antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2014 3 comments

Яваны тэнгисээс хохирогчдын цогцос олджээ

нийтлэсэн Admin

Сураггүй болсон онгоцны сэг байж болох эд зүйлс

“AirAsia Indonesia” компанийн сураггүй болсон онгоцны зорчигчдынх байж болох цогцос Калимантан арлын ойролцоо Яваны тэнгисээс олдсоныг Индонезийн албаныхан мэдээллээ. Цогцоснууд “Airbus A320-200” онгоцтой холбоо тасарсан тэнгисийн хэсгийн ойролцоогоос илэрсэн байна. Индонезийн аврах, эрэн хайх албаны дарга Суприядийн мэдээлснээр усан дээр хөвж яваа цогцоснуудыг тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээр зөөж гаргаад буй аж. Тэнгисийн усанд хөвж яваа хохирогчдын цогцоснууд аврах хантаазгүй байгааг Индонезийн тэнгисийн цэргийн төлөөлөгч Манахан Симорангкир мэдээлжээ. Үүнээс өмнө “AirAsia Indonesia” компанийн “QZ8501” нислэгийн чиглэл дагуу тэнгист онгоцны сэг байж болох зүйлс хөвж явсныг илрүүлсэн тухай олон улсын хэвлэлд мэдээлж байсан юм.

Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх “QZ8501” нислэг өнгөрсөн ням гаригийн өглөө /XII.28/ Индонезийн агаарын хяналтын төвтэй холбоо тасарч, сураггүй болсон юм. Онгоцонд  нислэгийн багийн долоон гишүүн, 137 хүн, 17 хүүхэд, нэг нярай, зорчиж явжээ. Зорчигчдын ихэнхи нь Индонезийн иргэд бөгөөд Өмнөд Солонгосын гурав, Сингапур, Малайз, Их Британийн нэг иргэн байгаа аж.

Сураггүй болоод гурав хонож буй “Airbus A320-200” онгоцны эрэлд АНУ, Франц, Австрали улсууд нэгдсэн байна. Индонези улсын тэргүүлсэн эрлийн ажиллагаанд Малайз, Сингапур, Австрали, Франц, АНУ улсууд нэгдээд буй бөгөөд Өмнөд Солонгос, Хятад, Франц улсууд туслах хүсэлтээ ирүүлжээ. Ява тэнгисийн зүүн хэсэгт олон улсын 30 хөлөг, 15 нисэх, онгоц эрэл, хайгуул хийж буй юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (December 31, 2014 3:08:14 pm )

    Явын тэнгис гэж бич л дээ

    • Anonymous (December 31, 2014 3:34:31 pm )

      sain bainA, GEXDEE yawiin tengis gej baidag ym uu!!!!!

  • Carmen (December 31, 2014 4:10:16 pm )

    Ява тэнгис ч гсн болн шт, юуны чинь яваны вэ

antalya rent a car