antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2014 1 comment

“Гранд мед” эмнэлгийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоолоо

нийтлэсэн Admin

grandmed“Гранд мед” эмнэлэг буруутай үйл ажиллагаа явуулсан байж магадгүй хэмээн  иргэн  Г.Б Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тухайн үед энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор нэр төрд халдлаа шүүхэд хандана хэмээн “Гранд мед” эмнэлэгээс  үнэн худлыг нь тодруулсангүй хэмээн  “сүрдүүлж” байсан юм.  

Иргэн Г.Б-ын өргөдлийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас  “Гранд мед” эмнэлэгт  шалгалт хийж үйл ажиллагааг нь хэсэгчлэн хаасан байна.

Хэргийг эргэн санацгаая.   Монгол улсын иргэн Г.Б-ын зүүн гарын бугалга тодорхойгүй шалтгааны улмаас цаг хугацааны явцад үл мэдэг нарийсч байгаа ажээ. Тэрбээр энэхүү асуудлаар зөвлөгөө авахаар 2014 оны 3-р сард  Хан-Уул дүүрэгт байрлах  “Гранд Мед” эмнэлэгт хандсан байна. “Гранд Мед” эмнэлэгийн өвдөлт хариуцсан  БНСУ-ын эмч гэх этгээд “… Та зургаа авахуул, тэгээд эмчилгээ хийнэ, эдгэнэ” гэж зөвлөсөн бөгөөд  MRI зураг авахуулж юу нь үл мэдэгдэх  тариа хийлгэсэн байна. Гэтэл энэ эмчилгээ нь ямар нэг  нааштай үр дагавар авчираагүйгээр үл барам  биед сөрөг  нөлөө үзүүлэх болсон байна.  Тухайлбал тухайн үед тариулсан юу нь үл мэдэгдэх тариаг тариулсны дараах гурван өдөр толгой тархи нь даагдахгүй болж гурван өдөр хэвтэрийн байдалд оржээ. Харин өнөөдөр  уг өвчтөн ой ухаан нь мартаж, санадаг болжээ.

Тэгвэл юу нь тодорхойгүй тариаг хийхдээ  Солонгос эмч дэлгэрэнгүй мэдээлэл огт өгөөгүй аж.  Тариаг хийсний дараа ямар нэгэн өөрчлөлт биед орж магадгүй талаар хэлсэн байгаа юм. Улмаар энэхүү эмчилгээнийхээ зардалд  1.8 сая төгрөгийг авсан байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжил өсөн нэмэгдэж  буй өнөө үед ингэж “харанхуй” туршилтын журмаар, таамгаар  эмчилж байгаа энэхүү үйлдэл нь  эмчилгээний  журмыг зөрчиж байгаа юм. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн  43.1.3 “өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;” гэснийг зөрчиж байна.

Уг нь иргэн Г.Б-ын  онош нь MRI зургаар тодорч, тохирох эмчилгээг хийнэ гэдгийг Солонгос эмч амалсан байгаа юм.  Тэгтэл  үйлчлүүлэгч их хэмжээний төлбөр төлөөд  оношоо мэдсэн зүйлгүй,  үр дүнгүй эмчилгээ хийлгээд өнгөрсөн байна.  Улмаар энэ асуудлаар ЭМЯ болон МХЕГ, тухайн эмнэлэгт хандсан юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас  “Гранд мед” эмнэлэг буруутай үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтооно.  Хэрвээ буруутай үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол хуулийн дагуу  хариуцлага хүлээгээд явах болно.  Харин  буруугүй бол хэсэгчлэн зогсоосон үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх юм юм.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochiinzochin (December 19, 2014 11:48:57 am )

    solongos emch gej het shutehiin hereggui dee grand med arai uur emch songoh heregtei dee . manaihan het tuilshrah yum . hund yamar em uguh gej bgaagaa heleh yostoi hyatad emch nar bas tegdeg yum bna lee . evrop emch nar iim asuudald mash ul suuritai handdag . zugeer l neg shounii maygaar eruul mended handaj bolohgui . litsenz ene ter gd nariin bh yostoi doo . ted mongol hun gr turshij turshlaga suuj bgaa bololtoi .

antalya rent a car