Цаг уурын орчны шинжилгээний газраас сэрэмжүүлж байна. Тэд гол нууруудын ус цөмрөх аюултай учир иргэд олон нийт мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож, жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн. Гэвч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа.Мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа. Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Deegii (January 03, 2015 5:40:39 pm )
Jiliin jild mos tsomoroh ni nemegdene gedegtei buh ard tumen sanal niileh estoi bolood baina.Mos bish us b/na gej bod.hairan ami nas shuu de manaihaan.hemneltee arai oor yumand gargal da maniahaan.
-
balt (January 03, 2015 8:12:37 pm )
unaa tergee gaihuul san zaluus niigemd gai bolohgyi baigaach
2 Comments