Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс “Аюулгүй Саппоро” арга хэмжээ зохион байгуулж, бие үнэлэгч байж магадгүй 40 гаруй бүсгүйг саатуулжээ.
Энэ бүсгүйчүүд дунд насанд хүрээгүй өсвөр насны охид ч байжээ. 15 настай охин бие үнэлж байгаад саатуулагдсан байна. Тэрээр таван сартай жирэмсэн ажээ. Ээждээ хэлээгүй таг нуусан, ээж ядаргаатай загнаж, хорьж цагдаад байдгийн хэмээн төвөгшөөнгүй хариулах аж. Энэ охин өдөрт 20-25 мянга, орлого сайтай өдрөө 60 мянган төгрөг олдогоо ч нуусангүй. Түүнээс хүсэл мөрөөдлийн талаар асуухад ямар ч байсан хүүхдээ төрүүлнэ дээ, цаашдаа ажилд хийж амьдарна гэх.
Түүний энэ ярианаас ажиглахад ямар замаа алдсан охин вэ гэж буруутгаж болох ч эцэг, эхийн дэндүү хариуцлагагүй, хайхрамжгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл зэрэг нь амьдралынхаа гарааг эхэлж байгаа олон хүүхдийг буруу замд хөтөлдөгийн гашуун үнэн юм. Энэ охиныг 9 настай байхад хамаатных нь ах хүчирхийлж, амьдралд итгэх итгэл, хүнийг хайрлах сэтгэлд сэв суулгажээ. Дээрээс нь төрсөн эцэг нь бага балчираас нь хар усанд толгойгоо мэдүүлж, агсам тавьж, ээжийг нь зодож, хэрүүл, хүчирхийлэл дунд өсчээ. Ээж нь охин үр минь хэмээн хөөцөлдөх ч өдгөө охин үгэнд орохоо байж, хэдийнээ “том” хүн болжээ.
Эх сурвалж: www.times.mn
Холбоотой мэдээ
-
ЯАНА ДАА (December 22, 2014 10:54:41 am )
ИЙМ ОХИНЫГ БИЕЭ ҮНЭЛЭХЭД НЬ АВЧ Л БАЙДАГ, МУУСАЙН ЭРЧҮҮД ОХИН ШИГЭЭ ХҮНИЙГ.
-
Bi (December 22, 2014 11:21:25 am )
SUKHBAATARIIN TALBAIGAAR DUUREN YANKHAN, YANKHANII GAZRUUD BAINA GENEE. TED MANAI TOMCHUULIIN UMCH GENEE…
-
ochirbat (December 22, 2014 11:55:53 am )
hun bur uhaantaisan bol mongold hun shig hun olonson bol iim yum garahguidee
-
Irgen (December 22, 2014 1:40:52 pm )
ter hamaatnii ah shig humuusiig hatuu shiitgedeg boloosoi…
-
irgen (December 22, 2014 7:39:16 pm )
Aimar yumaa yrih ch yum bish
-
zochin (December 23, 2014 10:06:36 am )
oh my god
-
zochin (December 24, 2014 2:42:59 pm )
yagaad humuus iin bolchvoo hun chanar geheesee iluu uhamsar gej alga boloo yu daa hun uuriiguu l medeh n chuhal tiim geed busdad buruugaa tohoh bish uuruusuu hun chanariig haih tsag n boljee humuusee ene uls chin yu bolood bn daa jaahan ohin bj ireedui yana daa huurhii
-
Ээнээ (December 24, 2014 3:40:56 pm )
Бага насны хүүхэд хүчиндсэн хүн дүрстэй араатнуудыг цаазалбал таарна,
-
кк (December 24, 2014 3:59:15 pm )
Саппоро орчим оройдоо хэвэндээ л байна лээ штээ,цэвэрлээд алга болсон юмгүй,шөнийн ээлжнээс эхнэрээ тосох санаатай бага охинтойгоо явж байхад хачин халтар юмнууд яриа байна уу ч гэх шиг,охин гайхчихсан ийм харанхуйд гуйлга гуйж явахаас хариасай энэ эгч гэж их өрөвдөлтэй хэлж билээ
-
NG (December 24, 2014 7:18:10 pm )
OSSON ORCHN HUMUUJIL GDG IIM L CHUHAL BGA YM SHDE HMM
-
зочинззочин (December 24, 2014 7:40:47 pm )
АН МАН-ын улс орноо удирдаж байгаа царай нь энэ та нарыг болон таны үр хүүхдийн хүлээж байгаа дүр эсгэсэн ардчлалын буян
11 Comments