antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2015 7 comments

Ё.Отгонбаяр Хүний эрхийн дэд хорооны дарга болов

нийтлэсэн Admin

otgonbyrУИХ-ын Хууль зүйн байнгын хороо шинэ оны анхны хуралдаанаа өнөөдөр үдээс хойш хийлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан болон гишүүдээс гаргасан найруулгын чанартай саналуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж тодруулав. Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн гол зорилго нь улсын хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн систем бүрдүүлэхэд чиглэж байгаа. Уг хууль батлагдсанаар хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл ил тод болохын зэрэгцээ шат дамжлага цөөрч чирэгдэл багасна. Өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хийлгэхэд 12 бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар орж тав хоног зарцуулдаг байсан бол шинэ хууль батлагдсанаар улсын бүртгэлд цахимаар бүртгүүлэх, иргэд цахимаар мэдээлэл авах, төрийн байгууллагууд хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг цахимаар солилцох боломжтой болох юм гэдгийг хэллээ.

Харин төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн оноосон нэрээр тоглодог, үйлчлүүлэгчийн аль нэг талд орж үгсдэг явдлыг цаашид таслан зогсоох, аливаа асуудалд хариуцлагатай, шударгаар хандах, улсын бүртгэлийн ажилтнууд нь мэргэшсэн байх шаардлагатайг онцолж байв.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Ганбат Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “мэдэгдэнэ” гэснийг “бүртгүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Мөн уг хуулийн төслийг дагалдан өргөн баригдсан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулав. Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар үг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн санал авч Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (January 06, 2015 8:13:56 pm )

    Энэ луйварчингийн эхнэрийн хэрэг юу болсон бэ? Луйварчид яаж ийгээд хэрэгээ булж чадах юм даа. Ийм хүн хүний эрхийг хамгаалж чадах уу?

  • Anonymous (January 06, 2015 10:56:47 pm )

    shal zavharsan um….ene nuhruus hun oldohgyi nuu

    • bilgeed (January 08, 2015 11:12:09 am )

      ерөнхийлөгчийн сонгуулийн үед АН-аас Дэнзэнгийн асуудал, Баярцогтын данс 2-оос болж баларч байгаа энэ хүнийг гүтгэж МАН-ын нэрийг унгах, дотоодын болон гадаадад нэр хүндтэй чадварлаг улс төрчөө ингэж ч байх гэж ТАМЫН ТОГООНЫ ХУСАМНУУД

  • jervis (January 06, 2015 11:05:30 pm )

    Ene eruugiin gemten uu?!?!?!?!?Araichdee.Ard Tumen mini 2016 ond AH,MAH hoyoroos saltsgaayaa.Unees oor garts ugui bolood bainashuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (January 07, 2015 12:02:37 am )

    үхээсээ пизда

  • Anonymous (January 07, 2015 11:11:18 am )

    Энэ амьтан хуний эрхийг биш еерийнхее болоод эхнэрийнхээ эрхийг хамгаалахын тулд л хуний эрхийн дэд хорооны даргаъ болжлдээ. Хамтарч идэж уусан олигархууд нь еерсдийнхее бузар булайг нуух гэж туунийг энэ албан тушаалд аваачиж тавьждээ!!!

  • Anonymous (January 07, 2015 1:28:46 pm )

    Heleed yahav uuriinhee idej uuh erhee hamguulahiin tuluu ded boljee

antalya rent a car