Чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах зарчим баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх санал боловсруулж, төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг УИХ-ын энэ оны 70 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан юм.
Энэ дагуу хилийн хяналтын байгууллагуудын үндсэн болон туслах чиг үүрэгтэй давхацсан, иргэдээс авах хураамжийг өсгөсөн, төрийн албан хаагчдын орон тоог нэмсэн Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяа боомтын захиргаадыг татан буулгаж, гаалийн харьяа байгууллагуудад шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ.
Ингэснээр боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээний 128 ажилтны орон тоо, цалингийн сан, байр ашиглалтын урсгал зардал Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжиж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (January 09, 2015 3:33:46 pm )
гаалийн байгууллагын дарга нарын тоо ахиад нэмэгдэждээ албадын дарга нар гээд өчнөө олон дарга оронтоо нэмсэн нөгөө хийдэг ганц хэлдэг 3 гэгч нь гаалийн байгууулгат байгаа даа жижиг газар хүртэл баахан албантай болсон байна лээ
-
би (January 11, 2015 1:48:37 pm )
худлаагаасаа нэгийг нөгөө рүү нь шилжүүлээд. Нөгөө нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг болж байна даа.
-
naraa (January 12, 2015 1:26:28 am )
Ashgui dee.GUNDALAIG nag zailuulj tus bolov uu .Ene unen bol ovoo mongo hemnene.
3 Comments