antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2015 15 comments

“Eco bus”-аа улсад шахаж чадаагүй Д.Жаргалсайхан, “Номин”-гийн Ш.Баярсайхан нар бухимдалтай байна

нийтлэсэн Admin
 14131_347

“Цахилгаан тээврийн” Д.Жаргалсайхан “Номин”-гийн Ш.Баярсайханыг, цаашлаад Монголын ард түмнийг хуурсан уу
Монгол инженерийн ухаанаар бүтсэн  “Eco bus” буюу Эко Автобусыг удахгүй нийтийн тээвэрт явуулж эхэлнэ гээд л нэг хэсэг шуугиж байлаа. Төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд жирийн иргэнээ хүртэл хөл хөөрцөг болон баярлаж, монгол хүнийхээ ур ухаанаар бахдацгааж байсан. Гэтэл үнэндээ нийтийн тээврийн энэхүү Эко автобусыг монголд үйлдвэрлэх биш зүгээр л урд хөршөөс эд ангийг нь оруулж ирээд угсардаг болохыг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжилгүй яах вэ. Гэхдээ ядаж моторны нэг боолтыг үйлдвэрлэчихээд Эко автобус үйлдвэрлэлээ гэж ярьсан бол илүү итгэл үнэмшилтэй байх байлаа. Харин эд ангиудыг оруулж ирээд нийлүүлж угсарсаныг угсралт гэх болохоос үйлдвэрлэл гэхгүй шүү дээ.
Тэгтэл Цахилгаан тээвэр компанийн захирлаар арав гаруй жил ажилласан Д.Жаргалсайхан нийлүүлж угсарсан автобусаа үйлдвэрлэсэн хэмээн зарлаж, төрд асар өндөр үнээр буюу нэг автобус бүрийг 160 мянган доллараар зарах гэж байсан ч энэ удаа бүтэлгүйтсэн сурагтай.
Аргагүй шүү дээ, бусад нийтийн тээврийн компаниуд автобус үйлдвэрлэлээрээ дэлхийд давдугаарт ордог “Зантау”-гийн унааг 50 мянган ам.доллараар оруулж ирсэн байхад урдаас авч ирж нийлүүлэн угсарсаныгаа 160 мянган ам.доллараар улсад шахах гэж оролдох нь шившиг биш гэж үү.
Иймээс нэг авютобуснаас л 100 гаруй мянган доллар унагах зорилготой байсан Д.Жаргалсайхан ихэд бухимдалтай байхын зэрэгцээ “Номин”-гийн Ш.Баярсайханы өмнө улалзаад нүүрээ хийх газаргүй болоод буй бололтой.

index
Учир нь “Номин”-гийн Ш.Баярсайханы хөрөнгө оруулалтаар энэхүү автобусыг угсарсан юм байна. Мэдээж бизнесмен эрийн толгойг Д.Жаргалсайхан ийм сайхан эко автобус үйлдвэрлэнэ, улсад шахаад тийм их хэмжээний ашиг олно гэх мэтээр чамгүй сайн эргүүлсэн болов уу. Тэгтэл өдгөө асуудал Д.Жаргалсайханы төлөвлөснөөс өөрөөр эргэж, тендерт Беларусийн автобусыг оруулж ирэх баг ялж байгаа гэнэ. Ингэснээр улсын төсвөөс нийтийн тээвэрт гаргах мөнгөний урсгал 2 тэрбум гаруй төгрөгөөр хэмнэгдэж байгаа аж.
Мэдээж төр мөнгөө хэмнэх ёстой. Хямд, чанартай автобусыг сонгох нь төрийн зарчим шүү дээ.
Уг нь 2009 онд Дайвогийн 400 автобусыг 24 сая ам.доллараар л оруулж ирж байсан аж. Одоо бол Д.Жаргалсайхан нарын хүмүүс нэг автобус бүрийг 160 мянган ам.доллараар шахах оролдлого хийдэг болжээ. Үүнээс үзвэл Монгол үйлдвэрлэлээ дэмжих Монгол түмний сайхан сэтгэл дээр зарим нэг хүмүүс хэмжээлшгүй их ашиг олох, татвар төлөгчдийн мөнгийг арга залиар амархан хумсалж тоглолт хийх гэдэг болжээ.
Мөн Нийтийн тээврийн худалдан авалтын санд 24 тэрбум төгрөг бэлнээр орж ирсэн учраас Д.Жаргалсайхан 20 автобус угсарсан болоод улсад шахахаар улайрч байна гэсэн бор шувуу нисэлдэж байна лээ. Үнэхээр ч улсын автобус компанид биш хувийн тээврийн компаниуд Д.Жаргалсайханы угсарсан автобусуудыг тоож худалдан авсан бол бидэнд хардах эрх байхгүй байлаа. Гэтэл хувийн нийтийн тээврийн компаниуд Д.Жаргалсайханы эко автобусыг чанарын баталгаагүй, туршилт туршлагагүй, тэнгэрт хадсан өндөр үнэтэй хэмээн дүгнэж байна.
Ер нь Д.Жаргалсайхан мөнгийг нэгдүгээрт тавихаасаа хүний амь насны тухай бодлоо үнэ цэнтэй болгох ёстой байж. Өөрөөр хэлбэл хүн тээвэр угсрахаасаа өмнө ачааны машин үйлдвэрлэж үзэх хэрэгтэй байсан юм. Наад зах нь угсарсан атобусаа туршиж, 20 км.цагийн хурдтай давхиулж бетон мөргүүлээд эд ангиудаас нь юу нь салж унахыг харах хэрэгтэй шүү дээ. Муу ёрлож байгаа юм биш, эко автобус нь аваар хийвэл нийлүүлж гагнасан төмрүүд нь хичнээн хүнийг сүлбэж алахыг хэн ч мэдэхгүй. Тэр цагт автобусыг угсарч, улсад шахсанаараа Д.Жаргалсайхан хариуцлага хүлээх үү, эсвэл аваар хийсэн автобусны жолооч болон уг компани олон хүний алтан амьны өрөнд орох уу гэдгийг бодох л ёстой.
Иймээс Д.Жаргалсайхан хүн тээврийн унаа угсрахаасаа өмнө ачааны машин үйлдвэрлэж үзэх хэрэгтэй аж. Эсвэл Монгол хүний амь Д.Жаргалсайханы хувьд огтоос үнэ цэнгүй болсон бөгөөд түүний нүдэнд мөнгө л илүү харагддаг юм уу.
Ямартай ч Д.Жаргалсайхан “Номин”-гийн Ш.Баярсайханыг хулхидаад зогсохгүй Монгол төр, Монголын ард түмнийг хуурах гэж оролдсон нь бүтэлгүйтэв бололтой.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=14131


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (January 06, 2015 9:20:27 pm )

    Шуналын тулам муухай хүүр вэ

  • Anonymous (January 06, 2015 10:09:54 pm )

    за даа юу ч гэхэв дээ.үйлдвэрлэлийн технологи ондоог ойлгохгүй дээ биш цаанаасаа даалгавартай улс л ийм юм ярьж бичнэ дээ.Америк л гэхэд сансарын зөөгч пуужиндаа орос, украины хөдөлгүүр тавьж байна.харин оросууд барууны бусад орны патентаар үйлдвэрлэсн эд анги, мөн бэлэн микросхем аваад л танк онгоц пуужингаа хийж байна.онгоц, танк, машины үйлдвэрүүдийн байгуулагдсан түүхийг уншихад тийм л байна лээ.угсраад ч болов эхлэх нь уул нь алсдаа бидэнд хэрэгтэй байсан юм.

  • darkhad (January 07, 2015 8:31:24 am )

    ENE BOL UGSARDAG BISH UILDVERLEDEG BOLOHIIN EHLEL.ALIVAA SHINE BUHEN INGEJ EHELDEG

  • Anonymous (January 07, 2015 8:50:48 am )

    yah gej iim hogiin ym bichdeg bnaa ene shuurhai.mn gej hogiin site bnaa hun gujirdej shantaachilj bj heden tog oldog ta nariin hajuud naad hun chini eh orniihoo toloo chadhaaraa hiij buteej yvaa mundag hun bna oorsdoosoo icheesei.

  • Anonymous (January 07, 2015 8:52:22 am )

    ene bol ih buteen baiguulalt bolon uildverleliin ehlel ym hiij bgaa negnee ingej bichih ymar hereg bnaaa hogiin amitad ve

  • тоогий (January 07, 2015 9:37:17 am )

    Манай монголын үйлдвэрлсэн машин сайн н

  • энх (January 07, 2015 1:12:29 pm )

    угсрах үйлдвэрлэх хоёр ялгаатай байлгүй яах вэ?үйлдвэрлэхийн эхлэл гэж үзэж болох ч гэсэн хятадаас оруулж ирж энд угсарчихаад тийм тэнгэрт тулсан үнэтэй байж болохгүй биздээ?экспортыг орлох бүтээгпхүүн үйлдвэрлэе гэдэг нь дотооддоо хүнээ цалижуулья гэдгээс гадна хямд үнэтэй бас чанартай байх ёстой биздээ?зүгээр л би дотооддоо үйлдвэрлэсээн гээд л юу ч байсан асар их үнээр хүмүүст тулгаж болохгүй л дээ.тэгээд ч олон улсын стандартад нийцээгүй юм хийсэн юм гээ биздээ?улаанбаатар чигь бас хөгжиж буй дэлхийн хот шүү дээ.монгол хүн яах вэ навсайсан юманд суугаад явж болох юмаа гэхэд энэ чинь бидний дэлхийд таниулах нүүр царай ш дээ.солонгос л гэхэд дотооддоо автобус үйлдвэрлэдэг орон хэрнээ барууны автобус тухайлбал iveco нийтийн үйлчилгээнд явж байхыг харж л байсан.

  • лхагва (January 07, 2015 2:45:25 pm )

    монголчууд минь дээ юм хийх гэсэн нэгнийггээ дэмжихээ байг гэхэд ядаж садаа болохгуй юмсан хушуу нэмэхээр хуруу нэм гэдэгсэн

  • Anonymous (January 07, 2015 2:59:10 pm )

    gexdee bas vnen yum bna ban mongol gexeer manaixan tengert tulsan vne tabidag shdee tgeed mongoloo demjiie gd bdag nuguu baraa ni yadaj bxad zagbar muutai gx jisheenii. ene setgvvlch ni bichex gj boon aldaa

  • Anonymous (January 07, 2015 3:58:12 pm )

    tsetguulchiin bichsen shig unetei bish l blgui ymarch teneg hun buhel buten 100myngan dollar nemj zarhuu.tegeed ch muu ym alga harinch bur naidvartai ongo uzemj saitai l ym haragdaj bnadag harinch bur utaa uniar gardgui gee bizdee

  • Anonymous (January 07, 2015 4:19:38 pm )

    консервны лаазаа үйлдвэрлэж чадахгүй байж юун автобус вээ

  • ZOCHIN (January 07, 2015 6:20:10 pm )

    Mongolchuud minee umiig bitgii harluulaach. Jargalsaihan gedeg hvn zorigtoi hvchteidee vvniig ehlvvlj. Harin garaa hamhij suuchihaad tatbariin mongiig zvgeer idchih sanaatai hvmvvsiin hiij baigaa ajil bolob u. Tiimees shantrah zorig aldah aih hereggvi chinii ard chamaig demjdeg olon hvn baigaa shvv

  • Unen (January 09, 2015 8:23:38 pm )

    угсарсан тролейбусанд сууж узсэн дулаан. Зайтай зугээр л юм байсан ш дээ

  • enhee (January 09, 2015 9:21:36 pm )

    yadag teneg tolgoinuud be.ugsarah vildberleh oor .eronhiilogch gedeg hvn enniig ne meddeggvi yum baihdaa.ooriigoo ih uhaantai gej surtalchilaad baidag .iim yumand huurtah gej.

  • Konan (January 16, 2015 4:07:28 am )

    iim hymyysiig zalilangiin heregt tataj shalguul yadiin bol doo

antalya rent a car