Эрүүл мэндийн салбар өнөөдөр бусад салбараас хамгийн хүнд байна. Эмнэлэгүүд нь ачааллаа даахаа болиод байгаа. Ялангуяа эхчүүд, хүүхдүүд эмнэлэгийн хонгилд шавааралдаад хэвтэж байна. Ийм үед эмч, сувилагч нар борив бохис хийлгүй ажиллаж буй. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва мэтийн дарга нар нь цалингийн сангаасаа элдэв нэмэгдэл авч хууль бусаар цалинжиж байгаа ажээ. Энэ тухай хяналтын байгууллагад мэдэгдэж тэднийг шалгуулахыг хүссэн нягтлан бодогчоо өнгөрсөн хавар ажлаас халсан байв. Хууль зөрчсөн дарга нараа шалгуулах хүсэлт гаргасан нягтлан бодогчийг Б.Оюунгэрэл гэдэг. Тэрбээр шүүхээр заргалдаж явсаар саяхан ажилдаа буцаж оржээ. Шүүхийн шийдвэр түүний талд гарч, үнэдслэлгүйгээр ажлаас халагдсан нь тогтоогдсон юм. Гэвч ажилдаа буцаж орсоноос нь хойш Ц.Лхагва дарга нь түүнийг элдвээр дарамталж буй сурагтай.
Ц.Лхагва дарга их дураараа эр. Эмнэлэгийнх нь хүүхдийн тасагт олгосон “Соната-6” маркын автомашиныг тэр өөрийн хувийн унаа болгоод байна. Мөн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнуудынхаа сарын цалинг үндэслэлгүйгээр нэмж олгосоор өнөөдөр цалингийн зардлаа хэтрүүлээд байгаа ажээ. Хуулийн зөвлөх гэгч нь тэтгэврийн насны хүн бөгөөд ажлын байрандаа сардаа ганц хоёр удаа үзэгдээд алга болдог гэнэ. Ийм хүнийг Ц.Лхагва дарга нь сард 630 мянгаар цалинжуулдаг юм байна. Түүнчлэн Ниймгийн эрүүл мэндийн тасгийн эрхлэгч Ц.Эрдэнэзаяа, Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга н.Нямсүрэн зэрэг 10-аад хурган дарга нарт сар бүр үндсэн цалин дээр нь 100-150 мянган төгрөгийн нэмэгдлийг хууль бусаар олгожээ. Зургаан жил ажилласан н.Нямсүрэнг 25 жил ажилласан гэж хуурамчаар цалингийн шатлалыг өсгөж цалинжуулсан байна. Албан тушаалын цалингаасаа сар бүр 200 мянгаар илүү цалин авч байгаа дарганцар ч бас байдаг ажээ.
Энэ бүх булхайг илчилж, байгууллагадаа шударга харилцаа тогтоох гэж тэмцсэн нягтлан бодогчоо Ц.Лхагва дарга “Чи миний багт ажиллах боломжгүй хүн байна” хэмээн басамжлах нь “Бид хууль журамгүй улс” гэсэнтээ адилхан сонсогдож байна. Хамгийн харамсалтай нь энд нягтлан бодогчийн мэдээлэл, гомдолын мөрөөр мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж хууль бус явдлыг таслан зогсоосонгүй. Эмч, сувилагч нар нь ажил хүнд, цалин бага гэж гомдолловч эрүүл энхийн манаандаа махийтлаа зүтгэж байхад эмнэлэгийн захиргааны хэдэн дарга нар нь ийнхүү увайгаа алдаж, цалингийн сангаараа наргицгааж байна.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
зочин (December 26, 2014 10:26:40 am )
энэ үнэн байх аа. БЗЭМТ мөн адил хурган дарга албаны дарга нарын орон тоог нэмээд байгаа гэтэл үндсэн мэргэжлийн эмч нарын орон тоог нэмэхгүй байна. 4 албатай болж орон тоогоо саяхан нэмсэн энэ байдлыг орон тоо нэмэхгүй гээд байгаа ЗГ мэдэж байгаа болов уу мөн НЭМГ мэддэг болов уу
-
Ч.САЙХАНБИЛЭГ (December 26, 2014 5:38:22 pm )
БОЛЬЁ ОО
-
zocin (December 26, 2014 8:50:10 pm )
iim darga nertei dyraaraa tongocdog ulsiin hurengiig dyraar zardag hyniig yagaad ogcruuldaggyi um be,geheer deed darga saidni bygd holbootoi,eswel neg aimgiinh umuu,ah dyys tegeedl baidag ,mergejiliin hyanaltiin manuuhainuud azilaa gyiced hiideggyi hahuulia awaad bycaad baidag umuu,olon darga naraa halaasai,iim hyn hognuud niigmin hog szaaryyd ulsiin mungiig hubidaa hulgaildag ulsiig halahgyi baigaad emyam,gazruud arga hemjeegee hyrdan awaad emcz nariinhee caling nemj apparat aa nemj awah heregtei
-
bnaa (December 26, 2014 11:34:32 pm )
archilsan nertei avilgiin nam tor barisanaas hoish iimerhuu alban tushaaliin buduuleg hereg eh tolgoigui bolson ard tumen ter hemjeegeer hohirj baigaa shuu dee
zovhon ashig sonirhol heel hahuuliig erhem bolgoj baigaa ih hurliin gishuud boliochee tavan tolgoi oyu tolgoi ch ter uuniig odoo bugdiig zogsooj buh gereeg eh orondoo ashig ogdog ard tumend heregtei geree hiih heregtei ugui bol songuuliig naash tataj toriig oorchiloh here gtei huuhdiin mongo oyutni mongo tanana gej yrij suuhaar oorsdiin ter utasnii mashini bolon 90 say togrogoo tanaj ta nar oorsdiinhoo hiih ystoi ajlaa hiij baij yagaad toriin tosviin mongoor togloj baidag yum be tegej erh ymba heregleh ystoi yum bol buh alban gazar ajilchid bolon huuhduud bugd bas naad ymbiig chini hurteh heregtei shudraga baiy gej bahirdag uls shudraga baigaach televizee sonin setguulee ardchilsan niigemd buh yumiig el tod gej yridag baisan ulsiin odoo helj baigaa ugiig sonsohod ymar emgeneltei yum be yagaad mongoliinhoo gants unenii hooloi boldog radio telvizruu dairch ehlev ene shudraga ys uu oorsdiin bulhaig nuuj ymbatnii gar hol bolohgui bna gej ene uu ymar orovdoltei uls manai tord shurgaa vee hegch hunii hamraas tsus gargalgui archilal hiisen gej hudlaa yridag ter ednii gaviya bish ter uyd tor barij baisan MAHNamiin bolovsroltoi medlegtei toriin terguund baisan humuusiin gavya shuu dee ted odoo tord baigaa uls shig tanil tal mongoor hudaldaj avsan diplomtoi uls baigaagui jinhen deed alband shigshuureer shigshij shuuj baij garsan uls baisnii gaviya shuu eniig mongoliin ard tumen bugd medne 1990 ond nasand hursen buh humuus bolon huuhduud hurtel medne -
bnaa (December 26, 2014 11:52:12 pm )
erdenetet ashiggui geed l baidag erdenetiig chini tusheed oros uls mongold buhel buteh hot bosgood ogson tegehed ter oyu tolgoi tavan tolgoid ymar buteen baiguulalt baina yu ch alga hamag yumiig ni avaad yaj hurdan hoosolood duusgah ve gej bodson gadnii humuusiig tetgej oorsdod ni hahuuli haychihaar duugarch chadahgui amaa tagluulj heden hana ugsaraad tavichihsan avah yumaa avaad duushaaraa buulgaad avaad yvna gesen hedhen bair ingej ooriin bayllagaa hudn odor shonogui hil gaalia ongorhoi ajilluulj zoolgood ashiggui gej yrij baigaa ulsiig yu gej heleh ve oorsdiinhoo gert gadnii hun oruulchihaad hamag yumaa uren taran hiilgeed suuh hun bii yu ulsiin hel gehed manai uls shig baylagaa ard tumniihee omchiig ymar ch hynalgui shahuu 24 tsagaar zogsoltgui zoodog uls oron manai mongoloos oor baihgui
-
хонгордов (December 29, 2014 5:15:54 pm )
ЧД эмнэлгийн эмч нар хийгээгүй эмчилгээг хийсэн мэтээр эмчилгээний түүх дээрээ бичиж дундаас нь ашиг унагадаг асуудал хэвийн үзэгдэл болсон Хэвтэх ёстой өвчтөн хэвтэж чадахгүй байхад эмч сувилагч нарын хамаатан садан дураараа хэвтэж сувиллуулж байхад хэн ч хяналт тавьж зөрчлийг засуулдаггүй Эмч нарын мэдлэг чадвар муу харьцааны соёлгүй ядарсан амьдралтай хүмүүсийг ялгаварлан ханддаг Чадалтай мэдлэгтэй залуучуудыг хавчиж гадуурхдаг баг бүлэг гээчийг байгуулан шат шатандаа идэж уух нь дэндлээ Адаглаад өвчтөнд зориулсан төсөв хөрөнгийг тогооч нар нь залгиж байхад үүнд хэн ч анхаардаггүй Ариун цэвэр үйлчилгээ муу шөнийн ээлжинд гарсан сувилагч нар цагийн тариа хийсэн болоод энд тэнд орж унтаад алга болчихдог гэх мэт хариуцлаггүй асуудал энэ байгуулагад амь бөхтэй оршиж байгаа нь Лхагва мэтийн хүнд сурталтангуудаас болж байгааг ЭМЯ-хан мэддэггүй мэдэхийг хүсдэггүй Удаа дараа мөнгө идэх асуудал энэ байгуулага дээр гарч байхад яагаад таслан зогсоож болдлггүй хэрэг вэ Хариуцлаггүй биеэ тоосон хэдхэн тооны эмч нараас болоод тэнд шударгаар хөдөлмөрлөж байгаа эмч сувилагч нарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна
-
байнаа байна (January 18, 2015 12:59:56 am )
цагийн бүртгэл,цалингийн цэсэн дээр нэр, цалин нь нь байвч зүс бараагүй амьгүй албатууд яг одоо өнөөдөр хүртэл ТӨҮГ-т байдаг.Фракц гэдэг айхтар юм бна. Эхлээд хэлээд ад болно,хөөгдөнө,дараа уусаад бишрээд бахархаад дуусна.Хэнд хаана хандах??? тэнд нь яг өрөөсөн дугуй нь??? Аая яаяа
7 Comments