Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 1. Сумъяа гараг. Гар одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес 7 цаг 56 минутад эхлэнэ. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ
Холбоотой мэдээ
Comments are closed.