antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 1, 2015 25 comments

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

нийтлэсэн Admin

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ.

Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон үйлдвэр үүдээ нээж бүтээн босгох их үйлсэд хурд нэмлээ.

Тухайлбал барилгын материал, гахиурын, ган, ширэм боловсруулах,  хүнсний  болон бусад үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Эдийн засгийн хүндрэлийг сөрөн эх орны бүтээн босгох салбар өндийж байна.

2014 онд манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Энэ бол Монголчууд бид ихийг бүтээж эхэлснийг нотолсон сайн үзүүлэлт юм. Мал сүргийн тоо түүхэндээ хамгийн их буюу 52 саяд хүрлээ. Энэ нь 25 жилийн өмнөхтэй харьцуулахад бүтэн нугарч өссөн үзүүлэлт юм. Бид өнгөрсөн хавар 313 мянган га талбайд тариалалт хийж 520 мянган тонн үр тариа хураан авсан нь сүүлийн 17 жилийн хамгийн өдөр үзүүлэлт боллоо.

Өнгөрөгч намар эх оронд маань хөрш улсуудын төрийн тэргүүнүүд айлчилж, анх удаа Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурвалсан уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улс 2016 онд AСEM буюу Ази-Европын 11 дэх өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Мөн анх удаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай явагдаж, ил тод байдлын гэрээ батлагдаж, Мянганы сорилтын сангийн төсөл үргэлжлэн хэрэгжих боломжтой боллоо. Манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, дэлхий дахинд Монголчуудын нэр сайнаар түгэн дэлгэрсэн он боллоо.

Алсран одож буй 2014 онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн тэмдэглэлт болон Халхын голын ялалтын 75  жилийн түүхт ой тохиолоо. Мөн соёл урлаг, спортын салбарт бид амжилтаа ахиулж чадлаа.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Хуучин он хулжирч, шинэ он гарах мөч ойртсоор байна. Өнгөрсөн онд хийж бүтээснээ улам бэхжүүлж, ирэх 2015 онд улам ихийг хийж бүтээцгээе.  Манай Их хурал, Засгийн газар, төр засгийн бүх шатны байгууллагууд гар нийлэн ирэх онд олон тулгамдсан асуудлыг шийдэж, улам урагшлан дэвжинэ гэдэгт би итгэлтэй байна.

Хамгийн гол нь хариуцлага, бүтээн байгуулалтыг эрхэмлэн ажиллацгаая. Энэ тухай саяхан бид УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой ярилцсан. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжиж, түмний хөрөнгийг зарцуулах үйл явц нээлттэй, хяналттай болох цаг эхэлнэ.

Үүний араас Нийтийн сонсголын, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, Захиргааны, Иргэдийн оролцооны, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэрэг иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн, албан тушаалтанд үүрэг хариуцлагыг нь сануулсан, шударга ёсыг тогтооход жинтэй хувь нэмэр болохуйц олон хуулийг ирэх онд хэлэлцэн батлуулахаар төлөвлөж байна.

Ирэх 2015 он бол Монголчуудын хувьд алт шиг үнэ цэнэтэй, хором бүрийг нь алдалгүй ашиглах чухал он байх болно.

Цаг хугацаа бидэнд гадаадын мөнгөн тэмдэгтээс ч илүү үнэ цэнэтэй хамгийн чухал хөрөнгө оруулалт. Гарч буй шинэ жил ирээдүйн хөгжлийн 10 жилтэй тэнцэхүйц тийм үнэ цэнэтэй байх болно.

Цаг хугацааг алдалгүй бэрхийг сөрж, боломжийг ашиглаж, бүтээлч хариуцлагатай ажиллахыг нийт иргэддээ уриалж байна. Энэ уриалгыг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист суугаа иргэддээ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт сурч боловсорч, аж төрж байгаа Монголчууддаа хүргэж, нийт Монгол түмэндээ шинэ оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ мөчийг таацуулан дэлхийн олон газраас эх орноо, байгууллагаа төлөөлөн манай улсад ажиллаж амьдарч байгаа хүн бүрт шинэ оны мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд хоёр саяулаа болсноос хойш 27 дахь жилийн босгон дээр гурван сая дахь иргэнээ манай улс өлгийдөн авна. Монголчууд маань ерөөлөөр олуулаа болж байна. Ирэх жилүүдэд эх хүүхдийнхээ эрүүл мэндэд улам онцгой анхаарч ажиллах үүрэг айл өрх, төр засгийн болон эрүүл мэндийн байгууллага бүрт ирж байна.

Он солигдох энэ торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр албаны  үүргээ гүйцэтгэж байгаа эмч сувилагч, цагдаа, гал сөнөөгч, онцгойгийнхон, эр цэргүүд болон эмчилгээ сувилгаа хийлгэж буй иргэддээ шинэ оноо өнгө жавхаатай угтахыг хүсэн ерөөж байна.

2015 он шинэ санаачилга, бүтээн байгуулалт улам нэмэгдсэн сайхан жил болно. Бүтээн босгохын эрч хүч ундарсан үйлдвэрийнхээ энэ нүргээн дундаас азай буурлууд, алиа бяцхан үрс, айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Гарч буй шинэ жил хүн бүхний ерөөл биелсэн сайхан жил байх болтугай!

Ингээд энэхүү цагаан сүүнийхээ дээжийг Монгол түмний минь буян заяа, хийморь өөдрөг, Монгол айл бүрт аз жаргал, сайн сайхны ерөөл баялхаж байхыг бэлгэдэн өргөе!

Та бүхэндээ

Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэе!

Монгол түмэн минь шинэ оноо сайхан угтаарай!

ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ!

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (January 01, 2015 1:24:23 pm )

    tanii ner hund shalan deer bn shuu.hudlaa shouddag chini taalagdahgui bn

    • Зочин (January 02, 2015 11:31:55 pm )

      З сая дахь иргэнээ өлгийдөж болно гэхдээ 3 сая иргэний ихэнхи нь өлсөж, зутарч байна шүү. Ерөнхийлөгчөө. Таны хийсэн, санаачилсан Шилэн дансны хууль чинь төсвийн мөнгийг дэмий зүйлд зарцуулахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой хууль гэж ойлгож байна. Таны Эрдэнэтэд хий дэмий хэд хоног зугаалсан чинь төсвийн мөнгөнөөс нилээдгүйг зулгаасан даа.Таныг дагаад бүхэл бүтэн алба, аппарат явдаг, таныг Эрдэнэтэд байх хугацаанд Эрдэнэт хотын Засаг захиргааны байгууллага гарлага гаргаснаас орлого олохгүй л байх. Хий дэмий шоудаж Улсын мөнгийг үрэн таран хийж явахаа болимоор байна.

  • Anonymous (January 01, 2015 1:41:40 pm )

    LOL

  • Anonymous (January 01, 2015 4:42:42 pm )

    ERUNHIILUGCH ZASGIIN ERKH BARIDAGGUI GEDGIIG OILGOKH HEREGTEI.

  • mgl (January 01, 2015 9:29:53 pm )

    ХУДАЛЧ НОВШ. ХҮН ШОРОНД ХИЙХЭЭС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ.

  • mgl (January 01, 2015 9:32:51 pm )

    2015 ОН МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ИХ ХЭЦҮҮ ЖИЛ БОЛНО. АРДЧИЛСАН ФАШИСТУУДАД Л САЙХАН ЖИЛ БОЛОХ БАЙХ.

  • м (January 01, 2015 9:47:56 pm )

    Шилэн данс шилдэг данс, Шилэн данс шинэ санаа. Шилэн данс бэхжиж болор данс болог. Болор данс батжиж доржпаламын чанарт хувираг. Үгүйлэгдэж байсан ажил, үгээр хэлшгүй үр дүнтэй. Үлгэр жишээ болох үүрэг хариуцлага бас бий.

  • М.Баярмаа (January 01, 2015 10:05:27 pm )

    монгол улсын ерөнхийлөгчдөө баярлалаа. Цагаан сүүнийхээ дээжийг өргөн Монгол түмэндээ хундэтгэл үзүүлсэн , Эх ороноороо бахархах сэтгэлийг бадрааж байгаа үйлсэд тань талархаж байна. Монгол эх орон минь үеийн үед хөгжин дэвжих болноо.

  • зочин (January 01, 2015 11:01:34 pm )

    хөдөөний маанаг их мөнгөнд дөрлүүсэн агуу тэнэг бүүр усан тэнэг миний ерөнхийлөнч их яригч энэ хүнээс дээр хүн байна уу монголчууд минь бид бүүр энэ хүнээс бүүр их тэнэг юм даа шилэн данс юууч байхгүй сайн харвал өрийгөө харах байх чи хог түүхээр хогын давааруу яавж харагдна та нарын ирээдүй нэг зураач зурвал хүн хог гэж харах байх ерөнхийлөгчийн цуглуулагт о рох байхдаа баяр баясаглантай нэг эрхэмд лав монгол хүн биш арчаагүй хүн ийм байдаг гэжу хэлээд маадайн зогсож байна элвэгдорж нэохойн баас чи бид хүн хог насан туршаа сонгох уу

  • zochin (January 01, 2015 11:04:12 pm )

    erunhiilugchid yagaad humuus durgui bdag yum be.zuv hellee geed uu.zuv sanaa gargalaa geed uu..mongoliig gantshan erunhiilugch saihan bilgochigui shuu dee.hun buriin huchin zutgel .charmailt heregtei shuu dee.ene tsuuhen huntei bayn oron.hunee hugjuuleegui 25 jil boljee bid.man d iduulseer.huuragdsaar.manand tuurluu dee.

    • zochin (January 02, 2015 1:32:50 am )

      Chi hol ochij huts.

    • hehe (January 02, 2015 3:15:59 pm )

      yoronxiiliogchid xumuus yagaad durgui bolj bna ve gevel MAH iin 20 jil ideegui mongiig AH nam 2 xon jild idchixlee.tegexed manai shudraga yoronxiilogch duugai bgaad ni xumuusiin durgui xureed bgaa yum daa

      • Зочин (January 04, 2015 9:13:46 pm )

        “Авилгачдыг цээрлүүлнэ” гэсэн мундаг уриа хэнийх билээ.Элбэгээ

  • Anonymous (January 02, 2015 1:33:17 am )

    hugiin novsh

  • Zochin (January 02, 2015 10:58:57 am )

    jaahan bagstaatai Yari l daa.namaa samaraad man-tai niillee. Jurmiin nohdoo gudamjind gargalaa.mongol tumnee orond oruullaa.hubiin kompaniudiin haalgii ni barilaa geh met unen ym yri ldaa ebe

  • zochin (January 02, 2015 2:22:24 pm )

    Umnuh ue Iim yum bureej baisan harin ta

  • Anonymous (January 02, 2015 8:31:30 pm )

    ХАМГИЙН САЙН ХҮН ОЛООД ИР ГЭВЭЛ БИ БАЯРСАЙХАНЫГ АВЧРАН ДАНИН АСУУВАЛ БИ ДАХИН БАЯРСАЙХАНЫН Л АВЧРАНА БҮЖГЭЭ ХИЙ ГАРАА ӨРГӨ ХӨЛӨӨ ХӨДЛӨГ ХОШГОРУУЛААД БАЙ ХОШГОРУУЛААД БАЙ ЭЛБЭГЭЭ МИНЬ
    ХИГ ХОГ ХИГ ХОГ ХИГ ХОГ

  • Anonymous (January 02, 2015 8:35:23 pm )

    ШИЛЭН ДАНС ХООСОН ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР ДОЛООНО ХАР ШИЛНИЙ ЦААНА
    ХУЛГАЙЧ СУУЖ ТЭСЭРТЭЛЭЭ ТАРГАЛНА ТАСАРТАЛАА БАЯЖНА ӨМНӨ НЬ МАНАЙ ХҮЗҮҮГҮЙ ХУДАЛЧ ХОШГОРНО

  • zochin (January 02, 2015 10:41:48 pm )

    erdenet uildvert yg heden ter bumiin ajil shahaad irbeee. yg uneniig helehed chi zugeer tiimee zugleh hun chi bish. Chi sain naimaachin. …………………

  • mgl (January 02, 2015 11:06:54 pm )

    БҮХ ХОРЫГ НАЙРУУЛЖ БАЙГАА ХУЛГАЙЧ ДАА. ТӨРИЙГ САМАРНА. НАМЫГ САМАРАНА. АРД ТҮМЭНЭЭ ЯАЖ АМЬДАРЧ БАЙГААГ ХАРААЧ . ГАДУУР УНДААНЫ САВ ТҮҮДЭГ УЛСУУД ЯМАР ИХ БОЛСОНЫГ . УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ ДЭЭР . ЭНЭ УЛСУУД ЧИНЬ МОНГОЛ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЭД ЭЛБЭГЭЭ НОВШ НУУЦ АМРАГ ЯНХАНУУДАА ИХ ХУРАЛЫН ГИШҮҮН БОЛГОЖ ТӨРӨӨР ТОГЛОЖ БАЙНА. ХУДАЛЧ ХУЛГАЙЧААР ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛГОЖ БАЙНА. ЭНХБАЯР ЭНЭНИЙ ХАЖУУД ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА.

  • Монгол улсын иргэн (January 02, 2015 11:58:27 pm )

    Монголчууд бид нар баяр ёслолыг бэлгэдэлд тооцож муу бүхнийг таягдан хаяж сайхан бүхнийг мөрөөддөг учраас амны билэг ашдын билэг гэдэгсэн. Яагаад ерөнхийлөгч бидэнд мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүссэн байхад элдэв хоёроор хэлнэ вэ???? Монголчууд бид нар одоо жоохон ухаан гаргацгаавал сайхан.

  • ТАТВАРЫН ХУЛГАЙЧТАЙ ТЭМЦЭЭЧ . Үүнээс илүү баримт нотолгоо гэж юу байх вэ дээ. татварын гэмт хэрэгтэн биш гэж үү. Хууль үйлчлэхгүй байгаагий (January 03, 2015 1:09:07 pm )

    ТАТВАРЫН ХУЛГАЙЧТАЙ ТЭМЦЭЭЧ . Үүнээс илүү баримт нотолгоо гэж юу байх вэ дээ. татварын гэмт хэрэгтэн биш гэж үү. Хууль үйлчлэхгүй байгаагийн тод томруун жишээ энэ биш гэж үү.. Хуулийг яаж завхруулдагийн яруу тод жишээ гэж үүнийг л хэлэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бэ. http://www.shuurhai.mn/66756

  • irgen (January 04, 2015 7:48:23 am )

    hudalch,hulgaich, aluurchid, luivarchid geed byh muu muuhaig haatsaildag EH ORNIG MNI samaragch

  • Irgen (January 04, 2015 10:04:49 pm )

    Elbegdorj uheesei. elbegdorjiig haraal ideesei. Elbegdorjiin sur suld doroitoosoi

  • Irgen (January 04, 2015 10:07:28 pm )

    Elbegdorj turiin terguun bolsonoor mgloor hujaagiin huuheduud olshirlooo. Ene tsahiagiin huuhed elbegdorjiin bodlogo bailaa. Mglchuud ni hogiin tsegdeer garch . Tsahiagiin ur sad moodond orlooo…………………..!!!!!!!!!!!

antalya rent a car