antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2015 29 comments

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: МАН засгаас гарахаас өөр гарцгүй байдалд орно

нийтлэсэн Admin

nyamdorjУлс төрөөр буцалсан 2014 он улиран одлоо. Харин 2016 оны сонгуулийн өмнөх жил 2015 оны улс төр халуухан байж мэдэхээр байна. Учир нь 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцоруулна, МАН Засгаас гарна гэсэн яриа газар авлаа. Олны яриа газар аваад ирэхээрээ нэг л өдөр биелэлээ олдог.  2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Н.Алтанхуяг МАН-ын Засгийн газрыг хаяад гарсан. 2015 онд М.Энхболдод тийм хувь заяа ирэхийг хэн ч таашгүй. Гэхдээ тэгж магадгүй гэсэн хардлага их байна.
Эдийн засгийн нөхцөл байдал цаашдаа муудсаар байвал МАН-ын өмнө зоригтой алхам хийхээс өөр гарцгүй болно. Тэгээд ч сүүлийн үед МАН-ын олон гишүүд Засгийн газарт хэрэггүй орсон гэсэн яриаг гаргаж байна. Анхан шатных нь гишүүд анхнаасаа ийм байр суурьтай байсан л даа. Дээд удирдлагуудаас нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж л хүчтэй эсэргүүцсэн. Тэрээр энэ байр сууриа хадгалсаар яваа.
Хамгийн сүүлд Ц.Нямдорж 2015 оны улс төрийг таамаглаж ярихдаа “Ч.Сайханбилэг гарын  үсэг зурж, засаг байгуулсан зүйлээсээ ухарвал МАН засгаас гарахаас өөр гарцгүй байдалд орно” гэсэн сануулга хэлсэн. Үнэхээр ч АН Засгийн газраа хамтран байгуулсан МАН-аа битгий хэл өмнө хамтарсан “Шударга ёс” эвсэл, ИЗНН-аа ч гэсэн хулхидаж эхэлсэн. Ц.Нямдорж гишүүний хэлээд байгаа шиг МАН-ыг дахиад хулхидвал 2015 онд МАН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт “баяртай” гэж хэлэх нь гарцаагүй. Нэгд МАН бол жижиг нам биш. Хоёрт МАН-ын анхан шатны олон гишүүд нь Засгаас гар гэж өдөр, шөнөгүй шахаж байгаа. Гуравт ард түмэн МАН-ыг хэрэггүй Засгийн газарт орсон гэж дүгнэх болсон. Дөрөвт МАН-ын удирдлагууд анхан шатны гишүүдийнхээ эсрэг удаан яваад байвал ирэх сонгуульд өөрсдөө ч унаж мэднэ. Тиймээс тэднийхээ үгийг сонсоно. Тавдугаарт МАН-ын албан тушаал бодож байсан хүмүүс Засгаас гар гэсэн шахалтад дэмжлэг өгнө. Энэ мэт олон зүйлийг тооцож үзвэл 2015 онд МАН Ц.Нямдоржийн зөгнөсөн шиг Засгийн газраас гарах тохироо бүрдэж байна.
Ер нь 2015 оны улс төрөөс 2016 оны сонгууль шууд шалтгаална. Олон хөдөлгөөн байгуулагдаж гудамжинд жагсаал цуглаан өрнөж эхэлвэл нөхцөл байдал улам л хүндэрнэ. 2014 оны сүүлийн өдөр Монголын сэхээтнүүд гэгдэх эрдэмтэд анх удаа Сүхбаатарын талбай дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг эсэргүүцэж жагсаал хийв. Цаана нь Ч.Сайханбилэгийн ажлаас нь хална гэж мэдэгдсэн 12.000 орчим төрийн албан хаагчид гудамжинд гарахад бэлэн байна. Ядарсан олон нийт нөхцөл байдлыг хүлээх болсон. Энэ бүхэн дээр О.Магнай тоглолт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр 2015 оны улс төр халуухан бас ширүүхэн болох хөрс суурь тавигдлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • монголnjuty (January 02, 2015 12:34:56 pm )

    Эхчүүдийн одонгийн мөнгийг хасна,оюутануудын мөнгийг хасна,ахмадуудад тэтгэвэрийн нэмэгдэл олгохгүй,цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг хасна,цалин нэмэхгүй гэх зэргээр эвэр хушуулсан ерөнхий сайд бидэнд хэрэггүй,яагаад вэ,гэвэл биднээс болж эдийн засаг хямраагүй,биднээс болж төр дампуураагүй,энэ бүх алдаа дутагдал төр засгийн алдаатай бодлогоос болсон,бүр нарийндаа бол одоогийн ерөнхий сайд ч энэ алдаанд гараа гүнзгий дүрсэн хүн,тэгсэн атлаа биднийг хохирсон дээр нь хохироож дутагдалыг засна гэвэл ёстой яршиг л байна,иймээс ийм ерөнхий сайд бидэнд хэрэггүй,ийм хүн өөр газар чадах ажил дээрээ очоод сувгаа бүү солиорой гээд зогсож байвал хэн хэндээ өлзийтэй бизээ.

    • БЖД (January 02, 2015 3:40:35 pm )

      САЙХАНБИЛЭГ ЭЭ ХҮМҮҮС ДЭЭРЭМДҮҮЛСЭН ХООЛНЫХОО ТӨЛӨӨ ЧАМАЙГ ГЭР БҮЛЭЭР ЧИНЬ ХАРААЛД УНАГАНА ДАА.

    • БЖД (January 02, 2015 3:42:14 pm )

      САЙХАНБИЛЭГТ ДОЛГИНОЖ БӨГСИЙ НЬ ДОЛООХ ГЭЭД БАЙ. ШУУРХАЙ.МН-ЫНХЭЭН

  • Монгол иргэн (January 02, 2015 12:56:27 pm )

    Хятадууд сэтгэгдэл бичихээ больмоор юм.Таамаг дэьшүүлэхээ чболих хэрэгтэй. Ийм арга барилыг Алтанхуяг л хэрэглэдэг байсан. Муумуухай болох болохгүй зүйлёийг хамтад нь хаядаг байх ёстой.

  • zochin (January 02, 2015 1:32:29 pm )

    Nymdorgin ulc torin zonoglol ….nymka ene ulsig mundag bolgocnloo gej mani met sonsoogui gee hun bolgoni araas shoroo tcatcaj suuh saihan baigag bailgui gee zailuul

  • jinxen mongol (January 02, 2015 2:02:12 pm )

    idej yyj lyybip xiicen topiin ondoplogt bga lyybipchidiinxaa xopongo mongiig xypaaj yambalj bgaag ni boliylj tocob mongiig ni xacan biz yalaa gej xvvxediin mongo tetgebt bgaa xvmvvciin abtobyc ynaani mongo xalamjiig vgvi xiix geed bgaa teneg be balai amtanaap eponxii caid xiicen bna mongoliin apd tvmen bococ stagchin bolcoon bishvv

  • БЖД (January 02, 2015 3:29:25 pm )

    16 ОНЫ СОНГУУЛЬД МАН ДАХИН ЦЭВЭР ТАВИУЛАХ АЛХМАА ХИЙЧИХЛЭЭ ДЭЭ.АН-ЫНХАН Ч ГЭСЭН ОЛОН ГЭР БҮЛИЙН ХООЛНООС ХОРООЖ ӨЛӨН ЗЭЛМҮҮНЭЭС ӨЛСГӨЛӨНГИЙН БАЙДАЛД ОРУУЛАХ ХАР ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨР ШИНЭ ОНОО УГТЛАА ДАА.МУУ ЁРЫН ЦОНДОН.ХЭН Ч ИДЭХ ХООЛОО ЗҮГЭЭР ХАСУУЛААД БАЯРЛАХГҮЙ НЬ ЛАВТАЙ.САЙХАНБИЛЭГ ЭЭ ЧИ ЮМУУ ТАНАЙ ГЭР БҮЛ,ОЙР ДОТНЫХОНООС ШОРОНД СУУХ ЭСВЭЛ ЯДУУ ГУЙЛГАЧИН БОЛСОН ТЭР ЦАГТ Л ТОЛГОЙРУУГАА ХИЧНЭЭН ШААГААД Ч ӨНГӨРСӨН ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ИРЭХГҮЙ ШҮҮ???ЧАМД ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ОЛОН,ЭХЧҮҮД,ӨНДӨР НАСТАНГУУД ТЭДНИЙ ҮР ХҮҮХДҮҮД ТАНАЙХНЫГ УДМААР ЧИНЬ ХАРААЖ БАЙГАА ШҮҮ.ТАНАЙ ААВ ЭЭЖҮҮД ШИГ БАЯЧУУД ӨНДӨР НАСТАНГУУДАД ҮЗЭЭД ӨГИЕ ГЭСЭНЧ БАЙХГҮЙ ШҮҮ.БИ Ч БАС ЧАМАЙГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ ГЭЖ ХАРААЖ БАЙНА.МИНИЙ ХАЖУУД БАЙГАА БҮХ ХҮМҮҮС ХАРААЖ БАЙНА.МАНАЙ ГЭР БҮЛ АН-ЫГ ДЭМЖИГЧИД БАЙЛ АА.ЧИ БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛ ТӨРӨЛ ТӨРӨГСӨДӨӨРӨӨ ХАРААЛД ИДҮҮЛНЭ ДЭЭ ХАРЖ БАЙГААРАЙ. БАЙГААРАЙ.

  • Anonymous (January 02, 2015 4:03:52 pm )

    ман ба ан изн ба засагын газарт орож ажлаж байсан намууд ард түмний төлөө юуч хиж чадахгүй намууд гэдэг нь тодорхой болсон нам хэрэгүй 500 хүртэл ямарч цалингүй эрх мэдэл бүхий ардын төлөөлөлтэй улиралд нэг удаа цуглаж хууль баталдаг их хуралын танхимтай болох хэрэгтэй тэгэж байж төр жэнхэн ард түмний төр болж чадна хуулийг их хурлын гэшүүд санаачлаж хуулийг жэнхэн боловсоруулд хүмүүс нь мэрэгжлийн байнгийн байх боловсоруулсан хуулийг бүх ард түмнөөр хэлэлцүүлэн санал авч байх нь зөвь их хуралын гэшүүд төрийн бүхийл шатны байгуулгад хяналт тавдаг шалгадаг асуудалыг шийдвэрлүүлхээр хууль шүүхэд хандаж шийдвэрт нь хяналт тавдаг байх
    мөн төрийн бүс байгуулагууд төрийн бүхийл албадад хяналт тавдаг шалгадаг асуудалыг шийдвэрлүүлдэг эрх мэдэлтэй байх

  • шинэ жил (January 02, 2015 5:54:20 pm )

    БОЛЬЁ ОО

  • Anonymous (January 02, 2015 8:09:56 pm )

    Ц Нямдорож МАН аас гарна гэдэг чоно махнаас гарахтай адил худал зүүль
    Ц Нямдрож одоо Элбэгдорож шиг хошгордог болоо юу даа Хашар бурих мөнө ч зальжан хошгорно доо

  • bayasda (January 02, 2015 8:33:22 pm )

    MAN zasgaas garah ni zuv sh dee Heden huniig ajiltai bolgoj luivar hiihgui bol uhlee yu ta naraas yu ch guigaagui olon jil demjij yavaa olon hun bii shuu ar uvruu sain bodooroi tom luivarchidaa

  • zochin (January 02, 2015 9:11:47 pm )

    man nam zasagaar toglohoo boli ard tumeneeree toglohoo boli tertee tergui tsaisan danstai tur zasag huleen absan altanhuygiin buruu gaj baihgui

  • Ачу (January 02, 2015 9:19:18 pm )

    Улс төрийн бодлогыг төрийн хулгайчуудаас шал өөр хүн тодорхойлон хэрэгжүүлдэг юм.АН хэзээч зөв талруу нь эргүүлж чадахгүй.Энэ бол 25 жилийн үйл явцаар нотлогдсон.”Сайханбилэг ардчилалыг үргэлжлүүэх гэндээ цаана чинь” гэж санаагаа бичхэд доромжлоод байсан нөхдүүд дуулж байна уу??ядуу ядарсан ард түмэн өлсөглөнд нэрвэгдэх дээрээ тулцан байна цаана чинь эргүүнүүдээ! Нямдорж гишүүн зөгнөх биш хулгайчуудын ярьж хийж хэрэгжүүлэн дарамталж биеэ тоон пээдэгнэж байгаа хунхуузуудыг хараад л тодорхойлоошдээ!Би энэ ардчилал гээчд нь бүүр итэгхээ байсан хүн.Дандаа худлаа ярина.Үнэн бодьтой түүх байсангүй таминь. Сүүлдээ амьд явах ч баталгаагүй боллоо. Энэ бол ардчилсан там.

  • ZOSHIN (January 02, 2015 9:50:11 pm )

    ene 36 sariin tetgemjiig nn yag ulsad ajilsan jileer nn olgoh n zuitei geed mash olon helj baigaa shuu ,hamaagui hasj bolohguide ajilsan jiliin sain toostoh heregteishde, hedn jil ajilaad 36 -g awsan negn baihad nasaaraa ajilchihaad 12 sariinhiiig awna gedg chin unheer shudarga bish shuu

  • Anonymous (January 02, 2015 11:48:54 pm )

    ebe hiij chadaj bna shuu nam uudiig alalcuulch baigaad eronhiiilogchiin zasaglald sanaatai yavaa hun dee

  • Khufu (January 02, 2015 11:52:29 pm )

    Хохь чинь монголчуудаа Ийм луйварчдыг сонгочоод одоо гоншигнохоо болих хэрэгтэй. Ямар ард олон байна. Тийм тер байна гэж цаадуул чинь даапаалж байна. Алтанхуягт алийгаа алтдталаа хулхидуулчихаад одоо болтол ухаарахгуй дараагийнханд нь дээрэлхуулээд сууж байхдаа таарсан арчаагуй сурэг болждээ монголчууд

  • Олон ардчилал (January 03, 2015 7:08:26 am )

    МАНгарууд албан тунаалд дуртай. Засгаас гарч чадахгүй 2016,06,30 хүрнэ.

  • darkhad (January 03, 2015 7:35:48 am )

    MOHOJ EHELJ BAISAN MAN iig YAH GEJ HAMTARSAN ZASAGT DUUDAV DAA.ENE BOL MORDOHIIN HAZGAI

  • хэхэ (January 03, 2015 11:11:40 am )

    өмнөх засгийн газрын гишүүд нь чадваргүй ёс зүйгүй байсныг огцоруулах нь зөв байсан харин чадалтай сайн хүмүүсээр бүрдүүлээд явах нь зөв шүүдээ

  • Anonymous (January 03, 2015 12:41:07 pm )

    СОНГУУЛД БҮҮ ОРОЛЦ ӨӨР ЯААХ ЮМ СОНГУУЛЬ ГЭДЭГ НЭР ДЭВШЭХ ЭРХИЙГ НАМ ХЭМЭЭХ ЛУЙВАРЧИН НАРЫН БАЙГУУЛГААС МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВДАГИЙГ ТА БИД ЦӨМ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ ИЙМ ХҮМҮҮСИЙГ СОНГООД БАЙХУУ НАМ БОЛ УЛААН ЛУЙВАРЧИН НАР ЦУГАЛСАН ГАЗАР

  • ТАТВАРЫН ХУЛГАЙЧТАЙ ТЭМЦЭЭЧ . Үүнээс илүү баримт нотолгоо гэж юу байх вэ дээ. татварын гэмт хэрэгтэн биш гэж үү. Хууль үйлчлэхгүй байгаагий (January 03, 2015 1:10:35 pm )

    ТАТВАРЫН ХУЛГАЙЧТАЙ ТЭМЦЭЭЧ . Үүнээс илүү баримт нотолгоо гэж юу байх вэ дээ. татварын гэмт хэрэгтэн биш гэж үү. Хууль үйлчлэхгүй байгаагийн тод томруун жишээ энэ биш гэж үү.. Хуулийг яаж завхруулдагийн яруу тод жишээ гэж үүнийг л хэлэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бэ. http://www.shuurhai.mn/66756

  • bataa (January 03, 2015 1:41:54 pm )

    чадвар муугаа харуулж эхэллэлээ тийм болохоор эртхэн огцоруулах хэрэгтэй

    • omoo (January 03, 2015 1:48:03 pm )

      huts

  • 19001958 (January 03, 2015 2:04:28 pm )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • Tuya (January 03, 2015 6:18:14 pm )

    Hohchinoo iim idvvrvvdiig songoson ard tvmnii buruu,odoo doromjluulaad suuj bai,huduuniihun ter tusmaa bvr maluud arhiar cohguuli ugdug tenegvvd

  • Asu (January 03, 2015 9:59:44 pm )

    Goimon saihanbileg nowsh mini chi ard tumnii tatwariig hulgailj idd hanahgui bn uu odoo bas tetgewer huuhdiin mongo ouytnii mongo geh zeregees humsalj haraaland und yu hiihew chi bol ene toriig hymarlaas gargana gej ulgeriin dalai 28 dahi ES gdg chini ard tumench dursahgui zugeer hezee zoolon unaasa gd l bj bai ard tumneer oroldwol aawiin haalga neelttei shuu.

  • ИРГЭН (January 04, 2015 12:38:14 pm )

    магнай гэдэг дарвааныг хужаа төмсөөр чулуудаж дарваалгая.

  • Top puujee (January 04, 2015 3:05:55 pm )

    Nymka nuuts delgeed bh yum manaihan garah tsag n boloogui bn zunuguu

  • irgen (January 05, 2015 1:50:24 pm )

    hun irgedruugaa chiglesen hasna tanana gesen bodlogoo zogsoo

antalya rent a car