antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2014 16 comments

Төв аймгийн зарим сумдын засаг даргаар ажиллаж байсан хүмүүс ихээхэн хөлжжээ

нийтлэсэн Admin

alag-batja-600x412Эрх мэдэл, албан тушаалтай л бол сумын дарга ч гэсэн баяжиж болдогийн жишээг Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн хэдэн сумын дарга нар “үлгэр жишээ” болохуйцаар олон нийтэд харуулаад нэлээд удлаа. Өмнө нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сумынхаа ихэнх газар нутгийг Улаанбаатарчуудад “зарж”, улмаар ихээхэн хөлжиж, өдгөө Төв аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Мэндсайхан /нутгийнхан нь түүнийг Алаг Мэндээ гэж нэрлэдэг юм билээ/ гэгч эрхэм өмнө нь Сэргэлэн сумын Засаг даргаар 8 жи ажиллахдаа тус тусын малчдыг малаа бэлчээх газаргүй болтол нь сумынхаа газар нутгийг бусдад зарж ихээхэн хөлжсөн гэдэг. Түүнийг МАК компанид цементийн үйлдвэр барих газрыг 5.0 тэрбум төгрөгөөр, Буян компанид мөн л Сэргэлэн сумын 1-р баг буюу 4-р зөрлөгөөс км ч хүрэхгүй зайд оршуулгыг газрыг 1.5 тэрбум төгрөгөөр тус тус зарсан гэж нутгийнхан нь ярьдаг бол хятадын хөрөнгө оруулалттай Улааны цементийн үйлдвэр, Хөшигтийн хөндийн ОУ-ын нисэх онгоцны буудал, Их майдар төсөл хэрэгжих газрын ойролцоох газруудыг гадаад дотоодын хөрөнгө бэлтэй хүмүүст өндөр үнээр худалдаж хөлжсөн гэж түүнийг нутгийнхан харддаг юм билээ.alag mendee

Түүний энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар нутгийн хүмүүс хандсан боловч Ц.Мэндсайхан АН-ын гишүүн, дээр нь АН-ын нөлөө бүхий улс төрчдын “гар хөл” гэдэг утгаар хэргийг нь нарийвчлан шалгалгүйгээр өдийг хүрчээ.

Гэтэл өдгөө Алаг Мэндээгийн “эхлүүлсэн” энэ замаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Батжаргал гэгч замнасан тухай мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр 2012 онд Төв аймгийн ИТХТ-ээр сонгогдон ажиллаж байгаа юм. Д.Батжаргал нь МАН-ын “угшилтай” боловч   сумынхаа Засаг даргаар ажиллаж байхдаа Алаг Мэндээ ахаасаа нэлээд сайн суралцсан нэгэн ажээ. Тэд “авч идэхийн дон адилхан шүглэсэн, эл хэрэгт дөрөө харшуулан хамтдаа зүтгэсэн, харьяа нам өөрч ашиг сонирхол нэгтэй” улс юм билээ.

Д.Батжаргал нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сумынхаа нийт газар нутгийн 1/3 –ийг гадаад дотоодын мөнгө төгрөгтэй хүмүүст зарчихсан гэнэ. Түүнчлэн тус сумын Шархайн хөндий хэмээх газрыг малчдын өвөлжөө хаваржаатай нь хамтаар Солонгосын хөрөнгө оруулалттай компанид зарсан байна. Өнөөх Солонгосчууд нь одоогийн байдлаар тус газрын 4000 га талбайд рапс хэмээх газрын хөрсөнд халтай тосны ургамал тарьсан ажээ. Тариаланчдын ярьж байгаагаар бол рапс тарьсан газарт 2-3 жилдээ өөр ургамал ургадаггүй, хөрс нь ихээхэн үржил шимгүй болдог гэнэ.  /рапс ургамлын тариалангийн талаар  дэлгэрэнгүй мэдээллийг энд  -ээс   авна уу/  Үүнээс болж Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 20 гаруй айлын малын бэлчээр алдагдан, мал бэлчих газаргүй, өвөлжөө хаваржаагүй болсон малчид “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болж, аргаа баран бидэнд хандсан юм.bayanunjuul

Д.Батжаргал нь хувьдаа ямар нэгэн бизнесгүй атлаа огцом хөрөнгөжиж, өдгөө Зайсанд пентхаусд амьдарч Land-200 автомашин унадаг ажээ. Энэ тэрээр Сумын Засаг даргын цалин, аймгийн ИТХТ-ийн урамшуулалаар эдгээрийг аваагүй л байлтай.

Энэ мэтийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авлигаар хөрөнгөжин бэлчиж, газар нутгаа гадны дотнын хөрөнгө бэлтэй хүмүст худалдан, нутаг усныхаа малчдын малыг бэлчээх газаргүй болгож байгаа Ц.Мэндсайхан, Д.Батжаргал нарын хүмүүст төрийн хуулийн цээрлэл хүлээлгэвэл зохилтой.

Ц.Мөнх

Ugluu-logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • зочин (December 26, 2014 10:38:27 am )

    Үнхээр үнэн бол ийм юмнуудын 2 гарыг тас завчаад хэвтүүлэх хэрэгтэй Ер нь манай улсад цагаан захтнуудын дээрэм хэрээс хэтэрлээ шүү дээ Эрхэм ерөнхийлөгчөө

  • go home china mongolia (December 26, 2014 10:58:08 am )

    монголд ерөнхийлөгч төр засаг гэж байна уу… манан дэндлээ…хужаа нар аа гэж

  • Зочин (December 26, 2014 11:46:50 am )

    Тэр юмнууды нь хураагаад л авчихаач.

  • Зочин (December 26, 2014 12:31:10 pm )

    аавын минь юмыг хурааж харагдаарай,салаавч ав оронд нь

  • Tsever mongol (December 26, 2014 1:28:58 pm )

    Gazar choroo zardag humuusee shalgaj shorond hii Elbegdorj guai gazar choroo bayalaginhan tuluu temtssen Munhbayar chorond ordog yamar huuli es b.a

  • GANAA (December 26, 2014 7:42:44 pm )

    Bayn-Unjuul sumiin Zasag dargaar ajillaj bsan ene hunii talaarh medeelel shal hudlaa medeelel bna uls turiin uvaigui dairalt bna da er ni ene saituud ingej hunii zahialgaar hudal medeelel oruulj irgediig toorogduulehee boliochee

  • BAAGII (December 26, 2014 7:46:34 pm )

    Ene saituudig shuuhed og barag unah unaagui hiisen ajilgui yvaa ene Bayn-Unjuul sumiin Zasag dargaar ajillaj bsan zaluug bi sain mednee hudlaa gujirdleg bna Humuusee Hudal medeellees bolgoomjil

  • erka (December 26, 2014 7:49:04 pm )

    Televizuud saituud dandaa hinii zahialgaar uls turiin zorilgotoi hudal yum yrij baih yum da yund ch itgeh arga alga

  • Mongol (December 27, 2014 8:53:34 am )

    Энэ мэт хүмүүс унтахаа мартаад, хаалга утсаа чагнаал хачин болцон байгаа байх даа хөөрхий Үйлийн үрээ гэж… Хэт юу тарина, түүнийгээ хураадагаа гэж…

  • Anonymous (December 27, 2014 11:05:27 am )

    hudal medeelel bna Batjargal BayanUnjuul d ajillaj bhda neg ch gazar zaraagui tegeed ch tuund Land-200, zaisand bair bhgui. Hunii ner turd ingej hudal handaj gutgej bolohgui.

  • Oyuka (December 27, 2014 11:16:14 am )

    Baynonjvvlin zasag dargaar ajillaj bsan D.Batjargalin talaarh medeelel ny shal hudlaa medeelel bna.

  • Танхайрагч (December 27, 2014 11:51:22 am )

    Энэ хоер нехрийг ХЯТАДЫН ШУУХЭЭР оруулж шуулгээд хийсэн нь унэн бол шууд БУГД НАЙРАМДАХЫГ нь УНШУУЛААД БУУДЧИХ! Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч битгий ег гэдэг биздээ

  • Unjuuliin irgen (December 27, 2014 6:53:42 pm )

    Sayhan sharhaigaar yavsan yu ch tariagui l bna le batjargal jijig mashintai bna le ene shuurhai.mn iig shhvhed og batjargalaa

  • Aa (December 27, 2014 7:20:34 pm )

    Sharhai hundii altanbulgiin nurag malnuudaa

  • Алуурч (December 28, 2014 12:46:47 pm )

    Наад 2 шиг газрын наймаа хийж хөлжсөн засаг дарга Төв аймагт зөндөө… Баянчандманийн засаг дарга Баярнэмэх, Эрдэнэ сумын засаг дарга Жамбалдорж гээд хэдэн арваараа байгаа

    • Алуурчин (December 28, 2014 12:47:44 pm )

      Худлаа шаагаал

antalya rent a car