Оройн хоолоо цадтал идчихсэн атал гэдэс цаанаа л нэг хоосон оргиод байдаг өвлийн шөнө. Хоромхон зуур хийгээд
идчих боломжтой цагаан будааны гурилаар хийсэн Вьетнам шарвин “Бансэ-ү” болон халуухан бөгөөд чихэрлэг бас
исгэлэн амттай Солонгос гоймонтой хоол “Бибим гүгсү” хоёрыг таньд танилцуулж байна.
➊ Орох материал (2 хүний орц): Цагаан будааны гурил 12
халбага, гахайн мах 100 гр, сам хорхой 10 ширхэг, нунтаг
куркума, сүгчү ногоо, нарийн ногоон сонгино, санчү, амтлагч
сүмс(даршилсан ганари 2 халбага, халуун чинжүү 1/2~1
ширхэг, элсэн чихэр 1 халбага, цагаан цуу 1 халбага, татсан
сармис 1/2~1 халбага, ус 2 халбага).
➋ Сам хорхойг хальснаас нь салгаж цэвэрлэнэ. Гахайн махыг
тохиромжтой хэмжээгээр хэрчиж элсэн чихэр, бор цуугаар
амтлаад 10 минут тавьж байлгана.
➌ Хайруулын тавганд тос хийж тараагаад гахайн мах болон
сүгчү ногоогоо хамт хийж хуурах ба сам хорхойг бага зэрэг
шарна.
➍ Вьетнам цагаан будааны гуриланд нунтаг куркума хийж
шингэвтэр зуураад жижиглэн татсан урт ногоон сонгиноо
холино.
❺ Хайруулын тавганд зуурмагаа гоожуулан хийж нимгэн
тараагаад, хуурсан шанзнуудыг дээр нь тавьж бага гал дээр
хайрч болгосны дараа дундуур нь нугалахад хоол бэлэн
болно.
• Бэлэн болсон бансэ-уг санчүнд ороогоод амтлагч сүмсэнд дүрж иднэ.
• Бансэ-уг вьетнам цагаан будааны гурилаар хийж байж уг амтыг нь
мэдрэнэ. Солонгос будааны гурилаар зуурмаг хийхэд хэцүү байдаг.
Вьетнам цагаан будааны гурилыг ази хоолны материал зардаг дэлгүүр
юм уу интернэт дэлгүүрээс авч болно.
• Зуурмагаа шаргал өнгөтэй болгохын тулд нунтаг куркумагийн оронд
нунтаг карэ ч юм уу өндөгний шар хийж болно.
Чанаж болгосон гоймон дээр ам дарвигнуулсан халуун бас чихэрлэг амтлагч хийгээд хутгаж
иддэг бибим гүгсү. Ходоодонд хүнд биш, хийхэд хялбар энэ хоол бол солонгос хүмүүсийн
шөнө оройн цагаар иддэг гол хоол юм. Өөрийн дуртай төрөл бүрийн ногоо болон гимчитэй
хамт идэж болох тул үлдэгдэл ногоог идэж барахад их нэмэр болдог шүү.
➊ Орох материал (2 хүний орц): Нарийн буюу дунд хэмжээний
гоймон 200 гр, амтлагч сүмс(халуун чинжүүний сүмс 2 халбага,
нунтаг халуун чинжүү 1 халбага, цагаан цуу 1 халбага, бор
цуу 1 халбага, элсэн чихэр 1 халбага, гүнжидийн хуурсан үр 1
халбага, гүнжидийн тос 1/2 халбага) өргөст хэмх 1/4 ширхэг,
өндөг 1 ширхэг
➋ Гоймонг буцалж буй усанд чанана. Чанаж байх зуур хөөс
дэвэрч гарч ирвэл нэг аяга хүйтэн ус хийнэ.
➌ Чанасан гоймонгоо хүйтэн усанд хутган зайлж цардуулыг нь
арилгана.
➍ Бэлтгэсэн материалаараа амтлагч сүмс хийнэ.
❺ Чанасан гоймондоо амтлагч сүмсээ хийж хутгасны дараа урт
нарийн хэрчсэн өргөст хэмх, санчү, төрөл бүрийн ногоо, чанасан
тал өндөг зэргийг дээр нь тавина.
• Байцааны гимчины доторхыг сэгсэрч унагаасны дараа жижигхэн хэрчиж
гүнжидийн тос болон гүнжидийн хуурсан үрээр амталж гоймон дээрээ
тавибал ‘гимчи бибим гүгсү’ болно.
• Амтлагч сүмсэндээ хагас халбага орчим сармис хийвэл бага зэрэг цоргисон
амттай бибим гүгсү болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.