Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 6. Санчир гараг. Шувуун хушуут одтой, 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.