨВ

  • од (January 08, 2015 4:19:29 pm )

    маш зөв байна Монгол залуучууд ийм л байх ёстой. Авахыг хүсвэл онц сур чадвартай боловсон хүчин бол сайн байна.

  • TSAGAAN TOLGOIT (January 08, 2015 4:21:36 pm )

    ХОГНЫ УУТАА БОЛИОЧЭЭ ГЭРТ ДҮҮРГЭХ ГЭХЭЭР ҮНЭР ОРОХ ГЭЭД ГАРГААД БУНКЕРТ ХИЙХ ГЭХЭЭР БАГТАХГҮЙ ЗАДАЛЖ АСГААД УУТЫГ НЬ ХАЯНА САРДАА 1 УУТ ӨГДӨГ ГЭХ ТЭР НЬ ИРЭХГҮЙ ОЧИЖ АВБАЛ АВ АВАХГҮЙ БОЛ БОЛЬ ГЭХ МАНАЙХ ЭНЭ 2 ЖИЛД 20 УУТ Л АВЛАА

  • зочин (January 08, 2015 4:58:40 pm )

    Олон их дээд сургуулиа цөөлж, оюутны тоогоо багасгаач ээ. Гэхдээ тэтгэмжийн больж болохгүй л болов уу. Үнэхээр сурах хүсэлтэй, санхүүгийн боломжгүй хүүхдүүд өчнөөн байгаа ш тээ.

  • Зочин (January 08, 2015 5:16:14 pm )

    Юу ч мэдэхгүй энэ хэдэн хүүхэдийн уриалга энэ тэр гэж байсын. Ардчилсан намын ах нар чинь ингэж хэл гэсэн үү Битгий УЛС ТӨР хийгээд байгаач ичмээр юм . Би ч гэсэн оюутантай эх хүн байна. Миний хүү хичээлдээ сайн сурдаг . Та нарын хэлээд байгаа шиг шоудах зав лав байдаагүй . Битгий бусдыгаа өөртэйгээ адилхан бодоод байгаач . Та нар 70000 төгрөгөө аваад шоуддаг л бол сургуулиасаа гарч үз чамайг сургах гэж зовлогоо зовоож олсон хэдээ өгч байгаа эцэг эхдээ битгий лай бол за хүүхээ

  • Зочин (January 08, 2015 5:17:36 pm )

    Юу ч мэдэхгүй энэ хэдэн хүүхэдийн уриалга энэ тэр гэж юу байсын. Ардчилсан намын ах нар чинь ингэж хэл гэсэн үү Битгий УЛС ТӨР хийгээд байгаач ичмээр юм . Би ч гэсэн оюутантай эх хүн байна. Миний хүү хичээлдээ сайн сурдаг . Та нарын хэлээд байгаа шиг шоудах зав лав байдаггүй . Битгий бусдыгаа өөртэйгээ адилхан бодоод байгаач . Та нар 70000 төгрөгөө аваад шоуддаг л бол сургуулиасаа гарч үз чамайг сургах гэж зовлогоо зовоож олсон хэдээ өгч байгаа эцэг эхдээ битгий лай бол за хүүхээ

  • зочин (January 08, 2015 5:24:56 pm )

    мөнгө өгөх хэрэгтэй үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд баар сав буудал дүүргэж байгаа оюутнуудаараа бид бахархахгүй бол хэн бахархах юм бэ?

  • Зочин (January 08, 2015 5:26:09 pm )

    ЭЭ мэдэхгүй. Оюутан нэртэй их чанаргүй хүүхдүүд их сурдаг юм байна лээ. Эцэг эх нь сургуульгүй гэртээ байлгахгүй тулд хувийн олон сургуульд сургаж байна. ТЭД нар нь хичээл хийнэ гэж байхгүй. Лекс бичихгүй. Шалгалтан дээр бүгд хуулна. Иййййййййим л байна шдээ.

  • irgen (January 08, 2015 5:31:17 pm )

    Ee chaabaas gej…Bolomjtoi hunii huuhduud bolidog l yam baigaa biz.Bolomjgui amidraltai ailyn huuhed l hetsuu baina daa.Eejuudiin mungiig ugue gesen setgel gargaj baigaad ni emee ni ih bayarlaj nulimad unagah shahaj shuuna daa

  • zzochin (January 08, 2015 5:49:26 pm )

    mash zuv demjij bna.outnuudiin 70000 bol zugeer l neg shound zoriulj ugch baigaa mungu l gesen ug. uuniig heregtei zuild ni zartcuulah heregtei.

  • ug (January 08, 2015 6:14:13 pm )

    Ene. Mash zob. Odoo ih iin gishuud stalingaa. tansag. heregleegee. tanah chin uldlee chuu

  • Ганбаатар (January 08, 2015 7:15:30 pm )

    Энэ улс оронд хийж гүйцэтгэж байгаагаараа цалин авдаг юм бол Их Хурлын гишүүд хамгийн бага цалин авах ёстой. Өөрсөддөө таарсан хууль батлуулж өөрсөддөө тусгай хангамж нэвтрүүлж байгаагаас өөр юу ч бүтээж чадахгүй байна.. Хамгийн өндөр цалинг ирээдүйн монгол иргэнийг бүтээж байгаа багш, монголчуудыг эрүүл явуулах гэж ажиллаж байгаа эмч нарт өгөх хэрэгтэй. Эмч хамгийн муу ажиллалаа гэхэд л Их хурлын ямар ч гишүүнээс илүү ажил хийдэг юм шүү.

  • Tce Tcst (January 08, 2015 8:02:25 pm )

    Bodohod uh ni shaardlaga ha garsan hund uh heregtei huurhii eejteige amidardag hetchuu bdlaas garna geed zutgej bgaa huuhduuded bol Buur heregtei ter huuhduuded ih amjilt husie

  • Anonymous (January 08, 2015 8:31:09 pm )

    ene olon oyutnii umnuus ingej bolohguie uursduu iluudeed baigaa zuilee uls orondoo ugch bolnoshte zaluuchuuda naana chini 70ra amidarch baigaa olon oyutan baigaa

  • zochin (January 08, 2015 10:40:20 pm )

    zaluuchuud zow shvv,Zasag ilvv zardalaa tanaj yagaad bolohgvi gej

  • зочин (January 09, 2015 8:34:03 am )

    баян айлын тарган хүүхдүүд 70 мянгааас татгалзаж байж болно энд чинь хагас өнчин бүтэн чинь ядуу айлын хүүхдүүд 70 мянгааасаа сургалтын төлбөрөө хүртэл өгч байгаа шүү дээ үүнийг судлах хэрэгтэй шүү хоолоо чзалгуулна

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 09, 2015 9:04:09 am )

    An in daalgBraar l ytsan huuhdldei ni bolj bna eeltei aabtaigaa amidardag Hagas enchin buten enchin oyutan d ter menge chini uc agaar shig hereg boldog ym daa eersdee surguulia tegscheed oytan baisan uee martsan maanag ymnuudin hiij baigaa ajil baina yls hubiin deed surguuliin shunaltai zahiral nyobo nar onc sain sursanih ni golch dung buuruulj tabiad dundaas ni heden zuun myangaar menge unagaadagiig ta nar bas me dej l baigaa shtee abtobusni buzaag heden jil daraalan ideed odoo bas

  • Маш зөв (January 09, 2015 10:25:08 am )

    Энэ маш зүйтэй Жинхэнэ Монгол хүний ухаан чинь энэ байхгүй юү

  • Ням (January 09, 2015 10:26:10 am )

    Баян чинээлэг нь ч болдог байж ,ядуу ардын хүүхэд энэ мөнгөөрөө амьдардаг, хүлээдэг юм. Ёстой бодож олох юмаа даанч олож чадахгүй байна.Сурлагын хувьд оюутнууд хүрэх, сурах юмаа сурах ёстой оноо бол байх үзүүлэлт. Юуч мэдэхгүй нусаа чирсэн юмнууд битгий худлаа яриад бай. олныг битгий хөлдөө чирээд бай.Тэр ууж идэж шоуддаг нэг байхад тнгдэггүй олон бий шүү

  • BID BAS HOGIIN UUTNAAS TATGALZAJ BN (January 09, 2015 11:34:31 am )

    BID BAS HOGIIN UUTNAAS TATGALZAJ BN. TERNII OROND EH HUUHDIIN MUNGIIG OLGOO

  • zochin (January 09, 2015 12:21:30 pm )

    Битгий олон юм хуцаад бай авах естой юмаа авч байна Шоуддагаараа та нар л болино биз энд тэнд худлаа улс төржиж сайн хүн болох гээ юу Тэгж яривал Сайханбилэг сайд ер нь томчууд бүгд одоо муулаад байгаа соц нийгмийн мөнгөөр сурчаад оюутны стипенд хасахгээд гүйж байгаа нь ажилаа хийж чадахгүй нь ойлгомжтой л байна тэрний оронд сайн онц сурсанд нь өгөх нь зөв шүүдээ шоудах зав гарахгүй шүүдээ

    ш

  • zochin (January 09, 2015 12:55:34 pm )

    neeree l zow l doo, gehdee ene chini bas ene 70 myangaar amidralaa zalguuldag heregtei zuild ni zartsuuldag mawsj olon oyutan bna. bayachudd gene shuu.. ooroo bayan bolohooroo l tegej zarim negnee doosh ni hiij bgaa bhgui yu.

  • тоогий (January 09, 2015 1:57:59 pm )

    Манай эх орон 1оюутанд байтгаа бүх хүн амдаа өгөөд байсан ч
    Болох баялаг байнаа харийн хүнд бол хамагүй өгдөг шүү
    Дарга нараа

  • 1958.mn (January 09, 2015 2:00:09 pm )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • зочин (January 09, 2015 2:38:28 pm )

    эх орны ирээдүйг авч явах залуусаас бүү харамла. тэр байтугай 70,0 нэмж өгөх хэрэгтэй. ҮҮнийг хэмнэлэ гээд ард түмэнд юу халдах вэ. ахиад л нэг хэдэн тэрбумтан төрөөс төрөх байх да.

  • 1961 (January 09, 2015 3:10:28 pm )

    Оюутны холбоо бүх оюутнуудыг төлөөлж чадахгүй шүү дээ битгий улс төржөөд байгаачээ. Уг нь зөв юм байсан шүү дээ. Оюутнууд 70,0 мянганаараа төлбөрөө төлж байсан шүү дээ. Ирээдүйгээ бодвол өгөх ёстой юм байхгүй юу. Дахин жаахан бодоочээ энэ Их хурлын гишүүд өөрснөө оюутан байж үзсэн стипенд авч үзсэн хүмүүс шүү дээ. Тэр оюутны холбоо чинь МАН-ны хүмүүс шүү нэг талаа барьж байгаа ерөнхийлөгчийн залуучуудаа бодож гаргасан санаачилга байсан юм энэ дээр ЕТГазар ч өөрсдийнхөө байр сууриа илэрхийлэх хэрэгтэй тэр олон хүүхэдтэй эхчүүдийн мөнгө гэдэг чинь эхчүүдээ ялгавалан гадуурхсан бодлого цөөхөн хүүхэдтэй ядуу эхчүүдийг яанаа

  • зочин (January 09, 2015 3:55:28 pm )

    эд нар хэний өмнөөс худлаа мэдээлэл хийж өөрсдийгөө рекламдаад байгаа юм бэ хаана байна тэр мөнгөнөөс татгалзаад байгаа оюутнууд чинь, битгий худлаа солиорцгоогоод бай

  • Anonymous (January 09, 2015 4:01:45 pm )

    70 МЯНГАА ОНЦ СУРСАН ОЮУНТАН НАРТ ӨГ СУРАХ МЭДЭХ ГЭСЭН ХҮНИЙГ ДЭМЖЭХ НЬ САЙН МЭРЭГЖИЛТЭН ТӨРҮҮЛЭХ БОДОТ АРГА ЮМ

  • зочин (January 09, 2015 4:11:54 pm )

    зарим нь баар буудалны мөнгөгүй болох гээд боож үхэх нь гараа саагаад гэрээ санаад сурахгүй байгаа толгойнууд бол хотод буг болохоос хөдөө хоньчин бол

  • Anonymous (January 09, 2015 5:57:04 pm )

    mash ih heregtei oyutanuud bgaa shuu de 70 myangaar tarchighan amidardag oyutanuud ni yah be bodoh l heregtei tal talaas ni tuilshrahgui b.val zugeer

  • зочин (January 09, 2015 6:13:05 pm )

    tsagiin ajil hii,oroin tsagaar ch gesen

  • зочин (January 09, 2015 7:25:18 pm )

    Авах хүсэлгүй хүнд нь өгөхгүй л байсан дээр.шоуддаг сурлага муутайд ч мөн адил өгөх хэрэггүй.ер нь шоучдыг илрүүлээд их дээд сургуульд сурах эрхийг хасах хэрэгтэй

  • ty (January 09, 2015 8:11:06 pm )

    ene heden huuhdiin ard uls tur bga ene hedhen huuhed busdiin umnuus shiidver gargah erh bhgui oyutanii amidral saihan ch bas l ih tevcheer zaaj tuulna shuu de 76 -n tansaglaliig tanahiig urialmaar yum yalihgui zusar bayjihad saad gegchii iim ert surch bolohgui shuu huuhduudee

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 10, 2015 8:03:11 am )

    76 erenhiilegch ih hurlin darga erenhii said nar ender calin tansag heregleeneesee tatgalzaad oytni 70000 iig egeh heregtei teriin nariin bichig geg said echneen olon yam agentlagiig tatan buulgah keregtei

  • Зочин (January 10, 2015 9:01:01 am )

    Оюутаны 70000 төгрөгөө өгдөгөөрөө өгсөн нь зөв ш тэ . Энэ Сайд дарга нар юугаа хийдэг байнаа. Ажилаа мэддэггүй юм уу хаашаа юм бэ ядарсан ардын хүүхдүүдээр битгий оролдоод байгаач ичиж үхмээр юм. Тэрний оронд “ХОГНИЙ НОГООН УУТАА БОЛИОЧ ЭЭ” энэ хэний бизнес вэ хэнийг тэр бумтан болгох гээд улайраад байгаа юм бэ энэ мэтчилэн өчнөөн балай ажил байна ш тэ . Жил болгон хийдэг хэрэггүй хөрөнгө оруулалтаа болиоч ээ. Ичих булчирхайтай байх хэрэгтэй ш тэ. Энэ хэдэн нусгай нар намын нөхдийн шаардлагаар л хэлж байгаа ш тэ . Лекцээ ч тогтоох толгойгүй юм нууд байж юу гэж Улс төр хийгээд байгаа юм бэ . Ард түмний хүүхэд та нарын тоглоом биш гэдгийг анхаарч үзээрэй

  • bolor (January 10, 2015 12:48:46 pm )

    darga nertei toroos torson saytanguud um bodmoor um da

  • Dulam (January 10, 2015 1:12:56 pm )

    Haniasaa hagatssanaas hoish ohin mini ungursun havar oyutan bolohod ih l nayarlaj bla. Ohin mini eejeese avahgui 70000-r ta nariiga hurtel bolgono gej bsiim, ene bolomjtoi ailiin huuhduud uursduu l tatgalzval. yasiin, bugdiigp ni yumuu esvel golch onoo geh met hereggui l bolov u. Tegeed ch Eyrunhiilugchiin amlaltiin mungiig hugatsaa ni duudtal olgovol zohiltoi

    • зочин (January 10, 2015 1:19:04 pm )

      зөв Дулам эгч ээ охин чинь 3,5 голчтой нэг үгээр сайн сурвал мөнгөө авчихна.Охиноо сурлагад нь л шамдуулах үүрэг танд үлдэж байна ок

      • зочин (January 12, 2015 9:33:19 am )

        тиймээ хүүхэд бүр сайн сурах ёстой гэхдээ тэр боломжтой хүмүүс нь л татгалзаач гэж хэлмээр байна үнэндээ саналаараа татгалз гэвэл хэн ч тэтгэлзэхгүй шүү дээ эх орны хишиг хүн бүрч олгогдох ёстой гэж Ерөнхийлөгч Элбэгдорж амлаж байж сонгуульд гарч ирсэн санагдаж байна улсын төсвөөс биш олборлолтын томоохон компаниудын ашиг хувь байгаагүй гэж үү яагаад ард иргэдээ бүх шатандаа хуурч мэхлээд байгаа юм бэ гэж та нарт бодогдохгүй байна уу… сая ажилаа авсан зарим хүмүүс монголыг хөгжүүлэх биш хагаралдуулах гээд байгаа юм шиг харагдаж байна………

  • Anonymous (January 10, 2015 2:23:55 pm )

    ДЭЭД СУРГУУЛЬ НЭРТЭЙ МӨНГӨ АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ СААДАГ ЧАНАРГҮЙ ДЭЭД СУРГУУЛЬ ХЭРЭГҮЙ БАЙНА ҮҮНИЙГ ДӨГСӨӨД АЖИЛГҮЙ МЭДЛЭГҮЙ АЛБАН ЁСНИЙ МАНГУУ ОЛОН БОЛОЖ БАЙНА МЭРЭГЖЛИЙН СУРГУУЛИЙГ ЗААВАЛ ТӨГСӨЖ БАЙЖ ТУХАЙН МЭРЭГЖЭЛДЭЭ ШАЛГАРСАН СААШ СУРАЛЦАГ БОЛОМЖТОЙ ХҮҮХЭДИЙГ ДЭЭД СУРГУУЛД ЭЛСҮҮДЭГ БАЙХ НЬ ЗӨВ ЮМ

  • төмөр (January 10, 2015 8:17:05 pm )

    дүү нар минь тун сайн, та ингэж байгаа тань урам сэргээж байна. бид олигтой байцгаасан бол та нар ийм уриалга гаргахад хүрэхгүй байсан юм. бидний алдааг давтахгүй байхын тулд хичээлдээ шамдаж, хоцорсон нэгэндээ тусалцгаа. харин аав, ээжийгээ идэвхитэй байж сайн мууг ялгаж сурахыг, дарга нарыг гадаадыхантай хувааж идэхээ зогсоохыг хамжин уриалцгаая

  • zochin (January 11, 2015 12:19:09 pm )

    Оюутны тэтгэлэг бол сурахыг хүсч байгаа хүнд хэрэгтэй зүйл. Тийм учраас энийг хасах хэрэггүй. Харин шалгуур тавина гэдэг зөв. 3,0 голч дүнтэй оюутанд өгнө гэдэг зөв санал. Энэ тэтгэмжнээсээ татгалзая гэсэн санал бол оюутнуудын нийт санал биш ээ. Энийг гаргаж байгаа МОХ-ны тэргүүн гэдэг залуу бол их бялдууч залуу байна. Худлаа төр засгийнханд тал засаж, угаадас олж долоох гэсэн золбин гөлөг байна.

  • иргэн (January 11, 2015 12:46:57 pm )

    энэ оюутаны холбоо юу юм вэ ман гар хөл мөнгөтэй авилагчдын хүүхдүүд багш долигнож мөнгө өгч голч оноогоо өндөр тавиулаад мөнгөө авчихдаг юм байж ядарсан нэг хөдөөний оюутан хоосон хоцрох юм байна даа энэ мөнгөөр амьдардаг зөндөө оюутан байдаг юм оюутаны холбоо сөнтүг

  • temvvlen (January 12, 2015 1:54:09 am )

    70000 bvr has oyutand naad mongo ogch bhaar ulsda gants heregtei yum hii malnuuda

  • ок (January 12, 2015 2:21:02 pm )

    цалингаараа ядаж яваа эцэг эхийн нуруун дээр төр боловсролоо үүрүүлж байна да

  • ок (January 12, 2015 2:21:56 pm )

    76 гишүүд идсэн уусан,авилгалаа өгчихвөл хэдэн тэрбум цуглана

antalya rent a car