2040 оны 4-р сарын 30. CNN-ийн мэдээ. Єнєєдєр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дэлхийн хамгийн єндєр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь гурван сар хагасын дараа эхлэх олимпийн их наадамд зориулагдсан аварга том бvтээн багуулалтын ажил ажээ. Одоогоос 29 жилийн ємнє тухайн vеийн Олон Улсын Олимпийн Хорооны Ерєнхийлєгч асан ноён Жак Рогге Монгол улсад айлчлал хийж тэр vеийн Монгол Улсын Ерєнхийлєгч ноён Ц.Элбэгдоржтой 2040 оны олимпийн их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах аман тохиролцоонд хvрч байжээ.
Тухайн vед энэ мэдээг сонсоод тохуурхан инээмсэглэж байсан хvмvvс дэлхий даяар бий. Учир нь тэр vед Монгол Улс хоёр сая найман зуун мянган хvн амтай Азийн хамгийн буурай хєгжилтэй орны нэг байсан юм. Тухайн vед Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцэх битvv дээвэртэй стадион ядаж ганц ч байгаагvй учир хэн хvнгvй гайхшран инээлдэж байсныг ойлгож болох юм. Тэгвэл Ази тивд эдийн засгийн гайхамшгийг бvтээсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод олимпийн бамбар дvрэлзэн асах єдєр дєрвєн сар хvрэхгvй хугацааны дараа тохиох гэж байна. Энэ бvхнийг єгvvлэхийн ємнє бяцхан тvvх сєхье. Сvvлийн гуч хvрэхгvй жилд Монгол Улс жинхэнэ шуугиан тарьж, та бидний нvдний ємнє асар хурдан хєгжсєн билээ.
Одоогоос 30 жилийн ємнє Монгол Улс маш ядуу орон байсан бєгєєд тухайн vедээ дэлхий даяар шуугиан тарьж, єнєєдрийн дэлхийд тэргvvлэх эдийн засагтай улс болоход нь шийдвэрлэх нєлєє vзvvлсэн асар их баялагтай Оюутолгой, Тавантолгойн ордуудаа гадныханд алдах шахсан тvvхтэй улс. Гэхдээ алсыг харсан, тун ч зоримог бодолготой ухаалаг залуу эрх баригчид нь гадныхантай хамтрахаас эрс татгалзан эх орныхоо тэрхvv их баялагийг дан ганцаар эзэмшицгээсэн билээ. Ингэхдээ ОУВС-ийн зээлээр тухайн vедээ хэний ч толгойд багтмааргvй уул уурхайн асар их техник, тоног тєхєєрємжvvдийг эх орондоо оруулж ирэн хєдєлмєрийн насны бvх л иргэдээ ажлаар зуун хувь хангасан гэдэг.
Угийн сэтгэн бодох чадвар сайтай, сэргэлэн цовоо Монголчууд хамгийн сvvлийн дэвшилтэт технологиудыг тун ч богино хугацаанд гартаа оруулж дэлхийд гайхагдсан асар их баялагтай алт, зэс, уран, нvvрс, нефтийн ордууд дээрээ тvшиглэн хєгжиж 30 жилийн дотор дэлхийд тэргvvлэх 10 дахь хvчирхэг эдийн засагтай орон болсон богинохон хугацааны тvvх ердєє л энэ юм.Олборлосон ашгаараа уул уурхай, нефтийн vйлдвэрлэлээ шат шатаар нь ахиулж БНСУ, Австрали, Канад, АНУ,ОХУ-аас єндєр мэргэжлийн гэрээт ажилчид хэдэн мянгаар нь оруулж ирж ажиллуулснаар бvх л тєрлийн олборлолт нь эрс нэмэгдэж тэр хэрээр ашиг орлого нь гайхмаар хурдацтай єссєн тvvхтэй. Сvvлийн хорин таван жил энэ орны эдийн засгийн єсєлт байнга 15-20 хувьтай явж ирсэн нь дэлхийд тэргvvлэх vзvvлэлт билээ. Сvvлийн хорин жилд Монголд цагаачлагчдын тоо жил бvр саяаас давсан vзvvлэлттэй байгаа ажээ. Дэлхийн єнцєг булан бvрээс хєврєх цагаачлагчдын хєлд дарагдаад байгаа тус улсын эрх баригчид сvvлийн vед цагаачлагчдын асуудалд нэлээд хатуу бодлого баримтлах болж зєвхєн vндэс угсаа, гарал vvсэл нэгтэй хvмvvсийг хvлээж авахаа мэдэгдэх болсонд НVБ-ын зvгээс сэтгэл дундуур байгаа юм.
29 жилийн ємнє гурав хvрэхгvй сая хvнтэй байсан Монгол Улс єнєєдєр 25 сая хvн амтай болсон нь дэлхий даяар тархан амьдарч байсан vндэс угсаа, гарал vvсэл нэгтэй эзэн Чингисийн vр хойч тєрєлх эх орондоо олон саяараа буцан очицгоосны vр дvн юм. Монгол Улсад байнга оршин суух хєх картны /blue card/ сугалаа интернетийн сайт бvрт тавигдаж ,Монгол хэлний курст суугчдын тоо дэлхийн хэмжээгээр сvvлийн 10 жилд дєрєв дахин єссєн vзvvлэлт гарчээ.
Одоо гадаадын vй олон цагаачлагчдыг эх оронд нь эргvvлэн буцаах нь Монгол Улсын засгийн газар, эрх баригчдынх нь толгойны євчин болоод байгаа гэнэ. Сvvлийн vед тус оронд албан бусаар амьдарч байгаа гадны иргэн бvрт 3.000.000 тєгрєг єгч нутагт нь vнэгvй буцааж байгаа бєгєєд нэг тєгрєг нь 20 орчим ам доллартай тэнцдэг байна.
30 хvрэхгvй жилийн дотор эдийн засаг, соёл, шинжлэх ухааны тэсрэлт хийж, гайхамшгийг бvтээсэн Монгол оронтой танилцахаар жил бvр дэлхийн єнцєг булан бvрээс таван сая орчим жуулчин тус улсыг зорин очдог байна. Дэлхий дахины аялагч жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг энэ орны иргэд дээд зэргийн соёлч боловсон харьцаатай, дэлхийн бємбєрцгийн хамгийн найрсаг зочломтгой ард тvмэн гэгддэг. Улаанбаатар хот сvvлийн арван таван жилийн турш дэлхий дээрх хvн амьдрахад хамгийн таатай, амар тайван хотоор шалгарсан нь Москва, Бээжин, Шанхай, Токио,Сєvл, Нью-Йорк зэрэг дэлхийн хvчирхэг хотуудтай єрсєлдєн ялалт байгуулж, энэ удаагийн олимпийн их наадмыг зохион байгуулах эрхийг авахад шийдвэрлэх нєлєє vзvvлсэн нь дамжиггvй.
Монгол Улс хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ ДНБ, Vндэсний орлого, жилд vйлдвэрлэсэн нийт бvтээгдэхvvний хэмжээгээрээ 2025 оноос дэлхийд байнга тэргvvлсээр ирсэн юм. Цалингийн хэмжээ, нийгмийн халамжийн систем нь дэлхийд загвар болж байгаа энэ орны хувьд хээл хахууль, эрх мэдэлтнvvдийн албан тушаалын гэмт хэргийн тухай яриа vеэ єнгєрєєгєєд 20 жилийн нvvр vзэж буй.
Хvний эрхийг дээлэн хvндэлдэг энэ орны хувьд бидний сайн ойлгохгvй ганц л зvйл байдаг нь жирийн иргэнээсээ эхлээд тєрийн тэргvvндээ ч яг адилхан vйлчилдаг vнэхээрийн чанга хатуу хууль дvрэм нь юм. Vvний тодорхой жишээ нь найман жилийн ємнє маш амжилттай ажиллаж байсан Засгийн газар нь согтууруулах ундаа уусан vедээ автомашин жолоодсон нэгэн сайдаасаа болж бvрэн бvрэлдхvvнээрээ даруйхан огцорч байсныг дэлхий нийтээр ажиглан харсан билээ.
Єнєєдєр дэлхийн хамгийн томоохон компани, хєрєнгє оруулагчид Монголын банкуудад хєрєнгє мєнгєє тєвлєрvvлснээр Щвецарийн банкууд алдагдалтай ажиллах болж, ихэнх нь дампуурлаа зарлаж байгаа нь дэлхийн эдийн засаг Ази тивээс, нэн ялангуяа єдрєєс єдєрт хvчирхэгжин тэлж байгаа Монгол Улсын эдийн засгаас ихээхэн хамааралтай болох vvд хаалгыг нээж байна. Мэдээнийхээ тєгсгєлд Монгол Улсын vндэсний олимпийн хорооноос манайд ирvvлсэн албан ёсны мэдэгдлийг танилцуулъя. Уг мэдэгдэлд “ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2040 оны наймдугаар сарын 11-нд нээлтээ хийх зуны олимпийн их наадмын зарим тєрлийн спортын тоглолтыг дэлхийн єнцєг булан бvрээс Улаанбаатар хотод хvрэлцэн очих гадны жуулчдад vнэ тєлбєргvй vзvvлэх болсон оо албан ёсоор зарлаж байна.
Эдгээр тєрлvvдэд хєл бємбєг, сагсан бємбєгийн урьдчилсан шатны тоглолтууд, мєн байт харваа, далбаат завь, морин спорт, бvх тєрлийн усан спортын тєрлvvд багтаж байна” гэжээ. Анхаарал тавьсан та бvхэнд баярлалаа манай мэдээ vргэлжилж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
жаргал (January 06, 2015 1:01:51 pm )
ямар сайхан ерөөлтэй мэдээ вэ Энэ мэдээ төд удахгүй биелэлээ олно Сайхан цаг айсуй
-
Зочин (January 06, 2015 1:58:24 pm )
дэлхий сөнөсөний дараа л ийм юм болох байх даа мөн мөрөөдвөө мөхөж хэвтэж байж
2 Comments