Нэгэнтээ шог эсвэл эмгэнэлтэй ч гэмээр яриа сонсч билээ. Хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байв. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Манай Баян-Өлгий аймагт боловсролын чанар маш муу байна. 21 аймгаас боловсролын чанараараа 21-д бичигдлээ” гэсэн иргэний шүүмжлэлд тус аймгийн харьяат, боловсролыг салбартаа сайдынхаа дараагийн том албан тушаалтан нь “Манай аймаг улсад сургалт, боловсролын чанараараа хамгийн сүүлд ордог байсан үнэн. Гэхдээ энэ жил 20 дугаар байрт орсон. Хөвсгөл аймаг өмнө” гэхэд хүмүүс инээлдэж билээ. Хөвсгөл аймагт үндэсний цөөнх цаатнууд нутагладаг. Цаатнуудын хүүхдийг сургуульд сургах боломж тухайн үед байгаагүй учир аймгаасаа чангааж, Баян-Өлгий аймгийн хойгуур оруулж л дээ. Энэ хоёр аймагт манай үндэсний цөөнх амьдардаг. Тэдний төрөлх хэлээр хичээл явуулдаг, боломж байдаггүй. Үүнээс шалтгаалсан. Гэвч байдал хоёр аймгаар зогсохгүй улсынхаа хэмжээнд Олон улсад “баян ходоо”-д болох цаг хичээхгүй бол чимээ нь сонсогдоод эхэлчихжээ. Хоёр аймгийнхаа эмгэнэлтэй ч гэмээр түүхийг улсаараа олон улсад давтахгүй юмсан.
122 орноос 115 дугаар байрт оров
Дэлхийн Эдийн засгийн форум буюу WEF-ээс жил бүр тус байгууллагад бүртгэлтэй 122 орны дунд хэд хэдэн төрлийн судалгаа, үнэлгээг нарийвчлан гаргадаг. Энэ жилийн судалгаагаар манай улс боловсролын системийн чанараараа 122 орноос 115 дугаар байранд орсон байх юм. Өдгөөгөөс жилийн өмнө буюу 2013 онд 89 дүгээр байранд жагссан. Яагаад 365 хоногийн дотор огцом ухрав. Уг судалгааны байгууллага “Монголын боловсролын салбарын санхүүжилт 1992 онд 120.9 тэрбум төгрөг, 2002 онд 186.2 тэрбум төгрөг буюу санхүүжилт 1.54 дахин өссөн. 2003 онд боловсролын салбарын санхүүжилт 185.7 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 326.2 тэрбум төгрөг буюу 10 жилийн хугацаанд санхүүжилт 1.76 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын санхүүжилтийн бодит хэмжээ 1992-2012 онд ердөө 2.7 дахин л өссөн байна” гэсэн дүнг гаргажээ. Харин бодит байдал дээр өөр баймаар. Боловсролын салбарт хамгийн их мөнгийг төсөвлөдөг гэхэд хилсдэхгүй. Багш нарын цалин, урамшуулал бага боловч нэмэгддэг, оюутнуудад 70 мянган төгрөг, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх, орон нутгийн оюутан нутагтаа очоод ирэх тээврийн зардлын 50 хувийг төрөөс төлдөг. Манай улсад 180 гаруй их, дээд сургууль бий гэсэн судалгаа байдаг. 140 мянга гарсан оюутантай. Тэдний төлбөр гэж бий. Боловсрол яагаад чанаргүй байна. Эзэн Чингисээс эхлээд элдэв уул, усны нэртэй чанаргүй их, дээд сургуулийн тоогоо алдсан олон оюутан уу. 59 сая хүн амтай Их Британид 89 сургууль, 68.1 сая хүн амтай Турк улсад 69 сургууль, 65 сая хүн амтай Тайландад 25 их, дээд сургууль байх жишээтэй. Гэтэл гурван сая дөхсөн хүн амтай Монголд 197 их, дээд сургууль. Дунд сургуулийн багш нарын тоо хүрэлцээгүй байдлыг хаанаас олж харна. 2007 оны байдлаар Монгол Улсад нэг бага ангийн багшид дунджаар 32 сурагч, дунд сургуулийн багшид 20 сурагч ногдож байсан. Харин өнөөдрийн байдлаар нэг бага ангийн багшид 45 сурагч, дунд сургуулийн багшид 50-60 сурагдаж ногддог. . Олон улсад бага ангийн багшид ногдох сурагчдын тоо 18, харин дунд сургуулийнх 14 байдаг бөгөөд эндээс үзвэл манай улсад бага болон дунд сургуулийн багшийн ачаалал олон улсын дунджаас хэд дахин их байгаа. Сургуулийн сурагчдын тоо анги дүүргэлт хэтэрч, зарим сургууль гурван ээлжээр, нөгөө хэсэг сургуулийн сурагчид өөр сургууль дамжиж, эсвэл сурагчид нь коридортоо хичээллэсэн байдал манай боловсролын салбарын гаднаасаа харагдах эмгэнэлт дүр төрх. Манай улсын боловсролын систем, дэлхийд өрсөлдөх чадварын шалгуураар нь авч үзвэл, үр дүнг нь илүү сайжруулах, хүртээмжийг нь өсгөх зайлшгүй шаардлага тулгарчээ.
Салбарын сайдын шагнал нь ихдэж, төсөв нь багадав уу?
Салбар нь арай ч бүр сүүлдчихээгүй. Гэхдээ л 122 орноос сүүлээсээ долоод жагсана гэдэг яавч магтах үндэслэл лав биш. Л.Гантөмөр сайдад олны хайр хүндэтгэл, салбарынхных нь магтаал, сайшаал, сонгогдчынх нь итгэл ихдсэн үү гэхээс багадаагүй. Нийслэлийн Сүхбаатар дүүргээс хоёронтаа УИХ-д сонгогдсон. Япон улсад боловсрол эзэмшсэн шилдэг залуу учраас боловсролын салбарыг толгойлуулсан байх. Гэвч боловсролын салбарт нүдэнд харагдаж, гарт баригдах ямар өөрчлөлт гарав. Монголын багш нарын холбооноос Л.Гантөмөр сайдыг “Боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч онцлох хүн”-ээр тодруулсан. Энэ жилийн шагналын салхийг БСШУ-ы сайд хагалж байна. Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сангаас 22 дахь жилдээ зохион байгуулж буй “Next stop” ёслолд нийгэм, улстөрийн салбарын 49, эдийн засаг бизнесийн салбарын 39 залуу манлайлагч нэр дэвшин өрсөлдсөн. Олон нийтийн санал дээр үндэслэн “Залуу удирдагч” сангийн гишүүд, Монголын Залуучуудын Холбооны удирдлагын багийнхан болон өмнөх жилүүдэд шалгарч байсан шилдгүүдийн саналаар шалгаруулалтын дүнг гаргасан. Энэ оны нийгэм, улс төрийн оны залуугаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр шалгарч, Улсын Их Хурлын дарга З.Энхболд шагналыг нь гардуулж өгсөн.
УИХ-ын дарга нь гардуулж өгсөн болохоор боловсролын шинэчлэл хийгдэж байгаа бололтой. Боловсролын салбарын мөнгө, хөрөнгө багадаад байна уу. 2014 оны төсвийн тодотголоор Сангийн сайд 1.8 их наяд, Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.2 их наяд төгрөг багцдаа тусгуулсан. 2015 оны төсвийг батлахад Боловсролын сайдын багцад 1.3 их наяд төгрөг тусгасан нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Гэвч… Боловсролын салбарынхаа шинэчлэлийг дотооддоо шилдэг гээд сайдыг нь шагнаад байдаг, олон улсад Монголын боловсролын салбарын шинэчлэл урагшлах биш ухраад байдгийн шалтгаан юу вэ?
www.times.mn
Холбоотой мэдээ
-
Zochin (December 22, 2014 9:58:51 am )
Амьдрал дээр Шинэчлэлийн гэх засгийн газарт хамгийн муу ажиллаж байсан саадын нэг нь Гантөмөр. Яагаад үлдсэнг мэдэх юмсан. Олон улсад биш монголдоо ийм л байгаа байхгүй юу.
Ичиг…ичиг…-
Anonymous (December 22, 2014 4:49:24 pm )
САЙХАН БАЙНА ШҮҮ
-
САЙХАН БАЙНА ШҮҮ (December 22, 2014 4:50:45 pm )
САЙХАН БАЙНА ШҮҮ
-
-
Zochin (December 22, 2014 10:39:03 am )
Boliod uguusei teneg yumnuud eldew show tsengeenee boliod ajilaa hiigeesei. Hymraad baihad
-
Zochin (December 22, 2014 10:40:09 am )
Ene 76 zasgiin gazar zugeer l ajilaa hii. TENEG YUMNUUD YASAN GEJ SHINE JIL HESDEG BNAAAA
-
Anonymous (December 22, 2014 10:49:16 am )
цэцэрлэг суруулийн ийм олон хүүхэд хордуулаад арга хэмжээ авч чадаагүй байж сайн ажилласан оны шилдэг гээд шагнал авч байхдаа ичээсэй
-
зочин (December 22, 2014 11:28:28 am )
ичээч ээ
-
зочин (December 22, 2014 11:31:15 am )
манай дунд сургуулийн сурган хүмүүжүүлэгч нарт анхны мэдэгдэхүүн байдаг болов уу харьцаа нь хүүхэдтэй биш гудамжны хүмүүстэй харьцаж байгаа юм шиг байдаг юм билээ
-
bayasda (December 23, 2014 9:27:38 pm )
Goe medee b.na Enhbold ch yun daldagnuur yum yana da mongol tur mini
9 Comments