
Нийслэлийн Засаг дарга ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Иргэд өмнө нь өөрсдөө сууж байгаад зээлээ шийддэг хөрөнгө мөнгө байхгүй байсан. НИТХ-аар нэг хороонд 100 саяар төсөвлөн нийт 15,2 тербум төгрөг батлуулсан. Харин ийм сайхан боломжийг ашиглан санхүүжилтийнхээ эрхийг нээлгэсэн эхний 10 хоршоонд батламж гардуулах гэж байна. Та бүхэн маань цаашдаа амжилттай ажиллавал Жижиг дунд үйлдвэрийн төсөлд хамрагдах боломжтой. Харин бичил зээл амжилтгүй хэрэгжвэл зогсоохоос өөр аргагүй амжилт хүсье” гэлээ. Одоогоор нийслэлийн 152 хороонд 202 удаагийн сургалт зохион байгуулж 12031 иргэнд мэдээлэл зөвлөгөө өгснөөр 125 хороо Хадгаламж зээлийн хоршоог шинээр үүсгэн байгуулж, 22 хоршоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авчээ. Бичил бизнесийг дэмжих сангаас тусгай зөвшөөрлөө авсан 10 Хадгаламж зээлийн хоршооноос ирсэн 219 төсөлд 939.9 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
зочин (January 02, 2015 9:15:49 pm )
энэ хадгаламж зээлийн хоршоог яаж байгуулаад байгаа юм бэ зарим хороонд хурлын дарга нь зохионбайгуулаад өөрийн талын хүмүүсээ эхлээд гишүүнчлэлд бүртгэж авчихаад хор найруулаад яваад байх юм.үүнд шалгалт сайн хийх хэрэгтэй шүү иргэдээ
1 Comment