antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2015 7 comments

Ц.Даваасүрэн: Монгол Улс анх удаа төсөвгүй яамдтай шинэ онтой золголоо

нийтлэсэн Admin

17fc8f0e0b4985f4originalЭнэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Бие даагч гишүүдийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол Улс анх удаагаа төсөвгүй яамдтай шинэ онтой золголоо. 2015 оны төсөв дээр Аж үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, спортын яам гэж байхгүй. Зүй нь энэ тодотголыг оны өмнө хийх байсан юм. Яамдын нэрийг өөрчилсөн тохиолдолд төсвийн тодотголыг зайлшгүй хийж байх хэрэгтэй” гэсэн юм.

Түүнчлэн өрийн таацыг нэмсэн талаар “2015 онд өрийн таацыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэнэ гэсэн. Эрх баригчид өмнө нь өрийн таацыг нэмбэл улс орон хэцүүднэ гэж байсан ч нэмчихлээ. Мөн  төсвийн тодотголын хуулиар төсвийн тэнцэл хоёр байхыг өөрчилсөн. 2015 онд төсвийн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувь байхаар тусгасан байна. Нэгдсэн төсвийн орлого 905 тэрбум орчим төгрөгөөр буурсан. Улсын төсөв 630 тэрбумаар буурсан. Гэтэл зарлага нь 8.7 тэрбумаар өссөн байна” гэв.

Мөн 2015 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн тэтгэмжийг хасах тухай тусгасан.

Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн “Төрийн албан хаагчдын цалингын нэмэгдэл болох 234 тэрбум төгрөгийг байхгүй болгосон. Тэтгэвэртээ гарахдаа авдаг байсан 36 сарын урамшууллыг үндсэндээ байхгүй болгох гэж байна. Энэ тэтгэмжийг Засгийн газраас тогтооно гэсэн. Мөн олон хүүхэд төрүүлсэн настай эхчүүдийг гаргуунд нь гаргасан. Хүүхдүүд нь 18 нас хүрсэн бол мөнгө өгөхгүй болж байна. Тэтгэвэрээсээ гадна хүүхдийн мөнгө авч амьдралаа залгуулдаг эхчүүд байгаа. Хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг байсан эхчүүдийн мөнгийг хасч болохгүй.

Энэ Засгийн газар “Оюу толгой”-гоос мөнгөө нэхэж чадахгүй байж иргэдийнхээ халаасыг ухаж байна. Жишээ нь, хөрөнгийн татвар гэж бий болгох гэж байна. Хөрөнгийн албан татбарын хууль шинээр бий болсноор үл хөдлөх хөрөнгөөс татвар авна. Мөн тээврийн хэрэгсэл, буу, малын хөлийн татвар бүгд нэмэгдэнэ. Малын хөлийн татварыг бий болгож байгаа. Энэ Засгийн газар  малчдад дэндүү хахир хандаж байна. Бууны татвар ч гэсэн малчдад хамаатай. Хэдэн малчдын л буу байгаа. Ер нь хэдэн малчныг малгүй болгож, хотруу оруулах бодлого явуулж байна.

Мал аж ахуйд чиглэсэн татвар маш их нэмэгдэж байна. Тэгсэн мөртлөө газар тариалан эрхлэх сангаас нэг ч төгрөг хасаагүй. Хонины толгой бүрээс нэг мянган төгрөг, адуу үхрийг гурван хониор, тэмээ ямааг хоёр хониор тооцож татвар ногдуулах болж байна.

Малчдад өгдөг мөнгийг хасаж, хотруу орж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг урамшууллыг хассанаар эдийн засгийг эрүүлжүүлнэ гэж байхгүй. Хөдөө орлоггүй болсон малчид хотоо бараадна. Ингэснээр хотын түгжрэл, утаа нэмэгдэнэ.

Эрх баригчид ядарч байгаа иргэдийнхээ татварыг нэмэхгүй гэж мэдэгдэж байсан ч хэлсэндээ хүрсэнгүй” гэлээ.

Төсвийн тодотголоор энэ онд хөрөнгө оруулалтыг хоёр дахин буюу 300 гаруй тэрбумаар бууруулж байгаа аж.  Өнөөдрийн байдлаар барилгын салбарт дуусгаагүй байгаа 400 гаруй обьект байна гэсэн судалгаа гаргажээ. Төсвөөс мөнгөө хүлээж байгаа команиудын хувьд найдвар нь 50 хувиар багасаж байгааг Ц.Даваасүрэн гишүүн онцолсон юм. Банкны системийн найдваргүй зээл 600 гаруй тэрбум байгаа бол хугацаа хэтэрсэн 445 тэрбум төгрөгийн зээл байгаа аж.

Ж.ГАНАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ИРГЭН (January 05, 2015 5:09:02 pm )

    наад төсөв чинь чиний ажил байсан шүү дээ эргүү үхэр минь.

  • Anonymous (January 05, 2015 6:41:05 pm )

    mongogui bol tanahaas uur yaahiin bolj bna

  • zochin (January 06, 2015 1:07:18 am )

    Цалин тэтгэвэр нэмнэ гэж хуурчихаад . Ядуугаар нь элэг барьж настай болсон олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг гомдоож байна.хүүхдийн мөнгө хасна гэдэг дэндүү арчаагүй арга хэмжээ юм.Сайханбэлэг гэдэг хүний толгойд одонтой эхчүүд хүүхдүүд л өртөж жилд ганц удаа авдаг мөнгийг нь хасч эдийн засгийн хямралаас гарах
    юм биз дээ харая

  • Anonymous (January 06, 2015 4:26:00 am )

    Malchidaas tatvar avax nx zov tertei tergui xyamd maxaar ard tumnee xangadaggui malchid tatvaraa tol. 51,4 say maltai shuu dee ter xenii mal ym. Iim ix maltai baij xyamd unetei max iddej chadaxgui baina

  • Зояин (January 06, 2015 10:39:09 am )

    Малчид гэж нэг даварсан улсууд Тэднээс татвар авах нь зөв Зах зээлийн нийгэм гэдэг чинь өгдөг, авдаг нийгэм шүү дээ. Зунжингаа архидаж, өвлийн бэлтгэлээ базаахгүй байж, зуд турхан болоход төрөөс тусламж гуйдаг малчид, мал бүхий иргэдээс татвар авах нь зөв. Ер нь иргэн бүр нийтийн сан хөмрөг бүрдүүлэхэд оролцох хэрэгтэй. За тэр хүүхэд нь том болж тэр нь ажил хөдөлмөр эрхэлж байгаат эхчүүдэд одонгийн мөнгө өгөх шаардлага үнэндээ байхгүй шүү. Хүүхдүүд нь тэжээнэ биз дээ

  • Anonymous (January 06, 2015 8:29:38 pm )

    Malchid minii maliig malladaggui oorsdiinxoo maliig malladag ted yagaad ulsad tatvar toldoogui ym tolox estoi xotod baigaa bid tatvar toldog unetei max avdag malgui

  • zochin (January 07, 2015 12:39:33 pm )

    Tusviin yamar bolson talaar hamgiin ih medeeleltei baih hun chin ta uuruu shuu dee. Ta ch saihan uls tor hiin neree tsever avch uldeh geh yum daa. Mongoliin ard tumen hen ni yamar va gedgiiig oilgohtoi bolj bna daa. Ug ni ovoo nohor yum gesen bas hudlaa. Dahin bitgii tojd orj tuvug udaaraidaa.

antalya rent a car