УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлд орох бүрэлдэхүүний талаар хэлэлжиж батлав. Үндсэний зөвлөлд Д.Нямсамбуу, Б.Энхмандах, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Б.Батбаяр, Б.Золбаяр, З.Энхболд нарыг тус тус дэмжин баталсан байна. Энэхүү хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон хүмүүст хандан “Их хэцүү болчихсон газарт та нар очиж байгаа шүү. Архичид олон бий. Энэ бүгдийг эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй” гэх мэтийг захиж хэлсэн юм. Гэвч МҮОНРТ гэдэг энэхүү өнөр өтгөн том айл архичдын үүр уурхай болчихсон байгаа гэсэнд нь телевиз, радиогийн уран бүтээлчид ихэд бухимдав. Тэд З.Энхболд дарга руу үгэн мөндөр буулгаж гарлаа. Олон жилийн түүхэн замналтай радио, телевизд өнөөдрийг хүртэл шилдэг уран бүтээлчид ажиллаж буйг тэд онцголж байлаа. Мөн З.Энхболд даргын “Хувийн телевизд 100 хүний хийх ажлыг тэнд 700 хүн хийж байгаа” гэснийг өлгөн авч “УИХ-ын дарга өөрийн албан тушаал, УИХ-ын хүндэт индэрийг ашиглан ийм худлаа мэдээлэл олон нийтэд түгээсэн нь биднийг доромжилсон явдал боллоо” гээд түүнийг “Үндэсний телевиз, радиогийн байранд өөрийн хүрэлцэн ирж биднээс уучлалт хүснэ үү” гэсэн шаардалгыг хүргүүлжээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
зочин (December 26, 2014 12:14:55 pm )
МҮОНРТ-г их ч юм хийдэг их ч том айл гэж боддог.Монгол орны өнцөг булан бүрт хүрч хүргэх гэж ажиллана гэдэг амар биш л байх.Эднийх шиг малчид тариаланчид руу чиглэсэн нэвтрүүлэг бусад ТВ-д байхгүй л юм билээ.Энэ бүхний төлөө МҮОНРТ-хэнд талархдаг шүү
-
zochinhahazochinzochin (December 26, 2014 2:41:54 pm )
yun hsaardlaga be arhinii uurshdee ugaasaa yundaa bachimdaaad bgaa yum be unen ug hellee gej uu dandaa sogtuu tolgoinuud nebtruuleg hiisen bolool yabj baidag bizdee arhichidaa yanzal yun shaardlaga
-
Anonymous (December 26, 2014 7:38:28 pm )
Олигтой ч нэвтрүүлэггүй ш тэ. Ядаж улайм цайм рекламаа больчоосой. Тэр Наранбаатарыг хал!
-
PRSTWZXQG (December 26, 2014 8:38:22 pm )
Юу?ямар олигтой нэвтруулэг хийдэг гэж?Узчих олигтой нэвтруулэг нэг ч алга!!!Тесвеес менге сааж, бас дээр нь айл бурээс сард1000 тегрег авдаг гээ биздээ? Хувийн телевизууд МУОНРТ-ээс цеен уран бутээлчидтэй ч100% илуу нэвтруулэг хийдэгшуу!!!
4 Comments