antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 29, 2014 8 comments

Азтай гэр бүлийнхэн AirAsia компанийн нислэгээс хоцорчээ

нийтлэсэн Admin

gerblНям гаригт Индонезийн Сурабай хотоос Сингапур руу нислэг үйлдэж явсан, агаарын тээврийн “AirAsia” компанийн Airbus A320-200 нисэх онгоц алга болоод, эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ онгоцоор зорчих ёстой байсан нэгэн гэр бүлийн 10 хүн хэрхэн,ямар азаар энэхүү аймшигт нислэгээс хоцорсон тухайгаа Sydney Morning Herald сонинд өгүүлжээ.

Гэр бүлийн тэргүүн Ари Путро Каньехогийн ярьснаар, цахим шуудангаа шалгаж амжаагүй, мөн AirAsia нисэх компаниас утасдаагүйн улмаас уг нислэг хоёр цагаар урагшилсан болохыг мэдээгүй аж.

Тэд хэдхэн минутаар хоцрон, бараг цагтаа шахуу ирсэн хэдий ч нисэхийн ажилтнуудтай хэл ам татлаад байхыг хүсээгүй тул дараагийн нислэгээр зорчихоор тохиролцсон байна.

Ингээд удалгүй байж байтал нисэх компанийн төлөөлөгч тэдэн рүү хүрч ирээд, гайхалтай зүйл мэдээлсэн гэнэ. Тэрээр “Энэ бол танай гэр бүлийнхний Зул сараар авсан хамгийн гайхалтай бэлэг болох байх. Та нарын нисэх ёстой байсан онгоц сүйрчихжээ” гэсэн аж.

“Би онгоцонд амжиж суухаар яаран сандран гүйлдэж байсан хүмүүсийг санаж байна. Эрлийн багийнхан тэднийг хурдан олно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн эхнэр Кристианавати өгүүлсэн аж.

Zaluu.com Д.Мигаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (December 29, 2014 6:06:55 pm )

    Aztai yumaaa.
    Mongold bol tsag uurchilsnuu helku hotsroochihod ongots nistsen ta shimtgel huralgad tiize butsaj awj bolno gd barag tal mungiig ni awchihdag yum bnlee. Hereglegchiin erh ashgiig ulanda gishgetsen l…

  • bbbbb (December 29, 2014 7:04:33 pm )

    nisleg 2tsagaar uragshilsan gesen bn hervee tsagtaa nissenbol suirehgui ch bsiin biluu hen medlee ted bas aztail uym

  • bbbbb (December 29, 2014 7:06:41 pm )

    mongold manai eej 1udaa hotsrood 200tolood daraagiin nislegeer yavj bsna shdee

  • ЗОЧИНзочин (December 29, 2014 10:36:27 pm )

    Азтай гэр бүлд аз жаргал хүсье

  • teneg (December 30, 2014 7:49:15 am )

    teneg yuma aztai bna ongots suirsen ch geh shig eruul hunii amnaas iim ug garah uu.busad humuusiin huvi zaya yah bolj bna

  • зочинь (December 30, 2014 12:48:57 pm )

    ямар нэгэн чөтгөр яаруулаад цагаас нь өмнө нисгэчихэж дээ. ум ма ни бад мэ хум . сайн оронд төрөх болтугай. цаг нь болоогүй байна гэж энийг л хэлдэг байлгүй.

  • Anonymous (December 30, 2014 7:22:25 pm )

    kkkk arai ch tegj ylaan tsaim xeleegvi bailgvi dee ter tuluulugchiin ajliin es zvi gj baimaar wmdaa manaihan bol heleh bhoo kkkk

antalya rent a car