antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2014 23 comments

Богд уулыг зарсан гэх Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн яамыг самрахаас нь өмнө эргүүлэн татья!

нийтлэсэн Admin

dsc_0733Улстөрийн амьдралд ороо бусгаа цаг ирж, орондоо орох завгүй албан тушаал, сандал ширээ хувааж байна. Үүнийг дагаад төрийн албаныхан ч бас дотроо битүүхэн айдастай, нам болоод дарга нартаа залбираастай…

Намчирхах гэдэг ёс суртахууны доголдол нийгмийг тэр чигт нь идчихсэн тиймдээ ч эдийн засаг нийгмийн хөгжлийг боймлон багалзуурдсаар өдий хүрлээ. Энэ бол өнөөгийн нийгмийн ерөнхий дүр зураг, хямралын гол шалтгаан гэж ард түмэн харж байна.

Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа мадагаа засах нэрийдлээр Шинэчлэлийн нэртэй ч Хямралын засгийн газрыг түлхэн унагаж Шийдлийн засгийн газрыг өлгийдөн авсан ч энэхүү засгийн газарт ажиллахаар нэр дурдагдах сайдууд нь бас л өрөвдөлтэй намын харьяалалаар бамбай хийсэн мэргэжил боловсрол нимгэн, ёс суртахуун дорой цөөнгүй нөхдүүд зөөлөн сандалдаа тухлаад авах шиг боллоо…

УИХ-ын чуулганы үйл ажиллагааны ихэнх цаг хугацааг авсан намуудын цус ойртолт буюу албан тушаалын наймаа улстөржилт дээд цэгтээ тулж байна.

Чоно борооноор гэдэгчлэн энэхүү дүйвээнээр Эрүүл мэнд, спортын сайдад “Шудрага ёс” эвслээс Г.Шийлэгдамба гэх этгээд сайд болов.  Урд нь Байгаль орчны сайд байхдаа ямар их балаг тарьсан тухай нь ард түмэн мартаагүй байгаа… Гэтэл энэ этгээд Эрүүл мэндийн яамны сайд болоод “Эрүүгийн элмент” шинжийн нөхдүүд цуглуулж өрөөндөө найр тэмдэглэж байна гэнэ шүү…

Эрүүл мэндийн яам гэдэг бол Монголын хүн бүрийн амь нас эрүүл мэндтэй холбоотой амин чухал салбарын бодлогыг тодорхойлдог газар. Тэрнээс биш тоглоомын засгийн газрын бялууны хэлтэрхий биш байлтай.

Гэтэл эрүүл мэндийн салбартай ямар ч хамаагүй, мэргэжлийн бус этгээдийг энэ яамны сайдаар томилж байгаа нь олон нийтийн эсэргүүцэл дургүйцлийг ихэд хүргэж байна.

Зүгээр л Н.Удвал гэдэг хүнийг залгамжлах, МАХН –д түүний ард нь жагсаж байгаа улс төрч гэдэг утгаар нь л түүнийг энэ хариуцлагатай албан тушаалд хайнга тавьсан нь үнэхээр харамсалтай. Үүнээс харахад Монголд эдийн засгийн газрын хямрал биш засаглалын хямрал дээд цэгтээ хүрсэнийг батлаж байна…

Ингээд Г.Шийлэгдамбын боловсрол болон албан тушаал хашиж байсныг сонжвол… 

Боловсрол

-Өвөрхангай аймаг 10 жилийн дунд сургууль 1982 – 1992

-“Цог” Гадаад хэлний дээд сургууль д                Бакалавр 1992 – 1996 Улаанбаатар хот

-ТЗУХИнститут  Магистр 1997 – 1998 Улаанбаатар хот

-Charles Sturt University Магистр 2010 – 2012    Australia

Ажлын туршлага

1              “Цог” Гадаад хэлний дээд сургууль Багш 1996 – 1997

2              “Баянговь” ХХК Захирал 1997 – 2000

3              Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг                Аялал жуулчлалын газар дэд дарга, дарга 2000 – 2004

4              Зам тээвэр, аялал жуулчлалын яам Дэд сайд 2004 – 2007

5              Байгаль орчны яам Сайд 2007 – 2008

6              МАХН   Ерөнхий нарийн бичгийн дарга 2012 – Одоо

7              Монгол Улсын Засгийн Газар Эрүүл Мэнд, Спортын Сайд 2014 – Одоо ажиллаж эхэлж байгаа.

ФАКТ №1

Г.Шийлэгдамбыг өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг этгээд гэж олон нийт дүгнэдэг бөгөөд энэ байдал нь өнгөрсөн засгийн газрын Байгаль орчны яамны сайд байх үеэс л ил тод болж байсныг ард түмэн мэднэ.

Н.Энхбаярын Засгийн газрын үед дархан цаазат Богд хан уулын Жаргалантын аманд Аялал жуулчлалын транзит зорчигчдын цогцолбор гэгчийг байгуулах болж Засгийн газрын 2003 оны 260 дугаар тогтоол гарган барилгын ажил эхлүүлж, 5,404,8 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ их мөнгөнийх нь баримтыг Үндэсний аудитын газраас үр нөлөө муутай хөрөнгө оруулалт гэж дүгнэсэн байдаг.  Энэ цогцолбор нь 16 шавар гэр, ганц буудал мөртлөө таван тэрбум төгрөгийн өртгөөр боссон гэж байгаа.  Төрийн их тахилгатай дархлагдсан Богд хан уулын хувь заяа Байгаль орчны хэдхэн сайдын гараар ороод дууссан гэдэг. Г.Шийлэгдамба л гэхэд дархан цаазат газарт хууль бусаар газар олгосон сайд нарыг тэргүүлдэг юм билээ. 2007 онд тэрбээр Зайсангийн хэмжээнд нийт 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосноос 50-ийг нь Зайсангийн аманд хувь хүнд өгч, тэр хэмжээгээр халаасаа түнтийлгэсэн байх гэх тоо баримт одоо ч тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа шарлаж амжаагүй байгаа.

Гэтэл ийм мөр замтай хүнд, хүн ардынхаа эрүүл мэндийг манах үүрэг хүлээсэн Эрүүл мэнд, спортын яамаа өргөн барьчихсан нь хэр зөв шийдэл юм бол хэмээн Шийдлийн засгийн газрынхнаас асуумаар… “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болох вий дээ хэмээн алсаас харж харуулдах, учир мэдэх хүмүүс шивэр авир гэж байгааг мэдэхэд буруудахгүй биз ээ. Ч.Сайханбилэг сайдаа…!

БИД ЭНЭ ТАЛААР ЭРГЭН СУРВАЛЖИЛЖ ЦУВРАЛААР ХҮРГЭХ БОЛНО…

Эх сурвалж: www.fact.mn

ЧОЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • hun (December 23, 2014 11:52:30 am )

    yasannimgen bolobsrkolmoi hun be.tataas tanil tal gej suga ybah ymaa

    • unshigch (December 23, 2014 5:25:04 pm )

      ene hund mergeshsen mergejil b.na uu.

      nam dagasan salbadai,uuruu alban tushaal huutsuldunu.ah duugee bas darga bolgoh gej baiguulgiin darga nariig daramtalna

    • tanil (December 23, 2014 5:29:13 pm )

      nam l b.val tseverlegch b.san ch hamaagui darga bolgog yum bishuu

    • Нарантуяа (December 23, 2014 10:58:05 pm )

      Сая сайд болсон хүмүүсийн 90 хувь нь иймэрхүү хүмүүс шүү дээ. Гайхаад яахав. Гэхдээ үнэхээр мэдлэг нимгэнээс гадна сэтгэцийн өөрчлөлттэй Оюунгэрэл, Удвал,Тэмүүжин нараас арай дээр байж магад.

  • Daamii (December 23, 2014 12:32:47 pm )

    bolovsrol tun nimgen yum baina zailuul. bolovsrol nimgen khuneer l deed khumuus ni khureeluuldeg yum shuu dee.bolovsroltoi uuriin gesen bodoltoi khun chini yaaj ene avilgalchdiin gariin dor khudlukhgui sh dee. 1.5 jil samraad l jaakhan yumaa batalgaajuulaad l buuna daa

  • Oyun (December 23, 2014 12:52:01 pm )

    Yostoi heleh muu ug alga bna daa yerduu namin heden suudlin tuluu l ajil hiij bna shdee uls ornoo ard tumnee bodsn yum alga bna sh dee bagahan hugatsaand ch gesen dorvitoi tuildsan uls ornoo l uud ni tatmaar bna sh dee unendee ard tumnii amidral tuildaa hurlee sh dee iimerhuu metiin humuuseer uls ornig udirduulahaar yana daa uruvdmuur l bn adaa

  • Anonymous (December 23, 2014 12:55:13 pm )

    shalig damba

  • Саран (December 23, 2014 1:25:24 pm )

    Вугд ижил шуу дээ

  • irgen (December 23, 2014 1:48:06 pm )

    eh ornoo hudaldsan manangiin olgarhudiin derged bol shudargahvn.

  • зүрх судас эрүүлжүүлье (December 23, 2014 2:37:47 pm )

    Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

  • Зочин (December 23, 2014 3:04:25 pm )

    Удвал сайдаас дээр болно гэж ямарч тэнэг хүн сэтгэхгүй. Энэ засгийн газар л тэгэж сэтгэж дээ. Заваал солих нь албан тушаалд дурласан хүмүүст л хэрэгтэй юу гэхээс хуучин сайд нь байсан бол дээр байсан байхаа гэж бодож сууна.

  • zochin (December 23, 2014 3:36:46 pm )

    ajil n ehelj amjaagui bhad l hardaad ehleh yum aa ajlaa hiisnii daraa n dun tavij boloh blgui dee

  • WWWWWWWWWWW. (December 23, 2014 4:02:26 pm )

    Урилгаагуй зочин татараас дор гэхэд татар шуухэд гомдол мэдуулжээ. Тууний хариуд шуух ” Урилгагуй зочин татараас дээр” гэсийм гэдэг. яг тэруун шиг л юм болж байхымаа.

  • Altao (December 23, 2014 4:32:18 pm )

    Юу ч гэхэв дээ …………………….Мэргэжил, мэдлэг, чадвар ерөөсөө хэнд ч хэрэггүй, нам…. дагаад гүйгээд байж дээ

  • zochin (December 23, 2014 5:12:31 pm )

    ingeed tenegleed baihaar yaj seheh ve

  • Mongol (December 23, 2014 7:19:40 pm )

    Эд нар өөрсдөө ерөөсөө ичихгүй, бүр улайх ч үгүй юм байна ш дээ. Сайд, дарга болно, болохгүй бол өөрөөр амьдарч чадахгүй гээд бачимдаад байдаг бололтой. Сонин юм аа. Тэр Удвал, нтр … ичих нүүр угаасаа алга. Яана даа … Нямдоржийн хэлдгээр юм юманд хавчуулагдаж ийш тийшээ гараад ирдэг нөхдүүд … Хүн ганц л амьдрана биз дээ …

  • zochin (December 23, 2014 9:00:28 pm )

    eruul mendiin salbart emch,erdemted,ajilladag yum.bi sotsializmiin buteegdehuun emch gehed oros,angli,german,cheh,latin zereg 10 aad heltei. gadaad heltei saidtaigaa ali neg heleer nom hayaltsmaar baina. bas l neg ichih bulchirhaigaa idchihsen gahai biz. uneheer tarhinii turaaltai humuus.

  • bayasda (December 23, 2014 9:12:36 pm )

    Tom daldagnuur tom gai avchirna da yanadaa mongol tur mini

  • bat (December 23, 2014 9:24:36 pm )

    Mongold Hen ih hulgai luivar hiisen avliga avsan aluurchid l Zasag turd shurgaldag boljee. Yana daa ene luivarchidiin gart hezee uheh bol doo. Odoo ed nariig ustgah tsag boloogui bna uu mongoliin arduudaa!!!!!!!!!!!!!!!!!!

  • vnen (December 24, 2014 10:27:20 am )

    nemegdxvvnii bairyg colixod niilberiin chanar xebeeree

  • zochin (December 24, 2014 10:49:12 am )

    mongold uls torch gej ooriigoo magtaad uls ornoo tsolmogchid olon bolchixloo yabtsgui garuudiig uls toroos zailuulax tsag boljee daraagiin shine ue garax tsag ni bolson yum bish u

  • Tuya (December 24, 2014 2:37:21 pm )

    Ene hvniIg ervvl mendiin ajilchid esergvvtseed jagsaad bolulah heregtei,ugaasaa ene hvnii ijil saiduud garsan shdee,bidnii ervvl mendeer togoloj duusnadaa,dargauud gadaad yabaad emchlvvlne ard bid hohirno,odooch hohirsoor bna

  • ard tumen (December 25, 2014 9:58:28 am )

    mungu avsan barimt ene ter baihgui bol itgeh argagui l yum bichsen baina daa zaza medehgui zasag zaya 2too gomdoh tsag irsen yumuu daa

antalya rent a car