Хєлсєє дуслуулж, хvчээ шавхан шударга хєдєлмєрлєснєє vнэлvvлж, шагнуулах тєртэй байх сайхан юм. Хєх тэнгэрийн доорх энэ сайхан Монгол орныхоо аав нь болсон Ерєнхийлєгчийнхєє гараас гавьяаны одон хvртэж, хvv нь, охин нь болсон бахархалт их хувь заяагаа мялаалган vнсvvлэх сайхан юм. Хоёргvй vнэнч сэтгэлээр зvтгэсэн шударга чигч хєдєлмєрєє бахархан дуудуулах чин халуун сэтгэлтэй єнєр олонтой байх дээдийн жаргал юм. Хєх толбот Монголчууд бид хєх тэнгэрийн дор vнэхээр заяа буян тэгш, дээшээ хийморьтой ард тvмэн юм.
Єчигдрийн билэгт сайн єдєр тєрvvлж єсгєсєн аав, ээж, нутаг усныхаа нэрийг улс эх орондоо тєдийгvй даян дэлхийд мандуулан бадруулж яваа бахархалт хєвгvvд, энэрэлтэй охидынхоо энгэрт Монголын тєр гавьяаных нь одонг зvvн єгч иргэдээ баярлуулж, єєрєє бахархлаа. Vндэсний эрх чєлєє, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жил, нийслэл хотын 375 жил, эрх чєлєєтэй сэтгэн бодож, бvтээн туурвих тvvхэн боломжийг нээсэн ардчилсан хувьсгал эхэлсний тvvхт 25 жил давхацсан агуу тvvхт он тооллын бариан дээр Монголын тєр тєр захиргаа, хууль эрх зvй, эрvvл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, тєрийн болон тєрийн бус байгууллагад олон жил vр бvтээлтэй ажилласан 27 иргэндээ гавьяат хэмээх эрхэм алдраа хайрлалаа. Гавьяагаа vнэлvvлж, энгэртээ зvvсэн дээрх эрхмvvдийн дунд 90 насны босго алхсан Цогт-Очирын Лоохууз гуай Монгол Улсын гавьяат эдийн засагч болсон бол дєнгєж 19 нас зэрэгцэж яваа чєлєєт бєхийн Vндэсний шигшээ багийн тамирчин С.Цэрэнчимэд єєрийн анхны багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяртайгаа цуг тєрийнхєє єндєр хайр хишгийг хvртсэн нь гайхалтай сайхан тохиол байв.
Мєн шатрын их мастер Б.Мєнгєнтуул, жvдо бєхийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргvvлч Г.Болдбаатар, 1990 оны ардчилсан хувьсгалын дууч “Хонх” хамтлагийн хєгжимчин, дуучин Н.Энхбаяр, “Гамма”-гийн нэрээр олноо алдаршсан гэрэл зурагчин С.Цацралт, сэтгvvлч Б.Ганчимэг, Бундангийн гэхээсээ илvvтэй “Сонгдо” эмнэлгээрээ нэршигдсэн эмч Б.Болдсайхан гээд аргагvй л энэ цагийн шилдгvvд энгэртээ одон гялалзууллаа.
Нvvр дvvрэн мишээл тодруулан тєрийн ёслол хvндэтгэлийн их єргєєнєєс гарч ирсэн тэдний заримтай хийсэн бяцхан мэндчилгээг та бvхэнтэй хуваалцаж байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зvтгэлтэн Б.Ганчимэг
Миний хєдєлмєрийг єндєр vнэлсэн Монгол тєр, эрхэм Ерєнхийлєгчдєє баярлалаа. Миний хувьд сэтгvvлзvйн салбарт 20 орчим жил зvтгэж явна. Энэ хугацаанд дандаа єдєр тутмын сонинд ажиллажээ. Одоо хэсэг нєхдийн хамт “Ореn door” гэдэг долоо хоног тутмын чєлєєт хэвлэлийг vvсгэн байгуулаад ажиллаж байна. Сониныхоо хамт олонд vнэхээр их баярлаж байна. Єнєєдєр нар наашаа эргэсэн ийм сайхан єдєр манай салбарын тєлєєлєл болгон тєрийн тэргvvн маань энэ єндєр шагналаа гардуулсанд маш их баяртай байна.
-Ардчилсан хувьсгал эхэлсний 25 жилийн ой саяхан болсон. Таны амьдралд ардчилал юу єгсєн бэ?
-Ардчилсан хувьсгал эхэлсний 25 жилийн ойн vед ардчилсан хvчин засгийн эрх барьж байгаа ч их даруухан єнгєрєх шиг боллоо. Сая Ерєнхийлєгч ардчилсан хувьсгал эхэлсний 25 жилийн ойг дурдаж байгаа нь сайхан бэлгэшээлтэй санагдсан. Сэтгvvлзvйд зvтгэж яваа миний амьдралын мєчлєг ч бvгд энэ л он жилvvдэд єнгєрсєн. Тийм болохоор Ц.Элбэгдорж Ерєнхийлєгчийн маань vг надад их хvчтэй сэтгэгдэл тєрvvллээ. Та бvхэнд баярлалаа.
Монгол Улсын гавьяат эмч Б.Болдсайхан
-За танд баяр хvргэе. Яг одоо юу бодогдож байна?
-Социализмын vеийн сумын эмчээс аваад єдий хvртэл ялангуяа 1990-2000 оны хvнд хэцvv, тоног тєхєєрємж байтугай наад захын эм тариа, бензин, ус хvртэл тасарч хэцvv байх vеийг бие сэтглээрээ туулаад гарсан манай vеийн эмч нарын тєлєєлєл болгон энэ эрхэм шагналыг єгсєн болов уу гэж бодож байна.
-Шинэ сайдтай Эрvvл мэндийн салбарт хамгийн эхэнд хэрэгжvvлэх ёстой ямар ажлууд байгаа гэж та бодож байна?
-Би хэлж мэдэхгvй байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зvтгэлтэн Н.Энхбаяр
-Намсрайжав агсны гэрээс дахин нэг гавьяат тєрєн гарлаа. Энэ агшинд юу бодогдож байна?
-Єнєєдєр энэ сайхан єдєр энэ хvндтэй шагналыг гардан авсандаа vнэхээр баяртай байна. Хvн гэдэг тєрсєн цагаасаа хойш л хvмvvсийн дунд, хvмvvсийн тусламж дэмжлэгээр, єєрєє ч тэрхvv тус дэмийн хариуг барьж ингэж л амьдардаг. Энэ бол амьдралын хууль юм даа. Намайг таньдаг бvх хvмvvс, найз нєхєддєє баярлалаа гэж хэлье. Мэдээж тєрvvлж єсгєсєн аав, ээж, хайртай ах, эгч нартаа баярлалаа гэж хэлнэ. Миний гэр бvл vр хvvхэд энэ шагналын тал хувийг хvртэх эрхтэй хvмvvс. Тэдэндээ их хайртай гэдгээ дахин хэлмээр байна.
-Ардчилсан хувьсгалын их дууч С.Цогтсайхан агсан тэнгэрээс хараад баярлаж байгаа байх даа?
-Хvмvvс тэгж ярьдаг л даа. Хэрвээ тийм зvйл байдаг бол vнэхээр сайхан л байна. Он жилvvд урссаар нэг л мэдэхэд 25 жил єнгєрсєн байна. Саяхан Цогтсайханы маань хєшєєг босголоо. Тvvний маань дуулсан “Хонх”-ны дуу гэдэг энэ агуу бvтээлд Монгол Улсын тєрийн соёрхол хvртээлээ. Єнєєдєр би ингээд бас эрхэм том шагналын эзэн боллоо. Ардчилсан хувьсгал гэхээр “Хонх” хамтлаг яах аргагvй хамт л явдаг. Ардчилсан Ерєнхийлєгч маань хамгийн гол нь энэ хувьсгалын их дууч найзыг минь марталгvй vргэлж дурсаж явдагт нь би их баярлаж явдаг. Vнэхээр сайхан байна, баярлалаа.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
-Шавьтайгаа нэг єдєр Ерєнхийлєгчийн гараас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч гэдэг эрхэм хvндтэй шагналаар энгэрээ мялаалаа. Сэтгэгдэлээ хуваалцана уу?
-За маш их баяртай байна. Єєрийн шавь 19 настай охинтойгоо хамт шагнуулах сайхан байна. Маш их урам зориг, эрч хvч єглєє. Цэрэнчимэд маань 12 настайгаасаа миний удирдлагад явсан. Шавьтайгаа цуг Гавьяат цолоор шагнуулсан тохиолдол бараг байхгvй байх. Дасгалжуулагчийн ажил бол зєвхєн барилдааны ур дvй, арга мэх заахаас гадна шавь нартаа эцгийн хайр, бас хааяа хал vзvvлэх ухааныг л шаарддаг ажил. Миний хувьд хэдэн хvvхэдтэйгээ дуулах vедээ дуулаад, уйлах vедээ уйлаад тєдийгєєс єдий хvртэл зvтгээд явж байгаа жирийн л нэг дасгалжуулагч. Алт шиг сайхан аав, ээжийн буянаар нэг айлын ах дvvсээс гурван бєх тєрж гурвуулаа олимпийн их наадамд барилдаж, ялж ялагдаж, уйлж дуулж явлаа. Дvv минь нэлээн хэдэн жилийн ємнє Монгол Улсын гавьяат тамирчин болж байсан бол єнєєдєр би гавьяат дасгалжуулагч боллоо.
Vнэнч шударга зvтгэж, хєдєлмєрлєєд явж байхад тєрдєє vнэлvvлэх ийм сайхан єдєр ирдэг л байна. Их баярлаад єєр олигтой юм хэлж чадахгvй нь.
Монгол Улсын Соёлын гавьяат зvтгэлтэн Ай.Тємєр-Очир
-Ардчилсан хувьсгал эхэлсний 25 жилийн ой дээр энэ эрхэм хvндтэй шагналын эзэн боллоо. Таны хувьд ардчилал буруу замаар яваад байна гэж багагvй шvvмжилдэг хvний нэг. Харин ардчилсан Ерєнхийлєгчєєс эрхэм хvндтэй шагнал гардсаны дараа юу бодогдож байна?
-За єнєєдєр эрхэм хvндтэй шагнал гардлаа. Монголын тєр хvvгээ vнэлдэг л юм байна. Ардчилсан хувьсгал анхны vйл хэргээсээ тэгж ч хол хадуурчихаагvй юм байна. Гэхдээ миний хувьд болохгvй юмыг нь хэнээс нь ч айж хулчийлгvй хэлчихдэг, шvvмжилчихдэг л хvн. Хэдийгээр бvх зvйл надад таалагдах албагvй ч vнэн vг, vнэтэй морь хаана ч vнэтэй л байдаг гэж бодож явдгийн хувьд хэлэх гэсэн юм аа хэлчихдэг л хvн, хойшид ч болохгvй булингартай зvйлийн хажуугаар дуугvй явахгvй л болов уу. Миний хувьд “Уулын мод ардаа ширvvн байдаг, Ухаантны vг тєрдєє ширvvн байдаг” зарчмыг барьж єєрийгєє эс тоож єрєєлийн ємнєєс, тvмнийхээ ємнєєс зовлон жаргалыг нь дуулж, хайлж явдаг юм аа.
Энэ дашрамд хэлэхэд “Єглєєний сонин” бол миний хамгийн тvрvvнд харчих гээд байдаг, хайртай сонин. Урьд нь миний уран бvтээлийн найз нєхєд ажиллаж ч явсан сонин. Одоо шижигнэсэн залуучууд байдаг юм билээ. Сэтгvvлчид, уран бvтээлчид та бид хэзээ ямагт шударга vнэний талд зогсож, эх орноо, ард тvмнээ ємєєрєн дуугарах ёстой юм шvv. За их баярлалаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар
-За дэлхийн аваргадаа Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм шагналын эзэн болсонд нь баяр хvргэе. Анхны сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцаач?
-Vнэхээр их баяртай байна. Тєрvvлж єсгєсєн аав, ээж, багш дасгалжуулагч, хамт олон, гэр бvлийнхэндээ маш их баярлаж байна. Энэ єндєр шагналын хариуд бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, ирэх онд амжилтаа улам бататгах болно. Намайг єдий зэрэгт хvртэл дэмжиж тусласаар ирсэн Чєлєєт бєхийн холбоо, Спортын бэлтгэлийн тєвийн хамт олон, багийн нийт гишvvд, ивээн тэтгэгчид, Ардын багш Балжинням, Эрдэнэт vйлдвэрийн “Хангарьд” клубийн хамт олондоо маш их баярлалаа.
-Тамирчин хvний жаргал юунд байдаг вэ?
-Тив дэлхийн хаана ч очоод оролцсон тэмцээндээ тvрvvлээд алтан соёмбот тєрийн далбаагаа мандуулж, тєрийн дууллаа сонсоод зогсож байх шиг vгээр илэрхийлэхийн аргагvй бахархалтай мєч байхгvй. Хvчээ шавхаж, хєлсєє урсгасан ялалтынхаа дараа “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээрээсээ гэртээ орж ирэх бас л хамгийн жаргалтай сайхан мєч байдаг даа.
-Он гараад ямар уралдаан тэмцээн таныг хvлээж байгаа вэ?
-Ямар ч гэсэн байнгын бэлтгэлтэй байгаа. Маргааш ч бэлтгэлтэй. Харин он гараад оролцох тэмцээн уралдааны хуваарь гарна даа. За их баярлалаа.
-Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
-За баяр хvргэе дvvдээ. Чєлєєт бєхийн спортоор бvр багаасаа хичээллэсэн юм аа?
-Баярлалаа. Миний хувьд чєлєєт бєхийн спортоор найман жил хичээллээд єнєєдрийн амжилтыг vзvvлсэн. Анх л єнєєдєр гавьяат дасгалжуулагч болсон Хосбаяр багш дээрээ очиж байсан. Энэ ялдамд аавын минь оронд аав болж явдаг хайртай багшдаа маш их баярлалаа, шавь нь таныхаа итгэлийг алдахгvй улам их хичээх болно гэдгээ хэлмээр байна. Мєн Монголчн Чєлєєт бєхийн холбоо, Vндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ захирал болон “Эм Ти Эс” группийнхээ хамт олонд хязгааргvй их баярлаж байна. Та бvхнийхээ сайхан сэтгэл, сvv шиг цагаан сэтгэлийн хvчээр єнєєдєр би 19-хєн насандаа Монгол Улсынхаа энэ том сайхан шагналын эзэн боллоо. Та бvхнийхээ миний тєлєє хийсэн бvхний ачийг хариулж тив, дэлхийд олон удаа Монгол Улсынхаа тєрийн далбааг мандуулах болно гэдгээ батлан илэрхийлье. Миний ємнє олон олимп, дэлхийн аварга хvлээж байгаа.
-Дэлхийд Монголын Цэрэнчимэд гээд чамайг маш их судалж байгаа. Харин миний дvvгийн хамгийн хvчтэй єрсєлдєгч аль улсын ямар бєхчvvд байгаа вэ?
-Би энэ оныг хvртэл 60 кг-д барилддаг байсан. Одоо олимп дєхєж байгаа болохоор олимпийн жин буюу жингийн жаахан єєрчлєлт гарна. Тэр єєрчлєлтєє багш дасгалжуулагч нартайгаа ярьж байгаад гаргана.
-Олон урилга заллага, шагнал хvлээн авалт гээд энэ шинэ жил их завгvй байгаа байх. Хажуугаар нь бэлтгэлээ хийгээд жаахан ядарч байна уу?
-Vнэхээр урилга заллага ихтэй байгаа шvv. Манай улсын аварга он гараад нэгдvгээр сарын 9-11-ны хооронд болох учир бэлтгэл сургуулилтаа нэгдvгээрт тавьж байгаа. Ер нь тамирчин хvнд хамгийн гол нь байнгын бэлтгэл сургуулилт байдаг л даа. За их баярлалаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мєнгєнтуул
-Олон жилийн уйгагvй хєдєлмєрєє vнэлvvлж Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Шагналынхаа сэтгэгдлийг хуваалцахгvй юу?
-Гаргасан амжилтыг минь vнэлсэн тєр засаг, Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж гуайд баярлалаа. Єдий зэрэгтэй єсгєж хvмvvжvvлсэн аав, ээж, гэр бvлийнхэндээ маш их баярлалаа. Шатрын спорт бол гаднаас нь харахад зvгээр л суугаад байдаг юм шиг хэрнээ маш их ачаалалтай, оюуны хvндхэн спорт. Тэгсэн хэрнээ хvнийг тэвчээртэй, хvлээцтэй, буйр суурьтай болгодог євєрмєц спорт юм. Багаасаа л энэ спорттой хувь заяагаа холбосон болохоор эргээд бодсон чинь олон жил єнгєрчээ.
Ингээд энэ сайхан єдєр намайг таньдаг, дэмждэг хvн бvхэнд, найз нєхєд, багийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
хролдп (December 25, 2014 11:50:04 am )
ард түмэн өлсөж үхэж байхад төмрийн хогоо тараасан тэнэг пизда
-
Саран (December 25, 2014 3:53:39 pm )
Бид чинь эзэнтэй улс шүү дээ Төр нь Ерөнхиийлөгч нь шагнаж байна Одоо хичээдэг газар шүүдээ охин минь
-
Anonymous (December 25, 2014 3:57:24 pm )
энэ цэрэнчимэд охин Дагвадорж аваргад баярламаар юм.
-
Anonymous (December 25, 2014 7:58:33 pm )
Чөлөөт бөхийн холбоо чинь Давгадорж биз дээ. Тэгээд ч байнга л нэр дурьдаж байдаг ш тээ. Сурвалжлагч тулаад асуухаар бүх хүний нэр хэлж амжихгүй шүү дээ. Харин ч ухаантай, үнэхээр авьяастай охин шиг байдаг. 16,17-тойгоосоо насанд хүрэгчидтэй үзээд улсын аваргад түрүүлсэн, тэгээд Дагваа аварга үнэлээд Япон явуулсан, 6 сар болоод ирсэн. Тэр нь ч зөв, Олимп, дэлхийд үзэхэд пончуудад бүрэн судлагдана..
-
ёст (December 25, 2014 9:31:50 pm )
Н.ЭНХБАЯРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД ШҮҮМЖЛЭЭД БАЙДАГ ХҮН ЧИНЬ ХАРИН ӨӨРӨӨ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИЙН НЭР ХҮНД ҮНЭ ЦЭНИЙГ ХАРИНЧ НЭГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНАДАА.БАРУУН СОЛГОЙГҮЙ БӨӨНДӨӨД……
-
ДДД (December 26, 2014 1:40:56 am )
Одоо л нэг тамирчид болон гавъяатай үйл хийсэн хүмүүсээ зөв үнэлдэг болоод байгаа шүү. Ялангуяа Цэрэнчимэдийг алтан медаль авч байхыг нь харж байхдаа ирэнгүүт нь гавъяат өгнө гээд гэрийнхэнтэйгэй мөрийцөөд сууж байлаа даа. Тэр үед нь өгчих байсан юм л даа ЧИ ЧАДНА АА Цаана чинь олимпийн аваргын дэвжээ , медаль ойрхон харагдаж байна .Амжилт хүсъе. Улам хичээгээрэй. ЧИ ШҮҮ.
-
bid ardchilalaar 25 (December 26, 2014 8:32:07 am )
Bid sotsializmaa halaad ardchilalaar 25 jil yavj bna. Ene ungursun niigmiin huuchin suldtei odongoo taraaj duusdaggui jumuu. Uls ornii ediin zasag hund bna, ard tumen hetsuu bna. Naad duusdaggui odongoo duusgah gej humuusiig yalgavarlaj bolohgui shuu. Busad orond ingej tsatsdaggui jum bna. Duudlaga hudaldaand oruulaad heden tsaas bolgood emneleg, suguuli bosgoj bolohgui ju.
-
зочин (December 26, 2014 11:42:15 am )
Хонхын Энхбаяр гавьяат болохоор ямар дорвитой уран бүтээл хийсэн юм более????!!!!!!!!!
-
зочин (December 26, 2014 11:47:15 am )
Ерөнхийлөгчгүй болчихвол төсвийн мөнгө хэр хэмнэгдэх бол, тэр тусмаа элбэгдоржгүй бол
-
МУУ Ш ДЭЭ (December 26, 2014 1:03:12 pm )
ЕРӨНХИЙЛӨГЧ АН-ЫН ПАРТИЗАНУУДААС ЕР ШАГНАСАНГҮЙ УУЛЗАХ Ч ҮГҮЙ ЮМ
10 Comments